• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Ч.БЯМБАХАЖИД, С.ОЮУН-ЭРДЭНЭ

Зуны зугаатай амралт хэдийнээ дуусаж сургуулийн хонх дахин жингэнэхэд бэлэн боллоо. Сурагч, оюутан, цэцэрлэгийн багачуул хүртэл ном дэвтэр, үзэг бал, цүнх, дүрэмт хувцас гээд хичээлдээ бэлдэхээр бужигналдан, шинэ хичээлийн жилийн уур амьсгал хэдийнээ оржээ. Тэгвэл сурагчид, оюутнуудын энэ хичээлийн жилийн бэлтгэл хэр хангагдсан бол? Уншигч та хичээлдээ бэлэн үү? Энэ хичээлийн жилд их дээд сургууль, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт хэд хэдэн онцлог өөрчлөлтүүд орсон. Хичээлийн шинэ жил ямар ямар онцлогтойгоор эхэлж байгаа талаар тоймлон хүргэж байна. 

 2026-2027 оны хичээлийн шинэ жил онцлогтой эхэлж байгаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос “Чөлөөлье” гэдэг зургаан том шинэчлэлийг салбар яам эхлүүлээд байна. Үүнд, нэгдүгээрт хөтөлбөрийн шинэчлэл хийх. Хоёрдугаарт, сайн багшийн тогтолцоог бүрдүүлэх. Гуравдугаарт, хувьсах зардлын тогтолцоог хийнэ. Дөрөвдүгээрт, хуурамч дүнгийн тогтолцоог хална. Тавдугаарт, сургууль, цэцэрлэгийн удирдлагын тогтолцоо. Зургаадугаарт, ухаалаг сургууль буюу цахим сургууль болох тогтолцоог бий болгож бүрдүүлэх юм.

Энэ талаар 2026 оны долоодугаар сарын 21-ний Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэхдээ “Нийслэлд 3000 дээш хүүхэдтэй байгаа 38 өндөр ачаалалтай сургууль байна. Энэ 38 сургуулийг бүтцийн өөрчлөлт хийж, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болгож, өөрчлөлт хийх гэж байна. 2026-2027 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийг зохион байгуулахаар болсон.

Аравдугаар сарын 1-нээс өмнө хийхээр төлөвлөсөн уг арга хэмжээнд нийт 270.689 хүүхэд хамрагдах тооцоолол байна” гэж байлаа.

Их сургуулиудын сургалтын төлбөр дунджаар 5.4 сая төгрөг байна    

2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатарт хотноо Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал болж өнгөрсөн. Үүнтэй холбогдуулан их дээд сургуулиуд, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхлэхээр болсон. Харин хөдөө, орон нутагт хичээл сургалтын үйл ажиллагаа ямар нэг өөрчлөлтгүйгээр есдүгээр сарын 1-нээс хэвийн үргэлжлэх юм.

2026-2027 оны хичээлийн шинэ жил энэ долоо хоногт эхэлнэ. Энэ хичээлийн жилд 68 их сургууль, коллеж үйл ажиллагаа явуулах бөгөөд 25 мянган оюутан шинээр элсэн суралцах юм. Төрийн өмчит сургуулиуд 84 хувь, хувийн өмчийн сургуулиудын элсэлт 70 хувийн элсэлтийн гүйцэтгэлтэй байна. Сургалтын төлбөр дунджаар 5.4 сая төгрөг байна. Төрийн өмчийн их сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг нэгтгэн хүргэе.

ШУТИС-ийн нэг кредит цагийн төлбөр 209-218 мянган төгрөг байна. АШУҮИС-ийн төлбөр зургаан сая төгрөг давжээ. Харин МУИС-ийн нэг кредитийн үнэлгээ 200 мянган төгрөг болсон байна.  МУБИС-ийн сургалтын төлбөр есөн хувиар нэмэгдсэн байна.  

Сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл, хөнгөлөлтийн талаар Боловсролын зээлийн сангийн захирал П.Зохихсүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр “Боловсролын зээлийн сангаас дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагсдад тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, төлбөрийн хөнгөлөлт зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Боловсролын зээлийн сангаас 2026 оны 1-6 дугаар сард их, дээд сургуулиудад олгосон хяналтын тоонд багтсан суралцагчдын санхүүжилтыг бүрэн олгосон. Энэ квотод багтаж чадаагүй багш, ажилчдын нэг хүүхдийн сургалтын төлбөрийг шийдвэрлэх чиглэлийг Боловсролын яамнаас өгсөн. Энэ хүрээнд 506 суралцагчийн 1.46 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр болсон. Мөн орон нутагт эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр болон багш мэргэжлээр суралцаж байгаа 1692 суралцагчийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтыг боловсролын зээлийн сангаас олгохоор болсон. 2026 онд сургуулиа төгссөн 502 суралцагчийн нэг тэрбум орчим төгрөгийг мөн шийдвэрлэхээр болсон.

Боловсролын зээлийн сангаас

Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ, политехникийн коллежид 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажилчдын нэг хүүхдэд тэтгэлэг олгоно. Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа хүүхдэд олгохоор мөн тусгагдсан” гэв.

Жил бүр хөдөө орон нутгийн оюутнуудад амьдрах орон байрны асуудал тулгамддаг. Тэд сургуулийнхаа дотуур байранд амьдрах боломжтой ч хүрэлцээгүй байдлаас болж цөөн тооны, “туршлагатай” гэх оюутнууд л дотуур байрандаа орж амждаг. Тэгвэл энэ жил оюутнуудын хичээл сургалтын үйл ажиллагааны өөрчлөлттэй холбогдуулан есдүгээр сарын 13-наас дотуур байранд оруулж эхлэх юм байна.

Тэгвэл оюутан Ц.Манлай хичээлийн шинэ жилийн бэлтгэл, тулгамддаг асуудлынхаа талаар бидэнтэй хуваалцлаа. 

Тэрээр “Би СЭЗИC-ийн гуравдугаар курсийн оюутан. Архангай аймгийн Цэцэрлэг хотоос ирж суралцаж байна. Энэ хичээлийн жилд сургалтын төлбөр нэг кредит цагийн төлбөр өмнөхөөсөө 40.000-50.000 төгрөгөөр өссөн. Төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа оюутнуудад сургуулиас сургуулийн нэрэмжит тэтгэлэг болон Засгийн газрын тэтгэлэг зэрэг оюутнуудад зориулсан тодорхой хөнгөлөлтүүд үзүүлдэг. Хичээлийн хөтөлбөрийн хувьд хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн технологийн хичээлүүд шинээр нэмэгдэж орж байгаа. Би оюутны байранд амьдардаггүй. Учир нь орчин нь тав тухгүй, ариун цэврийн асуудал хангалтгүй байдаг. Мөн тухайн үедээ бүртгэлдээ амжаагүй тохиолдлууд их гардаг. Тийм болохоор одоо 1.2 сая төгрөгөөр нэг өрөө байр түрээслэн амьдарч байна. Хоол хүнс, унаа, түрээс зэрэг өдөр тутмын зардал өмнөх жилээс нэмэгдсэн. Түрээс, хоол хүнс, тог цахилгаан, ус, интернэт гээд л сар бүрийн тогтмол зардлууд өсөөд амьдрахад нэлээд хэцүү тусч байна” гэлээ.

Хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай болов

Тэгвэл энэ хичээлийн жилд ЕБС-уудын хичээл, сургалтын хөтөлбөрт ямар өөрчлөлтүүд оров?

Улсын хэмжээнд энэ жил 74 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Нэгдүгээр ангийн сурагчид хичээлийн жилийн эхний нэг сарын хугацаанд сургуульдаа дасан зохицох, сургуулийн орчин болон бусад үйл ажиллагаатай танилцах чиглэлээр суралцаж, аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийн дагуу хичээллэж эхэлнэ гэдгийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат мэдээлсэн юм.

Тэрээр “Энэ хичээлийн жилийн үндсэн зорилго нь суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй, хүртээмжтэй боловсролыг олгоход оршино. “Гэрт ойр цэцэрлэг, сургууль хамгийн сайн сургууль” байх зарчмыг баримталж, 15 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ. Нийслэлийн хэмжээнд ачаалал ихтэй сургуулиудын ачааллыг бууруулах, анги дүүргэлтийг 45-аас бага байлгах зорилгоор 22 сургууль дээр зохицуулалт хийж, хотхоны бага сургууль буюу гэрт ойр сургуулийг ажиллуулахаар ажиллаж байна. Аймаг, дүүрэг бүрд нэг, нэг төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаа явуулна. Улсын хэмжээнд олон улсын хөтөлбөртэй зургаан сургууль үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

Мөн энэ хичээлийн жилээс хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай болж байгааг онцоллоо. Хот, хөдөөгийн сургуулийн онцлогт нийцүүлэн бие даалт болон цахим сургалтын долоо хоногийг тусгажээ.

Тухайлбал, Цагаан сарын долоо хоногийг сурагчдын бие даалтын долоо хоног болгон зохион байгуулж, үндэсний өв соёл, уламжлал, ёс заншилтай танилцах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Бие даалтын долоо хоногийг Улаанбаатар хотод өвлийн улирал буюу арванхоёрдугаар сард ханиад, томууны үеэр, харин орон нутагт мал төллөлтийн үеэр зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Энэ хичээлийн жилд мөн нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээллэх бол 2-12 дугаар ангийн сурагчид одоо мөрдөж буй сургалтын хөтөлбөр, сурах бичгээрээ үргэлжлүүлэн суралцана. 

Түүнчлэн хичээлийн бус цагаар сурагчдын хөгжил, хамгаалал, бүтээлч үйл ажиллагааг дэмжих чиглэлийн арга хэмжээг тусад нь хэрэгжүүлэхээр болжээ.  

Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран энэ хичээлийн жилээс 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх юм байна.  

Харин ахлах ангийнхны сонгон судлах хичээлийн сонголтыг сургууль тус бүрийн системээр зохион байгуулахаар болсныг БЕГ-аас мэдээлсэн юм. Сурагчид эцэг эх, асран хамгаалагчтайгаа зөвлөлдөн 2026-2027 оны хичээлийн жилийн турш судлах хичээлээ сонгох юм. Ингэхдээ 16 сонгон судлах хичээлээс аравдугаар анги дөрвөн хичээл, 11, 12 дугаар ангийнхан тус бүр  гурван хичээл сонгоно. Сургуулийн системд сонголтоо баталгаажуулсан тохиолдолд хичээлийн жилийн турш дахин солих боломжгүй юм. 

Нийслэлийн боловсролын газрын дарга Б. Амартүвшин түр оршин суух хаягтай иргэдээс хүүхдээ сургууль, цэцэрлэгт бүртгүүлэхэд нь орон сууцны өмчлөлийн гэрчилгээ буюу байрны ордер шаардахыг хатуу хориглосон болохыг албан ёсоор мэдэгдэв.

Сургууль, цэцэрлэгүүд түр оршин суугчдаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэхэхийг хориглосон хэдий ч эцэг эх, асран хамгаалагчид тухайн хаягтаа бодитоор амьдарч байгааг нотлох албан ёсны бусад баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай хэвээр байна. Боловсролын газрын өгсөн мэдээллээр, нэг байрны хаяг дээр богино хугацаанд олон хүүхэд шилжүүлэн бүртгүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зөрчил цөөнгүй илэрсэн тул ийнхүү хаягийн бодит байдлыг нягтлах шаардлага үүсжээ. 

Мөн энэ хичээлийн жилийн бас нэгэн онцлох шийдвэр бол ерөнхий боловсролын сургуулиудад сошиал медиа ашиглахыг хориглохоор болсон нь байв.  Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Энэхүү шийдвэр нь хүүхдүүдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, ухаалаг утас болон дэлгэцийн хэт хэрэглээг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байгаа юм. Шинэ зохицуулалтын хүрээнд сургууль, анги хамт олон нь багш, сурагч, эцэг эхийг оролцуулсан хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой сошиал медиа чат, хуудас ажиллуулахгүй байх юм. Ингэснээр Facebook, Instagram, TikTok зэрэг платформоор дамжуулан сургууль, ангийн түвшинд мэдээлэл солилцох одоогийн хэлбэр өөрчлөгдөнө” хэмээн мэдээлэв.

“Хөдөө, орон нутагт 200-с доош сурагчтай байгаа сургуулиудыг есөн жилийн сургалтын тогтолцоотой болгоно” 

2026 онд 33 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулж, алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхэд бүрд хувилбарт сургалтын үйлчилгээг хүргэхээр төлөвлөжээ. Ингэснээр 2-5 насны нийт хүүхдийн 98 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилт тавьсан байна. Дараагийн асуудал бол хөдөө, орон нутагт 200-с доош хүүхэдтэй байгаа 200 сургууль байна. Бүгд 12 жилийн тогтолцоотой. Эдгээр сургуулиудыг буцааж есөн жилийн сургалтын тогтолцоотой болгоно.

Мөн сургууль анги танхим бүр цэвэр цэмцгэр эрүүл байх ёстой. Хөдөөгийн сургуулийн нүхэн жорлонг халав. 1200 цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шийдэж дууссан. Хоёр жил үргэлжилсэн ажил энэ жил дуусаж байна хэмээн Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн юм.

“Нийслэлийн хэмжээнд 126.827 хүүхэд цэцэрлэгт хамрагдана”    

2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 2026 наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. Эхний 24 цагийн байдлаар 60.557 хүүхэд бүртгүүлээд байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 126.827 хүүхэд цэцэрлэгт хамрагдана.

Цэцэрлэгийн бүртгэлийг цахим болгосноор эцэг эхчүүд заавал цэцэрлэг дээр ирэх шаардлагагүй болсон. Бүртгэлийн явцын мэдээлэлтэй https://parent.edu.mn/login-д хандаж танилцах боломжтой. Цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагт дууссан. 

Энэ жил цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдсан нь илүү амар, ямар нэг асуудал, дараалал үүсэх зэрэг хүндрэлтэй зүйл гараагүйд эцэг эхчүүдийн төлөөлөл сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Иргэн Б.Батцэцэг “Энэ намар охин маань цэцэрлэгт орж байгаа. Гэртэйгээ ойр цэцэрлэгт хүүхдээ цахимаар бүртгүүлсэн. Цахим бүртгэлийн системийг ашиглахад их хялбар санагдсан. Өмнө нь бол цэцэрлэг дээр биечлэн очиж, дараалах,    бүртгэлийн талаар олон удаа лавлах шаардлагатай болдог байсан.  Харин одоо гэрээсээ гаралгүйгээр E-Mongolia системээр хүсэлтээ илгээх боломжтой болсон нь эцэг эхчүүдийн цаг зав, зардлыг хэмнэсэн шийдэл гэж бодож байна. Цэцэрлэгт бүртгүүлэхээс гадна хүүхдээ шинээр оруулахад бэлтгэл ажил их байдаг. Хувцас, ор дэрний хэрэглэл, ариун цэврийн болон бусад хэрэгцээт зүйлс авах шаардлагатай. Цэцэрлэгтэй холбоотой нэмэлт зардал мэдээж гарч байгаа” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 162 (7904)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн...
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан...

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

БЯМБАХАЖИД 2026-08-31

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

3 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

3 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

3 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

4 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

4 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

4 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

4 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

4 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

20 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах