• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улс дэлхийн газрын бодлогыг хэлэлцэх манлайллын төв болов

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 2026 оны наймдугаар сарын 17-ны өглөө албан ёсоор эхэлж, дэлхийн 196 улс болон Европын холбооны төлөөлөгчид Монголд цуглалаа. Хоёр долоо хоног үргэлжлэх энэ хурлын ширээн дээр цөлжилт, газрын доройтол гэсэн танил сэдвээс гадна хүн төрөлхтний өмнө улам хурцаар тавигдаж буй ус, хүнс, ган, бэлчээр, иргэдийн амьжиргаа, санхүүжилтийн асуудал зэрэгцэн яригдаж эхэллээ. Монгол Улсад эхэлсэн COP17 бол зөвхөн “цөлжилтийн хурал” биш юм. Газраа хэрхэн хамгаалах вэ гэдгээс эхлээд газрын доройтол хүнсний үнэд хэрхэн нөлөөлөх вэ, ган, газрын доройтол нэмэгдвэл сүүлчийн нүүдэлчин иргэдийн амьжиргаа яах вэ, нөхөн сэргээлтэд шаардагдах хөрөнгийг хаанаас босгох вэ гэсэн бодит асуултын хариуг дэлхийн улсууд  COP17-аас хайхаар хуран цуглаад буй.

Есөн улсыг дамнасан жингийн цуваа COP17-ын нээлтийн бэлгэдэл болов

COP17-ын эхний өдрийн содон үйл явдлын нэг нь “Торгоны замын жингийн цуваа” Монголд хүрэлцэн ирсэн явдал байлаа. Саудын Араб, Йордан, Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ, Монгол гэсэн есөн улсыг холбон 6000 орчим километр зам туулсан цувааны төлөөллийг угтан авснаар хурлын эхний өдрийн үйл ажиллагаа эхэлсэн юм. Энэ аялал нь зөвхөн түүх, соёлын бэлгэдэл төдий биш. Газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ган гачгийг даван туулах арга туршлагыг улс орнуудын хооронд хуваалцах, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн дуу хоолойг олон улсын бодлогын хэлэлцүүлэгт хүргэх зорилготой. Ийнхүү Евразийг дамнан ирсэн жингийн цуваа Монголын нүүдлийн соёл, бэлчээр, газрын асуудлыг дэлхийн хэмжээний хэлэлцүүлэгтэй холбосон COP17-ын нээлтийн нэгэн бэлгэдэл болов.

Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн нэг улс, нэг бүс нутгийн бус, хүн төрөлхтний өмнө тулгамдсан нийтлэг сорилт болоод байгаа. Энэ цаг үед Монгол Улс дэлхийн улс орнуудыг нэгэн дор хуран цуглуулж, эх дэлхийгээ нөхөн сэргээх, газрын доройтлыг бууруулах, цөлжилт, гангийн эрсдэлийг даван туулах, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхийн төлөө хамтдаа шийдэл эрэлхийлэх түүхийн хуудсыг бичилцэж байна. Монгол Улс, НҮБ-ын далбаа Монголын хөх тэнгэрт зэрэгцэн мандаж, COP17 хурал ийнхүү эхэллээ.” Эх дэлхийгээ сэргээж, итгэл найдвараа бадраая” энэ үг бол энэ удаагийн ээлжит бага хурлын гол уриа билээ.

Газрын доройтол бол дэлхийн хэмжээнд анхаарах чухал асуудал

COP17-ын албан ёсны нээлт өчигдөр өглөөний 09:00 цагт эхэлсэн юм. Хурлын талбайд Монгол Улсын Төрийн далбаа болон НҮБ-ын далбааг мандуулах ёслол болж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн үеэр Монгол Улс хурлыг зохион байгуулагч орон төдийгүй цөлжилт, газрын доройтлын үр дагаврыг бодитоор мэдэрч буй орны хувьд байр сууриа илэрхийлэв.Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал COP17-ыг өмнөх шийдвэр, тунхаглалыг дахин давтах бус, тэдгээрийн хэрэгжилтийг хурдасгах хурал байх ёстойг онцолсон юм.

Түүний хэлсэн энэ өгүүлбэр COP17 хурлын нээлтийн гол санааны нэг байлаа. Учир нь дэлхийн улс орнууд цөлжилт, газрын доройтлын асуудлыг олон жил хэлэлцэж, зорилго, амлалт, төлөвлөгөө баталсаар ирсэн хэдий ч асуудал багассангүй.

НҮБ-ын мэдээллээр дэлхийн газрын 40 хүртэлх хувь доройтсон. Энэ нь хүн төрөлхтний бараг тал хувийн амьдралд нөлөөлж байна. Харин хурлыг зохион байгуулж буй Монгол Улсад газрын доройтлын асуудал бүр ч ойрхон. Монголын газар нутгийн  83.1 хувь /2026 оны судалгаа/ тодорхой хэмжээгээр доройтсон гэсэн үзүүлэлт олон улсын анхаарлыг татаж байна.Тиймээс дэлхийн газрын асуудлыг Монголд хэлэлцэж байгаа нь санамсаргүй сонголт биш юм гэлээ.

Нээлтийн ёслолын дараа хурлын ажиллагаа шууд хэлэлцээний горимд шилжив.НҮБ-ын мэдээлснээр COP17-д 196 улс болон Европын холбооны 16 мянган төлөөлөгчид оролцож байна. Төр засгийн төлөөллөөс гадна эрдэмтэн судлаач, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, залуучууд, малчид, газрын асуудлаар ажилладаг мэргэжилтнүүд иржээ.Тэдний өмнө тавигдсан асуудлуудын цар хүрээ өргөн.Газрыг нөхөн сэргээхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай, гангийн эрсдэлийг гамшиг болсны дараа бус, болохоос нь өмнө хэрхэн удирдах вэ, бэлчээрийг ашиглахын зэрэгцээ хэрхэн хамгаалах, усны нөөц багасаж буй бүс нутгууд ямар шийдэл сонгох вэ, газрын нөхөн сэргээлтэд хувийн хэвшлийн хөрөнгийг хэрхэн татах вэ зэрэг эдгээр олон  асуудлыг ирэх өдрүүдэд албан болон салбар хуралдаануудаар хэлэлцэнэ.

Б.Гантуяа: 200 орчим төслийн саналд ойролцоогоор нэг сая ам.доллартой тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт татах хүлээлттэй

Энэ үеэр COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Гантуяатай ярилцлаа. Тэрээр “COP-ын Талуудын бага хурал хоёр жил тутамд зохион байгуулагддаг. Тэгэхээр Монгол Улс дараагийн СОР18 дугаар бага хурал болох хүртэл Монгол Улс манлайллыг үзүүлж дэлхийн нийтийн өмнө 17 дугаар хуралтай холбогдолтой бүхий л асуудлыг шийдэх гол үүргийг хүлээж байна гэсэн үг. Түүнчлэн 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсаас гурван том олон улсын санаачилгыг дэвшүүлсэн. Үүний зэрэгцээ сэдэвчилсэн хөтөлбөрүүдийн хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг санаачилж олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад урт хугацааны өв болгон үлдээхийг зорьж байна. Өнөөдөр Европын холбооны болон 196 орны 16 мянга гаруй төлөөлөл оролцож байгаа энэ том хурлын үеэр Монгол Улс өөрийн соёл уламжлалаа харуулах том боломж. Тиймээс зочдоо нүүдэлчин ахуй амьдралыг үзүүлэх, Ногоон бүсэд соёлын төрөл бүрийн арга хэмжээг үзүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр зочид өдөр тутамд урлаг соёлын арга хэмжээг үзэж сонирхохын зэрэгцээ нүүдэлчин иргэдийн гар урлалын бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой. Хөрөнгө оруулалтын тухайд өндөр хүлээлттэй байгаа. Зөвхөн амлалт авахдаа чухал биш. Хоёр жилийн хугацаанд хэр зэрэг  идэвхтэй ажиллана төдий чинээ  хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлнэ. Одоогоор 200 орчим төслийн саналыг хүлээн авсан байгаа. Энэ нь ойролцоогоор нэг сая ам.доллартой  тэнцэхүйц хэмжээний төсөл. Үүнд хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах юм” гэлээ. 

Ясмин Фуад: Эрүүл хөрс, бэлчээрт хөрөнгө оруулах нь чухал байна

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Бид эрүүл хөрс, бэлчээрт, хүний төлөө төвлөрсөн зүйлд хөрөнгө оруулахад анхаарах хэрэгтэй. Учир нь газар бол ус, хүнсний аюулгүй байдалд гол үүрэгтэй. Үүнийг хамтран хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг чухал байна” хэмээн тэмдэглэв. Тэрбээр СОР17 нь "Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болж буйг тодотгоод, “Монгол Улсын Засгийн газар, БОУАӨ-ийн сайд СОР17-г зохион байгуулахад хичээл зүтгэл гаргаж, сонирхолтой эхлэл тавьсанд талархаж буйгаа илэрхийлье. Монголын газар нутгийн 77 хувь нь доройтож, эдийн засаг, хүн ам нь бэлчээрээс ихээхэн хамаарч байна. НҮБ-ын конвенцын Талууд, бусад зохион байгуулагч бэлчээр, мал аж ахуйн асуудлыг чухалчилсан. Дэлхийн 100 орчим орон тунхгаа гаргаж, малчдын тэргүүлэх чиглэлийг тодорхойллоо. СОР16-гийн хувьд үр дүнд хүрсэн. Санхүүжилт, хөдөө аж ахуйн тухай ярихад хувийн хэвшлийг оролцуулж, шийдвэрээ бодитой хэрэгжүүлэх нь чухал байна. Газрын доройтол нь хүний үйл ажиллагаатай холбоотой. Газрыг хэтрүүлэн ашигласнаар дэлхийн газар нутгийн 40 хувь нь доройтоод байна” гэлээ.

Цөлжилтийн ард дахь ус, бэлчээр  СОР17 -ийн гол асуудал

COP17-ын олон улсын хэлэлцүүлгийг Монголын нөхцөлтэй холбох хамгийн тод цэг нь бэлчээр. Бэлчээр бол монголчуудын хувьд газрын нэг төрөл төдий биш. Малчны орлого, хүнсний үйлдвэрлэл, хөдөөгийн хөдөлмөр эрхлэлт, уламжлалт нүүдлийн соёл гээд бүхэл бүтэн амьдралын тогтолцооны үндэс.Тиймээс COP17-ын хүрээнд бэлчээр, мал аж ахуй, уламжлалт мэдлэгийн талаар олон удаа хэлэлцэхээр байгаа нь Монголд онцгой ач холбогдолтой.Өчигдрийн салбар арга хэмжээнүүдэд бэлчээр ашиглагчдын эрх, уламжлалт газар ашиглалт, малчдын мэдлэгт тулгуурласан газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн ирээдүйд хийх хариуцлагатай хөрөнгө оруулалт зэрэг асуудал багтжээ. Өмнө нь газрын доройтлын асуудлыг ихэвчлэн хэрхэн хамгаалах вэ гэдэг өнцгөөс ярьдаг байсан бол одоо хамгаалах ажлыг хэн санхүүжүүлэх вэ, хөрөнгө оруулалтыг хэрхэн үр ашигтай болгох вэ  гэсэн асуулт руу хэлэлцээ шилжиж байгаагаараа онцлог байв.

COP17-ын эхний өдрийн хөтөлбөрөөс харахад усны асуудал мөн хүчтэй тавигдаж байна. Хуурай бүс нутгийн усны тогтвортой менежмент, усны аюулгүй байдал, ус ба газрын засаглал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа нь учиртай. Газрын доройтол нэмэгдэх тусам хөрсний ус хадгалах чадвар муудаж ургамлын бүрхэвч багасна. Ингэснээр гангийн нөлөө нэмэгдэж улмаар мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлд дарамт учирна. Түүнчлэн  газрын асуудал усны асуудал болж, усны асуудал хүнсний асуудал болж хувирч байна. COP17-ын эхний өдрийн хэлэлцүүлгүүдээс энэ нь илүү тодоор мэдрэгдэж байв.

Ногоон бүсэд “Байгаль” павильоныг нээлээ

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллын хүрээнд мэдээлэл өгөх Ногоон бүсэд “Байгаль” павильоныг нээлээ. Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Галбадрах ярихдаа “Хүн төрөлхтний өмнө өнөөдөр гурван сорилт ирээд байна. Нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлт. Хоёрдугаарт биологийн олон янз байдал устах. Гуравдугаарт газрын доройтол буюу цөлжилт. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нэг улсын хичээл зүтгэл хангалтгүй тул НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдлын алдагдлыг багасгах, цөлжилттэй тэмцэх гэсэн гурван том конвенцыг санаачлан ажиллаж буй”-г тэмдэглэв.

“WCS” байгууллагын Суурин төлөөлөгч Др.Жастин Шанти Александер, “Газар бол бүгдийн суурь юм. Биологийн олон янз байдал, нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлын асуудлыг ярихад газраас эхэлнэ. Монгол бэлчээр нутаг, эко системийн онцлог нь хязгаарлагдмал бус байдаг. Иймд энэ өргөн уудам нутагт нөлөөлөхийн тулд байгууллагууд хамтран ажиллах нь зайлшгүй. Иймд Байгаль павильон нээгдсэнд баяртай байна” хэмээв. Цөлжилт, ган, бэлчээрийн доройтолтой тэмцэх чухал арга хэрэгсэл нь хамгаалах явдал юм. Эко системийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийн 9.0 хувийг тусгай хамгаалалтад нэмж авснаар одоо байгаа 21 хувийг 30 хувь болгох үндэсний болон олон улсын зорилтыг Монгол Улс дэвшүүлсэн. Байгаль хамгаалал цөлжилттэй яаж холбогдох вэ, үүнд бид яагаад ач холбогдол өгөх ёстой вэ, тогтвортой санхүүжилтийн системийг хэрхэн үүсгэх вэ зэрэг асуудлыг хэлэлцэхээр Байгаль павильоныг нээж байна” гэлээ.

Э.Мөнгөнзалаа: СОР17-д сум бүрд 500 га газарт заг тарих  говийн усыг  шинжлэх лаборатори байгуулах зэрэг гурван төслөө танилцуулна

Ногоон бүсэд ажиллаж байгаа Өмнөговь аймгийн “Номхон далай сан”-гийн ТББ-ын төслийн менежер Э.Мөнгөнзалаа ярихдаа “Манай ТББ Өмнөговь аймагтаа хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Өмнөговь бусад аймгуудаас уул уурхай хамгийн ихээр хөгжсөн аймаг.  Энэ хэрээр бэлчээрийн хомсдол, газрын доройтолд хамгийн ихээр нэрвэгдсэн аймаг. Ингэснээр уугуул нутгийн ард иргэдийн амьдралд муугаар нөлөөлж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хур тунадасны хэмжээ багасаж ган болсноор  цөлжилт үүсэж усны хомсдолд орсон. Нөгөөтээгүүр, сум бүр 100 орчим мянган малтай байгаа нь бэлчээрийн доройтол нэмэгдэх нэг шалтгаан болж үүнээс үүдэж говийн үржил шимт ургамал ногоо ургахгүй мөхөх зэрэг аюул нүүрлэсэн. Түүнчлэн ховор ан амьтан дайжих, шар шороон шуурга ихсэж хил дамнан азийн орнууд руу нүүдэллэх  зэргээр нөлөөлөлд өртөж байна. Бид СОР дээр говийн ургамал, ан амьтан, ус, хөрсний иж бүрэн шинжилгээ хийх боломжтой “Говь лаборатори”-ийг байгуулах санаачилга, төслөө  танилцуулна.Өмнөговь аймаг хамгийн том газар нутагтай. Энэ хэрээр хамгийн их судлагдахуунтай. Тэгсэн хэр нь нэг ч лаборатори байхгүй. Хоёрдугаарт, тус аймгийн нийт ойн сан нь таримал. Тэгвэл энэ таримал модоо карбон зах зээл рүү оруулахыг зорьж байна. Гуравдугаарт, Монгол говь, Нүүдэлчин малчдын холбооноос хоёр төсөл танилцуулна. Өмнөговь аймгаас гурван төсөл танилцуулахаар ирсэн. Сум бүрд 500 га газарт заг тарих төсөл. Эдгээрт 17 орчим тэрбум төгрөг шаардлагатай” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 153 (7895)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Мандалговь чиглэлийн автозамд...
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр...

Монгол Улс дэлхийн газрын бодлогыг хэлэлцэх манлайллын төв болов

МЯГМАРБАЯР 2026-08-18

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

3 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

3 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

3 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

4 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

4 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

4 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

4 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

4 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

20 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах