• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.УЧРАЛ:Амлалтыг үр дүнтэй болгох орчныг хамтдаа бүрдүүлцгээе

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17) Монгол Улсад албан ёсоор өнөөдөр эхэллээ. Албан ёсны нээлтийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын төлөөллүүд далбаа мандуулах ёслолд оролцсон юм. Үүний дараа Ерөнхий сайд Н.Учрал тус бага хурлыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо!

Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд тавтай морилохыг хүсье. Юуны өмнө, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 4 дэх хурлыг 2000 онд даргалж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд асан, Байгаль орчны гавьяат ажилтан, Төрийн шагналт Замбын Батжаргал гуай 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлэн 1 минут хүндэтгэл үзүүлэхийг хүсье.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл. Бид 8,2 тэрбумуулаа дэлхийн ээжийн үр хүүхэд. Эх дэлхийдээ энх мөнх оршихуйд улс орон бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Дэлхийн энд тэндгүй гамшигт халуун болж, гал түймэр асаж, гол мөрнүүд ширгэж, эсвэл цочир хүйтэн болж, мөнх цас, туйлын мөс хайлж байна. Та бидний хэл, соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр хоорондоо өөр боловч эх дэлхийдээ энх мөнх орших ирээдүйгээ хамгаалах хүсэл зориг нэгтэй.

Тийм ч Та бид манай улсад цөлжилтийн эсрэг эв санал нэгдэн, бүгдийн гэр орон болсон эх дэлхийнхээ төлөө, өөрсдийнхөө, ирээдүйнхээ төлөө хуран цуглаад байна. Өнөөдөр бид эх дэлхийнхээ газрын нөөцийг хэрхэн хамгаалах, нөхөн сэргээх, ирээдүй хойч үедээ ямар дэлхий үлдээх тухай хамтын шийдвэрийн шинэ үе эхлүүлж байна. 1994 онд батлагдаж, 1996 онд хүчин төгөлдөр болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын хүрээнд дэлхийн улс орнууд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг улс орны хилийн зурвасаас үл хамаарсан, хүн төрөлхтний хамтдаа шийдэх сорилт гэдгийг хүлээн зөвшөөрч ирлээ. Энэ хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн хүрсэн хамгийн том амжилт бол “газрыг” хөгжлийн асуудлын төвд авчирсан явдал юм.

Өнөөдөр газрын доройтол зөвхөн хөрс, ургамлын асуудал биш, хүнс, ус, амьжиргаа, ядуурал, эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, эдийн засаг, энх тайван, аюулгүй байдалтай салшгүй холбоотой цогц экосисистемийн асуудал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Улс орнууд газрын доройтлыг тэглэх зорилтоо үндэсний бодлогодоо тусгаж, шинжлэх ухаан, мониторинг, тайлагналын тогтолцоогоо хөгжүүлж, газрын нөхөн сэргээлтэд төрөөс гадна хувийн хэвшил, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийг оролцуулах болсон нь Конвенцын чухал үр дүн юм.

Гэвч өнөөдөр бид өөрсдөдөө нэгэн асуултыг зоригтой, нээлттэй тавих цаг иржээ. Бид их ярьж, их тунхаглаж бол чадсан. Харин үгээ үйлдэл болгож чадаж байна уу? Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон Талуудын 16 дугаар бага хурал газрын доройтол, ганг тэсвэрлэх чадвар, газрын нөхөн сэргээлт, санхүүжилт, шинжлэх ухаан, инновац, бэлчээр болон малчдын асуудлыг дэлхийн бодлогын түвшинд ахиулахад чухал алхам болсон. Үүний дараа Панама хотноо болсон Конвенцын хэрэгжилтийг хянан хэлэлцэх хорооны 23 дугаар хуралдаан үндэсний түвшинд хэрэгжилтийг улам бэхжүүлэх, тайлагнал, чадавх, шинжлэх ухаан-бодлогын уялдааг сайжруулах шаардлагыг улам тодорхой харуулж өгсөн. Өмнөх хурлууд бүгд үр дүнтэй болсон ч дэлхий нийт зорилго, амлалтаар дутаагүй нь бас үнэн. Амлалтыг харин бодит үр дүн болгох нөөц бололцоо, санхүүжилт, технологи, институцийн орчин бидэнд одоо илүү хэрэгтэй байна.

Тиймээс COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртайг би онцолмоор байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн ихээр өртөж буй улс орны нэг бол уудам Монгол орон. Нэг ам дөрвөлжин км газар нутагт 2 хүн ноогддог уудам улс орны маань 77 хувь нь, өөрөөр хэлбэл арван алхам газрын найм нь цөлжилт, доройтолд өртөж, элсний нүүдэлд дарагдан дарагдсаар байна. Монгол Улс Конвенцод нэгдсэн цагаасаа хойш газрын доройтол, цөлжилттэй тэмцэх бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн. Бид газрын доройтлыг тэглэх үндэсний зорилтоо тодорхойлж, бэлчээрийн тогтвортой менежмент, ой, ус, хөрсний хамгаалал, газрын нөхөн сэргээлтийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, усны хомсдол, бэлчээрийн доройтол манай уламжлалт нүүдлийн аж ахуйн малчин өрхийн амин зуулга, хүнсний, үндэсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжил, эдийн засаг, нүүдлийн соёлын дархлаанд хор уршиг дагуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өрнүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол үүний нэг тод жишээ. Бид зөвхөн мод тариад зогсохгүй экосистемийг нөхөн сэргээх, хөрс, ус, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах урт хугацааны үр дүнгийн төлөө ажиллаж байна. Монголчуудын оюуны соёл байгаль дэлхийгээ аргадан хайрлахаас эх ундаргатай.

Дэлхийн сүүлчийн нүүдэлчдийн нэг монголчууд ан хийхдээ ч илүүг авахгүй чононд хүртэл үлдээдэг, нэг мод, цэцэг авсан ч аргадан гуйдаг, байгальд илүүдэл орхилгүй амьдраад төгсдөг, нэг үгээр хэлбэл идэхийн тул амьдардаггүй, амьдрахын тулд л иддэг үндэстний онцлогоо хадгалж ирсэн ард түмэн. Монголчууд уул, ус, гол нуураа маш их дуулж шүлэглэж, төрийн цол зэрэг өгч, тахиж хүндэлдэг. Харин цэлэлзсэн цэнхэр нуурууд, мяралзсан тунгалаг гол горхинууд өнөөдөр зөвхөн дуунд, хуучны зураг, дүрсэнд л мянга мянгаараа үлдэж байна.

Монголчууд бидний дэлхий нийтэд харуулах, таниулах, хуваалцах хамгийн үнэтэй хийгээд өвөрмөц соёл бол бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйтай холбоотой олон мянган жилийн мэдлэг, уламжлал юм. Нүүдлийн мал аж ахуй бол байгальтайгаа тэмцэж бус, байгальтайгаа зохицон амьдрах ухаан дээр тогтсон өнө эртний соёл иргэншлийн өв уламжлалаа үргэлжлүүлж, бэлчээр нутгаа зөв ашигласнаар хүнсний тогтолцоо, малчдын амьжиргаа, биологийн олон янз байдал, хөрс, ус, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэн зохицохын төлөө чармайн зүтгэх болно.

Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь энэ асуудлыг дэлхийн бодлогын түвшинд ахиулах түүхэн боломжийг бүрдүүлж байна. Энэ боломжийг COP17-той уялдуулваас Монгол Улс бэлчээрийг зөвхөн доройтож буй газар нутаг бус, хөрөнгө оруулалт шаардсан, эдийн засгийн үнэ цэн бүтээдэг, хүнс, байгаль, малчдын амьжиргааг холбож байдаг чухал экосистем хэмээн дэлхий нийтэд түгээх, ойлгуулах зорилго биелнэ. Бидний хувьд газрыг нөхөн сэргээх нь хөгжлийн бодлоготой сөргөлдөх асуудал биш, харин хөгжлийн чанар, хүртээмжийн тухай ойлголт хандлагаа өөрчлөх асуудал юм.

Байгаль орчныг хамгаалах асуудлыг эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг болгож, байгалийн нөөцийг зохистой ашиглаж, инновац, технологи, хөрөнгө оруулалтад тулгуурласан урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг бий болгох нь бидний зорилго. Манай Засгийн газар иргэд, бизнес эрхлэгчдийг хүнд суртал, шаардлагагүй зохицуулалт, төрийн хэт оролцооноос чөлөөлж, эдийн засгийн эрх чөлөө, хувийн хэвшлийн өсөлт, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зорилгоор “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлж байна.

Энэхүү санаачилгын нэг чухал чиглэл болох “Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулийг батлуулж, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж, иргэд, хувийн хэвшил, орон нутгийн оролцоонд тулгуурласан байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн шинэ эринг бүтээж байна. Хамгийн чухал нь Монгол Улс шиг далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд ногоон шилжилт нь бидний эдийн засгийг боомилж буй суурь асуудал болох түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах гарц болж байна.

Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, дутагдлаа нөхөх, , өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч байх, хөрөнгө оруулагчдын сонирхол, идэвхийг татахын тулд бид шат дамжлагыг 5 дахин цөөлж, зөвшөөрлийн хугацааг 6 сараас 11 өдөр болгон бууруулсан. Энэ жил бид сэргээгдэх эрчим хүчний олон төсөл бодитой эхлүүлж, олон зуун айл эрчим хүч үйлдвэрлэгч болж эхлээд байна. Нүүрснээс нар луу шилжих бидний Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн гараа эрч хүчтэй эхэлсэн.

Геополитикийн олон шалтгаанаас үүдэн шатахууны олдоц буурч буй энэ үед цахилгаан тээврийн хэрэгслийг хувь хэрэглээ, нийтийн тээвэр, уул уурхай, ачаа тээвэрт нэмэгдүүлэхээр бодлогын болон санхүүжилтийн олон арга хэмжээ авч байна. Үүний үр дүнд хүмүүсийн зан үйл, хандлага өөрчлөгдөж, хүмүүс сонголттой болж, ногоон тээвэр лүү шилжиж байна. Энэ зун хувийн хувийн хэвшилтэй хамтран анхны 60 цахилгаан машин түргэн цэнэглэх станц байгуулсан нь уудам улс орноо ногоон өртөөгөөр сүлжих эхлэл юм.

13 дугаар зуунд дэлхийн талыг хэрсэн өртөө байгуулж байсан үүх түүхээ санаж, улс орноо ногоон өртөөгөөр сүлжиж чадна гэдэгт итгэл төгс байна. Шинээр батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, бидний карбон зах зээлд оролцох боломжуудыг түшиглэн бид “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг боловсруулаад байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд малчин өрхийн амьжиргаа, бэлчээрийн тогтвортой менежмент, малын эрүүл мэнд, бүтээгдэхүүний чанар, зах зээлийн хүртээмж, экспортын өрсөлдөх чадварыг нэг цогц тогтолцоонд уялдуулахыг зорьж байна.

Бидний зорилго бол бэлчээрээ хамгаалж, зохистой ашигласан малчин илүү орлоготой байх, чанартай, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчин илүү өгөөж хүртэх; экосистемээ нөхөн сэргээж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн орон нутаг эдийн засгийн үр шимийг хүртдэг тогтолцоог бий болгох явдал юм.

Түүнчлэн хиймэл оюун ухаан, зайнаас тандан судалгаа, газарзүйн мэдээллийн систем, хиймэл дагуулын технологийг газрын мониторинг, байгалийн нөөцийн удирдлагад үе шаттайгаар нэвтрүүлж байна. Бидний зорилго бол байгаль орчны асуудлыг зөвхөн хэмждэг бус, эрсдэлийг урьдчилан тооцож, бодлого, хөрөнгө оруулалтаа нотолгоонд тулгуурлан төлөвлөдөг тогтолцоог бүрдүүлэх явдал юм.

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд хэрэгжүүлэх бас нэгэн чухал санаачилга бол “Ухаалаг ногоон сургууль”-ийн сүлжээг улс даяар үүсгэж, ирээдүй хойч үедээ байгальд ээлтэй орчин, дэд бүтэцтэй орчинд тогтвортой хөгжлийн боловсрол олгох явдал юм. Цаашлаад сэрүүн хээрийн бүс дэх экосистемийн онцлогтоо тулгуурлан “ногоон дата төв” хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, дэлхийн иноовац, технологийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Ингэж чадвал байгаль хамгаалал, хүний амьжиргааны хооронд сонголт хийх шаардлагагүй болно.

Харин байгалиа хамгаалах тусам орлого нэмэгдэж, орлого нэмэгдэх тусам байгалиа хамгаалах сонирхол нь бэхждэг, нэг нь нөгөөгөө дэмждэг хөгжлийн шинэ загварыг бий болгож чадна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

COP17-оос бидний хүсэж буй хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм. Тиймээс Монгол Улс энэ бага хурлаас дараах асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна.

Нэгдүгээрт, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг салангид бус, харилцан уялдаатай цогц асуудал болгон авч үзье.

Хоёрдугаарт, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая.

Гуравдугаарт, ганд тэсвэртэй байдлыг зөвхөн байгаль орчны бодлого бус, хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болгоё.

Дөрөвдүгээрт, бэлчээр, малчид, нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог дэлхийн газрын менежментийн бодлогын төвд гаргая.

Тавдугаарт, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргая.

Зургаадугаарт, амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе. Үүний тулд хөгжлийн түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, улс орнуудтай хамтран санхүүжилт, технологи, чадавх болон зохицуулалтын саадыг арилгах шинэ түншлэл бий болгохыг уриалж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх хугацаа улам бүр богиносож байна. Өнөөдөр бид энд хуран чуулсны хамгийн чухал үр дүн нь олон цаг ярьж хэлэлцсэний дүнд сулхан амлалт бүхий баримт бичиг батлахаас илүүтэй дараагийн алхмыг тодорхой болгосон бодит тохиролцоо, хэмжигдэхүйц үр дүн, хэрэгжихүйц түншлэл байх ёстой.

Тухайлбал, СОР17 хурлын бэлтгэлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн платформ болох Үндэсний Ногоон Лабыг байгуулсан нь манай улсын бэлчээрийн экосистемийг хамгаалах, тогтвортой удирдах, сэргээхэд чиглэсэн ногоон төслүүдийг хөрөнгө оруулалт авахад бэлдэж, олон улсын санхүүжилттэй холбон зуучлах чухал үүрэг гүйцэтгэж байна.

Миний зүгээс бүх төлөөлөгч, түнш байгууллагуудыг эдгээр төслүүдтэй танилцаж, Монголын шинэлэг ногоон санаачилгуудыг дэмжихийг уриалж байна. Энэ онд зохион байгуулагдах Рио-гийн гурван конвенцын Талуудын бага хурлуудаас анхныхыг эх орондоо зохион байгуулж, даргалж буй улсын хувьд Монгол Улс бусад хоёр конвенцын даргалагчидтай нягт хамтран ажиллаж, бодлогын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзэж байна.

Монгол Улс энэхүү бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна. Бид бүх талын дуу хоолойг сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэн, зөвшилцөлд суурилсан, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хэлэлцээг дэмжин ажиллана.

Монголын уудам тал нутагт эхэлж буй Талуудын 17 дугаар бага хурал дэлхий нийтээрээ газрыг нөхөн сэргээхийг байгаль хамгааллын нэг зорилт бус, хүн төрөлхтний хөгжил, амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн үндэс хэмээн хүлээн зөвшөөрсөн түүхэн эргэлтийн цэг болно гэдэгт итгэж байна. Хүн төрөлхтөний төрөлх өлгий хүж дэлхийгээ хайрлан хамгаалж, энх мөнх оршихын төлөө хамтдаа бүтээснээсээ ихийг бүтээе.

Эх байгалиа сэргээе.

Итгэл найдвараа бадраая.

Ирээдүйгээ хамтдаа бүтээе" хэмээлээ.

COP 17 бага хуралд 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн 20 гаруй мянган төлөөлөл оролцож байна.

12 өдрийн турш үргэлжлэх тус хурлаас цөлжилт, газрын доройтол, гангын асуудлаар гарах шийдвэрийг 197 улс дагаж мөрдөх үүрэгтэй юм. Монгол Улс дараагийн СОР18 хүртэлх 2 жилийн хугацаанд Цөлжилтийн эсрэг конвенцын даргалагч улсаар ажиллана. Манай улс 2021 онд НҮБ-д хүсэлт гаргаж, 2022 онд СОР17 бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарч байв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
KHARKHORUM 360°: “Найзуудын багц”...
Тоглоомын талбайн стандартын...

Н.УЧРАЛ:Амлалтыг үр дүнтэй болгох орчныг хамтдаа бүрдүүлцгээе

Kuzmo 2026-08-17

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

3 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

3 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

3 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

4 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

4 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

4 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

4 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

4 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

4 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

20 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах