• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Эрх чөлөөний өргөн чөлөө-1 хаягт баригдаж байгаа “Будда вилла” хотхоны захиалагчид орон сууцны ордероо авч чадахгүйд хүрэхээр нөхцөл үүссэн байна. Учир нь, “Ай ти жи эм” ХХК нь дээрх хаяг дээр 2014 оноос 145800 мкв газар эзэмшиж, түүн дээрээ орон сууцны “Парк вью” хотхоныг төлөвлөж, улмаар барилга угсралтын ажлыг хийгээд эхэлжээ. Гэтэл тус хотхоны төлөвлөсөн газарт “Дизель прогресс” ХХК нь 1700 мкв газар эзэмших болж, түүн дээрээ хоёр блок 82 айлын 2-5 өрөө 53-109 мкв орон сууцнуудтай “Будда вилла”-г босгожээ.

Тодруулбал, “Ай ти жи эм” ХХК нь 2014 оноос хойш эзэмшиж хотхон барихаар Орхон аймгийн төлөвлөлтөд оруулж, ажлаа эхлэх үед нь уг төслийн газрын дунд “Дизель прогресс” ХХК нь 1700 мкв газар эзэмшдэг болоод гарч иржээ. Улмаар, “Дизель прогресс” ХХК нь уг 1700 мкв газар дээрээ 2024 онд барилга угсралтын ажлыг хийж эхэлсэн байна. Гэтэл тэр үед зураг төсөв нь батлагдаагүй, Орхон аймгийн хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтнууд үүнээс жилийн дараа 2025 онд баталжээ.

Тодруулбал, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөг Орхон аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хишигжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Соёлмаа, ЭМГ-ын ХШХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар 2025 оны тавдугаар сарын 16-ны АТД-61-0019/25, АТД-61-0020/25 дугаартай архитектурын төлөвлөлтийн даалгавруудыг баталсан. Мөн тус компанийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зөвшөөрлийн БАЭҮЗ-61-0052/25 дугаартай гэрчилгээ, БАЭҮЗ-61-0053/25 дугаартай гэрчилгээ гаргуулж авчээ.

Маш ноцтой нь “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөг Орхон аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хишигжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Соёлмаа, ЭМГ-ын ХШХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар батлахдаа ногоон байгууламжийг нь “Ай ти жи эм” ХХК-ийн эзэмшлийн газар дээр төлөвлөснийг баталсан байгаа юм.  Гэтэл хууль дүрмийн дагуу “Дизель прогресс” ХХК нь 1700 мкв газрынхаа 60 хувьд барилга байгууламжаа, 40 хувьд ногоон байгууламж төлөвлөх ёстой. Гэтэл Орхон аймгийн дээрх албан тушаалтнууд бусдын эзэмшил газарт ногоон байгууламж, автомашины зогсоол төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөө баталж өгснөөр өдгөө хоёр компанийн дунд зөрчил үүсгэж, энэ явсаар “Будда вилла”-д захиалга өгсөн иргэдийн эрхийг зөрчихөд хүргээд байна. Уг нь, дээрх албан тушаалтнууд “Будда вилла”-гийн ерөнхий төлөвлөгөөг “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны 06101-А/395/2025 тоот захирамжаар Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1700 мкв газар олголт, Одон орон геофизикийн хүрээлэнгийн 2017 онд боловсруулсан дэвсгэр зураг, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНБД 30.01.04-ийн зүйл, АТД-74/23-ийг үндэслэн ерөнхий төлөвлөгөөний зургийг гүйцэтгэв. ГХБХБГ-ын 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн АТД-61-0020/25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж гаргав” гэсэн байгаа юм.

Гэхдээ уг ерөнхий төлөвлөгөө нь бусдын эзэмшил газар дээр хийгдсэн, үүнийг батлах үед “Дизель прогресс” ХХК аль хэдийнэ “Будда вилла” -гаа бариад эхэлсэн байгаа юм. Үүнийг нь “Ай ти жи эм” ХХК-ийнхан “Ингэж хууль зөрчиж болохгүй” гэхээр Газрын албаны Г.Буянхүү л гэхэд “Та нар “Дизель прогресс” ХХК-ийнханд уян хатан ханд л даа” гэдэг байна.

Өдгөө “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөг тийнхүү батлахдаа албан тушаалдаа хайнга хандаж, 80 гаруй өрх айлыг эрсдэл рүү түлхсэн байж магадгүй асуудлаар тухайн үеийн Орхон аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хишигжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Соёлмаа, ЭМГ-ын ХШХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар АТГ-т шалгуулахаар болж байх шиг байна. Ер нь бол иргэд орон сууцны залиланд өртөхөд гол нөлөөлдөг хүчин зүйл нь тухай орон сууцыг хуулийн дагуу бариулахын тулд хяналт тавьж, зөвшөөрөл өгдөг төрийн захиргааны байгууллагынхан, мөн хууль хяналтын байгууллагуудын буруутай үйл ажиллагаатай шууд холбогддог байна.

Өөрөөр хэлбэл, голдуу Орхон аймагт үйл ажиллагаа явуулж, тэндээ барилга орон сууц барьдаг “Дизель прогресс” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг тус аймгийн төрийн захиргааны байгууллага, хууль хяналтынхан өөгшүүлээд байгаа нь олон баримт, жишээгээр ил болж байна. Зөвхөн дээрх ерөнхий төлөвлөгөөг баталсан, түүнд хяналт тавилгүй орхисон зэргээс Орхон аймаг дахь төрийн захиргааны байгууллагуудад “төрийн мафи” бий болж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд илтэд хууль бусаар үйлчилж, нөгөөх “Дизель прогресс” ХХК нь даам гарчихсан, харин хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй “гаднын” компанийг дээрэлхдэг тогтолцоо нэгэнт тогтжээ. Үүнд цагдаагийн алба хаагчид нь хүртэл оролцдог. Уг ерөнхий төлөвлөгөөнд “Хоёр блок барилга, барилгажих талбай 1056.6.мкв, 82 айлын орон сууц, 27 автомашины зогсоол, ил 19 автмашины зогсоол, далд 27 автомашины зогсоол, ногоон байгууламж 573.12 мкв, автозам 910.77 мкв, явган хүний зам 797.86 мкв-д хийнэ” гэсэн байна. Гэтэл яг барилгаа уг 1700 мкв газартаа дүүргэж бариад, ногоон байгууламж, автомашины зогсоол, явган хүний зам зэргээ “Ай ти жи эм” ХХК-ийн эзэмшлийн 3400 мкв газар дээр хүчээр барьжээ. Уг газар нь “Ай ти жи эм” ХХК-ийн нэр дээрх кадастрын зургаар эзэмших газрынх нь зах тал руугаа тул ийн 3400 мкв газраас гадна цаана үлдсэн 2000 гаруй мкв, нийтдээ 6000 орчим мкв газраа ашиглах боломжгүй болж, үндсэндээ алдчихаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, “Будда вилла”-гийн тагт нь хүртэл “Ай ти жи эм” ХХК-ийн газар руу орчихсон.

Тиймээс “Ай ти жи эм” ХХК-ийнхан уг хууль бус үйлдлийг таслан зогсоохоор хамгаалалтын хашаа барьсан байгаа юм. Гэтэл “Дизель прогресс” ХХК-ийнхан шөнөдөө нураачихдаг. Энэ талаар Орхон аймгийн Цагдаагийн газарт хандахаар хэрэг үүсгэхээс татгалздаг. Татгалзсан талаараа тус компанийнханд мэдэгдэлгүй хугацаа хождог.

Санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй ийм олон удаагийн үйлдэл Орхон аймгийн төрийн захиргааны ажилтан албан тушаалтнууд, хууль хяналтынхан, тэр дундаа Цагдаагийн газрын нэр бүхий алб хаагчидтай холбогдож байна. “Ай ти жи эм” ХХК-иас хууль бус үйлдлийн талаар мэдээлэхд ирсэн алба хаагчид нь “Маргаан шүүхээр шийдэгдэж дуустал та нар ч гэсэн газраа ашиглах хэрэггүй” гэж дарамталдаг. Тиймээс “Ай ти жи эм” ХХК-ийнхан ЦЕГ, АТГ-аар үнэн мөн хийгээд цаадах учир шалтгааны олуулахаар шийдсэн байна. Угаасаа ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нь орон сууцны захиалгын залиланд өртсөн иргэдийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах чиглэлээр байгуулсан Засгийн газрын ажлын хэсгийг ахалдаг. Өнгөрсөн долоо хоногт энэ ажлын хэсэг хуралдахад ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд “2024-2026 оны хооронд орон сууцны захиалга нэрээр бусдыг залилсан 2008 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр хэргийн улмаас 3613 иргэн нийт 118.2 тэрбум төгрөгийн хохирол амссан. Одоогоор 282 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн захиалгын гэрээгээр 2918 иргэнийг 53.3 тэрбум төгрөгөөр хохироосон 114 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хохирлыг барагдуулах хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 35 үл хөдлөх хөрөнгө, 70-90 хувийн гүйцэтгэлтэй дөрвөн блок барилга, 178 айлын амины орон сууц, үйлчилгээний зориулалттай 2974 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хамгаалалтын арга хэмжээ аваад байгаа” гэсэн танилцуулгыг хийжээ.

Ер нь бол, Улаанбаатарт барилга, орон сууцны залилан хэмээх гэмт хэрэг газар аваад байгаа ч яг ийм кэйс байхгүй. Гарах ч үгүй. Учир нь, ямар ч барилгын компани ийм байдлаар газрын дээрэм хийхгүй. Төрийн захиргааны байгууллага нь ч ийм ерөнхий төлөвлөгөө бүхий зургийг батлахгүй. Цагдаагийн байгууллага ч ийм хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэн дэмжиж үйлчлэхгүй. Тов тодорхой нь, ийм замналаар босгож худалдаалж буй орон сууцыг Улсын комисс хэзээ ч хүлээж авахгүй. Гэвч “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар хохирогч болж мэдэхээр болоод байна, харамсалтай.

Үргэлжлэл бий…

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Засгийн газар аймгуудыг...
Хөгжим, цирк, энтертайнмент,...

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл 2026-08-13

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

3 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

4 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

4 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

4 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

4 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

4 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

5 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

21 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах