• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Туулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх ерөнхий хяналтын сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэхүү сонсголын эхэнд томоохон төслүүдэд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав.

Аудит: Туулын хурдны замын төслийн төсөвт өртгийг 1.9 их наяд болгож өсгөсөн тайлбараа одоог хүртэл ирүүлээгүй байна 

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн:

- Засгийн газрын 2013 оны ТЭЗҮ зураг төсөл батлах, талбайн солбицол батлах тухай тогтоолоор Туулын хурдны замын чигийг анх тогтоосон бөгөөд энэ тогтоол одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний дараа холбогдох албан тушаалтнуудын ажлын даалгаврын дагуу “Эм Си Пи Си Жи Ар” гэх компани төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, төсвийг хэсэгчлэн боловсруулсныг Барилгын хөгжлийн төвөөс анх магадлал хийн баталгаажуулсан. Зам тээврийн хөгжлийн төвөөс 2016 оны тавдугаар сарын 18-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр төслийн нэгдсэн төсөвт өртгийг 594.8 тэрбум төгрөгөөр баталсан байна. Улмаар 2024 онд Зам, тээврийн хөгжлийн төвөөс нэгдсэн төсөвт өртгийг 916.3 тэрбум төгрөгөөр магадлал хийж, тодотгон баталгаажуулсан. Зам тээврийн сайд, Улаанбаатар хотын захирагч нарын 2025 оны хамтарсан шийдвэрээр төслийн төсөвт өртгийн 1.9 их наяд төгрөг байхаар тооцож, тендерийн баримт бичигт тусгасан байх бөгөөд энэ нь магадлалаар баталгаажаагүй.

Энэ асуудлаар холбогдогч хоёр байгууллагаас Аудитын байгууллагад тайлбар одоогоор ирүүлээгүй байна. Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын орон тооны бус эксперт томилох тухай 2025 оны тушаалаар 14 экспертийг томилсон бөгөөд холбогдох хуульд нийцүүлэн “Туулын хурдны зам” төслийн ТЭЗҮ, зураг төслийн хянаж баталгаажуулах ажлыг Барилгын хөгжлийн төвөөс зохион байгуулж төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан төсвийг 2.3 их наяд төгрөг, газар чөлөөлөлтөд 170 тэрбум төгрөг байхаар тооцон, 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан байна.Төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг хоёр удаа зохион байгуулсан бөгөөд үнэлгээний дүгнэлтээр тендер шалгаруулалт амжилтгүй болсон. Тендерийн нийт төсөвт өртөг 1.9 их наяд төгрөг байсан ба эрх бүхий байгууллагын магадлалаар баталгаажаагүй байсан. Хоёр дахь сонгон шалгаруулалт 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зарлагдаж, БНХАУ-ын нэр бүхий ААН-үүдийн түншлэлтэй оролцогчид хамгийн сайн үнэлэгдэж, шалгарсан. Хоёр дахь сонгон шалгаруулалтын төсөвт өртөг 2.3 их наяд төгрөгийн дүнд магадлал хийсэн байна. Эцсийн үр дүнг аудитын тайланг хүргүүлэхэд бүрэн танилцуулна.

Төслийн санхүүжилтийг НИТХ-ын 2016 оны тогтоолоор 916.3 тэрбум төгрөг, санхүүжих дүнг 538.6 тэрбум төгрөг. Мөн 2025 оны нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор төсөвт өртгийг 2.3 их наяд төгрөг, санхүүжих дүнг 500 тэрбум төгрөг болгон өөрчлөлт оруулан баталсан. Улмаар нийслэлийн 2026 оны төсөв батлах тухай 2025 оны төслийн төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг, тухайн жилд санхүүжих дүнг 800 тэрбум төгрөгөөр баталсан байна. Туулын хурдны зам төсөлд нийслэлд хөрөнгө оруулалтын төсвөөс 2025 онд 500 тэрбум төгрөг, 2026 оны төсвөөс 800 тэрбум төгрөг олгохоор төлөвлөснөөс гүйцэтгэгч байгууллагаас урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн 2025 онд 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг олгосон. Төслийг хэрэгжүүлэхэд төсөвт өртгөөс гадна 7.8 тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн байна.

Ц.Сандаг-Очир: Байгаль орчны үнэлгээг баталгаажуулаагүй

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир:

-Тус төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг "Мон Газар Экологи" компани 2025 онд боловсруулж гүйцэтгэсэн байна. Гэвч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний ерөнхий үнэлгээг эрх бүхий байгууллагаар хянуулж баталгаажуулсны дараа л төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон. Иймд төслийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулахыг төсөл хэрэгжүүлэгч талд үүрэг болгосон юм.

Мөн гадаадын хөрөнгө оруулалттай тус компани Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тусгагдсан шаардлагуудыг хэрэгжүүлээгүй, Ойн тухай хуульд заасан үүргийг биелүүлээгүй, түүнчлэн ус ашиглах гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан гэх зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл Нийслэлийн прокурорын газарт 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ирсэн. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон. Гомдол, мэдээллийн мөрөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны хяналтын газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 21-нд зөрчлийн хэрэг нээж шалгасан бөгөөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нийт 352 сая төгрөгийн торгууль, шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан юм.

“Тендерийн шаардлага хангаагүй түншлэлийн сонгон шалгаруулсан”

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

-Худалдан авах ажиллагаанд хийсэн шалгалтыг нийт зургаан чиглэлээр явуулсан. Тендер шалгаруулалтад дөрвөн компани оролцсоноос захиалагч байгууллага 2025 оны долоодугаар сарын 4-ний өдөр China HyWay Group болон Тяньжин ӨүБайВэй компанийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон байна. Гэвч шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Тус түншлэлийн компанийг төлөөлж оролцсон худалдааны менежер Д.Золбоо нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг нотлох баримт тендерийн материалд байгаагүй. Өөрөөр хэлбэл, компанийн захирал Liu Daiwen-ээс олгосон итгэмжлэл ирүүлээгүй нь тогтоогдсон. Мөн хоёр компани түншлэлийн хэлбэрээр тендерт оролцсон атлаа гэрээний хэрэгжилтийн явцад захиалагчийн өмнө бүрэн хариуцлага хүлээх нэг гишүүнийг томилох ёстой байсан ч энэ шаардлагыг хангаагүй. Энэ нь холбогдох хууль, журмыг зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн Тяньжин ӨүБайВэй компани өөрийн барилгын тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй бөгөөд үүний оронд Серби Улсад байгуулагдсан, хөрөнгө оруулалттай OBW компанийн тусгай зөвшөөрлийг тендерийн материалд хавсаргасан. Шалгалтаар мөн түншлэл нь тендер зарласны дараах байдлаар татварын өр төлбөргүй болохыг нотлох эрх бүхий байгууллагын баримт бичгийг ирүүлээгүй нь тогтоогдсон. Үүнээс гадна тус түншлэлийн компанийн туршлагыг нотлох зорилгоор ирүүлсэн таван ажлын дөрөвт нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг баталгаажуулах комиссын акт, дүгнэлт зэрэг шаардлагатай баримт бичиг дутуу байсан тул тендерийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан юм.

Шинжээчийн дүгнэлт:

-Шалгалтаар тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгасан шалгуур үзүүлэлтүүд нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцох боломжийг хязгаарласан, хэт өндөр шаардлага тогтоосон гэж дүгнэсэн. Мөн төслийн ажлын нарийвчилсан зураг төслийг батлуулаагүй байхад зөвхөн ТЭЗҮ болон урьдчилсан төсөвт тулгуурлан гүйцэтгэгчийн саналыг үнэлсэн нь бодит төсөвт өртгийг харьцуулах боломжгүй болгож, эрсдэлтэй шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлсэн байна. Шалгалтаар хоёр гадаадын компанид урьдчилгаа төлбөр хэлбэрээр нийт 13 удаагийн гүйлгээгээр 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон. Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр тэмдэглэлээр Туулын хурдны замыг зургаан эгнээтэй болгох, мөн хотын төвийн бүсээр дайран өнгөрөх хэсгийг гүүрэн байгууламжтайгаар төлөвлөхийг холбогдох сайд болон Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон байна. Улмаар төслийн төсөвт өртөгт хэд хэдэн удаа өөрчлөлт оруулжээ. НИТХ-ын 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 25/50 дугаар тогтоолоор Туулын хурдны замын ажлын төсөвт өртгийг анх баталсан дүнгээс 1 их наяд 48.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1 их наяд 964.8 тэрбум төгрөг болгон тодотгосон байна. Үүний дараа НИТХ-ын 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 25/70 дугаар тогтоолоор төслийн төсөвт өртгийг дахин нэмэгдүүлж, 2 их наяд 384 тэрбум төгрөг болгон өөрчилжээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/520 дугаар захирамжаар мөн адил төсөвт өртгийг 2 их наяд 384 тэрбум төгрөг болгон шинэчлэн баталсан байна.

Шинэчлэгдсэн зураг төслийн дагуу авто замын трассын нөлөөлөлд нийт 112 нэгж талбар өртөхөөр байжээ. Үүнээс 58 нэгж талбарын эзэмшигч, ашиглагчтай газар чөлөөлөх гэрээ байгуулж, зөвшилцөлд хүрсэн бол үлдсэн 54 нэгж талбарын иргэн, хуулийн этгээдтэй одоогоор зөвшилцөл хийгдээгүй байна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 114 (7856)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын...
Б.Бат-Эрдэнэ “Тэрбум мод”...

Туулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд

БАТСАЙХАН 2026-06-17

ФОТО:

Сэдвүүд : #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

5 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

5 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

6 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

6 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах