• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

Хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц түвшинд хүрсэн асуудал өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан сэдвүүдийн нэг байв.  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 2012 онд батлагдаж байхад энэ төрлийн гэмт хэрэг хоёр бүртгэгдэж байсан. Харин 2025 оны байдлаар гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдсэн байна.

“Хар тамхи тахал болсон”

Тиймээс хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгааг  ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ онцолж байв.  Тэрээр “Хар тамхи тахал болсон. Үндэстэн дамнасан, маш нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг болж хувирсан. Эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн хараа хяналт, боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх олон цогц ажил шаардлагатай байгаа. Бид энэ аюулыг таниулах урьдчилан сэргийлэх ажлыг дутуу хийсэн учраас санаа зовох түвшинд хүрсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зүгээс ч Засгийн газар, ХЗДХЯ зэрэг холбогдох байгууллагад удаа дараа чиглэл өгсөн учраас эрхзүйн орчноо шинэчлэхээр болсон” гэсэн юм.

Анхаарал татах тоо баримтууд

Хууль санаачлагчдын зүгээс УИХ-ын гишүүдэд хуулийн төслөө танилцуулж, тэдний асуултад тоо баримтууд хариулж байв.  Тэр дундаас анхаарал татсан баримтууд хүргэе.

  • -Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 17 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис хураагдсан байна. Үүнийг мансууруулах үйлчлэлийн хүн/тунгаар илэрхийлбэл ойролцоогоор 419,293 хүн/тун буюу хүн амын 30 хувьтай тэнцэхээр, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн.
  • -Энэ төрлийн хэрэг бүртгэл, шийдвэрлэсэн байдал 2000 гарсан.  Уг хэрэгт холбогдогчдын 80 хувь нь залуучууд буюу 18-35 насныхан.
  • -Нэг сарын өмнө гэхэд Турк, Польш улсаас манай улс руу олон жил хар тамхи нийлүүлсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн заримыг нь баривчилж, авч ирсэн.
  •  -Сүүлийн арван жилийн тоон мэдээллээс харахад энэ төрлийн гэмт хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон. Тодруулбал, хяналтын прокурор нэг, онцгой байдлын албан хаагч хоёр, зэвсэгт хүчний албан хаагч тав, эмнэлгийн байгууллагын ажилтан тав, төрийн үйлчилгээний ажилтан дөрөв, дипломат албан тушаалтан гурав, багш нэг.
  • -Тэдний зургаад хорих ял, дөрөвт нь зорчих эрх хязгаарлах ял, нэгд нь торгох, долоод нь тэнсэн харгалзах зэрэг ял оноосон байна. Эдгээр хүмүүс ашиглах буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн.
  • -Архидан согтуурахтай тэмцэх сан гэж бий. 2023 оноос үйл ажиллагаа эхэлсэн. Одоогоор 23 тэрбум төгрөг тус санд төвлөрсөн.  Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээнд мансууруулах эм, донтох эмгэгтэй тэмцэх чиглэлээр хамрагдсан зүйл байхгүй.
  • -11 аймгийн нутаг дэвсгэрт олсны төрлийн ургамал ургадаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс олсны төрлийн ургамлыг бүрэн устгах зорилт тавьсан. Бүрэн устгахад арга ажиллагаагаа өөрчлөхгүй бол үр нь хөрсөнд байгаа учраас үр дүнгүй тохиолдол бий.

Хууль батлагдвал...

  • -Олон улсад хэрэглэж байгаа хандлага нь хэрэглэсэн хүнийг ялын бодлогоор айлгахаас илүүтэй эмчлэх, эргэж нийгэмшүүлэх чиглэлд анхаарч байгаа. Шинэчилсэн хуулийн төслөөр хэрэглэгчийг албадан эмчлэх, 30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулахгүй гэсэн байдлаар зохицуулж байгаа.
  • -Донтох эмгэгтэй, хар тамхинаас салахыг хүссэн хүмүүс сайн дураараа ирээд эмчлүүлье гэвэл зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулахаас илүүтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, ял шийтгэл хүлээлгэхгүй байх, хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр хуулийн төсөлд тодорхой заалт тусгасан.
  • -Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргүүд нарийн зохион байгуулалттай хийгддэг учраас тэмцэх арга ажиллагааны хувьд Хар тамхитай тэмцэх алба бусад улсын хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллана.
  • - Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн болон зөрчлийн хариуцлагын зохицуулалтад тодорхой сул талууд бий. Жишээлбэл, Эрүүгийн хуульд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой таван төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага тооцдог бол үүнээс цааш үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэх зэрэг илүү ноцтой үр дагавартай үйлдлүүд нь эрүүгийн хариуцлагад бүрэн хамрагддаггүй, зөрчлийн хуулиар торгуулиад өнгөрөх тохиолдол байдаг. Тиймээс эдгээр ноцтой үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож, хариуцлагыг чангатгахаар оруулж иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 107 (7849)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Бямбацогт:Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Э.Халиунболд, П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа
Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Монголын уламжлалт анагаах...
COP17 хурлын 12 түр байгууламжийн...

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

БАТСАЙХАН 1 өдрийн өмнө
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

Хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц түвшинд хүрсэн асуудал өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан сэдвүүдийн нэг байв.  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 2012 онд батлагдаж байхад энэ төрлийн гэмт хэрэг хоёр бүртгэгдэж байсан. Харин 2025 оны байдлаар гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдсэн байна.

“Хар тамхи тахал болсон”

Тиймээс хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгааг  ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ онцолж байв.  Тэрээр “Хар тамхи тахал болсон. Үндэстэн дамнасан, маш нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг болж хувирсан. Эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн хараа хяналт, боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх олон цогц ажил шаардлагатай байгаа. Бид энэ аюулыг таниулах урьдчилан сэргийлэх ажлыг дутуу хийсэн учраас санаа зовох түвшинд хүрсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зүгээс ч Засгийн газар, ХЗДХЯ зэрэг холбогдох байгууллагад удаа дараа чиглэл өгсөн учраас эрхзүйн орчноо шинэчлэхээр болсон” гэсэн юм.

Анхаарал татах тоо баримтууд

Хууль санаачлагчдын зүгээс УИХ-ын гишүүдэд хуулийн төслөө танилцуулж, тэдний асуултад тоо баримтууд хариулж байв.  Тэр дундаас анхаарал татсан баримтууд хүргэе.

  • -Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 17 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис хураагдсан байна. Үүнийг мансууруулах үйлчлэлийн хүн/тунгаар илэрхийлбэл ойролцоогоор 419,293 хүн/тун буюу хүн амын 30 хувьтай тэнцэхээр, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн.
  • -Энэ төрлийн хэрэг бүртгэл, шийдвэрлэсэн байдал 2000 гарсан.  Уг хэрэгт холбогдогчдын 80 хувь нь залуучууд буюу 18-35 насныхан.
  • -Нэг сарын өмнө гэхэд Турк, Польш улсаас манай улс руу олон жил хар тамхи нийлүүлсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн заримыг нь баривчилж, авч ирсэн.
  •  -Сүүлийн арван жилийн тоон мэдээллээс харахад энэ төрлийн гэмт хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон. Тодруулбал, хяналтын прокурор нэг, онцгой байдлын албан хаагч хоёр, зэвсэгт хүчний албан хаагч тав, эмнэлгийн байгууллагын ажилтан тав, төрийн үйлчилгээний ажилтан дөрөв, дипломат албан тушаалтан гурав, багш нэг.
  • -Тэдний зургаад хорих ял, дөрөвт нь зорчих эрх хязгаарлах ял, нэгд нь торгох, долоод нь тэнсэн харгалзах зэрэг ял оноосон байна. Эдгээр хүмүүс ашиглах буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн.
  • -Архидан согтуурахтай тэмцэх сан гэж бий. 2023 оноос үйл ажиллагаа эхэлсэн. Одоогоор 23 тэрбум төгрөг тус санд төвлөрсөн.  Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээнд мансууруулах эм, донтох эмгэгтэй тэмцэх чиглэлээр хамрагдсан зүйл байхгүй.
  • -11 аймгийн нутаг дэвсгэрт олсны төрлийн ургамал ургадаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс олсны төрлийн ургамлыг бүрэн устгах зорилт тавьсан. Бүрэн устгахад арга ажиллагаагаа өөрчлөхгүй бол үр нь хөрсөнд байгаа учраас үр дүнгүй тохиолдол бий.

Хууль батлагдвал...

  • -Олон улсад хэрэглэж байгаа хандлага нь хэрэглэсэн хүнийг ялын бодлогоор айлгахаас илүүтэй эмчлэх, эргэж нийгэмшүүлэх чиглэлд анхаарч байгаа. Шинэчилсэн хуулийн төслөөр хэрэглэгчийг албадан эмчлэх, 30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулахгүй гэсэн байдлаар зохицуулж байгаа.
  • -Донтох эмгэгтэй, хар тамхинаас салахыг хүссэн хүмүүс сайн дураараа ирээд эмчлүүлье гэвэл зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулахаас илүүтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, ял шийтгэл хүлээлгэхгүй байх, хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр хуулийн төсөлд тодорхой заалт тусгасан.
  • -Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргүүд нарийн зохион байгуулалттай хийгддэг учраас тэмцэх арга ажиллагааны хувьд Хар тамхитай тэмцэх алба бусад улсын хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллана.
  • - Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн болон зөрчлийн хариуцлагын зохицуулалтад тодорхой сул талууд бий. Жишээлбэл, Эрүүгийн хуульд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой таван төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага тооцдог бол үүнээс цааш үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэх зэрэг илүү ноцтой үр дагавартай үйлдлүүд нь эрүүгийн хариуцлагад бүрэн хамрагддаггүй, зөрчлийн хуулиар торгуулиад өнгөрөх тохиолдол байдаг. Тиймээс эдгээр ноцтой үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож, хариуцлагыг чангатгахаар оруулж иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 107 (7849)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Бямбацогт:Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Э.Халиунболд, П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа
Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт:Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

18 цагийн өмнө өмнө

Вэмбаняма 32 оноог авч цувралыг ойртууллаа

19 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгдлээ

19 цагийн өмнө өмнө

Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 10 настай явган зорчигчийг мөргөжээ

20 цагийн өмнө өмнө

2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ

20 цагийн өмнө өмнө

Э.Халиунболд, П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа

21 цагийн өмнө өмнө

Бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна

21 цагийн өмнө өмнө

Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

21 цагийн өмнө өмнө

Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо

21 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр

21 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо

1 өдрийн өмнө өмнө

“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна

1 өдрийн өмнө өмнө

167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын дэмжигч

1 өдрийн өмнө өмнө

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

1 өдрийн өмнө өмнө

Монголын уламжлалт анагаах ухааны эрх зүйн орчныг бэхжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 17-19 хэм дулаан байна

2026-06-05 өмнө

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

2026-06-05 өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-06-05 өмнө

Дэлхийн байгаль орчны өдөр

2026-06-05 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

2026-06-05 өмнө

Нью-Иорк Никс аваргын төлөөх эхний тоглолтод ялалт байгууллаа

2026-06-05 өмнө

Он гарсаар орон сууцанд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн түлэгджээ

2026-06-05 өмнө

Эрэгтэй, эмэгтэй багууд хэсгээсээ гарч чадсангүй

2026-06-05 өмнө

Шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ

САНАЛ БОЛГОХ
2026-06-03 өмнө

Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа

2026-06-03 өмнө

"Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна

2026-06-03 өмнө

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна

2026-06-03 өмнө

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

2026-06-03 өмнө

Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр

2026-06-04 өмнө

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

2026-06-03 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2026-06-03 өмнө

Хонжворт сугалаа нэрээр хамаарал бүхий хүнийхээ автомашиныг өндөр үнээр борлуулжээ

2026-06-04 өмнө

280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна

2026-06-04 өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

2026-06-05 өмнө

Он гарсаар орон сууцанд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн түлэгджээ

2026-06-04 өмнө

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална

2026-06-05 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

2026-06-04 өмнө

Барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ

2026-06-04 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-06-04 өмнө

Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо

2026-06-04 өмнө

АТГ: Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ болгов

2026-06-05 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-06-05 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр

2026-06-05 өмнө

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

2026-06-05 өмнө

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

2026-06-05 өмнө

Шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ

2026-06-03 өмнө

О.Амгаланбаатарынх унаж, П.Сайнзориг нарынх дэмжигдэв

2026-06-05 өмнө

1024 бөх барилдуулах асуудлыг Ерөнхийлөгч шийдвэрлэж байхаар хуулийн төсөлд тусгажээ

2026-06-05 өмнө

Эрэгтэй, эмэгтэй багууд хэсгээсээ гарч чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2026-06-05 өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын дэмжигч

2026-06-05 өмнө

Дэлхийн байгаль орчны өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах