Электрон спортын "Counter Strike-2" төрлийн “PGL Astana 2026” тэмцээн тавдугаар сарын 9-17-ны хооронд болно. Тус тэмцээнд 16 баг свисс форматаар тоглож 3 хожил авсан баг нь дараагийн шат руу шалгарч, 3 хожигдсон багууд нь тэмцээнийг өндөрлүүлэх юм. Монгол Улсаас "The Mongolz" болон "The Huns Esports" багууд оролцож байна.
"The Mongolz" дөрөв дэх тоглолт өчигдөр Европын холбооны "Falcons" багтай хийж 1-2 (Dust2 8-13; Inferno 13-11; Mirage 12-16) харьцаагаар хожигдлоо. Тэд эхний тоглолтоо ОХУ-ын "Magic" багтай тоглож 2-0 (Mirage 25-23; Inferno 13-4; Ancient 0-0) харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтоо ОХУ-ын "Spirit" багтай тоглож 0-2 (Dust2 11-13; Ancient 16-19; Mirage 0-0) харьцаагаар хожигдсон. Улмаар гурав дахь Европын холбооны "G2" багийн эсрэг хийж 2-0 (Dust2 13-2; Inferno 19-15; Ancient 0-0) харьцаагаар хожсон билээ. Улмаар өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Туркийн "Aurora Gaming" багтай 19:00 цагт хийнэ. Хожвол шигшээ шатанд шалгарч хожигдвол тэмцээнээс хасагдах юм.
Харин тус тэмцээнд оролцож байгаа манай нөгөө баг болох Азийн шалгаруулалтаас гарч ирсэн "The Huns Esports" баг дөрөв дэх тоглолтоо Европын холбооны "Monte" багтай тоглож 1-2 (Nuke 2-13; Dust2 13-10; Mirage 12-16) харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Тэд эхний тоглолтоо ОХУ-ын "Spirit" багтай тоглож 0-2 (Dust2 13-6; Ancient 13-3; Mirage 0-0) харьцаагаар хоёр дахь тоглолтоо Туркийн "Aurora Gaming" багтай тоглож 0-2 (Nuke 4-13; Dust2 3-13; Mirage 0-0) харьцаагаар хожигдож, гурав дахь тоглолтоо Хойд Америкийн "Fisher College" багтай хийж 2-0 (Nuke 13-8; Inferno 13-6; Miage 0-0) харьцаагаар хожсон билээ.
"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагчаар Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар оролцож байна.
"The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал-'carnage', ахлагч Г.Есөнтөмөр-'nin9', Б.Баатархүү-'Bart4k', Б.Өсөхбаяр-'controlez', Э.Мөнхтогтох-'xerolte', Б.Тэнгис-'sk0R' нар тоглож байна.

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.