Электрон спортын "Counter Strike-2" төрлийн “PGL Astana 2026” тэмцээн тавдугаар сарын 9-17-ны хооронд болно. Тус тэмцээнд 16 баг свисс форматаар тоглож 3 хожил авсан баг нь дараагийн шат руу шалгарч, 3 хожигдсон багууд нь тэмцээнийг өндөрлүүлэх юм. Монгол Улсаас "The Mongolz" болон "The Huns Esports" багууд оролцож байна.
"The Mongolz" хоёр дахь тоглолтоо ОХУ-ын "Spirit" багтай тоглож 0-2 (Dust2 11-13; Ancient 16-19; Mirage 0-0) харьцаагаар хожигдлоо. Манай залуус эхний тоглолтоо Европын шалгаруулалт гарч ирсэн ОХУ-ын "Magic" багтай тоглож 2-0 (Mirage 25-23; Inferno 13-4; Ancient 0-0) харьцаагаар хожсон билээ. Улмаар нэг хожил, нэг хожигдолтой болсон бол өнөөдөр мөн адил хожил хожигдолтой Европын холбооны "G2" багтай 16:00 цагт тоглохоор болсон байна. Өмнө нь хоёр баг гурван тэмцээнд таарч тоглохдоо хоёрт нь манай залуус хожсон бол сүүлд хоёр баг энэ оны нэгдүгээр сард болсон "IEM Kraków 2026" тэмцээний эхний шатанд таарч 0-2 (Dust2 2-13; Ancient 11-13; Mirage 0-0) харьцаагаар хожигдож байжээ.
Харин тус тэмцээнд оролцож байгаа манай нөгөө баг болох Азийн шалгаруулалтаас гарч ирсэн "The Huns Esports" баг хоёр дахь тоглолтоо Туркийн "Aurora Gaming" багтай тоглож 0-2 (Nuke 4-13; Dust2 3-13; Mirage 0-0) харьцаагаар хожигдож хоёр хожигдолтой боллоо. Тэд эхний тоглолтоо ОХУ-ын "Spirit" багтай тоглож 0-2 (Dust2 13-6; Ancient 13-3; Mirage 0-0) харьцаагаар хожигдсон бол гурав дахь тоглолтоо өнөөдөр мөн адил хожигдолтой байгаа Хойд Америкийн "Fisher College" багтай 22:00 цагт тоглохоор боллоо.
"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагчаар Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар оролцож байна.
"The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал-'carnage', ахлагч Г.Есөнтөмөр-'nin9', Б.Баатархүү-'Bart4k', Б.Өсөхбаяр-'controlez', Э.Мөнхтогтох-'xerolte', Б.Тэнгис-'sk0R' нар тоглож байна.

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.