• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Төрийн тэргүүн нарын хэлсэн үгийг хүргэж байна. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,                                         

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,                      

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт Касым-Жомарт Токаев Таны урилгаар танай сайхан оронд Монгол Улсын Ерөнхийлөгч 20 жилийн дараа төрийн айлчлал хийж буйдаа баяртай байна.

Евроазийн зүрхэнд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо биднийг халуун дотно хүлээн авч байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Казахстан улсын төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2024 онд Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалын үеэр хоёр улсын найрсаг харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргасныг эргэн дурсахад таатай байна.

Хоёр улсын төрийн тэргүүн хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл болж байна.

Монгол Улсын төрийн тэргүүний айлчлал нүүдлийн соёл иргэншил, түүхэн үнэт зүйлсээрээ гүнзгий хэлхээ холбоотой хоёр орны ард түмний ахан дүүсийн найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлж, харилцааны нэгэн шинэ хуудсыг хамт нээж байгаад баяртай байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны хэлэлцээ амжилттай болсонд сэтгэл өндөр байна.

Өнөөдөр та бид манай өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилт болон бидний ярьж тохирсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны манай улсад хийсэн айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэр, тээвэр логистик, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлсэн 12 баримт бичигт гарын үсэг зурсан билээ.   

Тэгвэл энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн төрийн байгууллага болон аж ахуйн нэгж  хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.  

Соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, банк, санхүү, худалдаа, эдийн засаг, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутгийн харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсоныг тэмдэглэхэд таатай байна.

Бид харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирлоо. 

Худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстан Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд “Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр” чухал үүрэгтэй гэдэгт санал нэгдэж, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хамтарсан Замын зураглал гаргахаар тогтлоо. 

Айлчлалын хүрээнд Астана хотноо зохион байгуулах “Монгол-Казахстаны бизнес форум”-д 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.

Энэ бол бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломжийг судлах хүрээнд хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тохирлоо.

Монгол, Казахстаны хооронд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлж, хоёр улсыг холбосон нэгэн шинэ гарцыг нээлээ.

“Хүннү Эйр” компани Улаанбаатар – Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа бол ирэх 6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо.

Ингэснээр хоёр улсын иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжихийн зэрэгцээ бизнесийн таатай орчин бүрдэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.  

Соёлын харилцаа нь хоёр орны ард иргэдийг холбосон чухал гүүр болж ирсэн, цаашид хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, соёлын биет бус өвийн хамтарсан судалгаа хийх зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.  

“Чингис хаан” үндэсний музей, Казахстаны Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа Түүх, угсаатны зүйн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн уламжлалыг өнөөг хүртэл уугуул хэлбэрээр нь хадгалан үлдсэн цөөн орны нэг билээ.

Манай улсад зохион байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон Казахстан Улсад болдог “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө  харилцан оролцуулж ирсэн сайхан уламжлалаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохирлоо. 

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор “Монголын сайхан орон” тоглолтыг Астана хотноо анх удаа зохион байгуулж,  мөнх хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар казах анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад сэтгэл хангалуун байна.

Монгол, Казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдэж, баримт бичигт гарын үсэг зурлаа.

Орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Хархорум, Налайх болон Казахстаны Алатау, Талдык-орган хот хооронд ах, дүү хотын харилцаа тогтоолоо.

Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар судалж ажиллахаар тогтлоо.  

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж,  идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны санаачилгаар НҮБ-ын ивээл дор Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтыг Астана хотноо зохион байгуулж буйг өндөр үнэлж байна.

Усны нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглах чиглэлээр бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой хэмээн үзэж, “Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Ерөнхийлөгч Таны дэвшүүлсэн санал, санаачилгыг Монгол Улс дэмжиж байна.

Энэ оны 8 дугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстан Улс өндөр түвшинд оролцохыг урьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төслийг уялдуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд хамтран ажиллахаар боллоо.

Төв Азийн орнуудын “С5+1” форматын хамтын ажиллагааны индрийг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.

Казахстан Улс нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувьд тус байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бүгд хуралдаанаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх тухай тогтоолыг баталсан.

Уг тогтоолд Бүгд Найрамдах Казахстан Улс хамтран зохиогчоор нэгдсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч  өө,

Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, миний дотны нөхөр Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна.

Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Манай хоёр ард түмний ахан дүүсийн найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Казахстаны “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Казахын найрсаг ард түмэнд талархал илэрхийлье. Анхаарал хандуулсанд баярлалаа. 

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КАСЫМ ТОКАЕВ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч,

Эрхэмсэг хатагтай, ноёд,

Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,

Миний урилгыг хүлээн авч манай сайхан оронд төрийн айлчлал хийж байгаа Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Танд талархал илэрхийлье.

Астанад тавтай морилно уу.

Энэ айлчлалд миний бие онцгой анхаарал хандуулж байна. Учир нь Монгол Улс бол бүс нутгийн чухал түнш, найрсаг хөрш орон.

Бидний түүх язгуур нийтлэг. Бид нүүдэлчний соёл ба эсгий гэр соёлын өв залгамжлагчид. Бидний аж байдал, оюун санаа, амьдралын хэв маяг, ёс уламжлал ижил төстэй.

Тиймээс бид үргэлж санаа нэг байж, гаргасан амжилтдаа баярлах учиртай. Сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.

Жил гаруйхны өмнө би Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Таны болон Монголын ард түмний элгэмсэг, халуун дотно сэтгэлийг би үргэлж баяртайгаар санан дурсаж байх болно.

Айлчлалын үеэр “Стратегийн түншлэл” тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ нь мянган жилийн түүхтэй нөхөрлөлийн маань чухал бөгөөд түүхэн бичиг баримт юм.

Өдгөө хоёр орны Парламент болон төрийн яамд нягт холбоотой байгаагийн зэрэгцээ Засгийн газар хоорондын комисс, Бизнесийн зөвлөл амжилттай ажиллаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал эдгээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь гарцаагүй юм.  

Бид хоёр талт хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх  үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа улам ахиулахаар тохирлоо.

Тухайлбал Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын газар нээх шийдвэрт хүрлээ. Үүнийг бид ахан дүүс, түүхэн язгууртай орнуудын “Стратегийн түншлэл”-д түшиглэсэн чухал алхам гэж үзэж байна.

Энэ нь Монголын казах иргэдэд хандсан чин сэтгэл, нөхөрлөлийн бодит тусгал юм. Бид энэ шийдвэрээ дээд зэргээр үнэлж байна. Энэ ялдамд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд гүн талархаж байгаагаа дахин илэрхийлье.

Энэ удаагийн айлчлалаар хэдэн хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

Худалдааны эргэлт өмнөх жил 130 гаруй сая ам.доллар хүрч, 7.7 хувиар өслөө. Хоёр орны эдийн засгийн бололцоог харгалзаж үзвэл бидэнд илүү их боломж байна.

Ирэх жилүүдэд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. Үүний тулд хамгийн түрүүнд бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах  шаардлагатай байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад учруулж байгаа бүхий л бэрхшээлийг аль болох багасгах хэрэгтэй гэж үзлээ.

Бид болон Монгол Улс “Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг баталсан. Энэ нь хоёр орны харилцааг өргөжүүлэх боломж олгож байна. 

Цаашид агаарын тээвэр, замын асуудалд анхаарах шаардлага бий. Автозам барьж, тээврийн дөт зам нээх нь зүйтэй гэсэн хамтын шийдэлд хүрлээ. Үүнийг богино хугацаанд шийдэх боломж хомс ч бид нэг зорилготой байгааг харуулж байна. Иймээс Засгийн газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо.

Автозамын асуудлыг шийдсэнээр худалдааны эргэлт нэмэгдэж, бусад орны зах зээлд нэвтрэх боломж ч нээгдэнэ.

Өнгөрсөн жил би “Алтай дамнасан хэлэлцээр” гэсэн саналаа дэвшүүлсэн. Алтайг тойрсон дөрвөн орон худалдаа, тээвэр логистик, аялал жуулчлалын салбарт нийтлэг байр суурьтай байх нь том түлхэц болж, олон боломж олгоно.

Энэ нь Алтайн аялал жуулчлалыг кластер хэлбэрээр хөгжүүлэх боломж нээгдэнэ гэсэн үг.

Алматы-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй байгаа бол тун удахгүй Астана-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээнэ. Үүнээс гадна Өскемен-Өлгий чиглэлд шинэ нислэг үйлдэх тухай түүхэн чухал шийдэлд хүрлээ. Энэ нь бидний бүс нутгийн цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Энэ шийдвэрт хүрэхэд томоохон нөлөө үзүүлсэн Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэн, байгууллагуудад талархал илэрхийлье.

Манай хоёр орон байгалийн баялаг ихтэй. Геологийн эрэл хайгуул, газрын баялгийг ашиглах манай туршлагыг та бүхэн ашиглах бүрэн боломжтой. Манай хоёр орон хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбараа онцгойлон авч үздэг.

Цаашид малын гаралтай бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэхэд анхаарах шаардлагатай гэж үздэг. Малын халдварт өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулахад бид бэлэн байна.

Дэлхийг сансраас ажиглах систем байгуулах, цахим хөгжил, соёл, хүмүүнлэгийн чиглэлээр  хувь нэмрээ оруулахад бэлэн байна.

Өнгөрсөн онд Астанад “Silk way star” олон улсын шоунд Монголын дуучин И.Мишээл тэргүүн байр эзэлсэн нь бидэнд их дотно санагдсан. Манай ард түмэн ч их баярласан.

Иймэрхүү төсөл, хөтөлбөрүүд бидний оюун санаа, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд чухал түлхэц болно.

Манай улс жил бүр Монголын оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг. Цаашид бид оюутны тоог нэмж, Монгол Улсад шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд бэлэн. Энэ жил Боловсролын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Казахстаны их сургуулийн салбарыг Монголд нээх санал дэвшүүллээ.

Бид хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах болсны дээр хоёр орны хотууд ах дүүгийн харилцаа тогтоолоо. Энэ нь бидний нөхөрсөг хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ зам, гүүр байх болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал маш үр дүнтэй болж байна. Бүс нутаг болон олон улсын түвшинд бид байр суурь нэгтэй гэдгээ нотоллоо. Бид Монгол Улстай харилцах харилцаандаа чухал ач холбогдол өгч байна.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард иргэдэд амжилт хүсэн ерөөж, сайн сайхан бүхнийг ерөөе.

Бидний найрамдал нөхөрлөл бат бөх байх болтугай. Баярлалаа.   

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг...
Дулааны тавдугаар цахилгаан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө

Kuzmo 2026-04-22

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

5 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

5 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

5 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

5 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

12 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

13 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

13 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

13 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

13 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

13 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

13 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

13 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

13 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах