• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

Товчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад О.Цогтгэрэл ялагдчихлаа. Уг нь тэрээр ардчиллын партизанууд одоо ч АН-даа нөлөөтэй хэдий ч зүтгэсээр байгаад намын дарга болж чадсан юм. Тэрээр 15 жилийн өмнө “Тэсо”-гийн захирлаар ажиллаж байсан. УИХ-ын 2012 оны сонгуульд АН ялсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх болж байв. Улмаар 2015 онд Увс аймгийн АН-ын дарга болсон. Тэр нь, түүнийг УИХ-ын 2020 оны сонгуулиар гишүүн болох замыг тавьсан. Болоогүй, 2020 онд УИХ-ын гишүүн болоод 2021 оны хавар, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хоёр хуваагдсан АН-ын нэгийнх нь дарга болсон. Даанч, “төр” нөгөө талыг нь сонгосон. О.Цогтгэрэл УИХ-ын 2024 оны сонгуульд дахин ялж хоёр дахиа гишүүн болсон.

Энэ бүхнийг “жагсаасан”-ы учир нь, О.Цогтгэрэл бол АН-д байдаг л намтар түүхтэй гишүүдийн нэг гэдгийг сануулж буй юм.

Гэхдээ, УИХ-ын 2024 оны сонгуулиар 42 суудал авсан АН-ын бүлгийнхэн долдугаар сарын 2-нд хуралдаж, нийт гишүүдийн 68 хувийн саналаар О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар сонгосон. Дараа нь, 2025 оны зургадугаар сард Хамтарсан Засгийн газар тарснаар Лу.Гантөмөрийг огцруулж, АН-ын даргыг шинээр сонгох нөхцөл бүрдсэн. Ингээд АН-ын Их хурал 2025 оны наймдугаар сарын 30, 31-нд хуралдаж намын шинэ даргаа сонгосон. Өрсөлдөөнд, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж Ж.Баярмаа, Б.Отгонбат нар оролцсон. Эхний шатны санал хураалтаас ялагч тодроогүй байдаг. Тиймээс, хоёрдугаар шатны санал хураалт явуулахад Б.Пүрэвдорж, Ж. Баярмаа хоёр нэрээ татсанаар О.Цогтгэрэл АН-ын дарга болсон юм. Тэр өдөр О.Цогтгэрэл АН-ын дарга бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга хэмээх “давхар дээл” нөмөрсөн. Улмаар, Дээд шүүхийн нийт шүүгч 2025 оны есдүгээр сарын 18-нд хуралдаад О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх шийдвэрийг гаргасан. Харин тус Их хурлаас баталсан Үндсэн дүрмийг нь Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тэгэхдээ “...Намын дотоод бүтэц, санхүүжилт, ҮБХ-ны нөхөн сонгуультай холбоотой заалтуудыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай” гэж үзсэн. Тэгж явсаар 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр албан ёсоор бүртгэж авсан. Эдгээрийг сануулсны учир нь, О.Цогтгэрэл 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш үйл ажиллагаа явуулах бүх эрхээр хангагдсан байдаг. Тэрээр үүнийгээ ч ойлгож байсан биз. АН-ын дарга О.Цогтгэрэл нэгдүгээр сарын 15-нд хэвлэлийн хурал зарлаж байгаад “...АН-ын Үндсэн дүрмийг Дээд шүүхэд бүртгэсэнтэй холбоотой бидэнд дотооддоо хийх олон ажил бий. АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, генсек болон дэд дарга нар чөлөөлөгдсөн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Намын дүрэм бүртгэгдсэнтэй холбоотой АН-ын дотоод шинэчлэлийн ажил эхэлж байна. АН аймаг, сум, дүүрэг, баг, хороо, нийслэл, ҮБХ, Улс төрийн зөвлөл гээд бүтэн шатандаа 100 хувь шинэчлэгдэнэ. 2026 оны тавдугаар сарын 1-нийг хүртэл АН-ын дотоод шинэчлэлийн ажил үргэлжилнэ” гэж мэдэгдэж байв. Мөн, 2026 оны хоёрдугаар сарын 1-нд “Нээлттэй, цэгцтэй- Н” аяныхаа нээлт дээр “...Тавдугаар сар гэхэд нам цэгцэрч, 2027-2028 оны нэр дэвшигчдийн нэрс шударга шалгуураар тодрох болно. Би намын даргын хувьд дотооддоо шударга байдлыг хангуулахад анхаарч хэнтэй ч хуйвалдахгүй албан тушаалаар ч, алт мөнгөөр ч худалдахгүйгээр ажиллах болно” хэмээн ярьсан. Түүнчлэн, арваад хоногийн өмнө АН-ын 28 дугаар Их хурлын нээлт дээр “...Ардчиллын шинэ тэмүүллийн суурь нь шударга ёс юм. Шударга ёс бол эрх мэдлийн тэнцвэр. Тиймээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол хуульт ёсыг сэргээх, ардчиллын инститүцийг аврах чухал тулаан байх болно” гэж хэлж байлаа. Энэ бүхнийг “эгнүүлсэн”-ий шалтгаан нь, О.Цогтгэрэл цаашид АН-ын даргын хувьд эдгээр “амлалтууд”-аа биелүүлэх боломжгүй болсонтой холбоотой. Тэр нь түүнхй гаргасан хоёр алдаанаас болсон. Нэгдүгээрт, АН-ын байрны индэр дээрээс, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны танхимаас хийсэн улс төрийн хэд хэдэн томоохон мэдэгдэлдээ хүрч чадаагүй юм. Ерөнхийдөө, АН-ын дарга болсноосоо хойш хийсэн мэдэгдлүүдийнх нь дийлэнх замын дундаас сарнисаар дууссан. Засгийн газрыг огцруулах, ямар нэг хуульд хаалт тавих зэрэг улс төрийн шийдвэрүүддээ хүрч байсангүй. Цаг нь тулаад ирэхээр амнаасаа тэс өөрөөр “ажилладаг” болсон. Гэвч, сөрөг хүчнээр “өлссөн” улс төр, нийгмийн анхаарал түүнийг тэвчсэн. Хамгийн сүүлд, гурав хоногтийн өмнө АН-ын бүлгийн хурлын дараа “...УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг АН энэ хуулийн төслийг үзэл баримтлал, үзэл санааны хувьд дэмжихгүй. Гэхдээ өөр байр суурьтай гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болно. Одоогийн хуульд ч гэсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт бий. Гэтэл Ерөнхийлөгчийн хууль УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа явж байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг парламент гэж бид үздэг. Тэр ардчилсан парламент үгүй болвол Монгол хүний эрх чөлөө, дархлаа үгүй болно гэж АН-ын бүлэг үзлээ” гэж мэдэгдсэн. Харин өчигдрийн санал хураалтын дүн АН-ын даргын хэлснээс тэс өөр “хариу”-тай гарсан. Гэсэн хэдий ч, гадна талдаа буюу улс төр, нийгмийн зүгээс АН-ыг тэвчээр зааж хүлээж байна. Харин АН-ынхан дотроо тэгсэнгүй бололтой. АН-ын дотоод сонгууль бөөн хэл ам, хэрүүл тэмцлээр дууссан. Чухам тэнд алдсан уу, эсвэл эхнээсээ тийм байсан уу, АН-ын дотоод сонгуулиас хойш намынхан нь О.Цогтгэрэлийг чөлөөтэй шүүмжилдэг болсон. Тэр нь саяхан болсон АН-ын 28 дугаар Их хурлын үеэр илэрлээ. Аливаа улс төрийн намын даргын хэнтэй ч хуваалцахгүй эдэлдэг нэг эрх бий. Тэр бол генсекийг санал болгох эрх юм. Намын дарга өөрийн хамгийн итгэлт хүнийг намын бүтцийн байгууллагад генсекээр санал болгож томилуулдаг. МАН, АН гээд, ер нь гадаад дотоодын бүх намд ийм дүрэм зарчим үйлчилдэг. Одоо ч бусад нь тэр жаягаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч, АН-ын Их хурлын төлөөлөгчид О.Цогтгэрэл даргынхаа санал болгосон хоёр ч “нэр дэвшигч”-ээс татгалзлаа. Монголд лав аль нэг улс төрийн намд ийм явдал болж байгаагүй юм. Гэхдээ, О.Цогтгэрэлийг “...Дотоод сонгуулиа зохион байгуулж чадсангүй, хэл амтай дуусгалаа”, “...Өөрийнхөө хүмүүсийг намын нэгжүүдэд томилоод байна” гэдэг шүүмжүүд намынхнаас нь тасралтгүй гарсан. Харин зарим нь “...О.Цогтгэрэл дарга Н.Алтанхуяг дарга шиг фракцууддаа тэгш боломж олгооч” хэмээн зөвлөж байв. Бас, зарим нэг нь “...Генсекээ өөрөө шийд, бусдыг нь хуваа” гэж байсан юм. Тиймээс, АН-ын дарга О.Цогтгэрэлийн санаачилгаар генсекийг тодруулах хугацааг нэг сараар сунгаад тарцгаасан. Гэтэл уржигдар АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, намын дарга О.Цогтгэрэлийн санал болгосон С.Баярцогтыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. С.Баярцогт ч хурлын дараа ганцаараа гүйж очоод Д.Амарбаясгалангаас тамга тэмдэг, өрөө сэлтээ хүлээгээд авчихсан байна. Улмаар, О.Цогтгэрэлийн “давхар дээл”-ийг тайлуулж, УИХ дахь бүлгийн даргаас чөлөөлөгдөх өргөдлийг нь бичүүлж авсан байна. “...Сарын дараа сонгоно” гэж байсан албан тушаалд яаран сандран С.Баярцогтыг санал болгосон нь ямар учиртай вэ”, “...О.Цогтгэрэл ямар шахаанд орчихов оо” л гэлцэж байна. Угаасаа, улстөрчийн хувьд О.Цогтгэрэл С.Баярцогт харьцуулахад хэцүү. Туулсан зам, туршлага гээд яривал бүр холдоно.

Нэгэнт, АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Баярцогт өчигдөр АН-ын генсекийн хувиар анхны мэдээллээ хийлээ. Тэрээр, цаг үеийн асуудлуудаар АН-ын байр суурийг тайлбарлсан. Гэхдээ, түүний мэдээллээс ойлгогдсон нэг чухал зүйл нь, цаашид АН-ын аливаа асуудал, байр суурь О.Цогтгэрэл биш С.Баярцогтоор илэрхийлэгдэх юм байна гэдэг байв. Товчхондоо, АН-ын дарга О.Цогтгэрэл генсекийн үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 73 (7815)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах...

О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

ОЧИР 2026-04-17

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

4 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

5 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

5 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

5 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

5 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

5 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

20 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах