Электрон спортын "Counter Strike-2" төрлийн “PGL Bucharest 2026” тэмцээн дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" баг өрсөлдөж байна. Манай залуус өнгөрсөн шөнө хоёр хожилтой Данийн "Astralis" багтай тоглож 0-2 (Mirage 4-13; Ancient 9-13; Nuke 0-0) харьцаагаар хожигдлоо. "Astralis" шигшээ шатанд шалгарсан бол манай залуус шигшээд шалгарахын тулд дахин нэг хожил хэрэгтэй бөгөөд өнөөдөр тэд хоёр хожил, нэг хожигдолтой байгаа Хойд Америкийн "Wildcard" багтай өнөөдөр 18:00 цагт тоглохоор боллоо.
Манай залуусын эхний тоглолтоо Олександр Костыльев "s1mple"-ээр удирдуулсан Португалын "BC.Game Esports" багтай хийж 2-0 (Dust2 13-3; Ancient 13-11; Nuke 0-0) харьцаагаар, Шведын "EYEBALLERS" багтай тоглож 2-0 (Overpass 13-7; Mirage 13-7; Inferno 0-0) харьцаагаар хожиж хоёр хожилтой болсон билээ.
Тоглолт свисс дүрмээр 16 баг хоорондоо тоглож гурван хожилтой найман баг нь тэмцээний шигшээ шалгарч, гурав хожигдсон багууд нь тэмцээнээ өндөрлүүлэх юм.
"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагчаар Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар оролцож байна.

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.