• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газрын өмнө одоо улс төрөөс ч илүү төвөгтэй нэг сорилт тулгараад байна. Тэр нь эдийн засаг.  Ираны дайны улмаас дэлхий даяар нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, шатахууны үнэ өссөөр байна. Үүний дам нөлөө аль хэдийн Монгол Улсад мэдрэгдэж, дизель түлш, АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 350-1000 төгрөгөөр нэмэгдэж, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай болжээ.

Засгийн газар нэн түрүүнд Ойрх Дорнодод өрнөж буй дайны эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, УИХ-д тогтоол оруулж батлуулахаар ажиллана гэж мэдэгдсэн.  Хоёрдугаарт,  Засгийн газар яаралтай 2026 оны төсөвт тодотгол хийж, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлаа эрэмбэлэх шаардлагатай нүүр тулж байна. 2026 оны хоёрдугаар сарын эцсийн гүйцэтгэлээр төсвийн орлого 720 тэрбум төгрөгөөр тасарчээ. Мөн багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм. Ерөнхий сайд Н.Учрал танхимаа аваад чуулганы хуралдаанд хийсэн анхны мэдэгдэл нь төсвийн тодотгол хийх тухай байв.

Тэрээр “Урсгал зардал танана, дээр нь хөрөнгө оруулалтаа эрэмбэлээд заримыг нь хойшлуулна. Шатахууны үнэ өсөөд ирэхээр иргэдэд хүндээр тусна. Тиймээс тодотгол хийж үүнийг давахаас өөр гарцгүй. Засгийн газрын эхний арга хэмжээ бол урсгал зардал болон хөрөнгө оруулалтаа танана. Дээр нь хэмнэлт хийхээс гадна орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээг авах ёстой. Тиймээс Татварын хуулийг татаж аваад буцаагаад өргөн барина.

Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог энэ тогтолцоог өөрчилж, татварын баазаа өргөжүүлнэ. Гаалийн журмын хэрэгжилтийг сайжруулж, импортын шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулах ажлыг хийнэ. Стратегийн бүтээгдэхүүнүүд буюу хүнс, эм, нефть,эмнэлгийн хэрэгслийг тусгай горимоор шуурхай нэвтрүүлэх арга хэмжээг авна. Гаалийн орлогын албан татварын хэлтэс дээр хиймэл оюун нэвтрүүлж, хүнд суртлыг бууруулна.

Ер нь экспорт нэмэгдүүлэх ямар арга хэмжээ байна, шат дараатай хийхээс өөр аргагүй. Тиймээс 2026 оны төсвийн тодотголыг оруулж ирнэ гэж ойлгох хэрэгтэй. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ямар, ямар арга хэмжээ авах вэ гэдэг нарийн төлөвлөгөө гаргаж, ажилдаа орно. Улс орон даяар, нийслэл дээр хэрэгжиж байгаа төслүүдийг хамгийн түрүүнд эрэмбэлж, хэрэгжүүлнэ” гэсэн байдаг.  

Өчигдрийн байдлаар ойрхи дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлт Ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.долларт  хүрсэн байна. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, Дизелийн түлш 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна гэдгийг мэдээлэв.  Тэгэхээр Монголын эдийн засаг өнөөдөр дотоод бодлогоосоо илүүтэй гадаад орчны савлагаанд эмзэг хэвээр байна. Геополитикийн хурцадмал байдал ч эдийн засгийн тодорхойгүй байдлыг цаашид улам өдөөж мэдэхээр байна.  Худалдааны урсгал өөрчлөгдөж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл хэвээр. Ийм нөхцөлд уул уурхайгаас хэт хамааралтай бүтэц нь Монголын сул тал болдог гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байгаа. 

Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн ч, үүний 3.2 нэгж хувь нь ХАА, Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс, бусад салбар, үйл ажиллагааны өсөлт 3.6 хувь буюу эдийн засгийн потенциалаас бага байгаа юм. Өрхийн бодит орлогын өсөлт улсын хэмжээнд 5.0 хувь болж нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 2.2 хувь болж буурчээ. Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 60 хувиар өндөр байна.

Голлох бүтээгдэхүүний экспортын орлого өсөлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны идэвх тогтвортой сайн байна. Биржийн арилжааны идэвх 2025 оны эхний хагаст унаж, сард 0.5 сая тонн  хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийж байсан бол, сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийсэн байна. Үүнээс үүдэн тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулсан байна.

Тэгэхээр Н.Учралын Засгийн газар эхний сорилт нь олон улсын нөхцөл байдлаас хамаарсан эдийн засгийн хүндрэл байх нь. Хүндрэлийг хэрхэн даван туулахаас энэ Засгийн газрын дараагийн хувь заяа хамааралтай биз ээ. Ямартай ч  Н.Учралын Засгийн газар өчигдөр анхны хуралдаанаа хийж, татварын өрийн улмаас дансаа хаалгасан 12100 компани, аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээж буйгаа зарласан гэгээтэй мэдээллийг дуулгаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 65 (7807)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу
Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нээлттэй сонсгол
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
Зургаан дэд сайдтай ажиллана

Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

БАТСАЙХАН 2026-04-07
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газрын өмнө одоо улс төрөөс ч илүү төвөгтэй нэг сорилт тулгараад байна. Тэр нь эдийн засаг.  Ираны дайны улмаас дэлхий даяар нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, шатахууны үнэ өссөөр байна. Үүний дам нөлөө аль хэдийн Монгол Улсад мэдрэгдэж, дизель түлш, АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 350-1000 төгрөгөөр нэмэгдэж, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай болжээ.

Засгийн газар нэн түрүүнд Ойрх Дорнодод өрнөж буй дайны эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, УИХ-д тогтоол оруулж батлуулахаар ажиллана гэж мэдэгдсэн.  Хоёрдугаарт,  Засгийн газар яаралтай 2026 оны төсөвт тодотгол хийж, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлаа эрэмбэлэх шаардлагатай нүүр тулж байна. 2026 оны хоёрдугаар сарын эцсийн гүйцэтгэлээр төсвийн орлого 720 тэрбум төгрөгөөр тасарчээ. Мөн багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм. Ерөнхий сайд Н.Учрал танхимаа аваад чуулганы хуралдаанд хийсэн анхны мэдэгдэл нь төсвийн тодотгол хийх тухай байв.

Тэрээр “Урсгал зардал танана, дээр нь хөрөнгө оруулалтаа эрэмбэлээд заримыг нь хойшлуулна. Шатахууны үнэ өсөөд ирэхээр иргэдэд хүндээр тусна. Тиймээс тодотгол хийж үүнийг давахаас өөр гарцгүй. Засгийн газрын эхний арга хэмжээ бол урсгал зардал болон хөрөнгө оруулалтаа танана. Дээр нь хэмнэлт хийхээс гадна орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээг авах ёстой. Тиймээс Татварын хуулийг татаж аваад буцаагаад өргөн барина.

Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог энэ тогтолцоог өөрчилж, татварын баазаа өргөжүүлнэ. Гаалийн журмын хэрэгжилтийг сайжруулж, импортын шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулах ажлыг хийнэ. Стратегийн бүтээгдэхүүнүүд буюу хүнс, эм, нефть,эмнэлгийн хэрэгслийг тусгай горимоор шуурхай нэвтрүүлэх арга хэмжээг авна. Гаалийн орлогын албан татварын хэлтэс дээр хиймэл оюун нэвтрүүлж, хүнд суртлыг бууруулна.

Ер нь экспорт нэмэгдүүлэх ямар арга хэмжээ байна, шат дараатай хийхээс өөр аргагүй. Тиймээс 2026 оны төсвийн тодотголыг оруулж ирнэ гэж ойлгох хэрэгтэй. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ямар, ямар арга хэмжээ авах вэ гэдэг нарийн төлөвлөгөө гаргаж, ажилдаа орно. Улс орон даяар, нийслэл дээр хэрэгжиж байгаа төслүүдийг хамгийн түрүүнд эрэмбэлж, хэрэгжүүлнэ” гэсэн байдаг.  

Өчигдрийн байдлаар ойрхи дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлт Ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.долларт  хүрсэн байна. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, Дизелийн түлш 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна гэдгийг мэдээлэв.  Тэгэхээр Монголын эдийн засаг өнөөдөр дотоод бодлогоосоо илүүтэй гадаад орчны савлагаанд эмзэг хэвээр байна. Геополитикийн хурцадмал байдал ч эдийн засгийн тодорхойгүй байдлыг цаашид улам өдөөж мэдэхээр байна.  Худалдааны урсгал өөрчлөгдөж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл хэвээр. Ийм нөхцөлд уул уурхайгаас хэт хамааралтай бүтэц нь Монголын сул тал болдог гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байгаа. 

Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн ч, үүний 3.2 нэгж хувь нь ХАА, Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс, бусад салбар, үйл ажиллагааны өсөлт 3.6 хувь буюу эдийн засгийн потенциалаас бага байгаа юм. Өрхийн бодит орлогын өсөлт улсын хэмжээнд 5.0 хувь болж нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 2.2 хувь болж буурчээ. Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 60 хувиар өндөр байна.

Голлох бүтээгдэхүүний экспортын орлого өсөлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны идэвх тогтвортой сайн байна. Биржийн арилжааны идэвх 2025 оны эхний хагаст унаж, сард 0.5 сая тонн  хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийж байсан бол, сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийсэн байна. Үүнээс үүдэн тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулсан байна.

Тэгэхээр Н.Учралын Засгийн газар эхний сорилт нь олон улсын нөхцөл байдлаас хамаарсан эдийн засгийн хүндрэл байх нь. Хүндрэлийг хэрхэн даван туулахаас энэ Засгийн газрын дараагийн хувь заяа хамааралтай биз ээ. Ямартай ч  Н.Учралын Засгийн газар өчигдөр анхны хуралдаанаа хийж, татварын өрийн улмаас дансаа хаалгасан 12100 компани, аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээж буйгаа зарласан гэгээтэй мэдээллийг дуулгаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 65 (7807)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу
Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

9 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

9 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

9 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

9 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-13 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах