• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

38 удаагийн сонгуульд санал тоолох төхөөрөмжийг ашиглаад байна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.01/ хуралдаан 09.57 цагт Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, С.Бямбацогт, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Г.Уянгахишиг,  Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нарын гишүүд ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорхооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 12 дугаар дүгнэлтээрээ хянан шийдвэрлэснийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 03 дугаар сарын 18-ний өдрийн хуралдаан, нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж хүлээн зөвшөөрсөн тул холбогдох ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулсан.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63,2 хувь нь дэмжин, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

Дараа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг тус хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир хийлээ.

Сонгуулийн ерөнхий хороо нь Аймаг, нийслэлийн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж хуульчилсны дагуу тус хороо нь 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нөхөн сонгууль явуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна хэмээн тэрбээр мэдээллийнхээ эхэнд тодотгов.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг баталсан гэлээ.

Энэхүү цаг хугацааны хуваарьт зааснаар орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн шатны Хурал 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө товлон зарлах бөгөөд хуульд заасан хугацаанд 16 аймгийн 43 сумын нийт 73 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан тогтоолыг тус хороонд ирүүлжээ. Үүнээс 5 аймгийн 9 сумын 29 хэсэгт нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 мандатад нөхөн сонгууль явуулах ажээ.

Нөхөн сонгууль явагдах болсон нөхцөл байдлыг авч үзвэл нас барсан 14, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 2, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон 6, тухайн орон нутгаас шилжсэн 2, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 6, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр хүчингүй болсон 3, өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 15 зэрэг шалтгаанаар төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон байна.

Сонгуулийн ерөнхий хороо нь 2026 оны нөхөн сонгуультай холбоотой шаардагдах зардлыг Төсвийн тухай хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан зардлын ангилал тус бүрээр тооцон нийт 120 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахад шаардлагатай 4,916.5 сая төгрөгийн төсвийн төслийн саналаа хүргүүлсэн боловч 55,4 хувиар бууруулан 2,193.1 сая төгрөгөөр нөхөн сонгуулийн төсөв батлагдсан гэв.

Дээр дурдснаар хуульд заасан хугацаанд тухайн шатны Хурлаас нөхөн сонгуулиа товлон зарласан аймаг, сумын нийт 73 хэсэгт нөхөн сонгууль зохион байгуулагдахад 814,5 сая төгрөгийн зардал дутагдаж байна хэмээн Д.Даваа-Очир дарга мэдээлэв.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Монгол Улсын Их Хурлаас баталсан орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.”, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.7-д “ээлжит бус, дахин, нөхөн сонгууль, ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах зардал.” гэж тус тус хуульчилсан гэдгийг тэрбээр дурдаад, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль явуулахад шаардлагатай байгаа 814,444,798.0 төгрөгийн нэмэлт зардлыг шийдвэрлэх шаардлага үүсч байна гэлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Батбаатар, Б.Баярбаатар, О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн С.Зулпхар, Сонгууль зохион байгуулахтай холбоотой бэлтгэлээ хангаж байгаа гэлээ. Холбогдох зардлыг Засгийн газар нөөц хөрөнгөөсөө гаргах байх. Харин захиргааны бэлтгэл нь хэр хангагдсан бэ хэмээн асуусан.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг тус хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Сонгуулийн ерөнхий хороо цаг хугацааны хуваарьт нийцүүлээд ажлаа өнгөрсөн оноос эхлэн төлөвлөсөн. Товлосон ёсоор нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллаж байгаа. Таван чиглэлээр 44 ажлыг төлөвлөн, орон нутагт мэдээллээ хүргэсэн. Ажил зохих журмын дагуу хуулийн хугацаандаа явна гэлээ.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хоёр жилийн дараа УИХ-ын сонгууль болно. Энэ үед сонгууль зохион байгуулах төсөвтэй холбоотой, хар машины хугацаа нь дуусаж ашиглалтаас гарч байгаа гэсэн мэдээлэл байна. Том сонгууль зохион байгуулахад бэлэн үү, тулаад биш наана нь бэлтгэлээ хангахад хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай байна вэ хэмээн тодруулав.

Д.Даваа-Очир дарга, Бид 2012 оноос хойш 38 удаагийн ээлжит болон нөхөн, дахин сонгуульд санал тоолох төхөөрөмжийг ашиглаад байна. Нийт 3000 санал тоолох төхөөрөмжөөс 257-г нь актлаад байна. Өнөөдрийн байдлаар 473 санал тоолох төхөөрөмжийг засварт өгөөд байна. Өнгөрсөн онд санал тоолох төхөөрөмжөө дараагийн загвараар нь бүрэн шинэчилье, 3000 ширхэгийг зайлшгүй авах шаардлагатай байна гэдэг асуудлаа танилцуулан төсөвт тусгуулсан ч шаардлагатай хөрөнгийн 30 хувийг нь тусгасан. Шаардлагатай хөрөнгийг 2026, 2027, 2028 онд цувуулж өгөх байдлаар шийднэ гэж Сангийн яамнаас мэдэгдсэн. Бид санал тоолох төхөөрөмж нийлүүлдэг байгууллагатай холбогдоод энэ ондоо техник хэрэгслээ шинэчлэхээр ярилцсан боловч мөнгөний асуудлаас болоод хойшлоход хүрээд байна. Энэ ондоо багтаад техник хэрэгслээ шинэчилж чадвал 2027, 2028 оны Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн сонгуулийн санал авах үйл ажиллагааг хэвийн явуулна гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгасан хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  ​​​​​​​​​​​​​​

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Хөвсгөл нуурт живсэн “Зил...
"Улаанбаатар хотын авто замын...

38 удаагийн сонгуульд санал тоолох төхөөрөмжийг ашиглаад байна

Kuzmo 2026-04-01

ФОТО:

Сэдвүүд : #Сонгууль   #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

7 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

7 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах