• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өчигдөр (2026.03.18) Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.

Улсын хэмжээнд 2017-2025 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 2100 гэмт хэрэг бүртгэгдэж, үүнд 2422 хүн холбогдсон байх ба үүний 4.4 хувийг 13-17 насны, 50.4 хувийг 18-25 насны, 35.8 хувийг 26-35 насны, 9.2 хувийг 36-аас дээш насны хүн тус тус эзэлж байна. Үүний зэрэгцээ энэ төрлийн зөрчил 2017-2025 онд нийт 2018 зөрчил бүртгэгдэж,  үүнд 1976 хүн холбогдсон бол үүний 20,9 хувийг 13-17 насны, 50,6 хувийг 18-25 насны, 21,6 хувийг 18-35 насны хүүхэд залуус, 6.8 хувийг 36-аас дээш насны иргэд эзэлжээ. 2025 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоог өмнөх оныхтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар тус тус өссөн байна. Ийнхүү мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл нэмэгдэж, химийн гаралтай мансууруулах бодисыг үйлдвэрлэх аргачлалыг цахим орчин болон бусад эх сурвалжаас олж авч дотооддоо хууль бусаар боловсруулж, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн. 

Гэтэл манай улсын хувьд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын хууль ёсны эргэлтийг тодорхой зохицуулсан эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа гэлээ. Тодруулбал, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэн, хаана, яаж, ямар зорилгоор хууль ёсны эргэлтэд оруулах нь тодорхой бус байгааг анхаарч, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын эргэлтийг зөвхөн зөвшөөрлийн үндсэн дээр, төрийн холбогдох байгууллага бүртгэлийн үндсэн дээр төрийн хяналт дор явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, бүртгэл, хяналтын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзэж байна.

 Түүнчлэн Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2025 онд боловсруулахаар тусгасан байна. Нөгөө талаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, хэмжээ, үйлдлийн хор уршиг болон бусад обьектив талыг харгалзан зөрчил, гэмт хэргийн шинжийг тодорхой тогтоож, хүлээлгэх хариуцлага, ял шийтгэлийн бодлогыг ялгамжтай болгох шаардлага үүсжээ.

Иймд хуулийн төсөлд дараах онцлог зохицуулалтуудыг тусгасан байна. Юуны өмнө Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын дотоодын жагсаалт, бодисын ангилалтай байх, тус жагсаалт, ангиллыг Засгийн газар батлахаар, ангиллыг хориглосон, хязгаарласан, урвуулан хэрэглэх эрсдэлтэй бодис гэсэн 3 ангилалтай байхаар, мөн угтвар бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалттай байхаар, шинэ төрлийн бодис гарч ирсэн тохиолдолд тус бодисыг жагсаалт, ангилалд нэн даруй оруулах арга хэмжээ авах, жагсаалт, ангиллыг жил тутам шинэчилж байхаар заажээ. Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалтыг Засгийн газраас батлах, эдгээр ургамлыг устгах арга хэмжээ, түүнд оролцох шаардлагатай төрийн байгууллагуудаас авах арга хэмжээ авах бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий хүнд үзүүлэх сайн дурын болон албадан эмчилгээ, сургалтын зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.

Үүнээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан, түүний төрөл, эрхлэн хариуцах байгууллага, мэдээллийн санд оруулах мэдээллийн жагсаалт, мэдээлэл оруулах, хууль бус эргэлт, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрхэн авах зэргийг тодорхой болгожээ. Хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026"...
Монгол Улсыг АНУ-ын “Визийн...

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

Kuzmo 2026-03-19
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өчигдөр (2026.03.18) Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.

Улсын хэмжээнд 2017-2025 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 2100 гэмт хэрэг бүртгэгдэж, үүнд 2422 хүн холбогдсон байх ба үүний 4.4 хувийг 13-17 насны, 50.4 хувийг 18-25 насны, 35.8 хувийг 26-35 насны, 9.2 хувийг 36-аас дээш насны хүн тус тус эзэлж байна. Үүний зэрэгцээ энэ төрлийн зөрчил 2017-2025 онд нийт 2018 зөрчил бүртгэгдэж,  үүнд 1976 хүн холбогдсон бол үүний 20,9 хувийг 13-17 насны, 50,6 хувийг 18-25 насны, 21,6 хувийг 18-35 насны хүүхэд залуус, 6.8 хувийг 36-аас дээш насны иргэд эзэлжээ. 2025 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоог өмнөх оныхтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар тус тус өссөн байна. Ийнхүү мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл нэмэгдэж, химийн гаралтай мансууруулах бодисыг үйлдвэрлэх аргачлалыг цахим орчин болон бусад эх сурвалжаас олж авч дотооддоо хууль бусаар боловсруулж, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн. 

Гэтэл манай улсын хувьд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын хууль ёсны эргэлтийг тодорхой зохицуулсан эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа гэлээ. Тодруулбал, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэн, хаана, яаж, ямар зорилгоор хууль ёсны эргэлтэд оруулах нь тодорхой бус байгааг анхаарч, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын эргэлтийг зөвхөн зөвшөөрлийн үндсэн дээр, төрийн холбогдох байгууллага бүртгэлийн үндсэн дээр төрийн хяналт дор явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, бүртгэл, хяналтын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзэж байна.

 Түүнчлэн Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2025 онд боловсруулахаар тусгасан байна. Нөгөө талаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, хэмжээ, үйлдлийн хор уршиг болон бусад обьектив талыг харгалзан зөрчил, гэмт хэргийн шинжийг тодорхой тогтоож, хүлээлгэх хариуцлага, ял шийтгэлийн бодлогыг ялгамжтай болгох шаардлага үүсжээ.

Иймд хуулийн төсөлд дараах онцлог зохицуулалтуудыг тусгасан байна. Юуны өмнө Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын дотоодын жагсаалт, бодисын ангилалтай байх, тус жагсаалт, ангиллыг Засгийн газар батлахаар, ангиллыг хориглосон, хязгаарласан, урвуулан хэрэглэх эрсдэлтэй бодис гэсэн 3 ангилалтай байхаар, мөн угтвар бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалттай байхаар, шинэ төрлийн бодис гарч ирсэн тохиолдолд тус бодисыг жагсаалт, ангилалд нэн даруй оруулах арга хэмжээ авах, жагсаалт, ангиллыг жил тутам шинэчилж байхаар заажээ. Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалтыг Засгийн газраас батлах, эдгээр ургамлыг устгах арга хэмжээ, түүнд оролцох шаардлагатай төрийн байгууллагуудаас авах арга хэмжээ авах бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий хүнд үзүүлэх сайн дурын болон албадан эмчилгээ, сургалтын зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.

Үүнээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан, түүний төрөл, эрхлэн хариуцах байгууллага, мэдээллийн санд оруулах мэдээллийн жагсаалт, мэдээлэл оруулах, хууль бус эргэлт, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрхэн авах зэргийг тодорхой болгожээ. Хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах