Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК 2021 онд шалгарч төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан ч тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж төсөл хэрэгжихгүй бүрэн зогсож, газраа чөлөөлсөн иргэд өнгөрсөн жилүүдэд хохироод байсан.
Иймд нийслэлийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/778 дугаар захирамжаар тухайн компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нээлттэй сонгон шалгаруулалтыг дахин зарлан, төслийг эрчимжүүлэх ажлыг Нийслэлийн орон сууцны корпорацид даалгасан.
Нийслэлийн орон сууцны корпорацийн хувьд тухайн байршилд нээлттэй сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, МД топ ХХК-ийн Шүншиг гэгээн төслийг шалгаруулж, батламжилсан.
Энэхүү байршилд нийт 473 нэгж талбар хамрагдаж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс газар чөлөөлөлтөд орж буй айлууддаа 'НЭГ ХАШАА-2 БАЙР буюу ОРЛОГОТОЙ ОРОН СУУЦ" төслөө санал болгож эхний айлуудтайгаа гэрээ байгуулж байна.
Шүншиг гэгээн төслийн тухайд нийт 22,47 га талбарт хэрэгжих бөгөөд 560 хүүхдийн ортой цэцэрлэг, 1,200 хүүхдийн суудалтай сургууль, оршин суугчдад зориулсан усан бассейн бүхий спортын цогцолбор мөн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цогц төлөвлөлттэй хотхоныг гурван жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.