• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж “дотоод зодоон”-оо зогсоох уу

УИХ-д суудалтай таван намын тухайд тун чухал 2026 он эхлээд 10 гаруйхан хонож байна. Учир нь, тэд ирэх 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг базаах ёстой. Энэ сонгуульд анх удаа улс төрийн таван намын нэр дэвшигч өрсөлдөнө. Ерөнхийлөгчийн 1993 оноос хойших сонгуулиудад гурваас дээш нэр дэвшигч өрсөлдөж байгаагүй юм. Тэр утгаараа, энэ сонгуулийн дүнг эртнээс “багцлах” болон багцаалахад хэцүү гэсэн үг.

Гэхдээ, улс төрийн хүрээнийхэн аанай л “…МАН, АН-ын аль нэгийнх нь нэр дэвшигч 2027 онд Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчөөр тодрох боломжтой” гэж таамаглацгааж байна. Үнэхээр ч тийм боломж бий. Олон жилийн түүх, гишүүд дэмжигчдийн тоо даацаараа энэ хоёр нам яахын аргагүй илүүрхдэг. Тэгээд бас өнөөдөр МАН нь УИХ-д олонх болчихсон, төрийн эрх барьж байна. АН нь УИХ-д олон гишүүнтэй, хүчтэй сөрөг хүчин болсон. Улс төрийн томоохон шийдвэрүүд дээр эрх баригч, сөрөг хүчин хоёрын харилцан хамаарал өндөр байна. Түүнийг 2024 оноос хойших улс төрийн олон үйл явдлаас харж болно.

Гэхдээ тус хоёр нам хоёулаа дотроо зодоонтой байгаад байна. Ер нь бол, УТХ-ын 2024 оны сонгуулиас хойш аль алийнх нь доторх бүлэг, фракцууд хоорондоо дайтсаар ирлээ. Энэ нэгэнт нууц биш байхаа больсон. Харин одоо эрх ашгийн жижиг нэгдлүүдээ орхиж, намынхаа үзэл баримтлал дээр нэгдэхгүй бол хоёр том сонгууль хаяанд ирчихлээ.

МАН-ынхан нэг хэсэг өөд уруугүй нүдэлдэж байснаа бодвол намдсан. Гэхдээ сүүлийн үед зарим нэг үйл явдлаар дотоод зодоон нь илрээд байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “…ГИХГ-ын дата мэдээлэлтэй найман нөүтбүүк алдагджээ. Аюулгүй байдлын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Энэ хэргийг тус газрын дарга Н.Ууганбаяр нуун дарагдуулжээ” гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Гэтэл уг асуудлыг ГИХГ-ынхан дотоод хяналтаараа өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулсан байх жишээтэй. Тодруулбал, тус газрын дотоод хяналтаар  “…Нэр бүхий албан хаагч шинээр худалдаж авсан компьютерүүдийг албаны байрнаас зөвшөөрөлгүй гаргаж, хувийн зорилгоор бусдад шилжүүлсэн” гэдгийг тогтоож,  асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, алдагдсан компьютерүүд шинэ байсан нь “…ГИХГ-ын дата мэдээлэлтэй”, “…Аюулгүй байдлын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан байж болзошгүй” зэрэг мэдээллийг үгүйсгэж буй юм. Харин “…ГИХГ-ын ажилтан "…Хулгайд алдсан" гэж мэдүүлсэн ч компьютерүүдийг ломбардад барьцаалсан байж болзошгүй” гэдэг нь үнэн бололтой. Үүнээс гадна, он солигдсоны дараахан нийслэл, дүүргийн татварын албаны дарга нар Дубай руу аялаад ирсэн. Үүнийг цахим сүлжээгээр хүчтэй түгээсэн. ТЕГ-ын дарга Б.Цогтнаран “…Битгий яв гээд байхад яваад өгсөн. Би лав чөлөө өгөөгүй. Тэдний аяллын мөнгө төсвөөс гараагүй. Хэний хаанахын мөнгөөр аялж явааг би мэдэхгүй” гэж хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр баахан ярив. Тэгсээр олны анхааралд оруулсан. Гэтэл уг үйл явдлын үзүүр явсаар нийслэлийн удирдлагуудыг чиглэв. Нийслэл, дүүргийн татварын дарга нарыг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх онгоцны буудалд Дубайгаас газардахад зарим мэдээллийн хэрэгслийнхэн хүлээж тосож байгаад ярилцлага авав. Тэгэхэд, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар “…Дарга нар маань Дубай руу туршлага судлах гэж явсан. Төсвийн орлогын талаар туршлага судлах гэж явсан. 20 жилийн дотор хөгжсөн орон тул туршлага судлах гэж явсан. Нийслэлээс зохион байгуулсны үндсэн дээр яваад ирж байна. Бид Нийслэлийн Засаг даргын газрын дэргэдэх Хэрэгжүүлэгч агентлаг юм. Энэ утгаараа явж ирсэн. Би шууд удирдлага тул дүүргүүдийн дарга нарт чөлөө өгсөн. Өөрөө бол Ерөнхий газарт мэдэгдсэн. ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд хандсан. Хүсэлтээ өгсөн. Миний хувьд хариуцлага хүлээнэ. Залуу дарга нарынхаа амьдралыг хохироомооргүй байна” хэмээн ярьсан. Ингээд уг дуулианы учиг тайлагдаж, “үзүүр” нь нийслэлийн удирдлагууд руу чиглэв. Энэ хоёр асуудал наанаа ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хоёрыг онилсон мэт харагдана. Гэвч, цаагуураа Засгийн газар, НЗДТГ хоёрыг чичэлж буй хэрэг юм. Бас, “…Эдгээрийг нам дотроосоо явуулаад байна” гэж яригдаад байгаа нь тун муу юм. Яагаад гэвэл, хоёр том сонгуулийн өмнөх тун хариуцлагатай байх жил эхлээд байхад ингэх нь МАН-д л ихээхэн хортой юм. “…Засгийн газарт хэн нь хүчтэй байна вэ” гэдэг дээр фокус хийж шоглож тоглохоо МАН-ынхан татах цаг нь болсон. Явж явж Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар нь сайн байвал МАН сонгуульд амжилттай оролцоно. Түүнчлэн, нийслэл бол ямар ч сонгуулийн зүрх нь болдог. Нийслэлд унасан нам ер нь тэр сонгуульд уначихдаг талтай. Гэтэл, нам нь дотроо зодолдоод, улс төр учир нь олдохгүй бужигнаад жил гаруй болсон ч Х.Нямбаатар нийслэлийн ажлыг арга эвийг нь олоод аятайхан авч яваа юм. “…Хүний өөрийнгүй ингэж дүгнэж байна” гэдэг үгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг болсон. Тэгэхээр намаа бодвол МАН-ынхан одоо больцгоох хэрэгтэй болж байна. Эс тэгвээс иймэрхүү дуулианыг хөндлөнгөөс “үлээн” хөөргөнө. Үр дүнд нь МАН-ын улс төрийн нэр хүнд улам унана. Товчхондоо, бусад намд боломж олгож, тэдний “идэш” л болоод дуусна.

АН бас дотроо зодоонтой л байна. Томоор нь харвал, “Женко”-гийн хэд ба бусад гээд хуваагдчихсан бололтой юм. “…Женког АН-аас зайлуулъя” гээд удлаа. Энэ асуудлаа эртхэн шийдэхгүй бол бас л ирэх сонгуулиудаар хохирол амсана. Улсын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт Үндсэн дүрмийнх нь өөрчлөлтийг баталлаа. Түүний дагуу бүх шатандаа ротац хийх боломжтой болсон. Тиймээс, ротацаараа л сайтар “шүүх” нь АН-ынхны дотоод зодооноо зогсоох гол ажил нь болоод байгаа юм. Гэхдээ тэр нь хальж дэвээд намын дарга О.Цогтгэрэлийгээ “…Огцруулна” гээд дайрчих тал бас бий. Учир нь, О.Цогтгэрэлийг АН-ын дарга болоход нүргэлж байсан намынхных нь алга ташилт бүдгэрсэн. Уг нь, АН-ынханд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтарчихаад УИХ, бусад тайзнаас улс төр хийх боломж хомс үе байсан. Л.Оюун-Эрдэнийг огцруулсан. АН-ын боломж нээгдсэн. Гэвч, АН-ын дарга О.Цогтгэрэл энэ “алтан үе”-ийг ашиглаж чадалгүй өнөөг хүргэж байна. Сүүлдээ АН “сул сөрөг хүчин” гэдэг хочтой ч боллоо. Өөрсдөө ч тэгж үздэг болов. Үүнд, “гаднах доторх” нөхцөл байдлын талаарх хардлагууд нөлөөлж байна. Юуны өмнө, тэр ротацыг өөрөө өртчихгүйхэн шиг харин өөрт хэрэгтэй, намдаа ашигтай байхаар зохион байгуулах хэрэгтэй. Товчхондоо, ротацын үр дүнд намынх нь эв нэгдэл хангагдах ёстой. Гэхдээ, намынхаа эсэргүүнүүдийг бөөнд нь “хашаа”-ны гадна үлдээвэл эрсдэлтэй, гаднаас нүүлгэх чулуу ямар хэцүү вэ гэдгийг юу эс андах билээ. Энэ бол О.Цогтгэрэлээс улс төрийн тун ухаалаг нүүдэл шаардана.

Нөгөөтэйгүүр АН-ынхан “…Ер нь О.Цогтгэрэл маань сөрөг хүчний лидер байж чадах нь уу. Дарга маань цаагуураа эрх баригчидтай тохироод байна уу. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийг эрх баригч МАН-д алдаад, УИХ-ын 2028 оны сонгуульд ялахаар ярьсан уу. Эрх баригчдыг намар огцруулах боломж байхад ашиглалгүй өнгөрөөсөн. Оны өмнө дэд сайдуудын томилгоонд үндэслээд өргөн барих гэж байсан саналаа яагаад цааш нь хийчихэв” гэх зэргээр санаа оноогоо уралдуулаад эхэлжээ. Тэгэхээр, О.Цогтгэрэл сөрөг хүчний улс  төрөө чангаруулах шаардлагатай болж байгаа юм. Эс тэгвээс энэ хавар АН-ын даргын суудал ганхаж, “ротац” яригдахыг өнөөдрийн байдал нь үгүйсгэхээргүй л болжээ.

Эцэст нь, 2027, 2028 оны дараалсан хоёр том сонгуулийн өмнөх томоохон хоёр нам иймэрхүү байдалтай байна. Хэрэв тэд дотоод зодооноо зогсоохгүй бол МАН-ынхан улс төрийн нэр хүндээ унагаж, АН-ынхан даргаа огцруулж таарах даг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 6 (7748)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг...
Шатар сонирхогчдын улсын аварга...

МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж “дотоод зодоон”-оо зогсоох уу

ОЧИР 2026-01-12

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

4 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

4 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

4 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

4 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

4 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

5 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

21 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах