• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Т-Батаар ажиллагаа үргэлжилж байгаад баяртай байна /Дурсамж/

 Гэнэтийн мэдээ

            2012 оны 5-р сарын 18-ны баасан гараг. Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн  хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байлаа. Манайх Гачуурт тосгоны ойролцоо зуслантай, очих мөн ч дуртай. Сайхан дурсамж ихтэй болоод тэр байх. Тэр үдэш ажил дээр нэлээд оройтоод дараа нь баасан гарагийн дайрлага дайрч, “ногоон” дэвжээний найзуудтайгаа шуугилдаад бүр орой болсон тул хотод хонов.

            Өглөө сэрээд утсаа шалгатал Ерөнхийлөгчийн Хүний эрхийн бодлогын зөвлөх Цэдэвдамбын Оюунгэрэл зөндөө залгажээ. Санаа зовоод түүн рүү залгавал, “Та чинь утсаа авахад яадаг байна аа, ашиглах гэж гар утастай байдаг юм байгаа биз дээ” гээд өөдөөс тачигнав. “За, чи зүгээр ярь л даа” гэхэд, “Интернэтээр ороод хар, манай улсын динозаврыг хулгайлсан байж магадгүй гээд олон улсын хэмжээнд сенсаац дэгдээчихлээ. Би шөнөжин ажиллалаа. Одоо  хуулийн зөвлөх таны хийх ажил үлдсэн” гээд шаггүй уурсангуй байна. Тэгэхлээр нь жаахан тайлбар тавих гэтэл “Тэгвэл Та Ерөнхийлөгчтэй ярихгүй юу” гээд утсаа тасалчхав.  

            Юу юуны туханд хүрэлгүй Ерөнхийлөгчтэй яриад яах вэ гэж бодоод интернэт шүүрдтэл Т-Батаар, Монгол гэсэн мэдээ маш их тавигджээ. Тэндээс ням гарагт буюу 1 хоногийн дараа Нью-Йоркт дуудлага худалдаа болж, 70  сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг арилжих гэж байгааг олж мэдэв. Тодорхой мэдээлэлтэй болмогцоо Элбэгдорж Ерөнхийлөгч рүү залгалаа. “Харин тийм ээ, өчигдөр Оюунгэрэл орж ирээд, Монголоос хулгайлагдсан байж болох үлэг гүрвэлийн олдворыг бүтэн сайнд дуудлага худалдаагаар зарах гэж байна. Та түүнийг Монголд буцааж авах талаар Ерөнхийлөгчийн хувьд Америкийн шүүхэд нэхэмжлэл гаргаач өөр субьект нэхэмжлэл гаргаад нэмэргүй гээд байхаар нь  зөвшөөрчихсөн. Өчигдөр хоёр хоногийн дараа байсан, одоо нэг хоногийн дараа дуудлага худалдаа  болох нь. Ийм шахуу тулчихсан байхад бид тэр дуудлага худалдааг зогсоож чадах ч юм уу, үгүй ч юм уу. Чи манай найз Роберттой яриад оролдоод үз. Чи чинь өөрийгөө олон улсын хуульч гээд байдаг бил үү” гээд Ерөнхийлөгч утсаа тавьчихлаа.

            Би тэр дор нь нэлээд дээхнээс таних АНУ-ын хуульч Роберт Пэйнтер рүү залгав. Роберт Монголд ирж сургалт зохион байгуулж байсан, АНУ-ын Бүгд найрамдах намын идэвхтэн, 24 настайдаа Английн Ерөнхий сайд М.Тэтчерийн ажлын албанд дадлага хийж, гарын кофегоор нь дайлуулж, АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейганы Засаг захиргаанд ажиллаж байсан авьяаслаг хуульч л даа. Эхнэр Тауня нь бас хуульч, АНУ-ын Сенат болон Үндэсний аюулгүй байдлын яамны аппаратад өмгөөлөгчөөр ажиллаж байсан бүсгүй. Роберт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс өмгөөлөгчөөр ажиллахаа нэр төрийн хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хугацаа давчуу байгаа тул шууд ажилдаа орцгооё гэв. Түүний тулд би өөрөө Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон, давхар өөрийнхөө өмнөөс ажиллах эрх олгосон итгэмжлэлийг Робертод яаралтай гаргаж өгөх хэрэгтэй болов. Итгэмжлэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын тамгаар баталгаажуулах хэрэгтэй байдаг.

Тэгтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгатай утсаар холбогдож чаддаггүй. Амралтын өдөр тул хаашаа ч юм явчихсан бололтой. Туслахыг нь сураглууллаа. Ашгүй туслах Цэрэннадмид холбогдож Тамгын газрын албан тоот, тамгатай болоод итгэмжлэл үйлдэн албан цахим хаягаараа Америк руу явуултал нотариатаар баталгаажуулаагүй учир хүчин төгөлдөр биш хэмээв. Тэгэхээр нь туслах Б.Булганбаяртаа яаралтай нотариатч олох үүрэг өглөө. Ашгүй нэг нотариатч олоод Төрийн ордонд оруулах гэтэл хамгаалалтын алба ажлын өдөр урьдчилж нэр өгөөгүй гээд халгаасангүй гэв. Би өөрөө ордноос гарч  нотариатчтай гадаа үүдэнд уулзаж, “Итгэмжлэл олгосон албан бичгийг баталгаажуулаад тэмдгээ дарчих” гэтэл, “Би англи хэл мэдэхгүй, наад бичгээ та нар орчуулагчийн товчоогоор орчуулуулаад “орчуулга үнэн” гэж баталгаажуулбал би тамга, тэмдгээ дарна, Ерөнхийлөгчийн нэр дурдсан ийм хариуцлагатай албан тоот дээр би галзуурсан биш юу гэж тамга дардаг юм бэ” гээд цааргаллаа. Тэгэхлээр нь би, аргаа бараад “намайг таньж байна уу” гэвэл нотариатч, “Тийм таньж байна” гэж байна. “Би Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Та надад итгэх үү” гэвэл, “итгэж болно” гэж байна. “За тэгвэл үүний хариуцлагыг би хүлээе, тэмдгээ дараад орхи” гэж гуйх захирах хоёрын завсраар хэлтэл ордны гадаа үүдний шатан дээр тавьж байгаад дарчихлаа.

Бөмбөрцгийн нөгөө талд

            Биднийг Монголдоо бужигнаж байх зуур Роберт ертөнцийн нөгөө бөөрөнд гойд хурдтай ажиллаж байлаа. Түүний амьдардаг АНУ-ын Техас мужийн Хьюстон, Улаанбаатарын цагийн зөрүү 15 цаг. Манай нийслэлд бямба гаргийн бага үд болж байхад тэнд тав дахь өдрийн үдэш байсан гэсэн үг. Хоёр талаасаа цахим шуудангаар төслийг нь солилцож байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүхэд хандсан нэхэмжлэлийг бэлэн болгочихлоо. Гэтэл санаанд багтамгүй аз таарчээ. Нью-Йоркт хоёр хоногийн дараа дуудлага худалдаа зохион байгуулах компанийн төв оффис нь Техаст байрладаг болохыг Роберт аль хэдийн олоод мэдчихсэн байж. Тэгээд өөрийн таньдаг Техас муж улсын шүүгч Гортез руу утас цохиход нь нөгөө хүн утсаа авчээ. “Таны туслалцаа хэрэгтэй байна, би динозаврын олдворыг эх оронд нь буцаах нэхэмжлэл гаргах гэсэн юм” гэж Роберт хэлэхэд, “битгий тоглоод бай” гээд шүүгч утсаа тасалчхаж. Тэгэнгүүт эргэж залгаад “Уучлаарай, би Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэхэмжлэлийн талаар ярьж байна” гэвэл, шүүгч бага зэрэг гайхасхийснээ, “Тэгвэл маргааш өглөө хүрээд ир” гэжээ. Хожим нь тодорхой болсноор энэ яриа өрнөж байхад Гортез шүүгч найз бүсгүйтэйгээ театрт үзвэр үзэж байсан юмсанж.

            Маргааш өглөө нь буюу Техасын хагас сайнд Гортез шүүгчийн гэрт очихдоо Роберт дараа  өглөө 10 цагт Нью-Йоркт товолсон  дуудлага худалдааг түр зогсоох тухай шүүгчийн захирамж төлөвлөөд очиход нь Гортез уншиж үзээд гарын үсгээ зурж, тамгаа дарчихаж. Тэгэнгүүт Роберт зарим найзаа видео бичлэг хийх үүрэгтэйгээр аваад шууд Нью-Йорк нисэх онгоцонд амжиж суулаа.

            Энэ завсар Ц.Оюунгэрэл зөвлөх Нью-Йоркт суугаа манай төлөөлөгчийн газрын ажилтан Эрдэнийн Ганболд руу утсаар ярьж, бүтэн сайны өглөө дуудлага худалдаа зохион байгуулагдах байшингийн өмнө монголчуудын эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг хүсэв. НҮБ-д сууж байсан Монгол Улсын байнгын төлөөлөгч О.Энхцэцэг энэ тухай ажилтнаасаа дуулаад, “чи намын ажил хийж болохгүй, бид төвийг сахих ёстой дипломатууд” гэж анхааруулсан тул Ганболд таньж мэддэг монголчуудаа хувиараа гуйж, дуудлага худалдаа эхлэхэд “Монголын түүх археологийн олдворыг эх оронд нь буцаа”, “Хулгайлагдсан Т-Батаарыг эргүүлж өг” гэх агуулгатай лоозон бариулан 5 монгол залууг дуудлага худалдааны байшингийн орцны эсрэг талын гудамжинд жагсааж, түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацлаа.

            Дэлхий бөөрөнхийг нээсэн Ж.Вернийн хөгжилтэй нээлт буюу цагийн зөрүү аминд оров. Алтнаас үнэтэй цаг. Товлосон цаг болж дуудлага худалдаа эхэлжээ. Т-Батаарын анхны үнэ 850 мянган ам.доллароор зарлагдаж, найман хүн арилжаанд оролцохоор бүртгүүлсэн байж. Зохион байгуулагчид хэд хэдэн зүйлийг дуудлагаар зарсны дараа Т-Батаарын үнийг хаялцаж эхлэхээр төлөвлөсөн байв. Гэтэл гудамжны цаана тавхан хүнтэй ч гэсэн жагсаал болж байдаг. Яг энэ үед Роберт дуудлага худалдааг зохион байгуулагчид дээр ойртож очоод Т-Батаарын дуудлага худалдааг түр зогсоох тухай Техас муж улсын шүүгчийн тогтоол гарсныг дуудлага худалдаанд оролцогчдод чанга дуугаар сонордуулахад  хамгаалагчид   түүнийг түлхэж танхимаас гаргаж бяцхан дажин болов. Үүний улмаас танхим дотор сонин уур амьсгал бий болоод нэг хүн  870 мянган долларын анхны үнийн санал өгч, бусад оролцогчид үнэ ахиулаагүй тул  Т-Батаар зарагдав. Уг нь 1,7 сая долларт хүрнэ гэж үзэж байсан гэдэг.

            Тэгэнгүүт Роберт дуудлага худалдаа болж буй танхимын үүднээс Blackberry гар утсаа чанга яригч дээр нь тавиад Гортез шүүгч рүү залгаж, “Ноён шүүгч ээ, Таны тогтоолыг авчирч өгсөн боловч эндхийн зохион байгуулагчид Т-Батаарын дуудлага худалдааг явуулчихлаа” гэж мэдэгдэхэд, шүүгч, “Миний захирамж бол хүсэлт биш, заавал биелүүлэх тогтоол. Биелүүлэхгүй бол (Техас муж улсын хуулийн дагуу) гурван сар шоронд хоригдох болж дээ” гээд утсаа тасалчихсан байна. Энэ утасны яриа Т-Батаарын хувь заяаг удалгүй өөрчлөх салхи байв.

            Дуудлага худалдааг зохион байгуулсан компанийн хуульчид ийнхүү байдал бишдэнгүүт Техас муж улсын хуулийг судлаад буулт хийж, Роберттой уулзаад, “Та нарт 10 хоногийн хугацаа өгье. Т-Батаар үнэхээр Монголоос хулгайлагдсан гэдгийг батлах шинжээчдийн баг зохион байгуулж авчирч чадах уу” гэхэд нь “Чадна” гэж тэр хэлсэн гэдэг.

            Энэ хооронд Америкт амьдардаг палеонтологийн доктор Минжингийн Болорцэцэг бас бидэнтэй байнга холбогдож байв. Тэрбээр дуудлага худалдааг зохион байгуулагчдад Т-Батаарын талаар хэд хоногийн өмнө захиа бичихэд “Монгол Улс 1924 онд тусгаар тогтносон юм байна. Гэтэл энэ Т-Батаар чинь 70 сая жилийн настай юм байна” хэмээн даажигнасан хариу өгснийг бидэнд ирүүлэв. Робертоос шинэ мэдээ аваад М.Болорцэцэгийг  Монголоос очих шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд орж ажиллахыг санал болгов.

Шинжлэх ухаанаар нотлогдсон хулгай

Палеонтологийн шинжлэх ухааны доктор Х.Цогтбаатар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны газрын дарга Б.Наранзун зэрэг бидний хэдэн хүн АНУ-ыг зорилоо. Роберт биднийг очиход  Нью-Йоркийн Байгалийн түүхийн музейн палеонтологийн секторын эрхлэгч доктор Марк Норелл, Канадаас олон улсын палеонтологийн холбооны ерөнхийлөгч, доктор Филип Кьюриг аваад ирчихсэн, жинхэнэ сюрпризтэй угтдаг байгаа. Тэгээд М.Болорцэцэг, Х.Цогтбаатар доктор, гадаадын хоёр эрдэмтнээ дагуулаад дуудлага худалдаа болсон газар очиход Т-Батаар маань зарагдчихсан ч маргаан үүссэн тул хадгалаастай, биднийг баахан дүрс бичлэгийн камер энд тэндгүй дагаад, үзмэрт гар хүрч ойртож болохгүй ч гэх шиг бөөн сүр угтлаа. Т-Батаарыг шинжээчид маань дор бүрнээ нягт нямбай ажиглаж, тус тусдаа дүгнэлт бичицгээлээ. Энэ ховор олдвор Монголоос гаралтай нь гарцаагүй гэсэн дүгнэлтэд бүгд нэгдэв. Бид Т-Батаараа эргүүлэн авч болох юм биш үү гэсэн итгэлийн оч холоос яаруу сандруу очсон бидний нүдэнд харвав. Сүүлд ОХУ, БНХАУ, БНКУ-ын палеонтологчид хүч нэмэв.

            Энэ ажлын үеэр  огт санаандгүй олон зүйл болов. Дуудлага худалдаа болсон байрнаас гараад иртэл Вашингтон дахь Монгол Улсын Элчин сайдын яамны зөвлөх Ч.Баатар зориод ирчхэж. Надтай уулзаад Монголын соёлыг дэмждэг Робинсон ч гэнэ үү, Жон ч гэнэ үү нэг америк хүний нэр дурдаад, тэр хүн Т-Батаарыг эх оронд нь буцаах Сан байгуулан ажиллах санал тавьж байна. Манайхан багахан мөнгө төлчихвөл буцаачхаж болно гэж байна гэх сонин гажиг юм ярилаа. Миний уур хүрч, “Хөөе Баатар гуай, Таныг Вашингтоноос хэн ийшээ дуудав. Та хэний эрх ашгийг төлөөлж яваа юм? Бид хулгайд алдагдсан адуугаа буцааж авах гэж явна. Та тэр хулгайчаас өөрийнхөө адууг худалдаж авах тухай яриад байгаа юм уу” гэсэн чинь царай нь хачин болоод чемоданаа аваад алга боллоо. Би буруу ойлгоогүй байх гэж одоо ч боддог билээ. Буцаад Улаанбаатарт буутал хулгайн бүлгийн төлөөлөгч биднээс урьтаж Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, тэр бүү хэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын зарим хүнд”буянтай” элчийн дүрээр уулзаж, толгойг нь эргүүлчихсэн байж.

            Нью-Йоркт Оюунгэрэлийн таньдаг Алтман гэж иргэний нийгмийн байгууллагын шугамаар идэвхтэй ажилладаг, Монголд элэгтэй доктор эмэгтэй байдаг аж. Ирж уулзлаа. “Цагаан аа, би Танд Оюунгэрэлд итгэдэг шигээ итгэж болох уу” гэхэд нь, “болно л” гэлээ. Тэгтэл “Танай ажлын хэсэгт хулгайчдын төлөөлөгч ирсэн байна. Динозаврын ясыг чинь жирийн хүн хулгайлж гадагш гаргадаггүй, ухдаг, судалдаг, мэддэг хүмүүс нь өөрсдөө гаргадаг юм. Тийм хүмүүс цөөхөн. Танай палеонтологичид өөрсдөө л гаднынхны гар хөл болж гаргасан нь ойлгомжтой шүү дээ” гээд сэтгэл үймрүүлж орхилоо. Хажуугаар нь Б.Наранзун, найз нарынхаа тусламжтайгаар Т-Батаарыг буцааж авч явах гэж байгаа ч гэх шиг дэл сул үг чих дэлсэнэ. Хийгээгүйгээ ч хийсэн болгодог мэр сэр хүн хаана ч байх.

            Ийм байдалтай хоёр гурав хоног өнгөрлөө. Тэгтэл Роберт, “Та ажлын хэсгээсээ өнөөдөр чимээгүй салчих. Хоёулаа маш чухал уулзалтад очно” гэлээ. Тэгтэл мань эр Т-Батаартай холбоотой хууль бус наймааны мөрдөн байцаалтын явцад хяналт тавьж буй Нью-Йорк хотын прокурор эмэгтэй Шаронтай уулзах цаг авчихсан байв. Албан өрөөнд нь ороод очиход хатагтай Шарон хажуудаа Үндэсний аюулгүй байдлын яамны чухал хэргийн хоёр мөрдөн байцаагчийг суулгачхаж. Би өөдөөс нь хараад, зүүн гар талдаа хуульч Роберт, Тауня, баруун талд Канад, Америкийн хоёр лут эрдэмтэнтэйгээ тавуулаа эгнэн суугаад прокурорын асуултад хариулж эхэллээ. “Энэ Т-Батаар чинь яг Монголоос гарсан эд мөн үү” гэж прокурор асуухад би, “Монголын хоёр, Канад, Америкийн хоёр, нийт дөрвөн эрдэмтэн  тус тусдаа 12 шинжээр шинжээд зөвхөн Монгол Улсын Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс олддог гэдгийг нь нотолсон” гэлээ.

Тэгтэл прокурор дахиад асууя гээд, “энэ динозавр Монголоос өөр газар хаана ч байхгүй гэж ойлгож болох уу” гэхэд Канадын эрдэмтэн Филип Кьюри дургүйцсэн шинжтэй, “Палеонтологийн шинжлэх ухаан тэгж нотолж байна” гэж хариулав. Прокурор, “За ойлголоо” гэснээ надаас Т-Батаар зарагдсанаар Монголын ямар ямар хууль зөрчигдсөнийг тодруулав. Бид энэ талаар хангалттай баримт нотолгоотой очсон байсан. Америкийн иргэн Рой Чапмен Эндрюсийн экспедиц Монголд аялж байх үеийн худам монгол бичгээр бичсэн журмаас авхуулаад 1924, 1940, 1961, 1992 оны Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Соёлын хуулийн заалтуудыг эхээр нь орчуулаад аваад очсоноо харуулаад тайлбарлаж эхэллээ.

1922 онд Эндрюсийг ирэхэд Монгол Улсын Засгийн газрын баталсан “Эртний ургамал, амьтны эд өлгийн зүйлсийг хилээр нааш, цааш сэм гаргах журам” гэсэн нэртэй арван зүйлтэй баримт бичгийг зориуд сонгон үзүүлбэл хатагтай Шарон, “Энэ чинь юун бичиг юм” гэхээр нь “Лавтайяа 1100 жилийн настай манай бичиг” гэтэл, “Пөөх манай улсаас бараг 1000-аад жилийн урдах юм байна” гэв. Намайг “13-р зуунд Чингис хаан төрийн бичиг болгосон бичиг” гэсэн чинь бүр нүд нь сэргээд энэ монголчууд чинь сүрхий соёлтой ард түмэн юм байна гэж бодсон болов уу гэлтэй харагдав.

            Би цааш нь Т-Батаартай холбоотой ямар ч дуудлага худалдаа манай оронд болж байгаагүйг гэрчилсэн лавлагаа баримт ч гаргаж үзүүлэв. Аз болоход Монголын сор болсон сэхээтнүүд болох БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар  шуурхай дэмжлэг үзүүлж байв. Тэгтэл прокурор, “Манай Америкт аливаа хүн хашаан дотроо газар ухаж байтал динозавр байтугай алт гараад ирвэл тэр хүний л өмч болчихдог. Өмчлөх эрхтэй эсэх тухайд ямар ч маргаан гардаггүй. Тэгэхээр танай хуулийг зөрчсөн юмыг бид яахаараа энд мөрдөх ёстой юм? Ямар үүрэгтэй юм?” гэж асуулаа. Үүнд миний хариулт бэлэн байв.

Энэ олдвор манай бүх хуулиар төрийн өмч байсан гэдгийг хэлээд ЮНЕСКО-гийн санаачилж батлуулсан Соёлын өвийн хулгайтай тэмцэх тухай олон улсын конвенц бий. Танай улс 1973 онд нэгдэж орсон энэ конвенцод манай орон 1990-ээд онд нэгдсэн. Олон улсын гэрээний эрхийн тухай 1969 оны Венийн конвенц гэж байдаг. Энэ конвенцын тулгуур зарчим нь гэрээ биелэгдэх ёстой гэсэн зарчим. Талууд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэх үүрэгтэй гээд дундуур нь хэдэн латин үг хавчуултал прокурор бүр нааштай болоод, “За, тэгвэл Т-Батаарын хил дамнасан арилжаа Монголын хуулийг яалт ч үгүй зөрчсөн юм байна, танайд ямар ч дуудлага худалдаа болоогүй юм байна” гэх, за тэгээд олон улсын гэрээний эрх зүй зэргээр дүгнэж хэллээ.

            Гайхаш төрүүлж байсан нэг зүйл бол прокурорын дэргэд сууж байсан хоёр мөрдөгч уулзалтын явцад ганц ч үг ган хийгээгүй. Тэгснээ уулзалт өндөрлөх болоход надад ганц хуудас бичиг өглөө. Түүнд “Үндэсний аюулгүй байдлын тусгай хэргийн мөрдөн байцаагч (Special agent) миний олж тогтоосноор, миний итгэл үнэмшлээр Т-Батаарыг хулгайн замаар Америкт оруулсан этгээд нь АНУ-ын гаалийн болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэж байна” гээд гарын үсгээ зурчихсан байлаа. Хатагтай Шарон уулзалт дуусаад биднийг үдэхдээ “Бид тэр хулгайчид үүгээр үзүүлээд өгнө өө" гээд өөрийнхөө гарын хуруунд зүүсэн байсан хилэнцэт хорхойн дүрстэй бөгжөө харуулж байсан юм.

Бид давраад хамт зураг даруулав. Нью-Йорк хотын хяналтын прокурор Шарон Левиныг дундаа суулгаж байгаад эн тэнцүү харилцаж чадсандаа өөртөө сэтгэл хангалуун байсаан. Тэгэхэд надад МУИС-д латин хэлний дөртэй болгосон Дуламсүрэн багш /Академич Ш.Бира агсны эхнэр/, Ромын эрх зүй, олон улсын эрх зүй зааж, загнаж зандарч явсан Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн багш Виталий Кабатов, Фёдор Кожневников нарыг нэхэн санаж тэднээр ихэд бахархаж билээ. Прокурор Шарон Левин болон АНУ-ын хуульчидтай хэрхэн ажилласан түүх Роберт бид хоёрын нууц байсан бөгөөд  анх удаа заримыг нь ийнхүү олонд дэлгэж байна.

Нэхэл хатуу Батаар

            Шарон прокурортой  уулзсанаас хойш Монголоос гаралтай үлэг гүрвэлийн хулгайн мөрдөн байцаалт эрс эрчимжсэн. Өөртөө хатуу итгэл үнэмшилтэй болсон тэр эмэгтэйн удирдлагаар АНУ-ын Нью-Йоркоос Флорида хүртэл таван муж улсад мөрдөн байцаалт зэрэг өрнөн олон газар нэгжлэг хийж, Т-Батаартай цуг, дараа нь хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн 40 гаруй олдворыг олж илрүүлэн Монголд буцаан ирүүлсэн юм. Нэмэгдсээр одоо 300 хүрсэн дуулдсан.

            Энд хэлэхгүй байж болохгүй нэг гайхалтай оньсого бий. Яагаад ч юм бэ, үлэг гүрвэлийн олдвор хууль бусаар зувчуулсан этгээдүүд өөрөө өөрсдийгөө илчлээд байсан. Дэлхийн нийслэл гэгддэг Нью-Йорк хот хэдэн мянган зочид буудалтай байж таарна. Гэтэл Т-Батаарыг хулгайлсан Эрик Прокопи гэх эр бидний буусан буудалд буучихсан Монголтой холбоотой юм гар утсаараа ярьж байгаад Б.Наранзуны анхааралд, гар утсанд өртсөн. Тэр зургаар хөөсөөр байгаад түүнийг Монголд удаа дараа ирж очсоныг манай цагдаагийнхан тогтоосон. Тэр ч байтугай түүний хуучин ашиглаж байсан компьютерыг нь ухаж байгаад динозаврын араг ясан дээр хэвтэж байгаад авхуулсан зургаа найздаа цахим шуудангаар илгээснийг нь илрүүлээд үйлдсэн гэмт хэргийнх нь нэг нотлох баримт болгож байсан юм.

            Манайхаас алдагдсан Т-Батаар төмөр замаар Хятад руу гарч, тэндээсээ Япон, Японоос Англи, Англиас АНУ-ын Флорида муж улс, тэндээсээ Нью-Йоркт очсон нь тогтоогдсон. Энэ гэмт үйлдлийг шалган тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн Цагдаагийн хурандаа Х.Доржсүрэнг Т-Батаар хүлээн авах ёслолын арга хэмжээнд оролцуулахаар Нью-Йорк руу дагуулж явлаа. Буцаах ёслолын дараа тэрбээр, их л болгоомжилсон байдалтайгаар “Цагаан дарга аа, Т-Батаартай холбогдсон бүх буруутай хүн шийтгэлээ эдэлчихсэн. Эрик Прокопиг хар. Монголд энэ хулгайг гардан зохион байгуулсан, зуучилсан, тээвэрлэсэн, хамжсан бүх хүн яагаад ч юм бэ шийтгэгдсэн, зарим нь бүр “чадхийсэн” юм билээ” гэж шивнэх шахуу хэлж билээ.

            Т-Батаарыг өлгий нутагт нь залахын тулд Америкийн шүүх нэг жилийн дотор гурван удаа хуралдан шийдвэр гаргаж байсан. Нэг жилд нэг асуудлаар Америкийн шүүх ингэж олон хуралдсан тохиолдол бараг байдаггүй юм гэсэн.

Анх Т-Батаарыг Нэмэгтийн хөндийгөөс 1946 оны Монгол-Зөвлөлтийн палеонтологийн экспедицээр олж, 1955 онд Оросын эрдэмтэн Евгений Малиев урьд өмнө олдож байгаагүй аварга том олдвор нээн илрүүлснээ шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлэхдээ Баатар гэж нэрлээд хаалтан дотор оросоор Богатырь гэж бичсэн бөгөөд монгол үгийн  “а” үсгийн байрыг алдаад биччихсэн нь явсаар байгаад Батаар болчихсон юм билээ.

Баатараа өлгий нутагт нь залах үед буюу 2013 оны 5 сард АНУ-аас худалдаж авсан Бойнг онгоц Монгол руу хоосон нисэх гэж буйг мэдээд тэр нислэгээр авчиръя гэсэн санал хэлэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “хөсрий яс тээвэрлэх гэлээ” гээд эрс татгалзав. Их хүч чармайлтын үр дүнд буцаан авчирч байгаа соёлын болон байгалийн 70 сая жилийн үнэт зүйлийг ойлгодоггүй ямар сонин Ерөнхий сайд вэ гэсэн бодол төрж билээ. Гэвч би тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ц.Оюунгэрэл зөвлөх Соёл, аялал жуулчлалын сайд болчихсон байсан бөгөөд Korean Air компанийн удирдлагатай  ярьж зөвшөөрүүлэн үнэ төлбөргүй тээвэрлүүлэн авчруулж билээ.

Сургамж энд болон тэнд

 Т-Батаарыг эргэж ирмэгц эх оронч сэтгэлгээтэй М-Ойлын Р.Батбаярын дэмжлэгтэйгээр, Э.Бат-Үүл мэрийн зөвшөөрөлтэйгээр Сүхбаатарын талбай дээр түр үзэсгэлэн гаргаж ажиллуулсан юм. Түүний орлого нь Монголын бүх музейн орлогоос хэд дахин их байсан гэдэг. Хүмүүс урт оочерлон орж үзэж байсан. Ц.Оюунгэрэл сайд 2013 онд Лениний музей байсан байшинг Диназоврын музей болгов. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа уг музейг Байгалийн түүхийн музей гэж зарлав. Т-Батаар болон түүний нөхөд хэрхэн эргэж ирсэн тухай үзмэрийн сонирхолтой тайлбарыг өөрчилж, Т-Батаар жингээрээ хэдэн хонь, тэмээтэй тэнцдэг тухай тайлбараар солив. Уг нь Т-Батаар эх нутагтаа эргэж ирсэн түүхийг улам баяжуулаад Холливудын одод болох Николас Кейж, Ди Каприогоос үнэ цохиж авсан боловч сайн дураараа Монголд буцааж өгсөн үлэг гүрвэлийн гавлын ясыг үзүүлж сонирхолтой, адал явдалтай, амьд тайлбар хийдэг болчихвол Байгалийн түүхийн ч байна уу, Динозаврын ч байна уу музейд ирэх жуулчид, сонирхогчдын тоо улам л өснө. Өнөөдөр дэлхийн хүмүүс рийл, сторигоор амьдардаг болсон.

Тэдний өмсөж зүүх, идэж уух нь ижил болсон бөгөөд сонин содон тик токоор сонороо мялааж амьдардаг болсон. Сонсдог, үздэг зүйл нь ч адил болж байгаа.  Кейж, Каприо хоёрыг дэлхийн олон тэрбум хүн мэднэ. Сайн хүний нэрийг долоо худалдана гэдэг шиг тэдний нэрийг, тэдний амьдралтай холбогдсон Монголын соёлын, байгалийн өвийн тухай гоё үлгэр, яриа, түүх зохиож яривал ямар гоё вэ? Кейжийн буцааж өгч байгаа гавлын ясны фото зургийг хажууд нь наахад л болно ш дээ. Үнэн, бодит түүх учраас хэн ч, юу ч хэлэхгүй, харин ч илүү сонирхоно. АНУ-д соёлын хулгай, улс дамнасан хулгай, хамтын ажиллагааны талаар хуулийн сургуульд Т-Батаарыг кейс болгон судалж, хуульчдаа бэлдэж байна.

Тэр байтугай Хиллари Клинтоны төгссөн Wellesley эмэгтэйчүүдийн элит сургуулийн нэгэн семинарт саяхан миний бие зайнаас оролцсон. Гэтэл манайд таг. Уг нь холбогдох их дээд сургуульд Т-Батаарыг яаж хулгайлсан, ирсэн талаар хичээл зааж, хуулиа, хуульчдаа, гаальчдаа, жуулчны бизнес эрхлэгчдээ, залуу үеэ сургаж бэлтгэж баймаар. Эзэнгүй айл шиг ямар их соёлын болон байгалийн өвөө бид алдсан байна вэ? Т-Батаараас хойш АНУ-аас л гэхэд 300 гаруй нэр төрлийн олдвор буцаж ирж байна. Одоогоор Европоос авчирсан нэг жишээ гэхэд саяхан Францын тал Тарбозавр батаарын 216 олдворыг манай улсад хүлээлгэн өгсөн байна.

Санал

Т-Батаарын түүх бол үнэндээ баатарлаг түүх, тууль, дууль. Ирээдүйгээ баатарлаг, бахархалтай байлгахын тулд олон ажил хийж болно. Тэдгээрээс нэгэн онцгой санал байна. Эртний хүний ул мөр хайхаар Монголд ирээд олоод  байгалийн шинжлэх ухаанд нээлт хийсэн Рой Чапминий Эндрьюсийн экспедицийн 100 жилийн ой болж байна. Түүний Монголоос аваачсан хосгүй олдворууд АНУ-ын Вашингтон хотын Байгалийн түүхийн музейн үнэт үзмэрүүдийг буцааж авах хуулийн боломж алдагдсан гэж үзэж болно. Гэвч Их Тэнгэрийн аманд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн санаачилга дэмжлэгээр баригдаж буй Байгалийн түүхийн музейг хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг-Рой Чапминий нэрэмжит болгох талаар АНУ-ын Засгийн газартай тохиролцож хэрэгжүүлбэл ямар вэ? Монголд ирсэн жуулчин бүр очиж үзэх болно. Монголчууд өөрсдөө ч их зүйлийг сурна, суралцана.

Олон улсын стандартад нийцсэн агааржуулалт, хадгалалт хамгаалалт, судалгааны төвтэй орчин үеийн музейтэй болбол гоё оо. Музей дотор Т-Батаар амилдаг, хүмүүстэй мэндэлдэг, бүжиглэдэг, хулгайлагдаад дэлхийг тойрч будилж явсаар эх нутагтаа ирсэн адал явдалт түүхээ олон хэлээр ярьдаг байвал гоё биш гэж үү? Аялах сонирхолтой, адал явдал сонирхдог англи хэлтэй орнуудын хүүхэд залуус бараг бүгдээрээ Рой Чапминий 100 жилийн өмнөх аяллынхаа талаар бичсэн Азтай одны дор /Under the Lucky Star/ зохиолыг уншсан байдаг. Өнгөрсөн зун хуульч Роберт том охин Катеринагаа дагуулж Улаанбаатарт ирсний нэг зорилго нь Т-Батаарыг үзүүлэх байв. Т-Батаарын хувь заяа дээсэн дөрөөн дээр байхад Робертын Гортез шүүгчтэй ярьсан гар утсаа өмнө ирэхдээ музейд дурсгасан юм. Сая очиход нь лав сураггүй алга болсон бололтой, мэдэх хүн олдоогүй. Тэр гар утас чинь музейн үзмэрийн тайлбарыг чимж, амьд сонирхолтой болгодог гэдгийг бид ухаармаар.

За тэгээд нэг алхаад, хувьсгалын тохироо бүрдэхээр Холливудтай хамтарч бүтээсэн Т-Батаарын тухай шинжлэх ухааны, адал явдалт, танин мэдэхүйн кино дэлхийн өнцөг булаг бүрт дэлгэцээр гардаг болно гээд мөрөөдөж болно. Т-Батаар үүнийг гүйцэлдүүлэх их ид шидтэй гэдэгт итгэдэг. Бөгжний эзэн киноны зураг авсан газар үзэх гэж Шинэ Зеланд руу зүглэх жуулчдын тоо хэд дахин өссөн гэдэг. Харри Поттер киноны зураг авсан Шотландын Глазгоу хотын цайз сүмийг үзэх гэж олон сая хүн жил бүр очдог болсон. Тэгвэл 70 сая жилийн настай, хамгийн том аврага динозавр - тарбазовр Т-Батаартай танилцах гэсэн жуулчдын цуваа эс тасрах бус уу? Энэ бол креатив жуулчлал. Энэ бол шинэ зууны, шинэ мянганы жуулчлалын төрөл. Үлэг гүрвэл бас нисдэг байсан. Үлэг гүрвэл тэнгэрийн, бидний үзээгүй мөртлөө үзсэн юм шиг төсөөлж ярьдаг луу юм ш дээ.

                                                                                                                                   Пунцагийн ЦАГААН       2025.12.26

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Популистууддаа л “…Баяртай” гэе!
“Мад тавиулсан" АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэв үү?
Б.Одсүрэн Хотын орлогч байхдаа авсан 5.4 га газрыг хураах уу?
С.Баярцогтоос бусад АН-ын горилогчид сонгуулиас өмнө “сэвтэнэ” гэв үү?!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Засгийн газар
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Хэн нь хэн бэ
  • •Степпе Арена
  • •Ипотекийн зээл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Холимог тулаанч Б.Энх-Оргилд...
Дуучин И.Мишээлд "Алтан гадас"...

Т-Батаар ажиллагаа үргэлжилж байгаад баяртай байна /Дурсамж/

Номин 2 цагийн өмнө

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Популистууддаа л “…Баяртай” гэе!
“Мад тавиулсан" АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэв үү?
Б.Одсүрэн Хотын орлогч байхдаа авсан 5.4 га газрыг хураах уу?
С.Баярцогтоос бусад АН-ын горилогчид сонгуулиас өмнө “сэвтэнэ” гэв үү?!
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 минутын өмнө өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт чөлөөт цагаа өнгөрүүлэх мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгууллаа

13 минутын өмнө өмнө

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

13 минутын өмнө өмнө

Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ

14 минутын өмнө өмнө

Ванданжавын Адъяасүрэнд Ардын багш цол хүртээлээ

1 цагийн өмнө өмнө

Дуучин И.Мишээлд "Алтан гадас" гардууллаа

2 цагийн өмнө өмнө

Т-Батаар ажиллагаа үргэлжилж байгаад баяртай байна /Дурсамж/

2 цагийн өмнө өмнө

Холимог тулаанч Б.Энх-Оргилд Гавьяат тамирчин цол хүртээв

4 цагийн өмнө өмнө

"Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн"

4 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

2025-12-26 өмнө

Өвлийн Олимпод оролцох эрхээ авсан А.Ариунбат Скай Резортод бэлтгэлээ хийж байна

2025-12-26 өмнө

С.Амарсайхан: Эдийн засаг хямарсан үед төрийн өмчийг хувьчилж болохгүй

2025-12-26 өмнө

Л.Энх-Амгалан: Компанийн сейфэнд байгаа мөнгөөр нь компанийг нь хувьчлаад авчихсан гашуун түүх байгаа шүү.

2025-12-26 өмнө

Мансуурсан иргэн жолоо барьж явахдаа бусдыг хутгалсан хэргийг шалгаж байна

2025-12-26 өмнө

Дэмжих төвд ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна

2025-12-26 өмнө

Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

2025-12-26 өмнө

Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаатгав

2025-12-26 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2025-12-26 өмнө

Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2025-12-25 өмнө

Сэрэмжлүүлэг: Шинэ төрлийн залилах гэмт хэрэг гарч байна

2025-12-25 өмнө

Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ

2025-12-25 өмнө

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ

2025-12-25 өмнө

Д.Цогтбаатар: Төрийн банк төрд байх ёстой л гэж байна

2025-12-25 өмнө

Ж.Галбадрах: МИАТ ТӨХК яагаад ашигтай ажиллаж чадахгүй байна вэ?

2025-12-25 өмнө

Цахимаар танилцсан эмэгтэйтэйгээ уулзахаар очоод бүлэг этгээдүүдэд дээрэмдүүлжээ

2025-12-25 өмнө

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025-12-25 өмнө

Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална

2025-12-25 өмнө

Оюу толгойн сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

2025-12-25 өмнө

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа

САНАЛ БОЛГОХ
2025-12-26 өмнө

Дэмжих төвд ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна

2025-12-22 өмнө

Орон сууцны зээл авсан мэдээллийг хаанаас авах вэ

2025-12-24 өмнө

Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!

2025-12-24 өмнө

Популистууддаа л “…Баяртай” гэе!

2025-12-24 өмнө

Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ

2025-12-22 өмнө

“Мад тавиулсан" АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэв үү?

2025-12-25 өмнө

Сэрэмжлүүлэг: Шинэ төрлийн залилах гэмт хэрэг гарч байна

2025-12-24 өмнө

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулав

2025-12-24 өмнө

“Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ

2025-12-24 өмнө

NBA-ын ес дэх долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2025-26)

2025-12-24 өмнө

Аи-92 автобензиний нийлүүлэлт сайжирчээ

2025-12-24 өмнө

Импортыг орлох үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг дэмжинэ

2025-12-22 өмнө

Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ

2025-12-25 өмнө

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ

2025-12-25 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2025-12-23 өмнө

Фото сурвалжилга: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн хотхон

2025-12-25 өмнө

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа

2025-12-25 өмнө

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа

2025-12-22 өмнө

Үс засуулвал хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ

2025-12-26 өмнө

Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2025-12-26 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2025-12-25 өмнө

Булган аймгийн Орхон сумын нутагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2025-12-25 өмнө

Цахимаар танилцсан эмэгтэйтэйгээ уулзахаар очоод бүлэг этгээдүүдэд дээрэмдүүлжээ

2025-12-22 өмнө

Цас орно, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2025-12-23 өмнө

Аи-92 үнэ нэмэгдээгүй, евро-5 үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна

2025-12-23 өмнө

Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

2025-12-26 өмнө

Мансуурсан иргэн жолоо барьж явахдаа бусдыг хутгалсан хэргийг шалгаж байна

2025-12-25 өмнө

Оюу толгойн сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

2025-12-25 өмнө

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025-12-23 өмнө

Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах