• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад Улсын Их Хурлын 73 гишүүн хүрэлцэн ирснээр 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав.

Монгол Улс өмч хувьчлалын бодлого хэрэгжүүлээд 35 жил болж байгаа бөгөөд 1991 оноос хойш нийтдээ 2019 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, хувьцааг бүхэлд нь, эсвэл тодорхой хувийг хувьчилж, улсын төсөвт 278 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан гэв.

2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100 хувь төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байдаг байна.

Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд нь 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн нэгтгэсэн дүнгээр нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 74.3 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 35.9 хувь), нийт орлого 26.0 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.5 хувь), нийт өр төлбөр 22.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 28.6 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.7 хувь)-тай тус тус тэнцэж байгааг танилцуулсан.

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “АЛСЫН ХАРАА-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, үе шаттай хувьчлалыг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан бөгөөд “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд төрийн өмчит компанийн засаглалыг олон улсын компанийн засаглалын зарчимд нийцүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн үр ашиг, хариуцлагыг нэмэгдүүлэх, өмчийн харилцааны бүртгэл, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангуулах, цахим шилжилт хийх зорилтууд тусгагдсан болохыг төслийн танилцуулгад дурдсан.

Иймд төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн болон стратегийн хөрөнгө оруулалт, санал болгох хувьцааны хэмжээг үндсэн чиглэлээр тодорхойлсны дагуу нээлттэй хувьцаат компани болгох, төрийн мэдэлд байх өмчийн хүрээг дахин тодорхойлох төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг тодорхой шалгуурын хүрээнд ангилж авч үзэж, ангилал тус бүрийн онцлогт тулгуурлан төрийн зүгээс тухайн компанид оролцох өмчлөлийн бодлогыг ялгамжтай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн давхардсан чиг үүрэгтэй, үр ашиггүй хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, цэгцлэх үүднээс чиг үүргийн давхардлыг арилгах, бүтэц, орон тоог оновчлох замаар төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. Төсөлд эхний ээлжид олон нийтэд нээлттэй болгох, хувьцааг биржээр арилжаалах, төрийн мэдлийн хувьцааг худалдах болон өөрчлөн байгуулахаар дараах компаниудыг тусгасныг С.Бямбацогт сайд нэгбүрчлэн танилцуулаа.

Төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК; “Хөдөө аж ахуйн бирж” ХХК; “Үндэсний давхар даатгал” ХК; “Монголын хөрөнгийн бирж” ХК; “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК; “Шивээ овоо” ХК; “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК; “Эрдэнэс Тавантолгой” ХК; “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ; “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ; “Дулааны III цахилгаан станц” ХК; “Дулааны IV цахилгаан станц” ХК; “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК; “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК; “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК; “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар төсөлд тусгажээ.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК; “Цемент шохой” ТӨХК; “Монгол шуудан” ХК; "Багануур дулааны станц” ТӨХК; "Налайхын дулаан станц” ТӨХК; “Хөвсгөл дулааны станц” ТӨХК; “Ховд дулааны станц” ТӨХК; “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна.

“Эрдэнэс монгол” ХХК; “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК; “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК; “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ; “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК; “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн сайд танилцуулсан.

Үүний зэрэгцээ өмнөх жилүүдийн хувьчлалын хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, зайлшгүй төрийн мэдэлд байх төрийн өмчийн хүрээг дахин тодорхойлсны үндсэн дээр давхардсан чиг үүрэгтэй, үр ашиггүй хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, цэгцлэх асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгааг С.Бямбацогт сайд тэмдэглэв. Тодруулбал, Улсын Их Хурлаас 2001-2022 оны хооронд төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг таван удаа баталсан ч хэрэгжилт хангалтгүй буюу 33 хувьтай, давхардсан тоогоор нийт 115 хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулах заалттай ч дийлэнх хувь нь хэрэгжээгүй байх тул дээрх үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр авах арга хэмжээний талаарх саналыг тогтоолын төсөлд тусгасан байна. Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, эхний ээлжид авах арга хэмжээний саналыг төсөлд тусгажээ.

Төрийн өмчийг хувьчлах бодлогыг хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, эрэлт, нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын сонирхол, хуулийн этгээдийн бодит үнэ цэн, үнэлгээнд тулгуурлан тогтоож, үе шаттай, ил тод, хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.

Тус төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулсан юм. Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулжээ. Тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Монголын уул уурхайн салбарын үүсч хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр тохиож байгааг Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэмдэглээд “Эдийн засгийг нуруундаа үүрч яваа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн уул уурхайн салбарынхан, уурхайчдадаа түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэв.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ө.Шижир, О.Цогтгэрэл, Б.Найдалаа, Б.Хэрлэн, Г.Алтаншагай, О.Номинчимэг, Л.Мөнхбаясгалан, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Дав.Цогтбаатар нар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүд Б.Пүрэвдорж 1992 оны болон түүнээс хойших өмч хувьчлалын талаарх байр сууриа илэрхийлсэн бол Ө.Шижир гишүүн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны гажуудалтай холбоотой байр сууриа илэрхийлж, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-д 7000 тн-ын шатахууны нөөцийн сав байдаг бөгөөд хувьчлалын төлөвлөгөөнд 11 тэрбум төгрөгөөр үнэлж тусгасан байгааг тодруулав. Нэг талдаа төр шатахууны нөөцийн савны асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулж байхад нөгөө талдаа эзэмшлийн нөөцийн саваа дээрх хэмжээгээр үнэлэн худалдах гэж байгаа нь төрийн байгууллага хоорондын, төрийн бодлогын уялдаа холбоогүй байгаагийн илрэл, төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилж авах гэсэн захиалга гэх хардлага үүсгэж байгааг хэлж байв.

Өмнөх таван удаагийн төрийн өмчийг хувьчлах арга хэмжээтэй холбоотойгоор иргэд болгоомжилж байгааг С.Бямбацогт гишүүн хүлээн зөвшөөрөөд, эдгээрийг цэгцлэхээр ажиллаж байгааг хэлсэн. Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө нь ДНБ-ий 74 хувьтай тэнцэж байгаа нь хэт өндөр гэж үзсэн учраас энэ төслийг боловсруулсан гэв. Төрийн өмчийн компаниудын худалдан авалттай холбоотой асуудлыг цахимжуулж, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлсний хүрээнд үр дүнтэй болсон гээд холбогдох жишээг танилцуулсан.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын дарга Н.Учрал, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад хөрөнгө оруулалт татах талаар ярих нь зохимжгүй гэдгийг хэлж байв. Төрийн өмчит компанийн маш бага хувийг хувьцаа хэлбэрээр олон нийтэд арилжаад, үндсэн том хувь эзэмшигчид нь хэвээрээ үлдэх нь ямар ч үр дүнгүй гэдгийг бидний олон жишээ батална хэмээн Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн талаар дурдсан.

Шатахууны хэрэглээ сүүлийн дөрвөн жилд дөрөв дахин өссөн ч нөөцийн савны хэмжээ өөрчлөгдөөгүйгээс эмзэг байдал үүсээд байгаа гэж Г.Дамдинням сайд хэлээд “Шатахууны нөөцийн сав нэн чухал байгаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам энэ оны зургадугаар сард “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-д байгаа шатахууны нөөцийн савыг авах хүсэлт тавиад, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай маргаантай байгаа. Төрийн өмчийн хороо яг тухайн нөөцийн савтай холбоотой хэсгийг салгаад, манай яамны харьяанд шилжүүлэх ажиллагаа хийж байгаа” гэв. Засгийн газрын шийдвэрээр “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-ийг хувьчлахаар болж байгаа бөгөөд Төрийн өмчийн хороо зарим яамны хүсэлтийн дагуу тухайн агуулахын хэсгийг салгаад, холбогдох хүсэлтийн дагуу шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Хамгийн сүүлийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төрийн өмчийн хувьчлалд тухайн шатахууны нөөцийн сав бүхий агуулахыг өмч хувьчлалд оруулахгүй байх бичгийг Төрийн өмчийн хороонд ирүүлээд байгаа аж.

Хууль, дүрмийн бус үйл ажиллагаа, өртөг зардлаа бууруулах идэвх сонирхолгүй, нүсэр бүтэцтэйгээс үүдэн төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байгаа атал нөгөө талд нь хувийн хэвшил бага орон тоогоор, оновчтой бүтэц, зохион байгуулалтаар илүү үр ашигтай худалдан авалт хийж, ашигтай ажил болоод байдаг хэмээн С.Бямбацогт сайд хариулаад “Тиймээс алдагдалтай ажиллаж байгаа компаниуд дээр олон нийтийн, хувийн хэвшлийн оролцоог бий болгож, хяналтад оруулах юм бол үр ашиг нь нэмэгдэнэ гэж тооцсон учраас алдагдалтай ажиллаж байгаа эдгээр компанийг өмч хувьчлалын үндсэн чиглэлд оруулсан. Төрд ашиггүй, орлого оруулдаггүй, аж ахуйн нэгж, хөрөнгө байх шаардлагагүй гэж үзсэн. Үүнийг илүү үр ашигтай болгохоор хувьчлах бодлого хэрэгжүүлж байна” хэмээсэн. Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулахдаа бүх зүйл зүй зохисын дагуу буюу цахимжсан, орчин цагт хөндлөнгийн байгууллагаар төрийн өмчийн хөрөнгүүдийг бодитоор үнэлүүлж, нээлттэй, ил тодоор худалдаалж, хөндлөнгийн хяналттай, олон улсын болон дотоодын аудитаар хийгдэх болно гэдгийг нэмж тодотгосон. Мөн гишүүдийн тодруулсны дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн энгийн хувьцааны 49 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих бөгөөд төрийн эзэмшил 51 хувиас багагүй байхаар төсөлд тусгасныг мэдээлсэн. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлсний дараа энгийн хувьцааны 66 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих бөгөөд төрийн эзэмшил 34 хувиас багагүй байхаар; “Үндэсний давхар даатгал” ХК-ийн энгийн хувьцааны 34 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих, хувьцааг арилжаалахдаа ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын хөрөнгө оруулагчдад тэргүүн ээлжид санал болгон хуваарилах зарчим баримлах, төрийн эзэмшил 66 хувиас багагүй байхаар тусгажээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 15 хүртэлх хувийг нэмж гарган биржээр нээлттэй арилжаалах бөгөөд төрийн эзэмшлийн хувийг 51 хувиас багагүй байлгахын зэрэгцээ хувьцааг арилжаалахдаа олон улсын хөрөнгө оруулагчдад тэргүүн ээлжид санал болгон хуваарилах зарчмыг баримтална хэмээн үндсэн чиглэлийн төсөлд тусгасныг С.Бямбацогт сайд хэлсэн. "Хөдөө аж ахуйн корпорац" ХХК-ийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлсний дараа энгийн хувьцааны 49 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих бөгөөд төрийн эзэмшил 51 хувиас багагүй байх; “Шивээ овоо” ХК-ийн энгийн хувьцаа 49 хүртэлх хувийг нэмэлт хувьцаа гарган биржээр нээлттэй худалдах арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд төрийн эзэмшил 51 хувиас багагүй байх; “Багануур” ХК-ийн энгийн хувьцаа 24 хүртэлх хувийг нэмэлт хувьцаа гарган биржээр нээлттэй худалдах арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд төрийн эзэмшил 51 хувиас багагүй байхаар төсөлд тусгажээ.

"МИАТ" ХК-ийн энгийн хувьцааны тодорхой хэсгийг стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, энгийн хувьцаа нэмж гарган олон улсын биржээр нээлттэй худалдах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж төсөлд тусгасан байна. “Төрийн банк” ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааг 51 хувиас багагүй хэмжээнд үлдээж, Хадгаламжийн даатгалын корпорацын эзэмшлийн 45.03 хүртэлх хувийг биржээр нээлттэй худалдах аж.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай болон Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нь энэхүү төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чухал суурь зохицуулалт байх болно гэдгийг Н.Учрал дарга хэлээд холбогдох төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа гишүүдэд анхааруулсан. Зөвхөн нээлттэй болгох гээд алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг хувьчлахаар хэр үр дүн гарах билээ, “алдагдал үйлдвэрлэж” байгаа компани хувьцааг хэн авах билээ гэдгийг бодох ёстой гэдгийг хэлэлцүүлгийн явцад сануулж байв.

Төслийн хүрээнд зөвхөн төрийн өмч, хөрөнгө л яригдаж байгаа болохоос орон нутгийн өмчийн хөрөнгө, аж ахуйн нэгжүүдийг хэрхэх талаар бодлого байхгүй байгааг гишүүд шүүмжилж, нэг талдаа төр зах зээл дэх оролцоогоо хумихаар бодлого гаргаж байхад нөгөө талд нийслэлийн ИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хот такси компанитай болж байгаа жишээг хэлж байв. Түүнчлэн өмч хувьчлалын өмнөх шийдвэрүүдийг биелэлтийн хувь амжилтгүй байгаа дээр дүн шинжилгээ хийсэн эсэхийг тодруулаад, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулахдаа өмнөх алдааг давтахгүйгээр бодит үр дүнд хүрэхүйц байдлаар зохион байгуулах шаардлагатайг, төрийн өмчийг хувьчлах бодлоготой зэрэгцүүлэн тухайн аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа ажилтнуудын нийгмийн асуудлыг хэрхэх талаар, хувьчлал хийхэд дэд бүтэц нь бэлэн эсэхийг нэгбүрчлэн тодруулж, хариулт авснаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.

Үдээс хойших нэгдсэн хуралдаан  “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан нам, эвслийн бүлгээс болон аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүнээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуух асуултаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
“Мөрөөдлийн мөсөн...
Сэрэмжлүүлэг: Шинэ төрлийн...

Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ

Kuzmo 2025-12-25

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

12 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах