Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Ч.Хишигдалай: -Зарим ШТС өчигдөр үнийн самбараа өөрчлөөд евро-5 стандартын шатахуун зарж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор АИ92 шатахууны үнэ нэмэгдлээ гэсэн мэдээлэл гарсан. Бид ОХУ-аас 60 мянган тонн АИ92 шатахууныг (тонн тутмыг нь) 705 ам.доллараар худалдан авдаг. Өнгөрсөн сард манай улсын хэрэглээ 75 мянган тонн байсан. Энэ сард 85 мянган тонныг захиалан хэрэглэж байна.
Шатахууны импортлогч аж ахуйн нэгжүүд 25 мянган тонн евро-5 стандартын шатахуун худалдан авч нийлүүлж байна. ОХУ-д шатахууны үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор евро-5 стандартын шатахууны үнэ ч нэмэгдсэн.
Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хурал саяхан Улаанбаатар хотноо болсон. Хурлын үеэр шатахууны нийлүүлэлтийн асуудлыг ярилцсан. Үйлдвэрлэлийн процесс дээрээ асуудал үүсэж манай захиалгыг хурдан шуурхай нийлүүлж чадахгүй байгаа асуудал бий гэдгийг хэлсэн. Гэхдээ ойрын үед үүнийг зохицуулж жигдрүүлнэ гэдгээ амлаад буцсан. Үүнтэй холбоотойгоор АИ92 шатахууны нийлүүлэлт нэмэгдэж байна. Манай улс өдөрт 40 орчим вагон буюу 2200-2400 тонн шатахуун хэрэглэдэг. ОХУ энэ хэрэглээнээс давсан хэмжээгээр шатахуун нийлүүлж эхэлсэн учраас ойрын өдрүүдэд ШТС-уудын ачаалал буурна.
Дизель түлшний тухайд энэ сард 135000 тонныг захиалсан. Өнөөдрийн байдлаар 90 орчим хувь нь орж ирсэн байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.