• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тэдний хэн нь дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ?

Хавар зуны заагаар бужигнаж эхэлсэн улс төр намар, өвлийн завсраар улам халуурч улайслаа. УИХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулсан эрх баригч МАН-аас нэр дэвшиж сонгогдож томилогдсон УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр өнгөрсөн долоо хоногт гуравхан цагийн зайтай чөлөөлөгдөж, огцорлоо. Ийм явдал урьд нь Монголд лав болж байгаагүй юм. Үндсэн хууль, бусад хуульд зааснаар, УИХ-ын дарга удахгүй сонгогдоно. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, нэр дэвшигчээ гаргаж ирнэ. Гэснээс, УИХ дахь МАН-ын бүлгийг хоёр даргатай боллоо гэдэг зүйл яригдаж эхэлсэн. Гэхдээ, эрх зүйн хувьд “...Шинээр сонгогдсон” гэх МАН-ын бүлгийн дарга хуульд бүдрэх юм байна. Дэгийн хуулиар бүлгийн хурлыг зарлахаас эхлээд хуульгүй явчихсан. Тиймээс, “...УИХ дахь МАН-ын нэг бүлэгтэй, түүний дарга нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гэдэг дээр ямар нэг эргэлзээ байхгүй” гэдгийг эх сурвалж хийгээд “хууль” тайлбарлаж байна. Ер нь бол, МАН-ынхан одоо ингэж хоёр тийш хараад байвал Монголын төр улам бүр мухардал руу явна. Тэгээд ч улс төрийн нөхцөл байдлын тухайд, нэгэнт УИХ-ын дарга хүсэлтээ өгөөд чөлөөлөгдсөн. Ингэж “орон гарсан” учраас оронд нь УИХ дахь МАН-ын бүлгийн нэг гишүүн УИХ-ын дарга болж таарна. Түүнийг ч МАН-ынхан ойлгосон бололтой. Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөгдсөний дараахнаас учир зүйгээ ололцох талаар ярилцаад эхэлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр энэ талаар нэлээд яриа хөөрөө болсон байна. “...УИХ-ын дарга хэн болох вэ” гэдэг дээр нэр яригдах хүмүүс ч ил тодорхой болжээ. Одоогоор хэн нэг нь илт давуугаар бүлгийнхээ гишүүдийн дэмжлэгийг аваагүй байна. Гэхдээ, “...Хэн нэг нь байж болно” гэсэн хувилбараар С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Цогтбаатар нарын лав долоон гишүүний нэр яригдаж байгаа юм байна.

Тодруулбал, УИХ-ын дараагийн даргад өдгөө ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй С.Бямбацогт яригдаж байна. Тэрээр, УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш тасралтгүй сонгогдож, тав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа юм. С.Бямбацогт УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа 2013-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2016-2017 онд Засгийн газарт ХЗДХ-ийн сайд, 2018-2019 онд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга, 2019-2020 онд ТББХ-ны дарга, 2020-2022 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2022-2024 онд Засгийн газарт ЗТХ-ийн сайд, 2024-2025 онд Засгийн газарт Батлан хамгаалахын сайд, 2025 оны зургадугаар сараас ЗГХЭГ-ын даргаар ажилласан.

Мөн, ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхбаатарын нэр явж байна. Л.Мөнхбаатар нь УИХ-ын 2016 оноос хойш гурван удаагийн сонгуульд ялж УИХ-ын гишүүн болсон. Гишүүнээр ажиллахдаа 2022-2023 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2024-2025 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2025 оноос Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан.

Бас нэг гишүүн нь 2012 оноос хойш дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан байна. Тэрээр УИХ-ын гишүүнээр ажиллахдаа 2016-2017 онд НББСШУ-ы байнгын хорооны дарга, 2017-2020 онд УИХ-ын дэд дарга, 2020-2021 онд ТББХ-ны дарга, 2021-2024 онд Засгийн газарт БШУ-ы сайд, 2024-2025 онд Засгийн газарт ГБХНХ-ын сайдаар ажилласан. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа бас УИХ-ын даргын марафонд орж иржээ. Х.Булгантуяа 2020, 2024 оны сонгуулиудад нэр дэвшиж ялалт байгуулсан. УИХ-ын гишүүнээр ажиллахдаа 2023 онд Засгийн газарт сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, 2023-2024 онд Засгийн газарт ХНХ-ын сайд, 2024 оноос УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дараагийн даргад яригдаж байна. Тэрээр, УИХ-ын 2016, 2020, 2024 оны сонгуульд нэр дэвшиж ялсан. Гурван удаа УИХ-ын гишүүнээр ажиллахдаа 2017-2018 онд Засгийн газарт ЗТХ-ийн сайд, 2019 оноос УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга, 2024-2025 онд ТББХ-ны дарга, 2025 оны зургадугаар сард УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тав дахь удаагийнхаа бүрэн эрхийг эдэлж байна. Тэрээр 2009-2010, 2012-2014, 2024 -2025 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Засгийн газарт Эрчим хүчний сайд, 2023-2024 онд БХБ-ын сайдаар ажилласан.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2016 оноос хойшх сонгуулиудад ялалт байгуулж гишүүнээр ажиллаж байна. Д.Цогтбаатар 2016-2017 онд Хүний эрхийн дэд хорооны дарга, 2017-2020 онд Засгийн газарт Гадаад харилцааны сайд, 2023 оноос ХЗБХ-ны даргаар ажиллаж буй юм.

Харин Ерөнхий сайдад Н.Учрал, С.Амарсайхан, Б.Батцэцэг, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын бас долоон эрхэм яригдаж байна.

УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Учрал Засгийн газарт сайдаар ажиллаж ирсэн туршлагатай. УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш гурав дахь удаагаа гишүүнээр ажиллаж байгаа тэрээр Засгийн газарт 2022-2024 онд ЦХХХ-ны сайд, 2024-2025 онд ЗГХЭГ-ын дарга, 2025 оноос Тэргүүн шадар сайдаар ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүн, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч С.Амарсайханы нэр байна. С.Амарсайхан 2020, 2024 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Засгийн газарт 2021 оноос хойш Шадар сайдаар ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшиж ялсан. Тэрээр өмнө нь Засгийн газарт 2015-2016 онд Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх, 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайд, 2021 оноос хойш Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мөн дараагийн Ерөнхий сайдад боломжтой хүнээр нэрлэгджээ. Я.Содбаатар УИХ-ын 2012, 2016 оны сонгуулиудаар гишүүн болж байсан. Засгийн газарт 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд, 2018-2019 онд ЗТХ-ийн сайд, 2020-2021 онд Шадар сайдаар ажилласан.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Энхбаяр 2008-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. Засгийн газарт 2020-2021 онд Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, 2024 оноос ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн нэр Ерөнхий сайдад яригдаж байна. Тэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулж гишүүн болоод УИХ-ын даргаар сонгогдож байв. Тэрээр 2022-2024 оныг хүртэл ЗГХЭГ-ын даргаар ажилласан.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад боломжтой хүн гэж үзэх хүн цөөнгүй байгаа бололтой. Х.Нямбаатар УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд нэр дэвшиж, хоёр удаа УИХ-ын гишүүнээр ажилласан. УИХ-ын гишүүн байхдаа 2019-2020 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан. Тэрээр Засгийн газарт 2020-2023 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байгаад одоогийн албан тушаалдаа томилогдож очсон.

Эдгээр эрхмүүдийн нэг нь УИХ-ын даргаар сонгогдож, бас нэг нь Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай байна. УИХ-ын даргыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэр дэвшүүлэх бол Ерөнхий сайдыг МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас, магадгүй удахгүй болох Их хурлаас нь ч сонгон нэр дэвшүүлж мэдэх юм. Юутай ч төрийн өндөр албан тушаалд очих хүмүүсээс оногдсон ажлаа сайн хийхээс гадна, улс төрийн нарийн сайн мэдрэмж, төлөвлөлт, зохион байгуулалтыг улс төрийн энэ ээдрээтэй цаг үе шаардаж буйгаараа урьдах УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас онцлогтой  байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 197 (7694)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
УИХ-ын даргыг чөлөөлж, Ерөнхий...
Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг...

Тэдний хэн нь дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ?

ДАМДИН-ОЧИР 2025-10-20

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

7 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

7 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах