• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АН-ын дарга “бодлого”-оороо Нобелийн энхтайвны шагналын “болзол” хангав уу?

Б.ОЧИР

МАН-аас “гарал үүсэл”-тэй Монголын төрийн хямрал үргэлжилж байна. “...Энэ долоо хоногт л эцэс болно” гэсээр намрыг авлаа. Өвөл дохиолоод эхлэв. Өвлийн бэлтгэл, ирэх оны төсөв гээд УИХ, Засгийн газрын ажил овоорсон. Гэвч, дарга тэргүүнүүд нь балбалцаад өвлийг, төсвийг бодох завгүй байх шиг байна. Үндсэндээ, эрх баригчид ингэж талцаж зодолдоод удлаа. Энэ үед УИХ-д 42 суудалтай АН-ын сөрөг хүчний улс төр ихээхэн үгүйлэгдэж байна. Уг нь, эрх баригчдын энэ хоорондын зөрчил маргаан улс орны хувьд тун таагүй явдал юм. Харин улс төр талаасаа сөрөг хүчин АН-д бол “албан боломж” гэхэд болно. Угаасаа, эрх баригчид хэн нэгийгээ “...Унагая, огцруулъя” гэвэл сөрөг хүчин нь “...Тэгье, дэмжье” гээд л ороод ирдэг. Эрх баригчид хэдийчинээ хагарч, тангаралцана, сөрөг хүчинд төдий чинээ ашигтай улс төр болдог. Олон улсад, Монголд ч ийм жишигтэй. Угаасаа, улс төрийн зарчим нь тийм юм. Өмнө нь огцорсон Ерөнхий сайд, Засгийн газрууд бүгдээрээ сөрөг хүчний илтэд дэмжлэгтэй л байсан.

Гэвч, энэ удаад АН-ынхан шал өөр бодлого барьж байна. МАН-ынхныг “...УИХ-ын даргад хариуцлага тооцъё”, “...Ерөнхий сайдыг огцруулъя” гэхээр нь АН-ынхан “...Намын асуудлаа өөрсдөө шийд, бид чуулганд орохгүй” гээд яваад өгдөг болов. Тэгсэн атлаа, дөрвөн сар гаруйн өмнө өөрийнхөө намын хамтарсан Засгийн газрыг унагаалцчихсан. Тэгээд бас, өнгөрсөн баасан гарагт болсон ТББХ-ны хуралд АН-ын гишүүдийн олонх нь орж суусангүй өнгөрөөв. Эдгээр нь сөрөг хүчний биш эрх баригчдын аль нэг талд үйлчилсэн л болж харагддаг боллоо. Тэгж ч ярих болов. Тэр байтугай, “...Сөрөг хүчин АН-ын дарга О.Цогтгэрэлийн бодлого эв нэгдлийн төлөө байна.

Түүнийг Нобелийн энхтайвны шагналд тодорхойлъё. Болзлыг нь хангачихлаа. Сөрөг хүчин нь эрх баригч намынхаа эв нэгдлийг бодно гэдэг яахын аргагүй энхтайвны үйлсэд гарамгай хувь нэмэр оруулж байгаа явдал” гэж байх юм. Энэ маазарч, марзагнасан яриа байх л даа. Гэхдээ, “...Михаилд бодол бий” гэдэг шиг О.Цогтгэрэлд ямар нэг шалтгаан үндэслэл байгаа бололтой. Уг нь, МАН ингэж хөлөө жийлцэж байхад АН аятайхан улс төр хийгээд явчихад л 2027 онд тус намаас Ерөнхийлөгч төрж, 2028 оны сонгуульд олонх болоод О.Цогтгэрэл Ерөнхий сайд болох юм. Нөгөөтэйгүүр, МАН-ынхан бол эрт орой хэзээ ч учраа олчихно. Магадгүй, амралтын өдрүүдээр учир зүйгээ олоод ирэх долоо хоногоос хэзээ ч хэрэлдэж байгаагүй юм шиг ажиллаад явж мэдэх л юм. Эсвэл байдал төрд ч, тус намд ч ихээхэн эвгүйтнэ.

Гэхдээ л, АН-ынхан сая олдсон улс төрийн боломжоо алдаж байгаа юм. Тиймээс, цаашдын улс төрдөө нэг зүйлийг хатуу барих АН-ынханд ихээхэн тустай. Юу гэвэл “...О.Цогтгэрэл АН-ын дарга боллоо” гээд УИХ дахь АН-ын бүлгийн даргаас нь мулталж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргыг хавсран гүйцэтгэх буюу энэ хоёр албан тушаал нэг гарт байж тус нам ирэх сонгуулиудад нэг бодлоготой орж чадна. “...Ардчилал” гэж ярьж байгаад намын дарга, бүлгийн даргыг хоёрыг салгавал МАН-д тохиогоод байгаа “...Ерөнхий сайд нь намын дарга уу, намын дарга нь Ерөнхий сайд уу” гэдэг шиг эрх мэдлийн зөрчил үүснэ. Тэгээд 2027 онд ч, 2028 онд ч ялах магадлал нь бүдгэрнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 192 (7689)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
“...МАН тарах уу, тогтох уу”...
Х.Нямбаатар:Ирэх жил Багануурт...

АН-ын дарга “бодлого”-оороо Нобелийн энхтайвны шагналын “болзол” хангав уу?

Kuzmo 2025-10-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
АН-ын дарга “бодлого”-оороо Нобелийн энхтайвны шагналын “болзол” хангав уу?

Б.ОЧИР

МАН-аас “гарал үүсэл”-тэй Монголын төрийн хямрал үргэлжилж байна. “...Энэ долоо хоногт л эцэс болно” гэсээр намрыг авлаа. Өвөл дохиолоод эхлэв. Өвлийн бэлтгэл, ирэх оны төсөв гээд УИХ, Засгийн газрын ажил овоорсон. Гэвч, дарга тэргүүнүүд нь балбалцаад өвлийг, төсвийг бодох завгүй байх шиг байна. Үндсэндээ, эрх баригчид ингэж талцаж зодолдоод удлаа. Энэ үед УИХ-д 42 суудалтай АН-ын сөрөг хүчний улс төр ихээхэн үгүйлэгдэж байна. Уг нь, эрх баригчдын энэ хоорондын зөрчил маргаан улс орны хувьд тун таагүй явдал юм. Харин улс төр талаасаа сөрөг хүчин АН-д бол “албан боломж” гэхэд болно. Угаасаа, эрх баригчид хэн нэгийгээ “...Унагая, огцруулъя” гэвэл сөрөг хүчин нь “...Тэгье, дэмжье” гээд л ороод ирдэг. Эрх баригчид хэдийчинээ хагарч, тангаралцана, сөрөг хүчинд төдий чинээ ашигтай улс төр болдог. Олон улсад, Монголд ч ийм жишигтэй. Угаасаа, улс төрийн зарчим нь тийм юм. Өмнө нь огцорсон Ерөнхий сайд, Засгийн газрууд бүгдээрээ сөрөг хүчний илтэд дэмжлэгтэй л байсан.

Гэвч, энэ удаад АН-ынхан шал өөр бодлого барьж байна. МАН-ынхныг “...УИХ-ын даргад хариуцлага тооцъё”, “...Ерөнхий сайдыг огцруулъя” гэхээр нь АН-ынхан “...Намын асуудлаа өөрсдөө шийд, бид чуулганд орохгүй” гээд яваад өгдөг болов. Тэгсэн атлаа, дөрвөн сар гаруйн өмнө өөрийнхөө намын хамтарсан Засгийн газрыг унагаалцчихсан. Тэгээд бас, өнгөрсөн баасан гарагт болсон ТББХ-ны хуралд АН-ын гишүүдийн олонх нь орж суусангүй өнгөрөөв. Эдгээр нь сөрөг хүчний биш эрх баригчдын аль нэг талд үйлчилсэн л болж харагддаг боллоо. Тэгж ч ярих болов. Тэр байтугай, “...Сөрөг хүчин АН-ын дарга О.Цогтгэрэлийн бодлого эв нэгдлийн төлөө байна.

Түүнийг Нобелийн энхтайвны шагналд тодорхойлъё. Болзлыг нь хангачихлаа. Сөрөг хүчин нь эрх баригч намынхаа эв нэгдлийг бодно гэдэг яахын аргагүй энхтайвны үйлсэд гарамгай хувь нэмэр оруулж байгаа явдал” гэж байх юм. Энэ маазарч, марзагнасан яриа байх л даа. Гэхдээ, “...Михаилд бодол бий” гэдэг шиг О.Цогтгэрэлд ямар нэг шалтгаан үндэслэл байгаа бололтой. Уг нь, МАН ингэж хөлөө жийлцэж байхад АН аятайхан улс төр хийгээд явчихад л 2027 онд тус намаас Ерөнхийлөгч төрж, 2028 оны сонгуульд олонх болоод О.Цогтгэрэл Ерөнхий сайд болох юм. Нөгөөтэйгүүр, МАН-ынхан бол эрт орой хэзээ ч учраа олчихно. Магадгүй, амралтын өдрүүдээр учир зүйгээ олоод ирэх долоо хоногоос хэзээ ч хэрэлдэж байгаагүй юм шиг ажиллаад явж мэдэх л юм. Эсвэл байдал төрд ч, тус намд ч ихээхэн эвгүйтнэ.

Гэхдээ л, АН-ынхан сая олдсон улс төрийн боломжоо алдаж байгаа юм. Тиймээс, цаашдын улс төрдөө нэг зүйлийг хатуу барих АН-ынханд ихээхэн тустай. Юу гэвэл “...О.Цогтгэрэл АН-ын дарга боллоо” гээд УИХ дахь АН-ын бүлгийн даргаас нь мулталж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргыг хавсран гүйцэтгэх буюу энэ хоёр албан тушаал нэг гарт байж тус нам ирэх сонгуулиудад нэг бодлоготой орж чадна. “...Ардчилал” гэж ярьж байгаад намын дарга, бүлгийн даргыг хоёрыг салгавал МАН-д тохиогоод байгаа “...Ерөнхий сайд нь намын дарга уу, намын дарга нь Ерөнхий сайд уу” гэдэг шиг эрх мэдлийн зөрчил үүснэ. Тэгээд 2027 онд ч, 2028 онд ч ялах магадлал нь бүдгэрнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 192 (7689)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Намууд   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

5 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

5 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

6 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

6 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах