• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын асуулгын цагт Ерөнхий сайд төсөв, эдийн засаг, нийгмийн асуудлаар хариуллаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.09.26)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ.

Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгож, бодлогын шийдвэрийг илүү мэргэшсэн байдлаар хэлэлцэн уялдаа холбоотой, нэгдмэл байдлаар гаргадаг байх зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 10 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачилсныг энэ оны долдугаар сард баталсан. Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгоод байгаа юм.

Улсын Их Хурлын асуулгын цагийг ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хийх бөгөөд Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдад хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавьж, хариулт авахаар заажээ. Ерөнхий сайдад тавих асуултаа гишүүд Улсын Их Хурлын даргад бичгээр долоо хоногийн өмнө, түүнийг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын хоёр өдрийн дотор хүргүүлэхээр, мөн Улсын Их Хурлын асуулгын цагт Ерөнхий сайд өөрөө биечлэн хариулт өгөхөөр хуульчилсан юм.

Чуулганы хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж, Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авах хугацаа цөөнхийн бүлэгт 75 минутаас, олонхын бүлэгт 15 минутаас, цөөнхийн гишүүдэд 30 минутаас хэтрэхгүй, мөн Ерөнхий сайдаас асуух, түүнд хариулах, үг хэлэх хугацаа хоёр минутаас хэтрэхгүй байхыг сануулав. Улсын Их Хурлын асуулгын цагийн асуулт, хариулт мэтгэлцээний хэлбэрээр тусгайлан засагдсан индэрт өрнөлөө.

Улсын Их Хурлын асуулгын цагийн эхэнд хуульд заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл эдийн засаг дахь төрийн оролцоог хэрхэн бууруулах, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хувьчлах бодлого, авлигатай тэмцэх, ахмад настнууд, багш нарын асуудлыг шийдвэрлэх болон татварын реформын талаар цуварсан асуулт тавьж, хариулт авсан юм.

Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариулахдаа, өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн бүтэц төрийн оролцоо хэт давамгайлсан, төрийн өмчийн компаниудын төсөвт гүйцэтгэх үүрэг ихээхэн нэмэгдсэн, гажигтай бүтэцтэй болсныг дурдаад, ирэх сарын 31-нд өргөн барихаар бэлтгэж буй нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд “Шинэ итгэл, эрс шинэтгэл” гэсэн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн зорилтуудыг тодорхой тусгасан гэлээ. Энэ хөтөлбөрийн төслийг Засгийн газар хоёр удаа хэлэлцээд байгаа аж. Мөн төрийн өмчийн компаниудын үр ашиггүй зардлыг бууруулах, тэдгээрийг нэгтгэх хүрээнд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК зэрэг есөн компанийг нэгтгэх, татан буулгах ажлыг хийсэн байна. Төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлуудыг идэвхжүүлэхийн зэрэгцээ хэсэгчлэн болон бүтнээр нь хувьчлах, олон нийтийн компани болгох бодлого явуулж буй ажээ.

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд зарлагын хязгааргүй өсөлтийг хязгаарласныг тэрбээр онцолж, энэ хэрээр төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшилд илүү боломж олгохоор зорьж буйгаа танилцууллаа. Засгийн газар гарааны 100 хоногийн хугацаандаа уруудаж байсан эдийн засагт сэргэлтийг бий болгож, эдийн засгийн өсөлтийг 5.7 хувьд хүргэсэн байна. Мөн энэ оны нэгдүгээр улиралд 4.7 тэрбум ам.доллар байсан валютын нөөцийг 5.7 тэрбум доллар болгон өсгөжээ. Оны эхний зургаан сард 570 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан төсвийг одоогийн байдлаар 52 тэрбум төгрөгийн ашигтай болгож, нүүрсний хулгайг таслан зогсоож, борлуулалтыг 13-17 хувиар нэмэгдүүлсэн гэлээ. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт, тодотгол хийж, ам.долларын ханш 4000 төгрөгт, инфляц, үнийн өсөлт 15 хувьд хүрч, төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасарч болзошгүй байсан бодит эрсдэлээс зайлхсийж чадсан нь Улсын Их Хурал, Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг тухай Ерөнхий сайд талархан тэмдэглэж, төсвийн үр ашиггүй зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээс сэргэлт бий болсныг онцлов.

Авлигатай тэмцэнэ гэдэг бол уриа, лоозон төдий зүйл биш гэсэн байр суурины үүднээс Засгийн газар байгуулагдсан өдрөө “Авлигатай тэмцэх, авлигалын индексийг бууруулах” цогц хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, ажлын хэсэг байгуулсан байна. Үүний хүрээнд иргэд, олон нийтийн итгэлийг унагаж буй асуудлуудыг шалгаж шийдвэрлэх, авлигыг нөхцөлдүүлж байгаа хүчийн зүйлс буюу дунд, доод шатны хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах төслүүдийг эхлүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах ажиллагаа, зарим мөрдөн шалгах ажиллагаанд хэрэглэж эхлээд байгаа ажээ. Авлигатай тэмцэх нь зөвхөн Засгийн газрын ажил биш тул Улсын Их Хурал, сөрөг хүчин, төр, нийгмийн хамтын ажиллагааг чиглүүлж, хууль сахиулах байгууллагуудаа дэмжиж, хараат бус байдлыг нь хангаж байж үр дүнд хүрэхийг Ерөнхий сайд уриалсан юм.

Олон улсын нөхцөл байдал геополитик тарифын дайнаас шалтгаалаад нүүрсний үнэ хоёр дахин унасан, нөгөө талаас татварыг бууруулах, цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх нийгмийн эрэлт, шаардлагын хайчин дунд байгааг хэлж, ийм үед бүх реформыг нэгэн зэрэг хийх боломжгүй гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар дурдаад, Монгол Улсын 2026 оны төсөв бол эдийн засгийн мөчлөг сөрсөн төсөв болохыг тайлбарлав. Хэдийгээр гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалан төсвийн орлого буурч байгаа ч Засгийн газар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5.0 хувь болгож нэмэгдүүлэх зэргээр дундаж давхаргаа дэмжих бодлого баримталж байна гэсэн юм. Энэ бодлого нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийн 80.0 хувьд өгөөжтэй бөгөөд дөрвөн ам бүлтэй айл жилдээ 2.5 сая төгрөг буцааж авах тооцоо гарч буйг тайлбарлав. Мөн далд эдийн засгийг ил болгож, татварын бааз суурийг нэмэгдүүлэн, шударга, нээлттэй болгосноор нийт татвар төлөгчдөд учирч байгаа татварын ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулаад зогсохгүй, энэ хэмжээгээр эдийн засаг дахь төрийн оролцоо буурна гэдгийг хэллээ. Түүнчлэн дундаж давхаргыг дэмжих татварын хөнгөлөлтийн бодлогоор 800 мянга хүртэлх төгрөгийн татварыг хөнгөлж, чөлөөлөхөөр тооцож буйг дурдан, 1.0 хувийн татварын бодлогоор жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц реформыг нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн хүрээнд төлөвлөж буйг танилцуулав.

Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг шинэчилж, орон сууцжуулалтын банкны эх үүсвэр болгож ашиглах, хуримтлалын санг бодитой бий болгох шийдлийг Засгийн газар боловсруулж буй гэдгийг дуулгалаа.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын асуултад Ерөнхий сайд хариулсны дараа тус бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд улсын төсвийн төслийг боловсруулах болон хэлэлцэн батлах, хэрэгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, түүний шалгуур үзүүлэлтүүдэд нийцүүлэх шаардлагатайг анхааруулж, энэ шалгуур үзүүлэлт, эрэмбийг бий болгоход нөлөөлж ажиллахыг хүссэн юм.  Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг, бизнесийн харилцааг дэмжих, төрийн өмчийг хувьчлах асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин гэрч, хохирогчийг хамгаалах, хохирогчийн хохирлыг төрийн сангаас барагдуулж, буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тогтолцоог бий болгох асуудалд ямар үр дүн гаргахыг нь асууж хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан төсвийг алдагдалгүй батлах зарчмыг хэрэгжүүлэх боломж, ахмад настны тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөж, газар тариалангийн салбарт үзүүлж буй төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн нуруунд үүрэгдэж байгаа татварын ачааллыг бууруулах, хуримтлагдсан өр, авлагыг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатайг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэх, багш нарын нийгмийн асуудлыг анхаарч, дэмжиж өгөхийг  хүсээд, Боловсролыг дэмжих жилийн төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа татвар, шимтгэлийг бууруулах болон багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх талаар иргэдээс ирүүлсэн нийтийн өргөдлүүд олон нийтийн дэмжлэг аваад байгааг сануулж, энэ асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатайг онцолсон юм.

Дараа нь Улсын Их Хурал дахь олонхын бүлгийн болон цөөнх гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Ч.Анар, Д.Энхтүвшин, Х.Баасанжаргал, Г.Лувсанжамц, Д.Ганзориг нар асуулт асууж, “Оюутолгой” ХК-тай зэрэгцэн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “Онтре Гоулд” ХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг цаг алдалгүй хийх, шинжлэх ухаан, технологи, инновац, боловсролын салбарын төсвийг нэмэгдүүлэх, агаарын бохирдол, түгжрэлийг хэмжиж чаддаг байх, нөхцөл байдлын мэдээллийг иргэдэд шуурхай, тогтмол болгох, хүүхэд, гэр бүлийн бодлого болон хүүхэд хамгааллын асуудалд ахиц гаргаж ажиллах, ногоон зээлийг дэмжих, агаар, орчны бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлыг хөндөж, Ерөнхий сайд Г.Занданшатар болон Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар нараас хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Занданшатар: Татварын байцаагч гэхээрээ л шалгадаг, дарамталдаг байж таарахгүй
МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо
Монгол Ардын намын даргаар Н.Учрал сонгогдлоо
Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг нэмэхээр тохиролцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Засгийн газар
  • •Намууд
  • •Ипотекийн зээл
  • •Ярилцлага
  • •E-Sport
  • •Гадаад харилцаа
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Нээлттэй сонсгол
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Морингийн давааны хог хаягдал...
Улс төрийн намын тухай хуульд...

УИХ-ын асуулгын цагт Ерөнхий сайд төсөв, эдийн засаг, нийгмийн асуудлаар хариуллаа

Kuzmo 2025-09-26

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Занданшатар: Татварын байцаагч гэхээрээ л шалгадаг, дарамталдаг байж таарахгүй
МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо
Монгол Ардын намын даргаар Н.Учрал сонгогдлоо
Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг нэмэхээр тохиролцлоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар: Татварын байцаагч гэхээрээ л шалгадаг, дарамталдаг байж таарахгүй

20 цагийн өмнө өмнө

Барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл явц

20 цагийн өмнө өмнө

Энэ баасан гарагт бүх нийтээр амарна

20 цагийн өмнө өмнө

А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн

20 цагийн өмнө өмнө

МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо

20 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр

20 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Он гарснаас хойш автомашин хулгайлсан 201 хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн шилдэг ахмадуудыг шагналаа

1 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Ардын намын даргаар Н.Учрал сонгогдлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно

2025-11-14 өмнө

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг нэмэхээр тохиролцлоо

2025-11-14 өмнө

А.Ууганбаяр: “Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна

2025-11-14 өмнө

Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

2025-11-14 өмнө

Хөгжлийн банкинд улс төрийн томилгоо хийхгүй, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулна

2025-11-14 өмнө

Сонсгол: Оюутолгойн асуудлаар 300 хүнийг гэрчээр дуудлаа

2025-11-14 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2025-11-14 өмнө

Оройдоо ялимгүй цас орно

2025-11-13 өмнө

Х.Ганхуягийг Шадар сайдаар томиллоо

2025-11-13 өмнө

НҮБ-ын Хүүхдийн сангаас төсөл хэрэгжүүлэх 10 сургуулийг санал болгов

2025-11-13 өмнө

Албаны нууцыг хүчингүй болгож, 882 мэдээллийг ил болгоно

2025-11-13 өмнө

Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ

2025-11-13 өмнө

"The MongolZ" баг BLAST Rivals Fall 2025 тэмцээний эхний тоглолтод хожигдлоо

2025-11-13 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын дэлгэсэн гурван баримт

2025-11-13 өмнө

2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа

2025-11-13 өмнө

МАН-ын дарга хэн болох вэ?

2025-11-13 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2025-11-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

САНАЛ БОЛГОХ
2025-11-11 өмнө

Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина

2025-11-12 өмнө

Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч төхөөрөмж дохио өгнө

2025-11-12 өмнө

Орон сууцны фасад засварын ажил дууслаа

2025-11-12 өмнө

Ирэх онд зэс, алтны ханш өсөж, нүүрснийх тогтворжино

2025-11-12 өмнө

Ч.Ганхуяг: Аймгийн хэмжээнд өвсний нөөцийн 80 орчим хувийг бүрдүүлсэн

2025-11-11 өмнө

Сэлбэ гол хөндлөн гарсан шугамын гэмтлийг засварлаж хэвийн ажиллагаанд орууллаа

2025-11-13 өмнө

НҮБ-ын Хүүхдийн сангаас төсөл хэрэгжүүлэх 10 сургуулийг санал болгов

2025-11-11 өмнө

Энгийн зээлийг ипотекийн зээл рүү шилжүүлэх боломжтой юу

2025-11-13 өмнө

МАН-ын дарга хэн болох вэ?

2025-11-12 өмнө

Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

2025-11-13 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын дэлгэсэн гурван баримт

2025-11-13 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2025-11-13 өмнө

Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ

2025-11-12 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2025-11-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2025-11-11 өмнө

Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана

2025-11-11 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2025-11-11 өмнө

Алба хаагчид 4137 хүний амь нас, 405.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

2025-11-13 өмнө

Х.Ганхуягийг Шадар сайдаар томиллоо

2025-11-11 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2025-11-14 өмнө

А.Ууганбаяр: “Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна

2025-11-14 өмнө

Хөгжлийн банкинд улс төрийн томилгоо хийхгүй, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулна

2025-11-13 өмнө

Албаны нууцыг хүчингүй болгож, 882 мэдээллийг ил болгоно

2025-11-12 өмнө

"The MongolZ" баг Passion UA багтай 10:00 цагт тоглоно

2025-11-14 өмнө

Оройдоо ялимгүй цас орно

2025-11-12 өмнө

Г.Занданшатар МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэв

2025-11-14 өмнө

Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

2025-11-14 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2025-11-11 өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын хуралдаанд оролцоно

2025-11-12 өмнө

О.Саранчулуун: Улсын төсөв улс төрийн тохиролцоо, сандал суудлын төлөөх хэрэгсэл боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах