• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үнэ дагаж үйлчилгээ гэдгийг Цэцэрлэгт хүрээлэн, Парк хоёроос харлаа

-Эко цэцэрлэгт хүрээлэн хар зах болж хувирчээ-
 
Ногоон навчис сэрчигнэж, өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж, хүүхэд, залуус хөгжилдөн нийслэлд маань аль хэдийнэ зун цаг иржээ. Нар хур тэгширсэн зуны нарлаг өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зорих иргэдийн тоо ч ихэслээ. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод гэр бүлээрээ ая тухтай амарч, тухлах басхүү хөдөөнөөс ирсэн нэгэндээ сонин болгож үзүүлэх газрын тоонд яалт ч үгүй дээрх хоёр газар ордог болжээ. 
 
Эдгээр хүрээлэнг зорих хүмүүсийн тоо манай улсын иргэдээр ч хязгаарлагдахгүй. Жилийн 250 өдөрт нартай байдаг монголын цэлмэг тэнгэрийг харах гэж ирсэн жуулчдын хамгийн эхний саатах газар нь Улаанбаатар хот. Аяллын хөтөч, тайлбарлагчдын жуулчиддаа үзүүлэх тоотой хэдэн газрын нэг нь мөн л дээрх хоёр хүрээлэн. Манай оронд өнгөрсөн жил 386204 жуулчин ирсэн гэсэн статистик мэдээлэл гарчээ. Эндээс Монголын нийслэл Улаанбаатар хотын талаарх жуулчдын үнэлэмжийн нэг хэсэг нь дээрх хүрээлэнгүүдээс шалтгаалдаг болсон гэж хэлж болохоор. Тиймээс бид жуулчид гэлтгүй нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Үндэсний соёл, амралтын хүрээлэнгээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Гэхдээ эдгээр хоёр газрын үнэ төлбөр, цаашлаад үйлчилгээний соёлыг харьцуулахыг чухалчилсан юм. 
 
Нарантуул уу, Цэцэрлэгт хүрээлэн үү
 
Ойр хавьд ямар ч гарц алга. Зорьсон газраа хүрэхийн тулд гарцгүй газраар зам гарах шаардлагатай. Зүүн гар талаас машины тойрог урсгал орж ирж байгаа учраас нэлээд анхаарал, болгоомжтой байхгүй бол хүүхэд байтугай том хүн ч бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй юм билээ. Хүмүүс гарц байхгүй учраас шууд л зам хөндлөн гарч харагдлаа. Машины урсгал саарахыг хүлээж таван минут саатсаны эцэст зорилтот газраа ирлээ. Хаалгаар нь ормогц л шорлогны үнэр хамар сэтэлж, хаа нэг утаа сүүмэлзэн, энд тэндгүй “Хоёр мянгаар 12 сум шидээд тоглоом аваарай”, “Зургаан сум шидээд оновол 10 мянган төгрөг ав, онохгүй бол зургаан мянган төгрөг ав”, “Хүүхдийн тоглоом зарж байна”, “Хөөсөн чихэр аваарай, амттай шүү” гэх дуу хадаж, хажуугаар өнгөрсөн нэгнийг барьж авах нь холгүй авирлах худалдагчид, төв хаалганаас эхлэн намхан тавиур дээр өрсөн нүд эрээлжлэм, өнгө өнгийн тоглоомнууд харагдав. Нарантуул зах руу ороод ирчих вүү гэж андуурмаар энэ газар бол нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Тус хүрээлэн нь анх 2010 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 30 дугаар тогтоолоор байгуулагдаж байсан. Өдгөө 110 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин үеийн тохилог орчинг бий болгохоор зорьж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зорилт, зохион байгуулалт хоёр зөрж байна уу гэлтэй. Зах замбараагүй худалдаа, үйлчилгээний зохион байгуулалтад бухимдах хүмүүс ч цөөнгүй байлаа. 
Хиртэй чихмэл авах гэж 2000 төгрөг төлсний оронд дугуй аваад хүрээлэнг нэг бүтэн тойрсон нь дээр. Дугуйнаас бусад үйлчилгээ нь нэг их таалагддаггүй” хэмээсээр найзуудтайгаа дугуйгаа унан явцгаалаа. Уг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс зөвхөн дугуй унах гэж биш гэр бүлээрээ алхаж, хүүхдүүдтэйгээ тоглож, цагийг зугаатай өнгөрөөх гэж ирэх ёстой. Гэвч эмх замбараагүй зохион байгуулалтаас хар зах шиг уур амьсгал үүсчээ.
Энэ талаар иргэн Т.Баяраа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ ирэх дуртай. Орой ажлаа тараад хүүхдүүдээ, эхнэрээ аваад ирэх сайхан байдаг. Гэхдээ сүүлийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэн их бохир болсон. Хаа сайгүй л шорлог зарж орилсон хүмүүс. Өнөөдөр арай гайгүй байна. Та нар хүүхдийн баяраар энд ирсэн бол ямар байсныг нь мэдэж байгаа байлгүй. Юун хүүхдүүдээ баярлуулах бухимдсаар байгаад таарсан. Хэдэн хуушуур, шорлог идээд, усан завинд хүүхдүүдээ суулгаад л явсан. Ямар ч зохион байгуулалтгүй. Энд тэнд зарж байгаа хятад тоглоомуудыг хүүхэд хараад авна гэнэ. Авч өгөхгүй байх хэцүү. Аваад өгье гэхээр үнэтэй байдаг. Залуу гэр бүлүүдэд хэцүү л дээ. Үүд хэсгээрээ хөл хөдөлгөөн ихтэй. Энд тэндгүй юм ав гэж орилсон хүмүүс байдаг юм. Харин усан оргилуураас цаашаа арай гайгүй. Чимээ шуугиан ч намдаад ирдэг. Сүүлийн үед цэцэрлэгт хүрээлэнд дугуй унах гэж л ирдэг болсон. Манай хүү дөрвөн настай юм. Энэ жил дугуй унаж сурсан. Тиймээс орой болгон ирж байна. Ер нь цэцэрлэгт хүрээлэнг зорих хүмүүсийн тоо эрс ихэссэн. Зарим газар хүмүүс нь хэт бөөгнөрөөд суух сандалгүй болчихно. Хүмүүсийн тоо ихэсч байгаа учраас цэцэрлэгт хүрээлэнгээ зохион байгуулалттай, эмх цэгцтэй болгох хэрэгтэй байх. Ядаж л бараа зарж байгаа хүмүүсээ цэгцэлчих хэрэгтэй шүү дээ. 
 
Энэ чинь нийслэлд байгаа ганц л ногоон цэцэрлэг шүү дээ. Бид хүрээлэнд ирэх дуртай” гэсэн юм. Манай сурвалжлах хэсэгтэй цэцэрлэгт хүрээлэнд дугуй унах гэж л ирдэг гэсэн залуус цөөнгүй таарсныг нуух юун. Магадгүй тус хүрээлэнд байрлах “Green bike” дугуй түрээсийн газарт очиход л хүмүүс ямар зорилгоор ирдэг болсныг мэдэж болно. Найзуудтайгаа хамт дугуй унахаар ирсэн гэх охиныг Б.Мичидмаа гэдэг. Тэрбээр, “Би найзуудтайгаа хамт дугуй унахаар цэцэрлэгт хүрээлэнд ирдэг. Дугуй унах сайхан байдаг юм. Өмнө нь цэцэрлэгт хүрээлэн цэвэрхэн, тайван байсан. Одоо хүмүүс их ирдэг болсон болохоор эмх замбараагүй болсон. Энд янз бүрийн тоглоом байдаг. Бид тэр сум шиддэг тоглоомыг тоглодоггүй. Хий дэмий мөнгө үрсэн зүйл. Хиртэй чихмэл авах гэж 2000 төгрөг төлсний оронд дугуй аваад хүрээлэнг нэг бүтэн тойрсон нь дээр. Дугуйнаас бусад үйлчилгээ нь нэг их таалагддаггүй” хэмээсээр найзуудтайгаа дугуйгаа унан явцгаалаа. Уг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс зөвхөн дугуй унах гэж биш гэр бүлээрээ алхаж, хүүхдүүдтэйгээ тоглож, цагийг зугаатай өнгөрөөх гэж ирэх ёстой. Гэвч эмх замбараагүй зохион байгуулалтаас хар зах шиг уур амьсгал үүсчээ. 
 
Хогийн савтайгаа зэрэгцсэн хоолны буфетуудыг хэрхэх вэ
 хуушуур, хотдог, шарсан тахианы мөч, бургер л авах боломжтой бөгөөд 1000-3500 төгрөгийн үнэтэй. Хоолны ширээтэй зэрэгцээд халтартаж, хог нь халихаа дөхсөн хогийн савнууд байрласан харагдана. Хогийн савыг харсан зарим нь ярвайж, нөгөө хэсэг нь ширээгээ солин сууна. Тус хүрээлэнд зарагдаж байгаа хоолны чанарт хяналт тавьж байгаа эсэхэд эргэлзмээр. Бүхээгтэй портер машинтай хүмүүс тус хүрээлэнд ирсэн иргэдэд хуушуур зарж байх юм. Хоолны эрүүл ахуй гэдэг чухал. 
Оройн 20.30 цаг гэхэд Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх, Туул голын дагуу 960 га талбайд баригдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих хүмүүсийн тоо тасрахгүй байлаа. Хүрээлэнг зорьж ирсэн хүмүүс эндээс хоол авч, идэхгүйгээр гарах нь ховор аж. Орж ирсэн хүн бүр л төв хаалганаас урагш байрласан хоолны буфетуудэд дугаарлан зогсоцгоож харагдсан. Зарим нэг нь ширээ, сандал байхгүйгээс нэгнийгээ босохыг хүлээж байв. 
 
Урд талдаа тус бүр дөрвөн сандалтай гурван ширээ байрлуулсан буфетуудын хоолны цэсний сонголт нь тун ядмаг. Ихэвчлэн бэлэн бүтээгдэхүүн. Эндээс бэлэн хайрсан хуушуур, хотдог, шарсан тахианы мөч, бургер л авах боломжтой бөгөөд 1000-3500 төгрөгийн үнэтэй. Хоолны ширээтэй зэрэгцээд халтартаж, хог нь халихаа дөхсөн хогийн савнууд байрласан харагдана. Хогийн савыг харсан зарим нь ярвайж, нөгөө хэсэг нь ширээгээ солин сууна. Тус хүрээлэнд зарагдаж байгаа хоолны чанарт хяналт тавьж байгаа эсэхэд эргэлзмээр. Бүхээгтэй портер машинтай хүмүүс тус хүрээлэнд ирсэн иргэдэд хуушуур зарж байх юм. Хоолны эрүүл ахуй гэдэг чухал. 
 
Ялангуяа хүн ихтэй, хүүхэд багачууд ихээр цугларсан газруудын хоолны чанар, хоол хийх, зарах байрны эрүүл ахуйн шаардлага нэн тэргүүнд тавигдах ёстой. Гэвч энд тийм зүйл алга. Бид төв хаалганаас гадна зүүн талын хаалгаар дахин орж үзлээ. Зүүн талын хаалганы гадна талд City toilet байрлах бөгөөд 200 төгрөгийн үнэтэй. Тус ариун цэврийн газар дотор ундаа, ус зарж харагдсан. Харин хаалганы үүдэнд машины зогсоолын мөнгө хураах цэг байрлажээ. Хүрээлэнгийн зогсоолд машинаа байрлуулахын тулд 30 минут 500, 31-60 минут 1000, 81-120 минутын үнэтэй. Хэрвээ цагаасаа хэтэрвэл 3000 төгрөгийн торгуультай юм билээ.
 
3000 төгрөгийн аюул дагуулсан тоглоомууд
 
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Чонын элч” хөшөөний урд талд хүүхдийн тоглоомын хэсэг байрлана. Тус хэсэгт хийлсэн гулсуур, усан завь, морин тойруулга, савлуур, байт харваа гээд төрөл бүрийн тоглоом байрлах аж. Тоглоом тус бүрийн үнэ 3000-5000 төгрөгийн үнэтэй. Тодруулбал, хүүхэд өөрөө сэлүүрддэг жижиг усан завь, морин тойруулга таван минут нь 3000, байт харваа таван сум нь  3000, 10 сум 5000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин хийлдэг гулсуур 3000 төгрөгийн үнэтэй бөгөөд хэдэн ч цаг тоглох боломжтой. Энд байгаа тоглоомуудын ганц цагаар хэмжигддэггүй тоглоом нь хийлсэн гулсуур. Гэвч аюулгүйн баталгаа алга. Хийлсэн гулсуур нь бараг орон сууцны нэг давхартай тэнцэхээр өндөртэй. Гулсуурыг тойруулан хамгаалалтын ямар нэгэн бэхэлгээгүй. 
Дөрвөн хүний саравчтай дугуй 7000, хоёр хүнийх 5000, цуваа дугуй 3000, нэг хүний дугуй 2000 төгрөгөөр түрээслэх боломжтой байна. Тус хүрээлэнд хөл бөмбөг, сагсан бөмбөг, агаарын теннисний талбай байх бөгөөд эдгээр талбайд үнэгүй тоглож болно.  
Харин зүүн доод талд нь жижиг цахилгаан мотор хүнгэнэн дуугарч харагдсан. Гулсуур дээр тоглож байгаа хүүхдүүд мотор нь дээр унаж мэдэхээр. Мөн хүүхдийн тоглоомын хэсэгт зам тавиагүйгээс тоос босч, хүүхдүүдийн хувцас халтар болсон байв. Ийм орчинд хүүхдүүд тоглож байлаа. Хүүхдийн тоглоомын хэсгийн зүүн талд “Green bike” дугуй түрээсийн газар байрладаг. Түрээсийн үнэ дугуйны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй. Дөрвөн хүний саравчтай дугуй 7000, хоёр хүнийх 5000, цуваа дугуй 3000, нэг хүний дугуй 2000 төгрөгөөр түрээслэх боломжтой байна. Тус хүрээлэнд хөл бөмбөг, сагсан бөмбөг, агаарын теннисний талбай байх бөгөөд эдгээр талбайд үнэгүй тоглож болно.  
 
Энэ янзаараа зүлэг ч үгүй болох нь...
 
Энд дуртай хүн бүр зүлгэн дээгүүр гүйж, дугуйтай явж тоглоно. Зарим хэсгээр хүн их явснаас болж зүлэг нь халцарч шороон зам гарчээ. Зүлгэн дээгүүр хүн явж байгаад санаа тавих хүн гэж алга. Хүссэн газартаа хүмүүс товчилж хүрч байх юм. Энэ талаар иргэдийн санаа бодлыг сонсоход иргэн н.Сарангэрэл “Хүмүүс ухамсаргүй байна. Нийслэлдээ ийм сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болж байхад хайрлаж хамгаалж чадахгүй байна. Хэрвээ энэ янзаараа хандвал зүлэггүй л болно шүү дээ” хэмээн ярих нэгэн байхад “Цэцэрлэгт хүрээлэнгийн зам толгой эргэмээр. Нэг замаар явахаар өөр тийшээ аваад оччихно. 
 
Тэр нь настай хүмүүст хэцүү л дээ. Тэгээд л шууд товчлоод зүлгэн дээгүүр явчихдаг. Уг нь зам чиглүүлэгч хийгээд, мөн замынхаа хажуугаар хашаа хийчихвэл хүмүүс орохгүй байх” гэж ярих хүмүүс тааралдсан. Биднийг оройн 22.00 цагт Үндэсний цэцэрлэгээс гарахад тус хүрээлэнг зорин ирэх, хөгшид, хүүхэд багачууд, залуус тасраагүй байсан юм. Ямартай ч дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн Эрүүл-Эко ногоон цэцэрлэгт хүрээлэнг байгуулахыг зорьж ажиллаж байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэлхийн жишигт хүрэхэд хол байна даа. 
 
Өмнөх удирдлага нь уг нь энэ талаар илүүтэй анхаарч байлаа. Гэвч өнөөдөр удирдаж сууж буй удирдлагууд эко байх тухай ойлголт байдаггүй гэхэд хэтийдэхгүй дүр зураг биднийг угтсан юм. Энэ байдлаараа бол тун удахгүй цэцэрлэгт хүрээлэн гэх утгаа алдаж мод нь хугарчихсан, зүлэггүй зүгээр л нэг худалдааны хар зах болох ирээдүй Цэцэрлэгт хүрээлэнг угтаж байгааг сануулахад гэмгүй биз ээ. Энэ талаар холбогдох хүмүүс анхаарлаа хандуулна гэж итгэе. 
 
“Супер багц” 25 мянган төгрөгийн үнэтэй
 
Манай сурвалжлах хэсгийн очсон бас нэгэн газар бол Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар парк. Энэхүү газар анх 1965 оны арваннэгдүгээр сарын 10-нд Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй аж. Хүүхдийн парк нь 35 га дэвсгэр нутагтай, үүнээс 25 га талбайг нь ногоон байгууламж, 1.8 га газрыг нуур цөөрөм, 5.6 га нь тоглоом тоног төхөөрөмж, соёлын төвүүдийн болон аж ахуйн зориулалттайгаар баригджээ. Парк гадна талаасаа эхлээд л эмх цэгцтэй харагдаж байлаа. Үүднээсээ эхлэн паркийг зорин ирсэн хүмүүсийн авто машинууд цэгцтэй, хэн хэндээ саад болохооргүй эгнээ байраа эзэлжээ. Энд цаг минут өнгөрөх тусам машины зогсоолын төлбөр нэмэгдэнэ гэж санаа зовох хэрэггүй юм билээ. Учир нь машины зогсоол нь төлбөргүй. Харин парк руу ороход 1000 төгрөг төлөх шаардлагатай. 
 
Мөн Цэцэрлэгт хүрээлэнг бодвол хоолны газрууд тун тухтай. Энд тэнд хөглөрсөн олон түргэн үйлчилгээний цэггүй тодорхой газарт тохилог тухтай хоолны газар, кофе шоф, хүүхдүүдийн хамгийн амтархан иддэг зайрмагны цэгүүд байрлажээ. Харин хүүхдийн тоглоомын хувьд маш үнэтэй. Ёстой л баячуудын хүүхэд парк, борчуудын хүүхэд Цэцэрлэгт хүрээлэнг зорьдог гэх дэгсдүүлсэн яриаг үнэн гэдгийг батлах гэсэн мэт жижиг усан буу 2000 төгрөгөөс эхэлж, 75 мянганд хүрч байв. Үнийн хувьд  жирийн супермаркетуудад зарагддаг үнэтэй дүйх боловч дунджаас доош орлоготой айлын хүүхэд үйлчлүүлэх боломж тун бага. Харин тоглоомын хэсэгт нь үлгэрийн баатрууд, амьтны ертөнц, галт тэрэг, алсыг харагч, галзуу хулгана, хийн буудлага, аймшгийн байшин гээд хүүхэд бүрийн сонирхол татахуйц тоглоом олон байлаа. Энд тоглоом бүр өөр өөрийн талбайтай, эмх цэгцтэй. Бүх тоглоомууд 4000-5000 төгрөгийн үнэтэй.  
 
Мөн орох бүртээ 1000 төгрөгний тасалбар авч орно. Ингэхээр ихэнх хүүхдүүд 2-3 тоглоомыг тоглоод л бусдыг нь харж зогсохоос өөр аргагүй болдог нь илт. Гэхдээ мөнгө хэмнэх боломжийг ч бас паркийн хамт олон олгожээ. Тухайлбал, “Super” багц 25 мянган төгрөгөөр аваад арван тоглоом, 20 мянган төгрөгийн үнэтэй “COOL” багцаар долоон тоглоом, “Happy” багцыг 15 мянгаар авч, таван тоглоом, “Fun” багц 10 мянга төгрөгөөр аваад гурван тоглоомоор тоглох боломжтой байна. Багц бүрт орох тасалбарын 1000 төгрөг багтсан гэнэ. Тус хүрээлэн үйлчлүүлэгчдээсээ хураасан орох тасалбарын 1000 төгрөгийг автомашины зогсоол, зорилтот бүлгийн хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар үнэ төлбөргүй тоглуулах, болон төлбөргүй тоглоомуудад зарцуулдаг гэнэ. 
 
Мөн хоолны газраар үйлчлүүлсэн үнийн дүнгээс 1000 төгрөгөөр хөнгөлөх, ногоон байгууламж, өдөр тутмын хөтөлбөр, цэвэр цэмцгэр орчны тохижилт, аюулгүй байдал зэрэгт зарцуулдаг. Үндэсний соёл, амралтын хүрээлэнд байрлах “Sport pub” залуусын очих дуртай газрын нэг болжээ. Тус паб нь орчин үеийн интерьерийн өвөрмөц шийдэлтэй, 120 хүний суудалтай бөгөөд бүх төрлийн спортыг шууд дамжуулдаг байна. Мөн олон төрлийн уралдаан тэмцээнийг тогтмол явуулдаг аж. WII, PS3, XBOX зэрэг өнгөний ялгарал болон дуу авианы эффект сайтай, өргөн дэлгэц дээр хамгийн сүүлийн үеийн тоглоомуудыг тоглох боломжтой. Мөн өөрт болон хайртай гэр бүлдээ тохиож буй тэмдэглэлт баярын өдрүүдээ хэзээ ч мартагдашгүй дурсамжтай тэмдэглэн өнгөрөөхийг хүсвэл “Төрсөн өдрийн үйлчилгээ”-г авах боломжтой гэнэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нэрийн “Зун цаг” дэлгүүрт өвөрмөц хэв загвартай олон давтагдахгүй онцлогтой бэлэг дурсгалын худалдаалж байлаа. Төрөл бүрийн ном, бэлэг сэлтээс хүссэн гэрэл зургийг бэлгэн дээр нь буулгаж өгдөг аж. 
 
Аюулгүй байдлыг бүрэн хангажээ
 
Жилээс жилд өнгө нэмэх Үндэсний соёл амралтын хүрээлэн маань зөвхөн багачууд хүүхдүүд төдийгүй томчуудад ч цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг олгосон байв. Томчуудад зориулж шинэ тоглоом нэмжээ. Аттракцион тоглоомнууд буюу усан завь, тойрог зам, галзуу хурд гээд хуучин тоглоомнуудаас гадна “Тагада”, “Давалгаат эргүүлэг” зэрэг шинэ тоглоомууд нэмэгдэж хөгжилдөх боломжийг нэмж өгчээ. Гэхдээ тоглоом бүр  хүмүүсийн аюулгүй байдлын үүднээс насны хязгаарлалт  болон хэд хэдэн  хориглох зүйлүүдтэй. 
 
Дурьдвал, “Тойрог зам” тоглоомд тоглохдоо дараах зүйлсийг анхаарна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед, цусны даралт болон зүрх судасны өвчтэй, толгой болон нурууны өвчтэй, сэтгэцийн өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эмэгтэйчүүд, 1.4 метрээс доош өндөртэй хүүхэд тоглож болохгүй. Мөн нялх хүүхэдтэй явж буй хүмүүст зориулан хүүхдийн түрдэг тэрэг цагийн 6000 төгрөгөөр түрээслэх боломжийг олгон 0-3 настай хүүхдүүдээ тоглуулах “Бонгийн ертөнц” тоглоомын төвийг ажиллуулдаг. 
 
Булан тохой бүрт хогийн сав байрлуулж, цэвэр цэмцгэр орчныг төгс бүрдүүлж чадсан энэ газарт хүмүүс ч соёлтой үйлчлүүлж байсан юм. Үйлчилгээний чанарт ч сэтгэл хангалуунб байгаагаа иргэд хэлж байлаа. Иргэн Б.Наранчимэг “Манай улсад байгаа цорын ганц хүүхдүүдэд зориулсан томоохон хэмжээний тоглоомын газар бол парк. Бид хүүхдүүдтэйгээ хааяа паркт ирэх дуртай. Заримдаа хөдөөнөөс ах дүүсийн маань хүүхдүүд ирвэл бас энд авч ирдэг юм. Паркийн тоглоомууд харьцангуй хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байдаг. Мэдээж хүүхдүүдээ насанд нь тохирсон тоглоомонд суулгах хэрэгтэй. Зарим нэг хүүхэд суухад аюултай тоглоомууд харагддаг. 
 
Гэхдээ суулгадаггүй” гэсэн юм. Баяр наадмын үеэр дараалал нь дийлдэхгүй хонох шахан байж тоглодог гэж бухимдаж байсан иргэд өнөөдөр тайван яарах зүйлгүй, ээлжээ хүлээнгээ бусдаасаа туршлага судлаж байв. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр архи гэгч гашуун ундаа ч мөн энд байсаар л байна. Хаа сайгүй баар цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулж  согтууруулах ундаа худалдагийн жишгээр энд ч бас тодорхой хэдэн газарт зарж байсан юм. Бусад газрын үнэтэй харьцуулахад хамаагүй үнэтэй. Өсвөр насны охид хөвгүүд маш ихээр согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж хорт муу зуршилтай болж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлэв. Магадгүй согтуу хөлчүүрхэж явахдаа хэн нэгнийг гэмтээх, айлгаж цочоох зэрэг эрсдэл гарахгүй гэх зүйлгүй. 
 
...Үндэсний соёл, амралтын хүрээлэнд ганц нэг засах зүйл байгаа ч авах зүйл их байна. Ядаж л энд хүмүүс хогоо хогийн савандаа хийж хэвшчээ. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд хар захаас дутахгүй болсон гэхэд хилсдэхгүй. Эмх замбараагүй байрласан худалдаа үйлчилгээ нь хүмүүсийг залхааж эхэлсэн. Машин бүрээс авсан зогсоолын мөнгөө парк шиг зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулахгүй юм гэхэд хүрээлэнд худалдаа эрхэлж байгаа хүмүүсээ зохицуулах арга хэмжээ авбал зүгээрсэн.
 
Сурвалжилсан: Н.БатзаЯа
           Б.Сарнай 
           Х.Наранцацрал 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Хөлбөмбөг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Видео мэдээ
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Гүржийн жүдочид манай...
Аялал эхэллээ, амрагчдаа...

Үнэ дагаж үйлчилгээ гэдгийг Цэцэрлэгт хүрээлэн, Парк хоёроос харлаа

Батзаяа 2016-06-22

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

12 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

14 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

15 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

16 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

17 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

17 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

19 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

19 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

19 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

19 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

19 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

19 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

16 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

10 жилийн өмнөх хаврын чуулганы нээлт

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

17 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах