• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

О.Номинчимэг: УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулгандаа бэлдэж ажиллаж байна

Улсын Их хурлын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгтэй уулзаж ярилцлаа.

- Шинэ тогтолцоогоор үүссэн анхны 126 гишүүнтэй парламент анх удаа Өргөдөл гомдлын байнгын хороогоо дахин шинээр байгууллаа. Таны ахалж буй энэ Байнгын хороо ямархуу бүтэц, чиг үүрэгтэй ажиллах вэ?

- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг бүтцээ шинэчлэн баталсан. Энэ хүрээнд Улсын Их Хурал найман Байнгын хороотой боллоо. Тэдгээрийн нэг нь манай Өргөдлийн байнгын хороог сэргээн байгуулсан. Өргөдлийн байнгын хороо анх 2012 онд байгуулагдаж, хоёр парламентын хугацаанд үйл ажиллагаа явуулсан түүхтэй юм. Харин 2020 онд Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт ороход тус Байнгын хороог татан буулгасан бол сая 2025 онд дахин үүсгэн байгуулах шийдвэрт хүрсэн.

Ер нь ямар угшилтай газар вэ гэвэл манай бүх зүйл Үндсэн хуулиас эхтэй. Манай Үндсэн хуульд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх тусгагдсан байдаг. Түүний нэг нь Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж, шийдүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан, иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Өргөдлийн байнгын хороо бол олон улсын парламентын бүтцэд байдаг. Гол зорилго нь иргэдийн дуу хоолойг парламентын үйл ажиллагаанд тусгах гүүр юм. Бусад Байнгын хороод бол дан бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байдаг. Иргэд, олон нийтийн санал хүсэлтийн дагуу парламентын гишүүд сонсож, арга хэмжээ авдаг байх ёстой гэдэг утгаар Өргөдлийн байнгын хороог байгуулсан. Манай Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хоёр гол чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, бид D-парламент гэдэг төсөл хэрэгжүүлээд цахимаар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд Байнгын хороогоор хэлэлцэж, ажлын хэсэг байгуулдаг. Эсвэл чуулганаар авч хэлэлцэх зохицуулалтыг хэрэгжүүлнэ. 

Иргэдийн санал гомдлыг авч хэлэлцээд холбогдох Байнгын хороодтой хамтран шийдвэрлэх нь бидний чиг үүрэг. Хоёрдугаарт, Улсын Их Хурал, Байнгын хороо, дэд хороодод ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг судалж, шаардлагатай тохиолдолд тодорхой арга хэмжээ авах чиг үүрэгтэй. Мөн чиг үүргийн хувьд Өргөдлийн байнгын хороо шинж чанараасаа хамаараад  гүйцэтгэх засаглалын шийдвэр гаргалтад хариу өгсөн, хариу өгөх мэдээллийг авч ажиллах нь бий. Шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсгол явуулна. Тэгэхээр манай Байнгын хороо иргэдийн дуу хоолойг Улсын Их Хуралд сонсгож, уламжлах, эргэх холбоо үүсгэсэн бодлогын үйл ажиллагааг голчлон, холбох гүүр болж ажиллах юм. 

- Төрийн албаны бүх шатанд ажилласан туршлагатай гишүүний хувьд та тус Байнгын хороог ахлахдаа ямар зарчим баримтлах вэ?

- Улсын Их Хурал бол иргэдээсээ санал авч, сонгогддог төлөөллийн байгууллага. Тиймээс гишүүдэд тойргийн сонгогчдын санал хүсэлт маш их ирж байгаа. Өргөдлийн байнгын хороо бол яалт ч үгүй бодлогын асуудал буюу нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудалд төвлөрч ажиллах ёстой. Тухайлбал 100 мянган хүний гарын үсэг цугларахад тухайн асуудлыг хэрхэн хугацаа алдалгүй хэлэлцүүлэх, https://d.parliament.mn/-д цугларч буй асуудлыг яаж хэлэлцэх зэрэг асуудалд түлхүү төвлөрнө. Хоёрдугаарт, өргөдөл, гомдол бол янз бүрийн хэлбэртэй байж болно. Шинэ парламент байгуулагдсанаас хойш Тамгын газарт ирсэн өргөдөл, гомдлын агуулга, нөхцөл байдлыг бид судалж үзсэн. Энэ оны долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар иргэд, сонгогчдоос нийтдээ 1856 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг Улсын Их Хурлын дарга, гишүүдэд ирүүлсэн байсан. Энэ санал, хүсэлтийн дийлэнх буюу 70 орчим хувь нь нийслэлийн иргэд, сонгогчдоос, 25 хувь аймаг, сумдын сонгогчдоос ирүүлжээ. Улаанбаатар хотын тухайд газар олголт, Сууц өмчлөгчдийн холбоо, оршин суух зэрэг асуудлаар хандсан. Бүлэглэж үзвэл нийт өргөдлийн 17.5 хувь нь нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын асуудлыг хөнджээ. Түүнчлэн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаан дахь шударга ёсны биелэлттэй холбоотой гомдол олноор ирж байгаа. Иргэд хот байгуулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын асуудлаар бас өргөдөл, гомдол илгээсэн. Тэдгээр нь мэдээж гүйцэтгэх засаглалын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд илгээсэн гомдлоос өөр агуулгатай. Улсын Их Хурлын чиг үүрэг нь өөр, бодлогын шийдвэр гаргадаг, хууль тогтоох үйл ажиллагаа явуулдаг учраас хувь хүний асуудал яригдахгүй. Дандаа нийтийг хамарсан асуудал, ашиг сонирхлыг хөнддөг. 

- Танай байнгын хороо хэчнээн гишүүнтэй вэ. Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах өөр ямар суваг байгаа вэ?

- Байнгын хороо болон дэд хороонд бичгээр ирүүлэх санал, хүсэлтүүд бий. Энэ бол нээлттэй. Цахим парламентын платформууд ажиллаж байгаа. Цахим шуудан зэрэг хүнд ойрхон арга хэрэгслүүдийг бид ашиглах болно. Цаашид улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаад эхэлсэн. Манай байнгын хороо 25 гишүүнтэй. Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн бүх нам, эвслийн төлөөллийг оролцуулсан гишүүдээс шинэ Байнгын хороо маань бүрдсэн. Өргөдлийн байнгын хороо нэг салбар хариуцсан хороо биш. Бүх салбарын асуудлыг хамрах учраас бусад Байнгын хороотой нягт ажиллах ёстой гэдгээрээ онцлог юм.

- Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар ямар асуудлыг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна вэ?

- Байнгын хорооны хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг иргэдийн саналд тулгуурлан, тэдний оролцоотойгоор цуглуулж, шийдвэрлэх үйл явцыг илүү сайжруулах ёстой юм. Өмнөх удирдлагууд ч энэ талаар санаачилга гаргаад нээлттэй хэлэлцүүлэг явуулж ирсэн. Орж ирж байгаа асуудлыг харахаар санал гаргаад олон нийтээс дэмжлэг аваад 300 мянга хүрсэн, хүрээгүй олон санал бий. Эргээд энэ маань ямар түвшинд шийдвэрлэгдэж байна. Байнгын хороонд хэллээ. Байнгын хороо яамдад мэдэгдэнэ. Яамд ямар хариу өгч, ямар шийдэлд хүрэв гэх зэрэг эргэх холбоотойгоор тэр бүр очихгүй байгаа. Бид эхний ээлжинд үүнд сайжруулалт хийхээр ажиллаж байна.

-Танай парламентын хугацаанд стратеги төлөвлөгөө баталсан. Үүнд хүн төвтэй, хүнээ дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлнэ гэсэн. Танай байнгын хороо үүний нэг биелэл болж байна гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн гэдэг бол угаасаа бидний туйлын зорилго. Парламент өөрөө ард түмний төлөөлөл болохын хувьд иргэдийн дунд тулгамдаж байгаа асуудлыг сонсох нь номер нэг асуудал. Тиймээс парламент нээлттэй, сонгогч нартайгаа эргэх холбоотой ажиллаж, түүнийгээ үр дүнтэй шийдвэрлэх нь хүн төвтэй байхад маш ач холбогдолтой гэж үзэж байгаа. Өмнө нь УИХ-ын гишүүд, байнгын хороодод өргөдөл гомдол ирэхээр хэн нэгэн рүү цохож явуулдаг. Ингээд шийдвэрлэгддэггүй. Засгийн газар, нийслэл, аймгийн Засаг дарга руу цохдог дамжлагын процесстой болчихсон байсан. Шийдэл нь тодорхойгүй. Цохоод, цохоод живдэг бус үнэхээр системийн чанартай, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг УИХ анхааралдаа авч хянан шалгах үйл ажиллагаа явуулах. Холбогдох байгууллагаас нь мэдээлэл авах. Эсвэл хууль тогтоомжийг үүнд нийцүүлэн өөрчлөхөд хамгийн том гүүр нь болсон бүтэц нь байх зорилготой.

-Та өөрөө Япон, Англид сургууль төгссөн. Өргөдлийн байнгын хорооны талаарх хувь гишүүнийхээ хувьд хүсэж, бодсон зүйл тань биеллээ олоход хэр ойрхон байгаа вэ?

- Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үед цар тахлын үе таарч, цахимаар ажиллах хэрэгцээг чухалчлах болсон. Тэгэхэд манай парламент цахимаар өргөдөл, гомдол авах системийг нэвтрүүлж, анхдагч болж байлаа. Англи, Австрали зэрэг улсад Өргөдлийн байнгын хороо нь энэ асуудлыг хариуцдаг. Монгол Улсын хувьд өмнө нь Өргөдлийн байнгын хороогүй байсан болохоор бусад байнгын хороод тус бүртээ хариуцаад явж ирсэн. Мэдээллийн технологийн эрин үед иргэдтэйгээ холбогдох гол арга хэрэгсэл нь мэдээж цахим платформууд юм. Үүнийг амилуулаад илүү үр дүнтэй болгох нь бидний үүрэг. Монгол Улсын иргэний хувьд өргөдөл гаргаад саналаа өгөөд үүнийг нь Улсын Их Хурал сонсоод боломжтойг шийднэ. Боломжгүйг нь мэтгэлцээн явуулаад нээлттэйгээр иргэддээ хэлдэг байх нь өөрөө бодлогын мөн чанар. Парламент, төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд ч нөлөөтэй гэж бодож байгаа.

- Цахимаар үүсгэсэн саналыг олонхоос авсан саналыг тоог харгалзаж хэлэлцэх эсэхийг шийддэг горимтой юу?

- Тийм ээ. Парламентын чиг үүрэг нь зөвхөн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ, 100 мянгаас дээш санал авсан бол гэх мэт шалгуур бүхий заалтууд бий. Нэг саналыг тэр бүр авч хэлэлцэнэ гэвэл боломжгүй. Бид нөөц бололцоогоороо хамгийн үр ашигтай зүйлд зарцуулахын тулд хамгийн олон саналд чиглүүлж анхаарлаа хандуулна. Тэгэхээр үүнийг хуульчлаад, судалгаа явуулна. Цаг хугацаа болон нөөц бололцоо угаасаа хязгаарлагдмал байдаг. 100 мянган иргэн нэг саналтай байгаа тохиолдолд заавал байнгын хороогоороо хэлэлцдэг байя. 30 орчим мянга байвал ажлын хэсэг байгуулаад үүнийг нь судлаад мэдээлэл өгөх хууль гаргасан. Үүнийхээ дагуу л явна. Сүүлийн үед нийгмийн даатгал, татвартай холбоотой асуудал хүн бүрийн амьдралд хамаатай. Хүн бүр үүнд бухимдалтай байгаа. Тиймээс УИХ үүнд анхаарал хандуулж, ажиллахаас өөр арга байхгүй.

-Иргэдийн хувьд засаглалын хэлбэрээ ялгаж салгахгүйгээр, төрөөс гэдэг нэг нэршил өгөөд тэндээсээ нэхдэг, хүсдэг ойлголттой болчихсон. Их хурлын гишүүд бодлогын түвшиндээ шийдвэр гаргадаг гэдэг ойлголт цөөхөн, үүнээс болоод олон өргөдөл овоорчих вий дээ гэдэг хөндлөнгийн зүйл ажиглагдаж байсан л даа?

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хүлээж авах, хэлэлцэх, өргөдөл гомдлын хүрээ хязгаар нь юу байх вэ гэдгийг бид олон нийтдээ сайн таниулах ёстой байх. Гүйцэтгэх засаглал бол хүний эрхийг зөрчиж байна уу, үгүй юу гэдэг шийдвэрийг гаргадаг учраас 1111 төвөөр дамжуулаад олон өргөдөл ирдэг. Харин Өргөдлийн байнгын хороо бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар бодлогын чанартай холбоотой асуудалд төвлөрч байж, эсвэл системийн шинж чанартай хууль хэрэгжилтийн ажиллагаа явахгүй байгаа гэдэг өргөдлүүд байвал Засгийн газартайгаа, орон нутагтайгаа мэдээллийг авч байгаад засаж янзлах зүйл дээр бодлогын шийдвэр гаргана гэсэн үг. Чуулган эхлээд, гишүүд цуглаад байнгын хороон дээр үйл ажиллагаа эхлэх үед таниулах үйл ажиллагааг бид шинэ байнгын хорооны хувьд хийх ёстой.

-Таны хувьд сонгогдоод нэг жил болж байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулав. Ямар бэрхшээлтэй тулгарав?

-Цаг хугацаа их хурдан өнгөрсөн байна. 126 гишүүнтэй парламентын хувьд онцлогтой, шинэлэг, олон намын төлөөлөлтэй, тэр ч утгаараа асуудлыг олон талаас нь хэлэлцэх давуу талтай. Парламент бол засаглалын шинж чанаруудаа харвал гүйцэтгэх засаглалаасаа өөр шинж чанартай. Парламент өөрөө зөвшилцлийн талбар. Олон намын, олон нийтийг төлөөлсөн төлөөлөгч нар зөвшилцөл хийдэг. Харин гүйцэтгэх засаглал шийдвэр гаргадаг. Тэр утгаараа бид хүссэнээрээ яамдуудын сайд нар шиг асуудлаа шийднэ гэдэг шинж чанар байхгүй. Нэг жилийн хугацаанд хуульч хүний хувьд шийдэх асуудлууд нэлээд байсан. Ялангуяа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль, Иргэний эрхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулахын тулд системийн өөрчлөлт хийхгүй бол иргэдийн эрх зөрчигдөж байна уу, шударга ёс тогтож байна уу гэдэг асуудал тэнд очоод гацдаг. Шүүхэд итгэх итгэлд нөлөөлдөг хүчин зүйл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл байдаг. Үүнийг шинэчлэх ажилд оролцъё гээд хууль маань өргөн баригдсан боловч гишүүн болсон нэг жилээ харахад төсвийг дөрвөн удаа баталлаа. Тэгэхээр бодлогын шинж чанартай асуудал руугаа яаж чиглүүлэх вэ гэдэгт Улсын Их Хурал нэлээд анхаарсан. Хувь гишүүний хувьд Улсын Их Хурлын даргын иргэн төвтэй хууль эрх зүйн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн ажлын хэсэг байгуулсан. Мөн Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байна. Энэ хууль өргөн баригдахад дөхөөд, бэлэн болсон байгаа. Мөн нийслэлд ажиллаж байсны хувьд Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд ажиллаад, дундын өмчлөлтэй холбоотой асуудлыг иж бүрнээр нь зохицуулсан хуулийн төслүүдийг боловсруулсан. Үүнийг мөн намрын чуулганаар оруулж хэлэлцүүлэх зорилготой байна. Энэ мэт өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон ажлын хэсэгт орж ажиллалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нэгдлээ
С.Наранцогт, М.Чинбат нарыг дэмжиж, П.Дэлгэрнаранг өөрийнх хүсэлтээр чөлөөлөв
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Ипотекийн зээл
  • •Фото мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Сурвалжлага
ХУРААХ
Маргаашнаас улсын дугаарын...
Г.Занданшатар: Улсын төсөв...

О.Номинчимэг: УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулгандаа бэлдэж ажиллаж байна

Kuzmo 2025-08-26

ФОТО:

Сэдвүүд : #Сонгууль   #Ярилцлага   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нэгдлээ
С.Наранцогт, М.Чинбат нарыг дэмжиж, П.Дэлгэрнаранг өөрийнх хүсэлтээр чөлөөлөв
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

7 цагийн өмнө өмнө

Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нэгдлээ

7 цагийн өмнө өмнө

Шүүгч Л.Галбадарын “тангараг зөрчсөн” байж болзошгүй үйлдлүүдийг Сахилгын хороогоор шүүлгэнэ

7 цагийн өмнө өмнө

Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна

7 цагийн өмнө өмнө

С.Наранцогт, М.Чинбат нарыг дэмжиж, П.Дэлгэрнаранг өөрийнх хүсэлтээр чөлөөлөв

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

1 өдрийн өмнө өмнө

Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

1 өдрийн өмнө өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна

1 өдрийн өмнө өмнө

Орон сууцны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 12.7 хувь өсжээ

1 өдрийн өмнө өмнө

Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно

1 өдрийн өмнө өмнө

Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Лейкэрс улирлын 18 дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

2 өдрийн өмнө өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрыг нээлттэй хувьцаат компани болгоно

2 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

2 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ

2 өдрийн өмнө өмнө

Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2025-12-11 өмнө

МИК 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

2025-12-12 өмнө

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

2025-12-12 өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

2025-12-14 өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2025-12-12 өмнө

“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ

2025-12-12 өмнө

Компаниудад хугацаатай үүрэг өгснөөр бүх сумдад шатахуун нийлүүлжээ

2025-12-12 өмнө

"The Mongolz" баг "Team Vitality" багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

2025-12-11 өмнө

Дүүжин замын тээвэр төслийг хүйтний улиралд тусгай аргачлалаар гүйцэтгэж байна

2025-12-12 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-12-10 өмнө

Дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд тусалжээ

2025-12-12 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2025-12-11 өмнө

Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

2025-12-12 өмнө

Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлага байхгүй

2025-12-12 өмнө

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

2025-12-11 өмнө

Наадмын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард сонгон шалгаруулна

2025-12-12 өмнө

УОК-ын шуурхай хуралдаанаар 21 аймгийн удирдлагад чиглэл өглөө

2025-12-13 өмнө

3 жилийн хугацаанд 1000 нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2025-12-10 өмнө

Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

2025-12-14 өмнө

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-12-10 өмнө

Аи-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал

2025-12-14 өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

2025-12-11 өмнө

Г.Лувсанжамц: Баялаг бүтээгчдэд энэ хэлэлцээр хэрхэн нөлөөлөх вэ

2025-12-11 өмнө

Б.Пүрэвдорж: Яамнаас өгч байгаа импортын зөвшөөрөлд чинь авлигал байгаа юм биш үү

2025-12-11 өмнө

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

2025-12-10 өмнө

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Нэг цэгийн үйлчилгээ” ажиллаж эхэллээ

2025-12-11 өмнө

Н.Алтанхуяг: Зураг төслөөс авлигал эхэлдэг

2025-12-11 өмнө

Сан Антонио Спөрс ЛА Лейкэрсийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

2025-12-11 өмнө

Ч.Номин:Жилд 2-3 өдрийг амралт болгосноор 1 хувийн бүтээмжээ алдаж байна

2025-12-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр

2025-12-11 өмнө

Улсын II төв эмнэлэг амьд донороос бөөр шилжүүлэн суулгана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах