Цахим спортын олимпийн наадам тэмцээний CS2 төрлийн 1.250.000 ам.долларын шагналын сантай Esports World Cup 2025 тэмцээн Саудын Араб улсын Рияад хотноо үргэлжилж байна.
Тус тэмцээнд “The MongolZ” баг оролцож байгаа бөгөөд эхний тоглолтоо Герман болон Европыг холбооны “GamerLegion” багтай тоглож 2-0 (Overpass 13-7, Inferno 13-3, Ancient 0-0) харьцаагаар хожиж шилдэг наймд үлдлээ. Улмаар өнгөрсөн шөнө Францын “3DMAX” багтай тоглож 2-1 (Ancient 13-9, Inferno 9-13, Nuke 13-8) харьцаагаар хожиж хагас шигшээд үлдлээ.
Манай залуус шилдэг дөрөвт Францын Vitality багтай маргааш (2025.08.23) 22:30 цагт тоглохоор боллоо. Хоёр баг нийт 10 удаа тоглож байсан бөгөөд есөд нь Vitality хожиж байжээ. Сүүлд хоёр баг BLAST Bounty 2025 Season 2 Finals тэмцээнд учраа таарсан бөгөөд 2-0 харьцаагаар манай залуус хожсон юм.
Тус тэмцээн нь гурван үе тоглож эхлэж хоёр үе хожсон баг нь цаашаа үргэлжилж тоглох бол хожигдсон баг нь хасагдах журмаар тоглоно.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.