• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хуулийн хэрэгжилт, сангийн орлого төвлөрүүлэлт, хяналтын тогтолцоо, стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ болон байгалийн баялгийн үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зэрэг асуудлаар албаны хүмүүстэй уулзлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд Үндэсний баялгийн сангийн талаарх Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжлэх ёстойг тэмдэглэв. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаарт Норвегийн Үндсэн хуулиас жишиг авч “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.

2019 онд батлагдсан Үндсэн хуулийн энэ заалт болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Ерөнхий сайд онцлоод тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулан байгууллаа. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх яриа хэлцэл хийх, шаардлагатай бол захиргаадалтын арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн 16 орд газар тус бүрд БЭТ томилж ажиллуулна гэлээ.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн орд газрууд хэрхэн, яаж хувьд шилжсэн, энэ явцад хуулийн зөрчил бий эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шалгалтын хүрээг өргөжүүлж цагдаа, тагнуул, АТГ-ын хамтарсан дэд Ажлын хэсэг байгууллаа. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт танилцуулан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт даалгалаа.

Стратегийн орд газруудын хуульд заасан хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажлыг эхлүүлж үр өгөөжийг хүртээхэд Ажлын хэсэг анхаарах ёстой гэлээ. Сангийн яам, Монголбанк хамтарч үр ашгийн тооцоо гаргахыг үүрэг болгов. Хуримтлалын сан, Ирээдүйн өв сангийн үр өгөөжийг тооцож, улс орны эдийн засагт өгөөжтэй, эрсдэл багатай, ард иргэдийн тулгамдсан асуудал, ялангуяа орон сууцжуулах бодлогыг дэмжсэн загвар гаргах ёстой гэлээ.

Мөн өсөн нэмэгдэх болон тусгай АМНАТ-ыг татварын багц реформтой хамт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжүүлэх Ажлын хэсэгт хууль хяналтын байгууллагын, санхүү тооцооллын, стратегийн орд газруудыг хариуцсан таван дэд ажлын хэсэг байгуулж хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллахаар боллоо. Үндэсний баялгийн сангийн өгөөж нэмэгдэж, ард иргэдэд мэдээлэл нь нээлттэй, ил тод байж, хяналт тавьж байх ёстой.

“Баялагтаа эзэн Монгол“ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө эрс өөрчлөлт шинэчлэл хийх, ард түмний аж амьдралд бодитой өөрчлөлт гаргахын төлөө санаачилгатай, зоригтой ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгаад Ажлын хэсэгт арав хоногийн дараа эхний үр дүнгээ танилцуулах үүрэг өглөө. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Нээлттэй сонсгол
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Долоон улаан мэнгэтэй харагчин...
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор...

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

Kuzmo 2025-08-02
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хуулийн хэрэгжилт, сангийн орлого төвлөрүүлэлт, хяналтын тогтолцоо, стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ болон байгалийн баялгийн үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зэрэг асуудлаар албаны хүмүүстэй уулзлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд Үндэсний баялгийн сангийн талаарх Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжлэх ёстойг тэмдэглэв. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаарт Норвегийн Үндсэн хуулиас жишиг авч “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.

2019 онд батлагдсан Үндсэн хуулийн энэ заалт болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Ерөнхий сайд онцлоод тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулан байгууллаа. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх яриа хэлцэл хийх, шаардлагатай бол захиргаадалтын арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн 16 орд газар тус бүрд БЭТ томилж ажиллуулна гэлээ.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн орд газрууд хэрхэн, яаж хувьд шилжсэн, энэ явцад хуулийн зөрчил бий эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шалгалтын хүрээг өргөжүүлж цагдаа, тагнуул, АТГ-ын хамтарсан дэд Ажлын хэсэг байгууллаа. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт танилцуулан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт даалгалаа.

Стратегийн орд газруудын хуульд заасан хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажлыг эхлүүлж үр өгөөжийг хүртээхэд Ажлын хэсэг анхаарах ёстой гэлээ. Сангийн яам, Монголбанк хамтарч үр ашгийн тооцоо гаргахыг үүрэг болгов. Хуримтлалын сан, Ирээдүйн өв сангийн үр өгөөжийг тооцож, улс орны эдийн засагт өгөөжтэй, эрсдэл багатай, ард иргэдийн тулгамдсан асуудал, ялангуяа орон сууцжуулах бодлогыг дэмжсэн загвар гаргах ёстой гэлээ.

Мөн өсөн нэмэгдэх болон тусгай АМНАТ-ыг татварын багц реформтой хамт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжүүлэх Ажлын хэсэгт хууль хяналтын байгууллагын, санхүү тооцооллын, стратегийн орд газруудыг хариуцсан таван дэд ажлын хэсэг байгуулж хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллахаар боллоо. Үндэсний баялгийн сангийн өгөөж нэмэгдэж, ард иргэдэд мэдээлэл нь нээлттэй, ил тод байж, хяналт тавьж байх ёстой.

“Баялагтаа эзэн Монгол“ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө эрс өөрчлөлт шинэчлэл хийх, ард түмний аж амьдралд бодитой өөрчлөлт гаргахын төлөө санаачилгатай, зоригтой ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгаад Ажлын хэсэгт арав хоногийн дараа эхний үр дүнгээ танилцуулах үүрэг өглөө. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

12 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

12 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

12 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

12 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-13 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах