Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн 3х3 төрлийн Жакарта дэлхийн цуврал буюу “FIBA 3x3 Jakarta” тэмцээн энэ сарын 24-25 өдрүүдэд зохион байгуулагдана.
Тус тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцох бөгөөд Улаанбаатар Амазонс болон Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн оролцоно. Монгол Улсын шигшээ баг урьдчилсан шатанд оролцох бөгөөд урьдчилсан шатны А хэсэгт АНУ болон Тайландын багуудтай нэг хэсэгт орсон. Шигшээ багийн эхний тоглолтоо АНУ-ын багтай хийж 5-18 харьцаагаар хоёр дахь тоглолтоо Тайландын багтай хийж 16-18 харьцаагаар хожигдлоо. Улмаар хоёр хожигдолтой болж хэсгээс урьдчилсан шатнаас хасагдлаа. Шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Нарангоо, Л.Жавзандулам, Н.Номин-Эрдэнэ, Ц.Болорцэцэг нар багтсан.
Харин энэ удаагийн тэмцээнд үндсэн хэсгээс эхэлж байгаа Улаанбаатар Амазонс баг С хэсэгт орж эхний тоглолтоо урьдчилсан шатны А хэсгийг тэргүүлсэн багтай 17:10 цагт тоглох бол хоёр дахь тоглолтоо Германы Бон Баскет багтай 19:00 цагт тоглоно. Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, Б.Болор-Эрдэнэ, Н.Нандинхүсэл, О.Хулан нар багтаж байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.