• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ: АТГ дээр бариад байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн. Тэр нь үргэлжлэн өрнөсөөр сар шувтрах гэж байна. Тодруулбал, сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан. Тиймээс МАН-д дараагийн Ерөнхий сайдыг тодруулах шаардлага үүсэж байгаа юм. Бараг долоо хоногийн хойно ЕТГ-ын дарга Г. Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болж, МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулсан.

Удирдах зөвлөлийнх нь 32 гишүүн 100 хувиар дэмжээд Бага хурлаараа хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Ингээд процесс цааш үргэлжилсээр “…Г.Занданшатарын” хэмээх Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тэгвэл, ойрын өдрүүдэд Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр хэлэлцсэн 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр болсон зарим зүйл улс төрийн хүрээнд, тэр дундаа МАН-ынхны хүрээлэлд нэлээд яригдах хандлагатай байна.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр юу, юу хэлснийг нэлээд ярьж байна. Тэрээр намынхандаа АТГ-тай холбоотой мэдээлэл, эсвэл тайлбар гэхээр зүйлийг ярьжээ. Тэрээр “…Би АТГ-т холбогдох материалуудыг аль эрт тавдугаар сарын 23-нд өгсөн. Гэвч одоог хүртэл нийтэд зарлуулахгүй барьж байна. АТГ ч тайлбар хийлгүй өнөөдрийг хүрлээ. Үүнийг би “…Улс төрийн шалтгаантай” гэж үзэж байна.

Ер нь цаашид үүнтэй холбоотой ярих зүйл их гарна. Энэ бүхний цаана юу болсон бэ гэдэг талаар хэлэх зүйл ч их болж байна. Удах тусам тодрох увайгүй зүйлс их болсон доо. Юутай ч болж өнгөрсөн үйл явдлуудын хөөс бууг” гэжээ. Энэ талаар нь улс төрийн хүрээнд “…Түүнийг орлогоо нотлохгүй байна гэдэг шүүмж нэлээд явсан. Харин өөрийнх нь ярьснаар, ямар нэг улс төрийн шалтгаанаар АТГ тайлбар хийж, зарлахгүй барьчихаад байгаа бололтой шүү” гэцгээж байна. Мөн, Л.Оюун-Эрдэнэ “…Улс орны ахуй амьдрал хариуцаж байсан учраас олон зүйлийг тэвчиж өнгөрөөлөө.

Төрөө бодоод, намаа бодоод өдөр тутмын ажил хариуцаж байгаа хүний хувьд тэвчиж гарахыг, аль болох хүмүүстэй уулзахгүй байхыг эрхэмлэж байна. Харин ховоор ажил хийдэг, хэт мэдэмхийрч үг дамжуулагч нар аа, одоо Л.Оюун-Эрдэнийг өөрчлөх зорилго чинь хангагдсан бол одоо урдах ажлаа хий. Хамтарсан засгийг унагах шийдвэрийн ард наад “тоо”-нууд чинь юу болсныг та нар харж л байгаа биз дээ” гэжээ. Түүний энэ үгийг “…Мань эр тэнд сууж байсан зарим нэг хүнд хандаад хэлчихнэ лээ. Хамгийн гол нь, энэ улс төрийн ажиллагааны эцэст улсын эдийн засгийн үзүүлэлт унаж байна шүү, одоо арга хэмжээ авч, эдийн засагтаа анхаарах цаг гэдгийг хэлсэн” гэж байна.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ тус хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч Г. Занданшатарыг дэмжиж буйгаа хэлжээ. Тэгэхдээ “…Уг нь хуулиар бол Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх ёстой. Гэсэн ч цагаа тулахаар олон өөр нөхцөл байдалтай нүүр тулдаг. Үүнийг би маш сайн ойлгож байна. Харин сайд болох гээж сууж байгаа та нар шаардлагатай үед өмнөөс нь гал авч байх хэрэгтэй шүү. Нэгэнт танхимд нь сонгогдож ороод сайдаар томилогдсон бол баг болж ажиллаарай. Сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү” гэсэн байна.

Энэ талаар нь “…Шууд утгаараа, өөрийнхөө кэйсийг Г.Занданшатар дээр битгий давтагдаасай гэдэг агуулгаар хэлсэн. Засгийн газрынхаа сайд нарыг бүрдүүлэхэд ямар нөлөө орсон, ерөнхийдөө өөрөө багаа томилж чадаагүй, тийм боломж байдаггүй гэсэн үг. Улс төр нэгэнт хөдлөөд Ерөнхий сайдыг унагах ажиллагаа явагдах үед танхимынх нь сайд нар урвасан, зарим нэг нь үйл явцын гол дүрд тоглосон гэдгийг тойруугаар хэлсэн. Тэр тусам, сүүлийн үгний эзэн бол тодорхой байсан” гэв. Үүнээс гадна, “…Яг үнэндээ, бид сонгуульд ялсан жаргалаа даахгүйн зовлон болж байна шүү.

Уг нь олон улсад 2024 онд МАН ганцаараа 50-иас дээш хувь бүрдүүлсэн нам болсон. Харамсалтай нь, энэ ялалт зарим нэг хүний сандал ширээ булаацалдах атгаг хүслийг төрүүллээ. Ер нь бол, бид олонх биш олон байсан бол өдийд бүх зүгээр л явж байх байсан” гэжээ. Харин энэ тухайд “…УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөх сонгогчдын санаа бодол, МАН-ын тооцоогоор “50+1” хувилбараар санал авах боломж муу байсан. Гэтэл ялчихсан. Олон суудал авсан бол хамтарсан Засгийн газрыг байгуулахаас өөр гарц байхгүй. Олонх болчихсон учраас шалтаг болж байна гэж Л.Оюун-Эрдэнэ хэлээд байна лээ. Дээрээс нь, үүн дээр дөрөөлж, шунал хүслээ гүйцэлдүүлэхээр улс төрийг бужигнуулсан. Тэгээд санасандаа хүрлээ гэдгийг л хэлсэн” гэж тайлбарлан ярьцгааж байна.

Эх сурвалж:“Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 121 (7618)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Ажлын хэсэг болон байнгын...
Ухаахудагийн тогтоолын төсөл...

Л.Оюун-Эрдэнэ: АТГ дээр бариад байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна

Баяр 2025-07-07
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Л.Оюун-Эрдэнэ: АТГ дээр бариад байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн. Тэр нь үргэлжлэн өрнөсөөр сар шувтрах гэж байна. Тодруулбал, сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан. Тиймээс МАН-д дараагийн Ерөнхий сайдыг тодруулах шаардлага үүсэж байгаа юм. Бараг долоо хоногийн хойно ЕТГ-ын дарга Г. Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болж, МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулсан.

Удирдах зөвлөлийнх нь 32 гишүүн 100 хувиар дэмжээд Бага хурлаараа хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Ингээд процесс цааш үргэлжилсээр “…Г.Занданшатарын” хэмээх Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тэгвэл, ойрын өдрүүдэд Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр хэлэлцсэн 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр болсон зарим зүйл улс төрийн хүрээнд, тэр дундаа МАН-ынхны хүрээлэлд нэлээд яригдах хандлагатай байна.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр юу, юу хэлснийг нэлээд ярьж байна. Тэрээр намынхандаа АТГ-тай холбоотой мэдээлэл, эсвэл тайлбар гэхээр зүйлийг ярьжээ. Тэрээр “…Би АТГ-т холбогдох материалуудыг аль эрт тавдугаар сарын 23-нд өгсөн. Гэвч одоог хүртэл нийтэд зарлуулахгүй барьж байна. АТГ ч тайлбар хийлгүй өнөөдрийг хүрлээ. Үүнийг би “…Улс төрийн шалтгаантай” гэж үзэж байна.

Ер нь цаашид үүнтэй холбоотой ярих зүйл их гарна. Энэ бүхний цаана юу болсон бэ гэдэг талаар хэлэх зүйл ч их болж байна. Удах тусам тодрох увайгүй зүйлс их болсон доо. Юутай ч болж өнгөрсөн үйл явдлуудын хөөс бууг” гэжээ. Энэ талаар нь улс төрийн хүрээнд “…Түүнийг орлогоо нотлохгүй байна гэдэг шүүмж нэлээд явсан. Харин өөрийнх нь ярьснаар, ямар нэг улс төрийн шалтгаанаар АТГ тайлбар хийж, зарлахгүй барьчихаад байгаа бололтой шүү” гэцгээж байна. Мөн, Л.Оюун-Эрдэнэ “…Улс орны ахуй амьдрал хариуцаж байсан учраас олон зүйлийг тэвчиж өнгөрөөлөө.

Төрөө бодоод, намаа бодоод өдөр тутмын ажил хариуцаж байгаа хүний хувьд тэвчиж гарахыг, аль болох хүмүүстэй уулзахгүй байхыг эрхэмлэж байна. Харин ховоор ажил хийдэг, хэт мэдэмхийрч үг дамжуулагч нар аа, одоо Л.Оюун-Эрдэнийг өөрчлөх зорилго чинь хангагдсан бол одоо урдах ажлаа хий. Хамтарсан засгийг унагах шийдвэрийн ард наад “тоо”-нууд чинь юу болсныг та нар харж л байгаа биз дээ” гэжээ. Түүний энэ үгийг “…Мань эр тэнд сууж байсан зарим нэг хүнд хандаад хэлчихнэ лээ. Хамгийн гол нь, энэ улс төрийн ажиллагааны эцэст улсын эдийн засгийн үзүүлэлт унаж байна шүү, одоо арга хэмжээ авч, эдийн засагтаа анхаарах цаг гэдгийг хэлсэн” гэж байна.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ тус хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч Г. Занданшатарыг дэмжиж буйгаа хэлжээ. Тэгэхдээ “…Уг нь хуулиар бол Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх ёстой. Гэсэн ч цагаа тулахаар олон өөр нөхцөл байдалтай нүүр тулдаг. Үүнийг би маш сайн ойлгож байна. Харин сайд болох гээж сууж байгаа та нар шаардлагатай үед өмнөөс нь гал авч байх хэрэгтэй шүү. Нэгэнт танхимд нь сонгогдож ороод сайдаар томилогдсон бол баг болж ажиллаарай. Сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү” гэсэн байна.

Энэ талаар нь “…Шууд утгаараа, өөрийнхөө кэйсийг Г.Занданшатар дээр битгий давтагдаасай гэдэг агуулгаар хэлсэн. Засгийн газрынхаа сайд нарыг бүрдүүлэхэд ямар нөлөө орсон, ерөнхийдөө өөрөө багаа томилж чадаагүй, тийм боломж байдаггүй гэсэн үг. Улс төр нэгэнт хөдлөөд Ерөнхий сайдыг унагах ажиллагаа явагдах үед танхимынх нь сайд нар урвасан, зарим нэг нь үйл явцын гол дүрд тоглосон гэдгийг тойруугаар хэлсэн. Тэр тусам, сүүлийн үгний эзэн бол тодорхой байсан” гэв. Үүнээс гадна, “…Яг үнэндээ, бид сонгуульд ялсан жаргалаа даахгүйн зовлон болж байна шүү.

Уг нь олон улсад 2024 онд МАН ганцаараа 50-иас дээш хувь бүрдүүлсэн нам болсон. Харамсалтай нь, энэ ялалт зарим нэг хүний сандал ширээ булаацалдах атгаг хүслийг төрүүллээ. Ер нь бол, бид олонх биш олон байсан бол өдийд бүх зүгээр л явж байх байсан” гэжээ. Харин энэ тухайд “…УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөх сонгогчдын санаа бодол, МАН-ын тооцоогоор “50+1” хувилбараар санал авах боломж муу байсан. Гэтэл ялчихсан. Олон суудал авсан бол хамтарсан Засгийн газрыг байгуулахаас өөр гарц байхгүй. Олонх болчихсон учраас шалтаг болж байна гэж Л.Оюун-Эрдэнэ хэлээд байна лээ. Дээрээс нь, үүн дээр дөрөөлж, шунал хүслээ гүйцэлдүүлэхээр улс төрийг бужигнуулсан. Тэгээд санасандаа хүрлээ гэдгийг л хэлсэн” гэж тайлбарлан ярьцгааж байна.

Эх сурвалж:“Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 121 (7618)

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

15 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

15 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

15 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

15 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

15 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

15 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

15 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

15 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

15 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

15 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

15 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

15 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2026-04-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2026-05-01 өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах