• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

П.Сайнзориг: Монгол Улсын харьяат болгож болох агуулга бүхий нэмэлт оруулна

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.30) хуралдаан 14 цаг 06 минутад гишүүдийн 54.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр товлов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр даргалсан бөгөөд Олон улсын парламентын өдрийг угтан зохион байгуулсан “Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлгийн талаар мэдээлэл танилцуулж, мэндчилгээ дэвшүүллээ.

Өнөөдөр Олон улсын парламентын өдөр тохиож байна. Тус өдрийг энэ жил “Achieving gender equality, action by action” буюу “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл үйлдлээр” уриан дор тэмдэглэхээр Олон улсын парламентын холбооноос шийдвэрлэсэн. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд дараах мэдээллийг Б.Энхбаяр гишүүн танилцуулав.

Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөндөө хүний эрх, эрх чөлөөг дээдлэн баталгаажуулах зорилтын хүрээнд жендерийн тэгш байдлыг хангах асуудлыг зорилт болгон дэвшүүлж, энэ талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэв. Мөн энэ өдрийг угтан Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаар хоёр өдрийн уулзалт-хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 23, 24-ний өдөр зохион байгуулсныг дурдав.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд НҮБ-ын хүний эрхийн механизмийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт 2010, 2015, 2020 онд үндэсний илтгэлээ хүргүүлсэн бөгөөд энэ жил буюу 2025 онд дөрөв дэх илтгэлээ хүргүүлэх товтой байгаа юм. Түүнчлэн 2026 оны 7 дугаар сард Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын дараагийн тайланг илгээнэ. Үүнтэй холбоотойгоор тус конвенцын хэрэгжилтийг хангуулах болон хяналт тавих парламентын механизмыг сайжруулж, бэлтгэл ажлыг эхлэх, мөн Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын тайлагнал болон хэрэгжилтийн явцад тавих парламентын хяналтыг нэмэгдүүлэх талаар харилцан туршлага санал бодлоо солилцлоо. Ийнхүү Хүний эрхийн төлөв байдлын тайлагналын механизм болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, түүний хүрээнд Монгол Улсын хүлээж буй үүрэг, парламентын оролцооны ач холбогдлын талаар гишүүн орнуудаас хүлээн авсан зөвлөмжүүдийг хэлэлцэх, тэдгээрийг хэрэгжүүлэхэд парламентын оролцоог нэмэгдүүлэх стратегиудыг хэлэлцсэн нь нэн чухал ач холбогдолтойг Б.Энхбаяр гишүүн хэллээ. Цаашид хүний эрх, жендэрийн асуудлаар анх удаа хийсэн парламентын өөрийн үнэлгээгээр өгсөн зөвлөмжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, тогтмол мониторинг хийх замаар хэрэгжилтийг хангахыг зорьж ажиллах шаардлагатай байгааг цохов. Түүнчлэн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хурал, Британийн парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлэг, Олон улсын парламентын холбооны ажлын албаны гурван талт уулзалтыг жендэрийн тэгш байдал сэдвээр зохион байгуулсан гээд “Цаашид хүний эрхийн чиглэлийн хууль тогтоомж, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог институцийн түвшинд хангах олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бодитой хэрэгжүүлэх, парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд бидний зүгээс идэвх санаачилга гаргаж Олон улсын парламентын холбоо болон бусад улс орнуудын парламенттай хамтран ажиллана” гэв. Төгсгөлд нь Б.Энхбаяр гишүүн Олон улсын парламентын өдрийн мэндийг дэвшүүлээд үйлдэл бүрээрээ жендэрийн тэгш байдлыг хангахыг уриаллаа.

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн, Улсын Их Хурлын 2025 оны хаврын чуулганы 6 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт танилцуулсан.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах Авилгатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын нийт 276 төсөвт байгууллага, 2 төсөл, сан, төрийн өмчийн 12 аж ахуйн нэгжийн, нийт 233 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болохоо Сангийн сайд танилцуулав.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр Хууль зүйн байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 739 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 1 их наяд 578.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 160.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороон харьяалагдах 5 төсвийн ерөнхийлөн захирагчийн 51 төсөл, арга хэмжээнд 160.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 87.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Дараа нь Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын  2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 232 тайлан нэгтгэснээс 129 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 103 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 125 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 4 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны санхүүгийн тайланд 2 тайлан нэгтгэснээс 1 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, нэг байгууллагыг түүвэрт хамруулжээ. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон харьяа байгууллагад “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 43 тайлан нэгтгэснээс 27 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 16 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон 27 байгууллагад “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ. Шүүхийн сахилгын хорооны даргын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Улсын Ерөнхий прокурорын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн. Санхүүгийн нэгтгэсэн тайланд 44 тайлан нэгтгэснээс 29 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 15 байгууллагыг түүвэрт хамруулж, харьяа 29 байгууллагад “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Авлигатай тэмцэх газар даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Ингээд Байнгын хороо Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Дэлхий дахинд үүсээд буй сорилт, бэрхшээлийн Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4 дэх заалтын дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэв.

Эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс “Хэмнэлтийн” хэмээн тодорхойлж болох энэхүү тодотголд бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталсан гэлээ. Цомхон, бүтээмжтэй төртэй байх хүрээнд төрийн албаны орон тоог 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн 9 хувиар бууруулахаар тооцсон байна.

Мөн төрийн тусгай байгууллагаас бусад төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардал, байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр, арга хэмжээний зардал зэргийг хэмнэхээр тооцож холбогдох өөрчлөлтийг тодотголын төсөлд тусгажээ.

Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 96.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 3.8 тэрбум төгрөг, нийт 100.2 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Салбарын хэмжээнд 1,000 орон тоо буурч, 27,452 орон тоотой байхаар тооцсон болохыг Сангийн сайд танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 57.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 10.2 тэрбум төгрөг, нийт 67.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Салбарын хэмжээнд 216 орон тоо буурч, 2,199 орон тоотой байхаар тооцсон байна.

Улсын Ерөнхий прокурорын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 13.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 0.01 тэрбум төгрөг, нийт 13.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Салбарын хэмжээнд 132 орон тоо буурч, 1,370 орон тоотой байхаар тооцсныг Б.Жавхлан сайд танилцуулсан. Бусад салбар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Сахилгын хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 9.2 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 1.1 тэрбум төгрөг, нийт 10.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Бусад салбаруудын хэмжээнд 66 орон тоо буурч, 674 орон тоотой байхаар тооцжээ.

Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болох юм байна.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах 8 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогод өөрчлөлт оруулаагүй бөгөөд зарлагыг 191.4 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хороо төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ анхаарал хандуулах хэд хэдэн асуудлыг Ерөнхий аудитор танилцууллаа.

Төрийн албан хаагчийн тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлж болзошгүй гэлээ. Иймд төсвийн ерөнхийлөн захирагчдад өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны бүтээмжийн үнэлгээ хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудынхаа орон тоонд зохицуулалт хийх боломж олгох асуудлыг судалж үзэхийг дурдсан.

Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд 2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх гэж заасан. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж, орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үр дагавар үүсгэх эрсдэлтэйг анхаарах шаардлагатай гэв.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг хэллээ. Иймд хэлэлцүүлгийн явцад гарц шийдлийг нь тодорхойлох шаардлагатай болж буйг анхаарахыг хүсэв. Үүний зэрэгцээ төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатын стандартын дагуу хянаж, дүгнэлт гарахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол гарч байгааг анхааралдаа авахыг хүсэв. Аудит дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгаагаа дурдсан.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэжээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, П.Сайнзориг, Х.Баасанжаргал нар хууль санаачлагч болон Сангийн сайд, Ерөнхий аудитор, төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан. Хууль зүйн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүнээс энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хуралдааны төгсгөлд шийдвэрлэсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.” гэж заасан байдгийг илтгэлийн эхэнд дурдав. Улсын Их Хурлаас 1995 онд  баталсан Харьяатын тухай хуулиар иргэний харьяалал хийгээд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллыг сэргээн тогтоох, харьяатаас гарахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.” гэж заасан байдаг.

Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулга бүхий нэмэлт оруулахаар боловсруулсан хэмээн П.Сайнзориг гишүүн танилцууллаа. Хүчин төгөлдөр хуульд  “...болно.” гэсэн сонголт бүхий зохицуулалтаар заасан нь  аль нэг этгээдэд заавал үүрэг болгосон агуулга байхгүй гэдгийг тэрбээр тодотгов.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж,  хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа биеийн тамир, спортын талаарх арга хэмжээнүүд нь Монгол Улсад нийтийн биеийн  тамир, үндэсний спортыг хөгжүүлэхээс гадна спорт дахь хүний нөөцийн шинэ түвшинд гаргах, олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпын хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэл зорилготой байна. Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайланг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалд  нийцүүлэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай  хуулийн төслийг боловсруулжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир гишүүн асуулт асууж, төсөл санаачлагч П.Сайнзориг гишүүн хариулт, тайлбар өгөв. Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд дэмжсэн эсэх байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 10 нь Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг мөн гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд энэ талаарх санал, дүгнэлтээ танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Олон улсын парламентын өдөр...
Соёмботой хөшөөнөөс урагш Ривер...

П.Сайнзориг: Монгол Улсын харьяат болгож болох агуулга бүхий нэмэлт оруулна

Kuzmo 2025-06-30

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах