1,250,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай “BLAST.tv Austin Major 2025” буюу CS2-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтууд зургадугаар сарын 3-ний өдөр эхлэсэн билээ.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас анх удаа хоёр баг тоглох бөгөөд тэдний нэг болох The MongolZ баг гуравдугаар шатнаас тоглолтууд зургадугаар сарын 13-ны өдрөөс эхлэлээ. Эхний тоглолт Бразилийн FURIA багтай тоглож 13-11 (Inferno) харьцаагаар хожигдоод байсан бол дараагийн тоглолтоо Хойд Америкийн Liquid багтай тоглож 13-7 (Ancient) харьцаагаар хожсон юм. Улмаар гурав дахь тоглолтоо өнгөрсөн шөнө Хятадын Lynn Vision Gaming багтай тоглож 13-7 (Nuke) харьцаагаар хожлоо. Тус тоглолт бүгд BO1 буюу нэг л тоглолтоор шийдэгдсэн юм.
Улмаар өнөөдөр шөнө хоёр хожил, нэг хожигдолтой бол Европын холбооны FaZe Clan багтай тоглоно. Тус тоглолт BO3 буюу гурван тоглолтоор шийдэгдэх бөгөөд он гарсаар нэг тоглолтыг "IEM Melbourne 2025" хийж The MongolZ хожиж байжээ.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.
Харин Монголоос оролцож байгаа нөгөө баг болох "Chinggis Warriors" эхний шатнаас оролцож 1 хожил, 3 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.
"Chinggis Warriors" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал 'carnage', Б.Өнөдэлгэр 'controlez', З.Ундрахбаяр 'ROUX', Я.Ариунжаргал 'ariucle', Э.Төгс-Эрдэнэ 'efire', Б.Содбилэг 'cool4st' нар тоглож байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.