• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна

Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж, өнгө үзэмжийг доройтуулсан тохиолдлууд сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна. Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлж, яагаад өмч хөрөнгө үнэгүйдэх болсон суурь шалтгаануудыг тодруулж, сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Эдгээр асуудлаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D),  профессор В.Оюумаатай ярилцлаа.

-Нийслэлийн өмчийг хувьдаа хууль бусаар ашиглаж байгаа асуудал Төв цэнгэлдэх хүрээлэн, Ж.Хатанбаатарын эмнэлэг гээд ойрын жилүүдэд нэлээд яригдаж байна. Энэ асуудал яагаад үүсэх болов гэдгээс яриагаа эхлүүлье?

-Нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж байгаа асуудал нь 10-аас дээш жил буюу урт хугацаандаа үргэлжилсэн ужгирсан асуудал байдаг. Ийм олон жил нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн болон үнэ төлбөргүй ашиглаж ирсэн тохиолдлууд байна. Хамгийн ойрын жишээ нь НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны клиник төв, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сэлбэ үйлчилгээний төвийн Ж блок гэх мэт  нэрлэж болно. Миний хувьд 2024 оны нэгдүгээр сард нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар томилогдоод, нийслэлийн өмчийн барилгуудаар явж үзсэн. Гэтэл маш олон барилга дандаа өнгөрсөн цаг дээр, нийслэлийн өмч байсан л гэж яригдаж байсан. Бид барилгын асуудлыг судалсан, хяналт шалгалтууд хийсэн. Эхний ээлжид зөвхөн түрээсийн зориулалтаар нийслэлийн өмчийг ашиглуулж байгаа газруудад шалгалт хийхэд нийт 20 гаруй зөрчил илэрсэн. Эдгээр зөрчлийг иргэний болон эрүүгийн хэргийн журмаар хянан шалгуулж байна.

-Нийслэлийн өмчийг түрээсэлсэн газруудад ихэвчлэн ямар зөрчил илэрсэн бэ. Ер нь нийслэлийн өмчийг хэдий хэр үнээр түрээсэлдэг юм бэ?

-Нийслэлийн өмчийг түрээслэх асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу түрээсэлдэг. Нийслэлийн өмчийн түрээсийн тариф зах зээлийн үнээс хамаагүй бага. Тиймээс өнгөрсөн жил дүгнэлт хийгээд түрээсийн үнийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлж ажилласан. 2025 онд Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулан түрээсийн үнийг огт нэмээгүй. Өмнөх хяналт шалгалтаар олон жил нийслэлийн өмчийн байр талбайг ашигласан боловч нэг ч төгрөгийн орлого төвлөрүүлээгүй аж ахуйн нэгж, хувь хүн байсан. Бид тэдний төлөөгүй түрээсийн төлбөрийг өнгөрсөн жил нөхөн төлүүлэх ажлыг эрчимтэй явуулсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчийг ашиглаж, эзэмшиж байсан 210 гаруй хуулийн этгээд, хувь хүнээс нийслэлд 310 сая төгрөгийн өр төлбөр үлдээсэн баримт байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид эдгээр байгууллага, иргэдтэй холбогдож, өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа боловч өр төлбөрөө төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдлууд гарч байна. Ийм тохиолдолд бид хууль хяналтын байгууллагаар шалгуулна.

-2025 онд мөн эдгээр хяналт шалгалт үргэлжлээд явах уу?

-Энэ жилээс хяналт шалгалтыг тодорхой чиглэлд төрөлжүүлэн явуулж байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдийн байр ашиглалттай холбоотой асуудлыг шалгахад багагүй зөрчил илэрч байна. Энэ сараас ерөнхий боловсролын сургуулийн байр талбайн ашиглалтыг хянан шалгаж эхэллээ. Бидний зүгээс нийслэлийн өмчийн байр талбайн ашиглалтад хяналт тавьж байгаа нь аливаа байгууллагын үйл ажиллагааг доголдуулах гэсэнгүй. Нийслэлийн өмчийн байр талбайг хэрхэн хуулийн хүрээнд ашиглаж байна, илүүдэлтэй байр талбайг хуулийн дагуу гэрээ байгуулж, нийслэлд орлого төвлөрүүлж байна уу гэдгийг л шалгаж буй үйл явц. Шалгалтаар нийслэлийн өмч хөрөнгө алдагдсан, бусдын өмчлөлд шилжсэн, олон жилээр үр ашиггүй ашигласан, үнэ төлбөргүй эсвэл маш бага үнээр ашиглахдаа ямар ч сэтгэлгүй нуранги, балгас болгочихсон ийм дүр зураг угтаж байгаа нь үнэхээр харамсалтай.

-Нийслэлийн өмчийг хууль бусаар ашигласан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүссэн талаар та дээр дурдсан. Хэрэг, зөрчлийн талаар тодорхой жишээгээр тайлбарлаад өгөөч?

-Асуудлууд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 360 орчим түрээсийн гэрээ байдаг. Үүнээс таван түрээслэгчид давуу эрх олгосон байсан. Өөрөөр хэлбэл, бүх түрээслэгчтэй жил бүр гэрээ хийж, гэрээг дүгнэж сунгаад явдаг бол эдгээр таван түрээслэгчдэд таван жилээр барилгыг түрээсэлсэн байсан.

Тухайлбал, 3, 4 дүгээр хороололд Москва рестораны баруун талд байрлах гар утас худалдааны барилгад хуучин шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан. Таван жилээр түрээсийн гэрээ хийсэн. Нийт талбайгаараа 3.7 сая төгрөг сар тутам нийслэлд төлдөг. Гэхдээ лангуу түрээслэгч нартаа дам түрээслээд сард 20 сая төгрөгийн ашиг олдог байсан. Мөн барилга дээр нэмж нэг давхар барилга барьж, лоунж үйл ажиллагаа явуулж байна. Одоо дээр дурдсан дам түрээсийн гэрээг цуцалж, шууд гэрээ байгуулан нийслэлд 20 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлж байна. Нийслэлийн өмчийг ашиг олох зорилгоор дам түрээслэхийг журмаараа хориглосон байдаг. Гэтэл давуу байдал олгоод таван жилээр ийм байдалтай түрээслэсэн байгаа юм.

Өөр нэг жишээ хэлэхэд, БГД-ийн 7 дугаар хорооны “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийн хуучин байрыг мөн ялгаагүй түрүүнд дурдсан гар утасны худалдаа эрхэлж байсан этгээд буюу нэг эзэнтэй хоёр компани тус бүр 5 жил түрээсэлсэн. 5 жилээр түрээслэх хугацаандаа уг байрыг нэг өдөр ч ашиглаагүй. Цоожтой байлгаж байсан. Ямар зорилгоор энэ үйлдлийг хийгээд байгааг мэдэхгүй байна. Очихоор ус байхгүй, халуун ус тасарсан, усны шугам хөлдсөн, цонх хагарсан, хаалга эвдэрсэн гээд ямар ч ашигласан шинжгүй. Уг асуудалд түрээслэгчийн давуу эрхээр байрыг хувьчилж авах гэсэн цаад ашиг сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Улаанбаатар хотын удирдлагын зүгээс ашиглаж болох барилгыг ашиглаж, хэрэгцээгүй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх, чөлөөлсөн газарт нийслэлийн иргэдэд хэрэгтэй тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг барих, мөн дуудлага худалдааг нээлттэйгээр зохион байгуулах зарчим барьж ажиллаж байгаа. Хэн мэдээлэлд ойр нь өөртөө давуу байдал үүсгэж, нийслэлийн иргэдийн эрх ашгийг зөрчдөг үйлдлийг таслан зогсоох нь бидний ажиллаж буй чиг шугам юм.

-Тэгвэл нийслэлийн өмчийг яаж ашиглавал зөв болох вэ. 2021 оноос хуралдаагүй байсан Өмч хувьчлалын комисс сая хоёр ойрхон хуралдлаа. Энэ нь нийслэл өмчдөө анхаарч байгаа бас нэгэн жишээ болов уу?

-Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хоёрдугаар хуралдаан тавдугаар сарын 2-нд болсон. Урьд өмнөх НИТХ-аас баталсан өмч хувьчлах жагсаалтад орсон 28 барилга байгууламжийг хувьчлах эсэхийг хэлэлцэж, 12 барилгыг хувьчлах жагсаалтаас хасахаар шийдвэрлэлээ. Гурван барилгыг актлан нурааж, газрыг нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгох зэргээр шийдсэн.

Өмч хувьчлалын арга хэлбэрүүдийн хувьд дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт, хувь хөрөнгөөр хувьчлах, нийслэлийн өмчит хуулийн этгээдийг татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах, менежментийн гэрээний үр дүнгээр хувьчлах, давуу эрхтэй тусгай төрлийн хувьцааг гаргах зэрэг хэлбэр бий л дээ. Нийслэлийн зүгээс өмч хувьчлалыг олон нийтэд нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар явуулах чиглэлд илүү анхаарч байна. Жишээлбэл, олон нийтэд яригдаад байгаа сэдэв менежментийн гэрээгээр өмч хувьчлах тухайд авч үзье. Нийслэлийн өмчийг нийслэл өөрөө ашиглаж байгаа бол засвар, арчлалтыг тодорхой хэмжээнд хийгээд явдаг. Энэ зардал, татаасыг бууруулах зорилгоор менежментийн гэрээгээр хөрөнгийг хувьчилдаг. Менежментийн гэрээгээр авсан газрын үйлчилгээ сайжирч, иргэдэд хүрэх хүртээмж нэмэгдэх ёстой. Төрөөс авах мөнгөний хэмжээг тогтмол бууруулж байх зорилготой гэрээ. Үүнээс биш улсаас авдаг мөнгөө аваад л, ашгаа өөрөө хүртдэг гэрээ биш. Бид менежментийн гэрээний үр дүнг маш зөв дүгнэх ёстой. Менежментийн гэрээгээр нийслэлийн өмчийг ашиглаж байгаа хүмүүс нийслэлд орлого төвлөрүүлдэггүй. 10, 20 жил хөрөнгийг ашиглаж, маш их хэмжээний засвар үйлчилгээ, өр төлбөр үлдээдэг.

-Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн өмч хөрөнгийг балансаас яаж гаргаж авсан байх вэ. Өмчийн бүртгэлийн асуудал сул санагдлаа?

-Үүнд ганцхан жишээ дурдахад, нийслэлийн өмчийн барилга байгууламж хамгийн сүүлд 2011 оны балансад бүртгэлтэй байсан боловч 2012 оны  балансаас ямар нэгэн шийдвэргүйгээр хасагдсан зөрчил илрүүлсэн. Манай бүх бүртгэл цаасан суурьтай явж ирсэн. Нэг дүүргийн өмчийг нэг мэргэжилтэн л хариуцаж ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэр дүүргийн өмчийг сайн мэдэх ганц хүн нь зөвхөн тэр мэргэжилтэн болж байгаа юм. Нийслэлийн Өмчийн газрын дарга ч өөрөө тэдгээрийг сайн мэдэж, хянах боломжгүй байсан. Мэдээж хүн ажиллуулж байгаа учраас тэр хүний санаатай, санамсаргүй үйлдлүүд, ажлын хариуцлага зэрэг ч өмчийн бүртгэлийн асуудалд нөлөөлж болно. Иймээс НЗДТГ-аас захиалан нийслэлийн өмчийн бүртгэлийн системийг хийлгэж, ашиглалтад оруулаад байна. НЗДТГ-аас захиалагчийн хяналтыг тавьж, туршилтууд хийгдэж, программд тайлан шивж эхэлсэн. Ингэснээр уг программд хэн, хэзээ, яаж нэвтэрсэн, ямар хөрөнгө бүртгэсэн, хассан бүх мэдээлэл тодорхой харагдана. Шинэ программын сургалтууд хийгдэж, нийслэлийн өмчийн харилцааны газрын алба хаагчдаас гадна нийслэлийн харъяа 877 байгууллагын нягтлан, санхүүгийн ажилтан программд мэдээллээ нэгтгэх юм.

-Нийслэл өмчдөө эзэн болж, хяналт шалгалтаар зөрчлүүдийг илрүүлж, өмчийн бүртгэлийг цахимжуулснаар орлого төвлөрүүлэлт хэр нэмэгдсэн бэ?

-Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлд орлого төвлөрүүлэх үүрэгтэй байгууллагуудын нэг. Орлого төвлөрүүлэх төлөвлөгөөг тухайн жилд НИТХ-аас баталдаг. Манай Өмчийн харилцааны газар нь өнгөрсөн 2024 онд 7.3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт бүрдүүлээд байна. 2024 онд өмч хувьчлал явагдаагүй, зөвхөн нэг хувьцаат компанийн 34 хувийн нээлттэй хувьчлал явагдсан. Тиймээс 2024 оны орлого төвлөрүүлэлтээс 1.4 тэрбум төгрөг тасрах төлөвтэй байсан ч бид орлогыг давуулан биелүүлсэн. Энэ нь өнгөрсөн жилүүдэд бид энэ хэмжээний боломжоо алдаад явжээ гэсэн үг. Айл гэр ямар эмх цэгцтэй байдаг билээ түүнтэй л адил Улаанбаатар хот ч гэсэн тийм эмх цэгцтэй байх ёстой. Бидний зүгээс нийслэлийн өмчид өөрийн юм шиг ханддаг хүмүүстэй хамтарч ажиллахад хэзээд бэлэн байна.

-2025 онд өмч хувьчлал болох уу. Шалгаруулалт яаж явагдах вэ?

-НИТХ-аас өмч хувьчлалын жагсаалтыг баталдаг. Жагсаалтын дагуу нийслэлийн Өмч хувьчлалын комисс хөрөнгийн үнэлгээг тогтоох, хувьчлах дараалал, үйл явцыг баталж, нийслэлийн Өмчийн харилцааны газар өмч хувьчлах үйл ажиллагааг зохион байгуулдаг. НИТХ-аар 9 үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 2025 онд баталж, үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар ил тод зарлахаар төлөвлөж байна. Энэ жагсаалтыг НИТХ-ын хоёр удаагийн хурлаар хэлэлцэж, 13-аас 9 болтол нь бууруулж шийдвэрлэсэн. Нийслэлийн харьяа 877 байгууллагаас ашиглах боломжгүй, цаашид үр өгөөжийг нь гаргаж чадахгүй хувийн өмчид шилжүүлье гэсэн барилгуудын жагсаалтыг гаргуулж, НИТХ-д өргөн барьсан нь энэ. Өмнөх жилүүдэд батлагдсан байсан үл хөдлөх хөрөнгө мөн хувьчлалын жагсаалтад байгаа. Өмч хувьчлалын хэлбэрийг НИТХ батална. Бидний хувьд үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар ил тод зарлах нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ байна. Өмч хувьчлал, нийслэлийн өмчтэй холбоотой бүхий л мэдээллийг бид холбогдох сувгуудаараа нээлттэй мэдээлнэ. Мэдээлэлд үндэслэн хувьчлагдах эд хөрөнгийг иргэд очиж үзэх, хувьчлалын үйл явцад биечлэн оролцох бүрэн боломжтой юм. Тодотгоход, хувьчлалын үйл явц иргэдэд нээлттэй байх болно.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
NBA-ын плэй-оффын эхний шатны...

В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна

Kuzmo 2025-05-07

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #ММ-ын тодруулга   #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

5 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

6 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

6 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах