Электрон тоглоомын CS2-ын төрлийн "PGL Bucharest 2025" тэмцээн Румын Улсын нийслэл Бухарест хотод өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-д эхэлнэ. $1,250,000 (4.37 тэрбум төгрөг) шагналын сантай дэлхийн шилдэг 16 баг оролцох тэмцээнд Монголын "The MongolZ" баг тоглож хоёр дахь хожлоо байгуулж шигшээ шатны төлөө тоглохоор боллоо.
Тодруулбал, өнгөрсөн шөнө манай залуус нэг хожил хоёр хожигдолтой байсан Бразилын "FURIA" багтай тоглож (Mirage 13-9, Nuke 13-11) харьцаагаар хожил байгуулж шигшээ шатны төлөө Европын холбооны Team Falcons багтай өнөөдөр /2025.04.10/ 21:00 цагаас тоглохоор боллоо. Улмаар хоёр багийн хожсон баг нь шигшээ шатны цувралд шалгарах бол хожигдсон баг нь гэртээ харих билээ
Манай залуус эхний тоглолтоо Францын "3DMAX" багтай хийж 1-2 (Ancient 13-11, Inferno 10-13, Anubis 10-13) харьцаагаар хожигджээ. Улмаар хоёр дахь тоглолтоо Польшийн Apogee багтай тоглож 0-2 (Ancient 8-13, Nuke 11-13) харьцаагаар дахин хожигдож хоёр хожигдолтой болоод байсан бөгөөд хожигдох эрхгүй тоглолтод Хойд Америкийн Team Liquid багтай тоглож 2-0 (Mirage 13-11, Anubis 13-7) харьцаагаар хожиж байсан юм.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.