• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.04.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нас ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс ... нийгэм, хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өмнөх өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж  дууссан. Тиймээс Хууль зүйн байнгын хорооноос гаргасан Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжлээ. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлав.

Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан өмнөх өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.

Тэрбээр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, УИХ-ын 2024 оны 18 болон 5 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улс дахь болон хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэлд тусгасан дүгнэлт, зөвлөмжид нийцүүлж хуулийн төслийг боловсруулсан талаараа онцлов. Мөн хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтийг танилцуулаад хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл арилж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэх юм байна гэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Заяабал танилцуулав.

Тэрбээр, хуулийн төсөл боловсруулсан үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлаад, хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болсноор хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшлэх, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнээр зарим хэрэг, маргааныг богино хугацаанд хянан шийдвэрлэх замаар хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үйлчилгээг шат дамжлагагүй, шуурхай авах нөхцөл бүрдэнэ хэмээн хууль санаачлагч үзжээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн санал авч байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64,7 хувь нь үзэл баримтлалын хүрэээнд хэлэлцэхийг дэмжсэн болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан намын бүлэг болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуув. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, дээрх хуулийг төсөлд хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийг хэрхэн хамгаалах талаар орсон заалтын талаар асуув. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үе шат бүрд хүний эрхийн асуудал хөндөгдөж байдаг. Хүнийг саатуулах, баривчлах, цагдан хорих, шүүх зэрэг үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах гол баталгаа нь өмгөөлөл зүйн туслалцаа юм. Гэтэл прокурор буюу улсын яллагчийн эрхээс өмгөөлөгчийн эрх хязгаарлагдмал байгаа нь хүний эрхийг зөрчих нэг үндэслэл болдог. Энэ мэт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд олон жил яригдаж байсан шүүмжлэлийг залруулан хуулийн төсөлд тусгасан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхийн нөхцөл байдал эрс дээшилнэ гэсэн хүлээлттэй байна гэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Л.Мөнхбаатар, Х.Тэмүүжин, Д.Очирбат, Н.Номтойбаяр нар асуулт асуув.

Тухайлбал, хуулийн төсөлд хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан эсэхийг эргэн хянах, өмгөөлөгч шүүхэд нотлох баримт гаргаж өгөөд байвал шүүх хурал олон жил үргэлжлэх нөхцөл үүсэх магадлалтай учир ямар хүрээнд авч үзэх вэ, цахим төхөөрөмжөөс устгагдсан баримтыг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцно гэж заасан. Үүнд тусгайлсан журам гаргах эсэх, хэргийг хэт хялбаршуулан шийдвэрлэхэд бүтээмж хэр өсөх, олон улсын хүний эрхийн эрх зүйн хөгжилтэй энэхүү хуулийн төсөл хэр нийцэлтэй байгаа талаарх асуултуудад Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хариуллаа.

Тэрбээр, сүүлийн нэг жил нийт эрүүгийн хэргийн анхан шатны 33154 шүүх хуралдаан товлогдсоноос 16851 нь хойшилсон байна. Үүний 7141 нь буюу 42,3 хувь нь өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хойшилжээ. Иргэний хэрэгт 59177 шүүх хурал товлогдсон бол 26525 нь хойшилсон. Өмгөөлөгчөөс шалтгаалан иргэний хэргийн 17,4 хувь хойшилжээ. Ингээд шүүх бүрд ийм статистик гарснаас эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан хамгийн олон хойшилсон байна. Өөрөөр хэлбэл, нийт хойшилсон шүүх хуралдааны 51,2 хувь өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу байжээ. Тэгэхээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн үүрэг, оролцоо хамгийн чухал. Гэхдээ хуралдааныг ямар тохиолдолд хойшлуулах талаар журмыг нь тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн. Олон оролцогчтой шүүх хурлыг зохион байгуулахдаа хүний эрхийн зөрчлийг арилгах заалт хуулийн төсөлд орсон. Тухайлбал, Хөгжлийн банкны хэргийг шүүхэд өөрт нь ямар ч хамааралгүй хэргийн шүүх хуралд 20 гаруй хоног зүгээр сууж байх жишээтэй. Тэгэхээр шүүх хурлаар хэлэлцэх асуудалд өөрт нь холбогдолгүй зүйл байвал оролцохгүй байх эрхийг нь нээж өгсөн гэсэн үг. Шүүх хуралд өмгөөлөгчийн зүгээс нэмэлт нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримтыг сэргээх боломжийг нээхээр хуулийн төсөлд тусгасан. Эдүгээ гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж, залилангийн хэргийн 50-иас дээш хувь нь цахим залилан болж байна. Тийм учраас цахим нотлох баримтыг цуглуулах, сэргээх асуудал тулгарч байна. Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийг шалгах явцад баримтаа нэн даруй устгадаг, нуудаг. Тэгэхээр сэргээж гаргасан баримтыг нотлох баримтаар тооцохоос аргагүй. Манай улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессыг олон шалгуураар дүгнэж болно. Өнөөгийн хууль, тогтоомжийн хүрээнд хүний эрхийн шинэчлэлийн шинжтэй өөрчлөлт оруулах бүхий л боломжийг судлаад хуулийн өөрчлөлтөд тусгахыг хичээж ажиллалаа гэв.

Түүний дараа хуулийн төслийг дэмжсэн болон эсрэг байр суурьтай намын бүлгийг төлөөлж болон бүлэгт харьяалалгүй гишүүд урьдчилан өгсөн нэрсийн дагуу үг хэлэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ж.Чинбүрэн нар аливаа хэргийг шүүхдээ гэнэтийн гарсан дуулиан шуугианд хөтлөгдөж, түүнд хэт автах байдал буй болж байгааг анхаарахыг сануулаад хуулийн хэрэгжилтийг хангах нь хамгийн чухал гэдгийг онцоллоо. Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, хүний эрх гэдгийг үл ойшоох хандлага газар авч байна. Тухайн хүн албан тушаал ахих тусам хүний эрхийн зөрчил гаргах нь олонтаа. Төр, төрийн өмчит байгууллага, хувийн хэвшлийнхэн хамтдаа жил бүр хүний эрхийг асуудлыг хэлэлцдэг тогтолцоог бүрдүүлэх, хэлэлцдэг цахим платформтой болох зэрэг санал хэллээ. УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч дууссаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Дараа нь Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Мөн тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара танилцууллаа.

Тэрбээр, хууль санаачлагч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхлэлтийн зохицуулалт нь өмгөөлөгчийн шалгалтад орох хуульчийн эрхийг зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан бодит нөхцөл байдал үүсгэсэн байх тул иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах зорилгын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан байх бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар хуульч нь өмгөөллийн  үйл ажиллагаа эрхлэх эрхийн шалгалтад ороход хууль бус хязгаарлалт тавигдахгүй байх боломж бүрдэж, хуулийн бусад зүйл, заалттай зөрчилдсөн зохицуулалтыг арилгана гэж үзсэн байна гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул санал хураалт явуулахад тус хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хуралдаан үргэлжлэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулсан бол  тус хуулийн төслийг хэлэлцсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа.

Тэрбээр,  хууль санаачлагчийн зүгээс Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, мөрийтэй тоглоом, залилах гэмт хэргийн хохирогч болж, эд хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, валютын гадагш чиглэсэн хяналтгүй урсгалыг зогсоох, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 3 зүйлтэй байх бөгөөд 1 дүгээр зүйлээр төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох, 2 дугаар зүйлээр төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасах, 3 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаар тусгажээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд олон нийтийн телевизээр явагддаг эд, мөнгөний хонжворт сугалаатай холбоотой асуудалд судалгаа хийгдсэн эсэх, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах зорилготой олон удаагийн үйлдэлтэй, сэжигтэй гүйлгээг хориглох, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоос гадна иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах, донтолтоос урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулах, хууль батлагдсаны дараа хэрэгжилтийг хэрхэн хангах, хэн хариуцах, Харилцаа холбооны зохицуулах хороо энэ асуудалд ямар үүрэгтэй оролцох, сошиал орчинд явагддаг зохих зөвшөөрөлгүй хонжворт сугалааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх, банкны гадаад гүйлгээний хяналтад дүн шинжилгээ хийсэн эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Зөвшөөрлийн тухай хуульд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан нь хууль зүйн техникийн хувьд зохисгүй бөгөөд уг асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хялбар аргаар мөнгө олох сэдлээр тоглож байгаа тул иргэдийн орлогыг сайжруулах арга хэмжээг авах, ажлын байрыг нэмэгдүүлэх, мөрийтэй тоглоомын талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалд тодорхой нэг компанийн нэрийг дурдаж нэг компанид чиглэсэн байдлаар хууль тогтоомж батлах нь тохиромжгүй байгааг цаашид анхаарах, банкны гадаад гүйлгээг хэрхэн хянах талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж хуулиар хориглохоор болж буй төлбөрт таавар, бооцоот тоглоом гэсэн агуулгад бооцоот морин уралдаан болон бусад спортын тэмцээн уралдааны бооцооны асуудал хамаарах эсэх талаар асуулт асууж, хариулт авлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг үүсээд байгаа асуудлыг хуулиар хориглох арга хэмжээ авч байгаа нь зүйтэй боловч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад голлон анхаарах, шинэ төрлийн гэмт хэргүүдийн талаар судалгаа тооцоо хийж иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болох, эд хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Засгийн газар хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа хууль зүйн техник болон холбогдох хуулийн зарчмыг баримталж цахим гэмт хэргийн талаарх тусгайлсан хуулиа өргөн мэдүүлэх, хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр мөрдөн шалгах байгууллага дансны мэдээлэл гаргуулан авч байгаа асуудлыг холбогдох хуульд нийцүүлж тодорхой зохицуулах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл мөрийтэй тоглоомд хэт донтсоноос болж гэр бүлийн дотоод асуудал буюу гэр бүл салалт, үр хүүхдийн гэртээ учруулж буй эдийн засаг, сэтгэлзүйн асуудлууд үүсэж байгаа бөгөөд мөн төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан Монгол Улсаас гарах гадаад валютын урсгалд зохицуулалт хийх ёстой талаар, мөрийтэй тоглоомын донтолтын талаар баримтжуулан олон нийтэд түгээх, мэдээллээр хангах, өргөн мэдүүлсэн төсөл хууль хоорондын зөрчил үүсэх магадлалтай гэж зарим хуульчдын үзэж байгааг харгалзан үзэх, аливаа хөндөж буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх нь зүйтэй, нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд сөрөг үр дагаварыг бий болгох асуудал үүсгэдэг тул үүнд анхаарах, нухацтай үзэх, хугацааны хувьд дахин нягтлах талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ард иргэдийнхээ эрхийг хамгаалахын тул хуулийн төслийг маш яаралтай батлах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал цахим мөрийтэй тоглоомноос болж иргэдэд, нийгэмд хор хохирол учирч байгаа тул энэ хуулийн зохицуулалтыг яаралтай батлах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллага иргэдийн дансны мэдээллийг шууд гаргуулан эрхийг нээж өгч байгаа зохицуулалтыг дэмжихгүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал цахим мөрийтэй тоглоомыг зохицуулах хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцүүлэн баталж, төрийн байгууллагуудыг чиг үүргийн дагуу ажлаа хийх боломж бололцоог бүрдүүлэх шаардлагатай талаар саналаа илэрхийлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэв.

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт хариултыг эхлүүлээд өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Цагдаагийн албаны тухай хуульд...
"Тусгаар тогтнол" шүлгийг 3333...

Өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Kuzmo 2025-04-05

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах