• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“АТГ-ын даргыг улируулан томилох тухай” тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 55.9 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга нийтийн өргөдлийн талаар танилцуулав. Иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан орлогод ногдох албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын petition.parliament.mn цахим системд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийтэлсэн. Энэ өргөдөл 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100187 иргэний санал авсан тул нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний дагуу Төсвийн байнгын хороонд хуваарилж байгааг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулаад, тус Байнгын хороо иргэдийн гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг чиглэл болгов.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд, “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдаас Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг улируулан томилуулах тухай саналыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэв. Монгол Улсын Ерөнхий сайдаас Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжсэн байна.  

Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг гэдгийг гишүүд онцолж байсан бөгөөд П.Сайнзориг гишүүн Транспэрэнси олон улсын байгууллагаас жил бүр зарладаг авлигын төсөөллийн индексийг сайжруулахын тулд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг батлах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сайжруулах, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах шаардлагатайг хэлж байв. Эдгээр хуулийг баталсан тохиолдолд дээрхээс гадна авлигын эсрэг тэмцэлд ахиц гарна хэмээн тайлбарласан. Түүнчлэн иргэд, олон нийтийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлага байгааг тэмдэглэж байв. Б.Пүрэвдорж гишүүн нүүрс тээврийн асуудал нь авлигын шалтгаан болж байгааг, Ө.Шижир гишүүн төрийн эрх мэдэл хэт төвлөрснөөс, баялгийн шударга бус хуваарилалт нь авлигын үндэс болдог гэдэг байр суурийг илэрхийлээд Авлигатай тэмцэх газар нь соён гэгээрүүлэх үүргээ илүү ухамсарлаж ажиллаасай хэмээн хүсээд,  сонгуулийн хандив цуглуулах нь улс төрийн орчинд авлигын асуудал үүсгэдэг болохыг хэлж байв. Б.Бейсен гишүүн цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг Авлигатай тэмцэх газраас хянаж, шалгасан эсэхийг тодруулж, З.Дашдаваа даргаас хариулт авав. Мөн тэрбээр тус байгууллагын мөрдлөг, хяналт, шалгалтад ороод гэм буруугүй хэмээн тогтоогдсон этгээдүүдийг цагаатгах ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар тодруулж байсан юм. О.Цогтгэрэл гишүүн авлигын эсрэг тэмцлийг төрийн эрх мэдлийг бууруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог зохист түвшинд хязгаарлснаар үр дүнтэй байх болно гэлээ. Монгол Улсын хэмжээнд төрд болон төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа хүний тоо нэлээд өндөр болсон нь, улсын төсөв болон төрийн өмчит компаниудын төсвийг нийлүүлснээр зах зээл дэх хоёр төгрөг тутмын нэг нь төрөөс хамааралтай байгаа зэрэг нь авлигын нөхцөлд ихээхэн нөлөөлж байгааг гишүүд хэлж байв.

М.Мандхай гишүүн, улс орон дахь авлигын асуудал нь хүн нэг бүрийн амьдралын чанар, улс орны хөгжлийн үзүүлэлт, нийгмийн харилцан итгэлцэлд нөлөө үзүүлж байдгийг дурдаад Авлигатай тэмцэх газар иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай гэдэг санал хэлж байв. С.Эрдэнболд гишүүн З.Дашдаваа даргаас ирэх зургаан жилийн үйл ажиллагааных нь талаар тодруулахад “Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны хугацааг бүрэн дуусгаж буй анхны дарга би болж байна. Авлигатай тэмцэх байгууллага маань 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тодорхой туршлага хуримтлуулсан, мэргэшсэн хүний нөөцтэй болжээ. Ирэх жилүүдэд хамт олныхоо туршлага, чадвар дээр тулгуурлаж тогтолцоо руугаа нэг анхааръя гэж төлөвлөж байна. Хуулиас давсан журмуудаар эрх мэдлээ хэтрүүлдэг төрийн албан тушаалтнуудын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газартай хамтарч тодорхой ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна. Нэн тэргүүнд журмуудыг цэгцлэх буюу авлигын хөрс, суурь шалтгааныг өөрчлөх тэмцлийг хийнэ гэж бодож байна” гэдэг хариултыг З.Дашдаваа дарга өгсөн. Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга  авлига өгсөн, авсан талуудыг шийтгэдэг байдлыг оновчгүй хэмээн үзэж буйгаа дурдаад, авлига өгсөн хүнд хариуцлага тооцохгүй байх нь энэ төрлийн гэмт хэргийг 50 хувиар бууруулах нөхцөл болно хэмээн байр сууриа илэрхийллээ.

Х.Тэмүүжин гишүүн авлигын суурь шалтгаан нь тогтолцоо гэдгийг дурдаад  тогтолцооны авлигатай тэмцье гэж бодож байгаа тохиолдолд зоригтой өөрчлөлтүүд хийх хэрэгтэй гэлээ. “Авлигаас ангижрах хоёрхон арга бий. Төвлөрсөн эрх мэдлийг задлах, эрх мэдлийн харилцан хяналт” хэмээгээд тодорхой саналуудыг илэрхийлж байсан.

Ийнхүү гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд болон З.Дашдаваа даргаас зарим зүйлийг тодруулж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу санал хураалтад оролцсон 112 гишүүний 92 нь дэмжин баталлаа.

Иймд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын эцсийн найруулгыг уншиж, танилцуулаад “З.Дашдаваа даргад ажлын амжилт хүсье. Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүд Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилж байгаатай холбогдуулан олон санал хэллээ. Гишүүдийн хэлсэн саналыг Та бүхэн ажил хэрэг болгож хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Авлигатай тэмцэх үйл ажиллагааг ул суурьтайгаар хэрэгжүүлэх, үүнийг нь Улсын Их Хурал дэмжиж ажиллах шаардлагатайг гишүүд хэлж байна. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс танай байгууллага бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах нөхцөлтэй холбоотой асуудлуудаа Улсын Их Хуралд танилцуулах шаардлагатай гэж үзэж байна. Нөгөө талаасаа Авлигатай тэмцэх газрын зүгээс хуулиас давсан журмуудтай холбоотой асуудлаар саналаа боловсруулж, хүчингүй болгуулах, авлига үүсгэх нөхцөлийг бий болгож байгаа төрийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах саналуудаа шуурхай танилцуулж, шийдвэрлүүлэх үүрэг, чиглэл өгч байна. Улсын Их Хурлын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар болон Хүний эрхийн Үндэсний Комисс хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ ажлыг илүү эрчимжүүлж, бодит үр дүн гаргах талаар анхаарч ажиллахыг хүсье. Улсын Их Хурал танай байгууллагын үйл ажиллагаа, ажиллах нөхцөлийг чинь анхаарч, бүрэн дэмжиж ажиллана” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Э.Энхтуяа танилцуулав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн  дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байна. Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа /илтгэгч/, Р.Батрагчаа, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцжээ.

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нас ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс ... нийгэм, хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Мөн энэхүү дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах ... эрхтэй. ...”, мөн зүйлийн 5 дахь заалтад “өндөр наслах … тохиолдолд ... тусламж авах эрхтэй;” гэснийг зөрчөөгүй байна гэж үзжээ. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн гэв.

Тус дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2025 оны 03 дугаар сарын 24 болон 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн болохыг Э.Бат-Амгалан гишүүн танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт,  А.Ариунзаяа, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалтыг хойшлуулахаар Д.Амарбаясгалан дарга хэлээ.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүнээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хууль санаачлагчийн илтгэлийг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.5 дахь зорилтыг хэрэгжүүлэх I үе шатанд “1.Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.” гэж тус тус заасан байдгийг тэрбээр дурдав.

Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй байгаа бол энэхүү Пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ Пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй.” гэсэн байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент шинэ тутам бүрдэж, улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлаад байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурдсан.

Тус стратеги төлөвлөгөөний 1 дэх зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр заасан бөгөөд хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс суурь нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй Хууль тогтоомжийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах юм хэмээв.

Иймд Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаар захирамжаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулан, 16 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Улмаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн санаачлан боловсруулсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улс өргөн мэдүүлжээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 6 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгасан болохоо дэлгэрэнгүй танилцуулсан.

Хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн төслийн хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг болох, хуулиар хүний эрхийг хязгаарлах нөхцөлд тавигдах шалгуурыг хуульчлах бөгөөд үүнд, гагцхүү хуулиар хязгаарлах, үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгод нийцсэн байх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх, ялгаварлан гадуурхаагүй, жендэрийн мэдрэмжтэй байх, тохирсон арга, хэлбэр ашигласан эсэхийг дүгнэж, энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд төслийг өргөн мэдүүлэхийн өмнөх шатанд буцаах зохицуулалтыг тусгажээ.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг илүү өргөн хүрээнд буюу төсөв, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг тооцохоор тусгасан гэлээ.

Улсын Их Хурлын гишүүний санаачлан боловсруулж буй хууль тогтоомжийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газар, эсхүл судалгаа, шинжилгээний байгууллага, судлаач зардлын тооцоог хийх нь зүйтэй хэмээн төсөл санаалагчид үзжээ.

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах тохиолдолд тухайн төсөл нь анх батлагдсан хууль болон дагалдаж буй хуулийн төслийнхөө үзэл баримтлал, агуулгад нийцсэн байх шаардлагыг төсөлд тусгасан байна.

Хууль тогтоох онцгой бүрэн эрхийг Улсын Их Хуралд хадгалах хүрээнд түүнийг хязгаарласан аливаа зохицуулалтыг засч залруулахаас гадна захиргааны хэм хэмжээний акт гаргах эрх олгосон хуулийн төслийн зохицуулалтад тавих шаардлагыг өндөрсгөж, зөвхөн хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилгоор хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд гаргадаг байхаар хязгаарлахаар тусгасан хэмээн Д.Цогтбаатар гишүүн танилцуулав.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах хүрээнд хийж буй зохицуулалтуудын талаар үргэлжлүүлэн танилцууллаа. Холбогдох төрийн байгууллага, иргэд, олон нийтээс хуулийн төсөлд өгсөн саналын товьёг, тухайн саналыг хуулийн төсөлд тусгасан, эс тусгасан талаарх нэг бүрчилсэн тайлбар, үндэслэлийг хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад тусгадаг байх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. 

“Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем” (legalinfo.mn) цахим хуудсыг хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх төвлөрсөн цахим систем хэлбэрээр ашиглах, хөгжүүлэхээр тусгасан байна.

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх зохицуулалт бүхий хуулийн төсөлд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг заавал авсан байх зохицуулалтыг мөн төсөлд тусгажээ.

Иргэд, олон нийтээс ирүүлсэн саналыг төсөлд тусгасан, эс тусгасан талаарх тайлбарыг хууль тогтоомжийн төслийн танилцуулгад нэг бүрчлэн оруулдаг байх, уг шаардлага хангагдсан эсэхийг өргөн мэдүүлэхээр ирүүлсэн төслийн бүрдүүлбэрийг хянах хүрээнд нягтлан үздэг байх, шаардлага хангуулахаар буцаадаг байх нь зүйтэй хэмээн үзжээ.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд төсөлд дараах зохицуулалтыг тусгасан болохыг Д.Цогтбаатар гишүүн илтгэлийнхээ үеэр танилцуулсан.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох байгууллага хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зохицуулж буй хууль тогтоомжид хийдэг байхаар, бусад хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээг Засгийн газраас үүрэг болгосны дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр тусгажээ.

Тав ба түүнээс дээш жил дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд биелэлтийн үр дагаврын үнэлгээг хийж, хуульд заасны дагуу үнэлгээний үр дүнг хэлэлцүүлсэн байх шаардлагатай хэмээн үзжээ.

Ажлын хэсэг, ажлын дэд хэсгээс хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шатанд гадаад улс орнуудын хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа,  хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагаар Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгүүлсэн болохыг танилцуулсан юм.

Мөн хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын d.parliament.mn цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулж, төслийн зүйл, хэсэг заалт бүрээр саналаа гаргах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэмээлээ. Хуулийн энэхүү төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжээгүй гэлээ. Харин хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Ийнхүү Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг эхлүүлснээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа
Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна
Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Улсын Онцгой Комисс
  • •Боловсрол
  • •Ипотекийн зээл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •E-Sport
ХУРААХ
Дүүрэг, хороодын Засаг дарга...
П.Батчимэг:Скүүтер, дугуйтай...

“АТГ-ын даргыг улируулан томилох тухай” тогтоолын төслийг батлав

Kuzmo 2025-04-03

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа
Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна
Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 минутын өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

4 минутын өмнө өмнө

Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа

7 минутын өмнө өмнө

"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

12 минутын өмнө өмнө

Сэндвичэн агуулах шатаж байсныг 01:42 цагт галын тархалтыг зогсоожээ

16 минутын өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

20 минутын өмнө өмнө

Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна

13 цагийн өмнө өмнө

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна

13 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг

22 цагийн өмнө өмнө

The MongolZ баг оролцож гуравдугаар байрт орлоо

23 цагийн өмнө өмнө

Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

23 цагийн өмнө өмнө

Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

23 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

23 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьлаа

23 цагийн өмнө өмнө

Тэдний хэн нь дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ?

23 цагийн өмнө өмнө

УИХ-ын даргыг чөлөөлж, Ерөнхий сайдын огцруулсан долоо хоног

23 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр

23 цагийн өмнө өмнө

Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2025-10-17 өмнө

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

2025-10-17 өмнө

Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй

2025-10-17 өмнө

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдлөө

2025-10-17 өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа

2025-10-17 өмнө

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2025-10-17 өмнө

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

2025-10-17 өмнө

Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж эхэллээ

2025-10-17 өмнө

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

2025-10-17 өмнө

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

2025-10-17 өмнө

Монголчууд баялгаасаа бодитоор хувь хүртэх ганц гарц нь АМНАТ болж байна

2025-10-17 өмнө

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-17 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2025-10-15 өмнө

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын даргаар сонгох уу?

2025-10-14 өмнө

“Миний орон сууцнуудыг бусдад худалдаж, доромжилсон” гэжээ

2025-10-14 өмнө

Х.Баттулгыг ҮАБЗ-ийг тэргүүлж байхад гэрээг нууцад авах зөвлөмж гарчээ

2025-10-14 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-10-15 өмнө

Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

2025-10-15 өмнө

Байнгын хорооны дарга намын хорооны даргыг хавсран гүйцэтгэж болох уу

2025-10-14 өмнө

“Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

2025-10-15 өмнө

Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байна

2025-10-14 өмнө

Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

2025-10-17 өмнө

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2025-10-17 өмнө

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

2025-10-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2025-10-15 өмнө

2024 оны хоёрдугаар ээлжээр татагдсан цэргүүд өнөөдөр халагдлаа

2025-10-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр

2025-10-17 өмнө

Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж эхэллээ

2025-10-16 өмнө

МАН-ын бүлэг хоёр даргатай болов

2025-10-17 өмнө

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

2025-10-16 өмнө

Ипотекийн зээлийн орлогын эх үүсвэрийг хоёр төрлөөр баталгаажуулна

2025-10-17 өмнө

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

2025-10-16 өмнө

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

2025-10-16 өмнө

“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр түгжрэл 20 хувиар буурна

2025-10-16 өмнө

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг сард дуусгалаа

2025-10-17 өмнө

Монголчууд баялгаасаа бодитоор хувь хүртэх ганц гарц нь АМНАТ болж байна

2025-10-16 өмнө

Хотын дарга 2007 айлын орон сууцны хорооллыг ашиглалтад оруулах үүрэг өглөө

2025-10-15 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2025-10-16 өмнө

Цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2025-10-16 өмнө

Виктория Сикрет-2025 загварын шоунаас онцлох агшин

2025-10-15 өмнө

Баянбүрдийн тойрог дахь хөшөө шатжээ

2025-10-17 өмнө

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

2025-10-17 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах