• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал (2025.03.18-23) хийж байгаа билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд суудалтай таван намын төлөөлөл багтан ажиллаж буй. Тэдний төлөөлөл болох Улсын Их Хурлын гишүүдээс айлчлалын үр дүн, ач холбогдлыг хэрхэн дүгнэж буй талаарх байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Энэ удаагийн айлчлалаар дэлхийд данстай хоёр том их сургуулиар цаг  гарган орж чадлаа

-УИХ-ын даргаар ахлуулсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад хийж буй албан ёсны айлчлал өндөрлөх гэж байна. Айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл бүхий айлчлалын бүрэлдэхүүн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад ажиллаж байна. Олон улстай, дипломат харилцаа тогтоосны үр дүнд хэрхэн, яаж, нийгэм, улс төрийн хүрээнд хамтарч ажиллах вэ, тэр тусмаа сүүлийн үед геополитикийн хүрээнд тогтворгүй, ойлгомжгүй, нэлээд савалгаатай ийм үед англи төвтэй европын улс орнууд бас нэгэн хүчирхэг багана болж сүүлийн сарын хугацаанд маш идэвхтэй геополитикийн бодлого, үйл ажиллагааг илэрхийлэх болсон. Энэ айлчлалын гол онцлог гэвэл Монгол Улсын Их Хурлын даргаар ахлуулсан Их Хурлын гишүүд цаашдаа гадаад харилцаагаа Монгол Улс ямар салбаруудад хэрхэн гүнзгийрүүлж болох вэ гэдэгт чиглүүлсэн явдал. Хоёр дахь онцлог нь албан айлчлал нь төрийнхөө түвшинд уулзалт, хэлэлцээрүүдийг хийдэг бол энэ удаа тус улсын бахархал болсон дэлхийд данстай хоёр том их сургуулиар цаг хугацаа зарцуулан зочилж чадлаа. Энэ маш чухал юм.

-Яагаад чухал гэж, жаахан дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Оксфордын их сургуультай танилцаж, тус сургуулийн ерөнхийлөгчтэй уулзлаа. Мөн холбогдох судалгааны чиглэлийн хүмүүстэй уулзаж, төрийн байгуулалт, эдийн засгийн чиглэлээр туршлага судлах, монголтой тодорхой сэдвийн хүрээнд хамтарч ажиллах талаар яриа өрнүүлсэн. 

Харин Улсын Их Хурлын дарга тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн Кэмбрижийн их сургуультай танилцлаа. Энэ сургууль нь шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд данстай сургууль юм. Тус их сургуульд Монгол судалгааны төв байдгаараа онцлогтой. Судалгааны төвийн ач холбогдол нв бид бүхий л чиглэлээр оюутан залуучуудаа сургах, хамтарч судалгааны ажил хийх боломжтой. Энд монголын малыг дэлхийн зах зээл дээр гаргах, малын онцлогт тохирсон шинэ стандартыг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, байгаль экологитой холбоотой усны асуудлууд болон усны сав газруудын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг монголын ирээдүй хойчийг бодсон, өнөөгийн тулгамдсан асуудлуудад шийдэл болох судалгааны ажлуудыг хийж байгаатай танилцлаа.

-Mонгол судалгааны төвийн захиралтай уулзаж, олон чухал асуудлаар яриа хөөрөө өрнүүлээд авсан байхаа?

-Энэхүү судалгааны төвийн захирал, профессор Дэвидтэй боловсролын зээлийн сангийнхаа дүрэм, журам, хуульд өөрчлөлт оруулж, зочин судлаачийн тоо, хөрөнгө төсвийг нь нэмэгдүүлж, оюутан залуучуудаа монголынхоо хөгжлийн бодлоготой уялдуулж сургах асуудлыг ярилцлаа. Үүнийг айлчлалын үеэр ярилцаад өнгөрөх бус ажил хэрэг болгож,  хамтын ажиллагаагаа эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Ажил хэрэг болгоход та бүхний оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал байх? 

-Ирэх тавдугаар сарын 17-ны өдөр Оксфордын их сургууль дээр Их Британид ажиллаж, амьдарч, сурч буй оюутан, залуусын уулзалтыг зохион байгуулна. Миний бие УИХ-ыг төлөөлж ирж ажиллана. Энд сурч, ажиллаж байгаа оюутан, залуусын хувьд “Бид эх орныхоо хөгжилд хэрхэн, яаж хувь нэмрээ оруулах вэ” гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. Гэхдээ хэрхэн, яаж хэрэгцээтэй байх арга замаа олдоггүй. Иймд тэрхүү уулзалт маш үр дүнтэй болно гэж бодож байна.

Монголын чадварлаг, олон залуус энэ улсад технологи, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, шинжлэх ухааны салбарууд гээд бүхий л чиглэлд сурч, ажиллаж байна. Британийн парламентад хүртэл монгол залуу саяхныг хүртэл ажиллаж байжээ. Эдгээр залуучуудтай бид яаж хамтарч ажиллаж, тэдний хүсэл, саналыг төрийн бодлого шийдвэрт хэрхэн тусгах вэ гэдгийг бодож байна.

УИХ-ын гишүүн, Монгол-Британийн Парламентын бүлгийн дарга Ч.Ундрам: Оксфордын их сургуульд Монгол судлалын төв, МУИС-д англи хэлний төв байгуулах асуудлыг хөндлөө

-Та 2020 оноос эхлэн Монгол-Британийн Парламентын бүлгийн даргаар ажилласан хүний хувьд айлчлалын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Намайг анх хоёр улсын парламентын найрамдлын бүлгийн ажлыг хариуцаад тус улсад очих үед дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай тулгамдсан асуудал ихтэй хоёр талын найрамдалт харилцаа ихээхэн суларсан байсан. Харин өнөөдөр хоёр улсын хамтын ажиллагаа шат, шатанд нягтарч байна хэмээн хувьдаа дүгнэлээ.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар харилцаагаа бэхжүүлж, өргөжүүлэхэд ихээхэн анхаарсан төдийгүй нийслэлийн түвшинд ч зохих уулзалтуудыг хийжээ. Тухайлбал, метро барих асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн албанаас зөвлөгөө авсан байх жишээтэй. Түүнчлэн Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойлын урилгаар анх удаа Монгол Улсын Их Хурлын дарга албан ёсоор айлчиллаа. УИХ-ын дарга болон айлчлалын бүрэлдэхүүн Британийн төдийгүй дэлхийн хамгийн чухал судалгааны төвүүд болох Оксфорд, Кембрижийн их сургуульд зочилж, удирдлагууд, эрдэмтэн судлаачидтай уулзаж байна. Эдгээр төвүүдэд боловсон хүчнээ бэлтгэх, ялангуяа барилга, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг салбаруудад хамтарч ажиллах талаар ярилцлаа. Мөн энд байгаа судлаачдынхаа тоог нэмэгдүүлэх саналыг тэд найрсгаар хүлээж авлаа. Оксфордын их сургууль дээр Монгол судлалын төв байгуулах асуудлыг ярилцав. Тэд Боловсролын хуульдаа англи хэлийг албан ёсных болгон тусгасан явдалд талархснаа илэрхийлсэн. Монгол Улсын их сургуульд тус улсаас Англи хэлний төв байгуулахаар шийдвэрлэлээ. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад "Pearson" хөтөлбөрийг гуравдугаар ангиас хэрэгжүүлж, англи хэлийг заагаад эхэлсэн. Бүс харгалзахгүй хүүхдүүд маань эдгээр их сургуулиудад суралцах ирээдүй бий. Хоёр улс шинжлэх ухааны чиглэлээр харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэж харж байна.

-Монгол-Британийн Парламентын бүлгийн хамтын ажиллагааг хэрхэн төсөөлж байна вэ?

-Ер нь аливаа харилцаа хүн хоорондын харилцаа байдаг. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад ноднин жил парламентын сонгууль болж, гишүүд нь шинэчлэгдсэн. Тиймээс Британи дахь парламентын бүлгийг шинэчлэн байгуулах тухай ярилцлаа. Хоёр улсын парламентын гишүүд хамтран ажилласнаар цаашид аль салбаруудад хамтын ажиллагаагаа түлхүү өргөжүүлэхийг тодорхойлж, илүү нээлттэй болно гэсэн үг.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж: Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна

-УИХ-ын даргаар ахлуулсан албан ёсны айлчлал өндөрлөх гэж байна. Айлчлалын үр дүн юу байв?

-Өнө эртний түүхтэй Британи улс  бол хаант засаглалтай орон.  Дэлхийн том гүрэнд Монгол Улсын Их Хурлын дарга өндөр, дээд хэмжээний айлчлал хийж байгаа нь туйлын, чухал  ач холбогдолтой юм. Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. Хоёр улсын парламентын хамтын ажиллагаагаар дамжаад манай улсын гадаад нэр хүнд өсөх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын шинжлэх ухааны салбарт ахиц болохуйц, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх буюу чансаагаараа дэлхийн эхний 10-т эрэмбэлэгддэг топ хоёр их сургуулиудад зочилж, орчин үеийн судалгааны төвүүд, монголч эрдэмтэдтэй уулзсан нь туйлын ач холбогдолтой.

Түүнчлэн манай улсаас судалгаа хийж байгаа цөөхөн боловч эрдэмтэд, оюутнуудтай уулзлаа. Мөн Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцсон монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцсан. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг тус улсад айлчлах үеэр энэхүү олон улсын бага хурлыг зохион байгуулсан нь онцлог байлаа. Эцэст нь хэлэхэд, айлчлалын хүрээнд Монгол Улсад инноваци, технологи нутагшуулах, цаашлаад шинжлэх ухаанаар дамжаад манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц уулзалтууд зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
ХУРААХ
"The MongolZ" хожигдож, өнөөдөр Team Liquid...
Өдөртөө ялимгүй хур тунадас...

Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна

Kuzmo 2025-03-23

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Гадаад харилцаа  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

17 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

17 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

17 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

17 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

18 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

18 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

18 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

18 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

18 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

18 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

18 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

18 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2026-04-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-05-01 өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах