• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээл санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна

Мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ийн хэлсэн үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээлд зохицуулалт хийх шийдвэрийг тус тус гаргалаа. 

Эдгээр бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Тодруулбал,

  • АНУ-аас авч хэрэгжүүлж буй бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөрөг нөлөө үзүүлэхээр байна. 
  • БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах гол шалтгаан болж байна. 

Инфляц сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай байна.  

  • Үүнд цахилгааны үнийн өсөлт, үүний дам нөлөө болон өрхийн цалин, орлогын өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь голлон нөлөөлөв.
  • Нийтийн тээврийн үнэ 2-р сард өсөж, эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэнийг харгалзан инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүллээ.
  • Улмаар инфляц энэ оны туршид Төв банкны зорилтоос давж, ирэх оны 2-р улирлаас зорилтот интервал руу орж тогтворжихоор байна.
  • Хэдийгээр зардлын шалтгаан давамгайлан инфляц Төв банкны зорилтоос давсан хэдий ч хүлээлтээр дамжин үнийн өсөлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө нэмэгдэх зэрэг эрсдэлийг бууруулахын тулд бодлогын тохиргоог хийх шаардлагатай. 
  • Цаашлаад шинээр хэрэгжих томоохон төслийн бүтээн байгуулалтуудыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дотоодоос санхүүжүүлэх орон зай байхгүй гэдгийг дурьдах нь зүйтэй. 

Урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай буюу хүлээлтээс бага зэрэг доогуур гарлаа.

  • Эдийн засгийн өсөлт ийнхүү удаашрахад алт, газрын тосны олборлолт багассан, малын зүй бус хорогдол нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар хурдтай агшсан, боловсруулах салбарын үйлдвэрлэл саарсан зэрэг нь голлон нөлөөлөв.
  • Өсөлтийн хурд ийнхүү саарсан ч энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 7-8 хувьд хэвээр хадгаллаа.
  • Тодруулбал, Оюу толгойн нөлөөгөөр уул уурхайн үйлдвэрлэл идэвхжих, хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, шинэ төслийн бүтээн байгуулалтууд эхэлж, барилга, худалдаа, тээврийн салбарын өсөлтийг дэмжихээр байна.
  • Цаашлаад төслийн бүтээн байгуулалтууд 2025-2027 оны туршид үргэлжлэх ба төслийн хэрэгжилтийн явц, гадаад эрэлт зэрэг нь эдгээр жилүүдийн өсөлтөд нөлөөлөхөөр байна. 

Манай улсын зээлжих зэрэглэл сайжирч, гадаад зах зээл дээр хүү буурч байгаа нь валютын орох урсгалыг дэмжих хэдий ч нүүрсний үнийн бууралт томоохон эрсдэл дагуулж байна. 

  • Цаашид том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хэрхэн үргэлжлэх, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал болон эрдэс бүтээгдэхүүний үнээс гадаад эрэлт ихээхэн хамаарна гэдгийг энд онцлох нь зүйтэй юм. 
  • Мөн гадаад худалдааны нөхцөл муудаж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх хугацаатай давхцаж байна. 
  • Иймд эдгээр том төслүүдийг хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь  төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвт чухал нөлөөтэй.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байна. Мөн тэтгэврийн зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлийн өр-орлогын харьцаа 84 хувьд хүрсэн нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна. 

Ийнхүү гадаад, дотоод орчны нөхцөл байдал, инфляцын цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн, өрхийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд хүргэх, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшинг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох шийдвэрийг тус тус гаргалаа. Дээрх бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. 

Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа! 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Х.Нямбаатар: Морингийн давааны...
NBA-ын талбайд болсон тоглолтын...

Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээл санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна

Kuzmo 2025-03-07
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээл санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна

Мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ийн хэлсэн үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээлд зохицуулалт хийх шийдвэрийг тус тус гаргалаа. 

Эдгээр бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Тодруулбал,

  • АНУ-аас авч хэрэгжүүлж буй бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөрөг нөлөө үзүүлэхээр байна. 
  • БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах гол шалтгаан болж байна. 

Инфляц сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай байна.  

  • Үүнд цахилгааны үнийн өсөлт, үүний дам нөлөө болон өрхийн цалин, орлогын өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь голлон нөлөөлөв.
  • Нийтийн тээврийн үнэ 2-р сард өсөж, эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэнийг харгалзан инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүллээ.
  • Улмаар инфляц энэ оны туршид Төв банкны зорилтоос давж, ирэх оны 2-р улирлаас зорилтот интервал руу орж тогтворжихоор байна.
  • Хэдийгээр зардлын шалтгаан давамгайлан инфляц Төв банкны зорилтоос давсан хэдий ч хүлээлтээр дамжин үнийн өсөлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө нэмэгдэх зэрэг эрсдэлийг бууруулахын тулд бодлогын тохиргоог хийх шаардлагатай. 
  • Цаашлаад шинээр хэрэгжих томоохон төслийн бүтээн байгуулалтуудыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дотоодоос санхүүжүүлэх орон зай байхгүй гэдгийг дурьдах нь зүйтэй. 

Урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай буюу хүлээлтээс бага зэрэг доогуур гарлаа.

  • Эдийн засгийн өсөлт ийнхүү удаашрахад алт, газрын тосны олборлолт багассан, малын зүй бус хорогдол нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар хурдтай агшсан, боловсруулах салбарын үйлдвэрлэл саарсан зэрэг нь голлон нөлөөлөв.
  • Өсөлтийн хурд ийнхүү саарсан ч энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 7-8 хувьд хэвээр хадгаллаа.
  • Тодруулбал, Оюу толгойн нөлөөгөөр уул уурхайн үйлдвэрлэл идэвхжих, хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, шинэ төслийн бүтээн байгуулалтууд эхэлж, барилга, худалдаа, тээврийн салбарын өсөлтийг дэмжихээр байна.
  • Цаашлаад төслийн бүтээн байгуулалтууд 2025-2027 оны туршид үргэлжлэх ба төслийн хэрэгжилтийн явц, гадаад эрэлт зэрэг нь эдгээр жилүүдийн өсөлтөд нөлөөлөхөөр байна. 

Манай улсын зээлжих зэрэглэл сайжирч, гадаад зах зээл дээр хүү буурч байгаа нь валютын орох урсгалыг дэмжих хэдий ч нүүрсний үнийн бууралт томоохон эрсдэл дагуулж байна. 

  • Цаашид том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хэрхэн үргэлжлэх, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал болон эрдэс бүтээгдэхүүний үнээс гадаад эрэлт ихээхэн хамаарна гэдгийг энд онцлох нь зүйтэй юм. 
  • Мөн гадаад худалдааны нөхцөл муудаж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх хугацаатай давхцаж байна. 
  • Иймд эдгээр том төслүүдийг хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь  төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвт чухал нөлөөтэй.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байна. Мөн тэтгэврийн зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлийн өр-орлогын харьцаа 84 хувьд хүрсэн нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна. 

Ийнхүү гадаад, дотоод орчны нөхцөл байдал, инфляцын цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн, өрхийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд хүргэх, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшинг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох шийдвэрийг тус тус гаргалаа. Дээрх бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. 

Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа! 

ФОТО:

Сэдвүүд : #Ипотекийн зээл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах