• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан боллоо

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 07-08-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж байна.

Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг Шадар сайд, Монголын хэсгийн даргаС.Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайдын орлогч, Узбекистаны хэсгийн дарга Ж.Ходжаев нар ахалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын төлөөлөл оролцов.

Талууд Монгол, Узбекистаны нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, логистик, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийж, хуралдааны дүнгээр Протоколд гарын үсэг зурлаа.

Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайхан Төв Азийн зүрхэнд орших, бүс нутагтаа хамгийн том зах зээлтэй Узбекистан Улсыг манай чухал түнш, Төв Азитай холбосон гүүр хэмээн үздэгээ илэрхийлээд сүүлийн жилүүдэд Монгол, Узбекистаны улс төрийн итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг онцлов.

Мөн Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комисс нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх чухал механизм болж хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Талууд 2024 онд хоёр улсын харилцааг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах түүхэн үйл явдлууд, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан Улсад хийсэн анхны төрийн айлчлал амжилттай хэрэгжиж, Монгол Улс Ташкент хотноо Элчин сайдын яамаа нээснийг онцлов. 

Монгол, Узбекистаны төрийн тэргүүн нарын ярьж тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг хоёр тал сайшаан тэмдэглэлээ. Тухайлбал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт бодит хамтын ажиллагааг өрнүүлж, Монгол Улсаас 100 мянган толгой мал Узбекистан Улсад нийлүүлэх ажил амжилттай эхэлснээр цаашид мал аж ахуйн хамтарсан кластер байгуулах төслийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.

Ерөнхий сайдын орлогч Ж.Ходжаев хоёр улсын худалдаа, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд “Узбекистаны худалдааны төв”-ийг Монгол Улсад энэ онд нээхээр төлөвлөж буйгаа илэрхийлээд тус төвийг байгуулахад хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагаа чухлыг тэмдэглэв.

Хоёр тал Узбекистаны зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүний дотор арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах, мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Узбекистан Улсад үйлдвэрлэв ” үзэсгэлэн, худалдааг энэ онд зохион байгуулахаар тохирлоо.

 Талууд зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар-Ташкент чиглэлийн хуваарьт нислэгийг энэ оны хоёрдугаар хагаст үйлдэж эхлүүлэхээр тохирсон нь хоёр улсын, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо.

Мөн энэхүү комиссын хуралдааны хүрээнд “Монгол, Узбекистаны зам, тээврийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан”-ыг зохион байгуулж, хоёр улсыг холбосон авто замын коридор, шинэ маршрутыг бий болгох, бараа бүтээгдэхүүний туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр тохиров.

Түүнчлэн талууд эрчим хүч, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор геологийн судалгаа, хайгуул, олборлолт, боловсруулалт болон ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

            Сэргээгдэх болон ногоон эрчим хүч зэрэг тэргүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар судалж, ажиллахаар болов.

Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, холбогдох байгууллага, судалгааны хүрээлэн, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлж, эрдэмтэн судлаачдын солилцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлагийн хамтарсан тоглолт, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулахаар тогтлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх, үүнд Узбекистаны жимс, жимсгэнийн модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, говийн бүс нутагт цэцэрлэгжүүлэлтийн загвар аж ахуйг байгуулах, шинэ суулгацын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, “Монгол, Узбекистаны найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах боломжийг судлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Шадар сайд С.Амарсайхан тус комиссын хуралдааны хүрээнд зохион байгуулагдсан “Монгол-Узбекистаны бизнес форум болон ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг нээж, үг хэллээ. Тэрээр, энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас 50, Узбекистанаас 80 гаруй төлөөлөл оролцож байгаа нь манай хоёр орны бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагийн илрэл хэмээн тэмдэглэв. Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Хоёр орны баялаг бүтээгчдийн нягт хамтын ажиллагаа нь Монгол, Узбекистаны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх төдийгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын бизнесийн төлөөллүүд тус улсын мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт болон цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлээрээ Узбекистан Улсад тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах юм байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Ирэх сарын 1-нээс автобусанд...
ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын...

Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан боллоо

Kuzmo 2025-02-08

ФОТО:

Сэдвүүд : #Гадаад харилцаа   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах