• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллүүд хоёрдугаар сарын 6-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээн байгуулалт, барилгын асуудлаар санал солилцов. Уулзалтын хүрээнд, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн танилцуулга, “Hunnu smart city” болон Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны төлөвлөлтийн талаар мэдээлэл хийлээ. 

Уулзалтын үеэр НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө:

- Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Улаанбаатар хотыг дэмжих жил болгон зарласан. Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн дийлэнх нь Улаанбаатар хотод хэрэгжихээр тусгагдсан байгаа. Тойрог хурдны зам, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтаас эхлээд Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлсон ийм жилүүд эхэлж байна. Бид Улаанбаатар хотын өнгөрсөн алдааг давтахгүйн тулд дагуул хотууд дээр дэд бүтцийн ажлуудыг шинээр хийж хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх гэж байна.

Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:

- Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын 56 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 44 хувь нь гэр хороолол буюу инженерийн шугам сүлжээ хүртээмжгүй бүсэд амьдарч байна. Улаанбаатар хотын зүгээс 2040 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулах гээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа.  Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсанаар нийт хүн амын 84 хувийг орон сууцанд, үлдсэн 16 хувийг амины орон сууцанд гэдэг байдлаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдийг тохь тухтай орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэхийн тулд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дэмжлэг, бодлого зохицуулалтаар үргэлжлүүлнэ. 2028 он гэхэд 76 мянган айлыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа.

Вьетнамын ROX группийн хувьд үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, иргэдэд мэдээлэл технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг томоохон групп юм. Англи, Франц гээд дэлхийн олон орнуудад зочид буудал, банк санхүү, үл хөдлөхийн хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй 400 гаруй төслийг хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд, Кыргызстанд 2 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. 

ROX группийн ТУЗ-ийн дарга Nguyen Thi Nguyet Huong:

- Манай хоёр орон 70 гаруй жилийн хамтын ажиллагаатай. Хамтын ажиллагааны хүрээнд бизнесийн таатай орчин бүрдэж байгаа гэж харж байгаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид туршлага судлах, хамтран ажиллах ажлууд эрчимжсээр байна. Өнөөдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын барилгажилт, бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж байгаадаа тун таатай байна. Бид бүхэн хоёр баг бүрэлдэхүүн болж Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Үлдсэн баг маань яг энэ цаг мөчид Монгол Улсын эрчим хүчний сайдтай уулзалт хийж байна. Бидний зүгээс Монгол Улсад эрчим хүчний шийдэл болж чадах сэргээгдэх эрчим хүч ашиглах төслийг танилцуулж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний технологийг ашигласнаар агаар орчны бохирдлыг бууруулахаас гадна, иргэддээ илүү ээлтэй, ногоон хот болох боломжтой. Нарны цахилгаан станцын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлбэл, Улаанбаатар хот тэр чигтээ эрчим хүчний асуудлаа шийдвэрлэж чадна.

Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр:

- Манай улсын хувьд 2050 он гэхэд Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн төв болно гэсэн томоохон зорилго дэвшүүлээд байгаа. Дагуул хот төлөвлөж байгаа энэ бүс нутаг бол агаарын тээвэр, төмөр зам, авто тээврийн нэгдсэн зангилаа болох төлөвлөлттэй явж байна. Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд маш амжилттайгаар агаарын тээврийн либералчлалыг хийж байгаа.  150 иргэн Шинэ хүннү хотод шилжин суурьшина гэсэн урьдчилсан статистик төлөвлөгөөг гаргасан.  Энэхүү дагуул хотод Төр захиргааны байгууллагууд буюу яам агентлагууд, тээвэр логистикийн төвүүд, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдана. Цаашдаа Хүннү хотын эдийн засгийн 80 гаруй хувийг үйлчилгээний эдийн засгаас бий болгоно гэж зорьж байна.

НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

- Монгол Улсын хувьд нүүдэлчин соёлын аж ахуйгаас суурин хэвшмэл байдал руу шилжих процесс маш эрчимтэй явагдаж байна. Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрч амьдарч байгаа. Товчхондоо, төвлөрлөөс болж дэлхийн томоохон хотуудын туулсан зам, асуудлыг бид ч туулж явна. Сүүлийн 10 жил хотжилт, орон сууцжуулах үйл ажиллагаа маш эрчимтэй, хурдацтай явж байгаа.  Гэсэн хэдий ч гэр хороололд амьдардаг иргэдийн тоо буурахгүй байгаа нь асуудал болоод байна. Тиймээс бодлогын хүрээнд, хяналтын түвшинд зангидаж явах “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төлөөллүүдтэй өнөөдрийн энэхүү уулзалтыг зохион байгуулж, олон улсад нэр хүндтэй барилгын компаниудтай мөн санал солилцож байгаа явдалд баяртай байна. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Ч.Лодойсамбуу: Би сайн мэдэж...
Өнөөдөр The MongolZ Катовицийн...

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Kuzmo 2025-02-07
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллүүд хоёрдугаар сарын 6-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээн байгуулалт, барилгын асуудлаар санал солилцов. Уулзалтын хүрээнд, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн танилцуулга, “Hunnu smart city” болон Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны төлөвлөлтийн талаар мэдээлэл хийлээ. 

Уулзалтын үеэр НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө:

- Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Улаанбаатар хотыг дэмжих жил болгон зарласан. Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн дийлэнх нь Улаанбаатар хотод хэрэгжихээр тусгагдсан байгаа. Тойрог хурдны зам, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтаас эхлээд Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлсон ийм жилүүд эхэлж байна. Бид Улаанбаатар хотын өнгөрсөн алдааг давтахгүйн тулд дагуул хотууд дээр дэд бүтцийн ажлуудыг шинээр хийж хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх гэж байна.

Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:

- Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын 56 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 44 хувь нь гэр хороолол буюу инженерийн шугам сүлжээ хүртээмжгүй бүсэд амьдарч байна. Улаанбаатар хотын зүгээс 2040 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулах гээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа.  Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсанаар нийт хүн амын 84 хувийг орон сууцанд, үлдсэн 16 хувийг амины орон сууцанд гэдэг байдлаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдийг тохь тухтай орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэхийн тулд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дэмжлэг, бодлого зохицуулалтаар үргэлжлүүлнэ. 2028 он гэхэд 76 мянган айлыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа.

Вьетнамын ROX группийн хувьд үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, иргэдэд мэдээлэл технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг томоохон групп юм. Англи, Франц гээд дэлхийн олон орнуудад зочид буудал, банк санхүү, үл хөдлөхийн хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй 400 гаруй төслийг хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд, Кыргызстанд 2 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. 

ROX группийн ТУЗ-ийн дарга Nguyen Thi Nguyet Huong:

- Манай хоёр орон 70 гаруй жилийн хамтын ажиллагаатай. Хамтын ажиллагааны хүрээнд бизнесийн таатай орчин бүрдэж байгаа гэж харж байгаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид туршлага судлах, хамтран ажиллах ажлууд эрчимжсээр байна. Өнөөдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын барилгажилт, бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж байгаадаа тун таатай байна. Бид бүхэн хоёр баг бүрэлдэхүүн болж Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Үлдсэн баг маань яг энэ цаг мөчид Монгол Улсын эрчим хүчний сайдтай уулзалт хийж байна. Бидний зүгээс Монгол Улсад эрчим хүчний шийдэл болж чадах сэргээгдэх эрчим хүч ашиглах төслийг танилцуулж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний технологийг ашигласнаар агаар орчны бохирдлыг бууруулахаас гадна, иргэддээ илүү ээлтэй, ногоон хот болох боломжтой. Нарны цахилгаан станцын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлбэл, Улаанбаатар хот тэр чигтээ эрчим хүчний асуудлаа шийдвэрлэж чадна.

Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр:

- Манай улсын хувьд 2050 он гэхэд Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн төв болно гэсэн томоохон зорилго дэвшүүлээд байгаа. Дагуул хот төлөвлөж байгаа энэ бүс нутаг бол агаарын тээвэр, төмөр зам, авто тээврийн нэгдсэн зангилаа болох төлөвлөлттэй явж байна. Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд маш амжилттайгаар агаарын тээврийн либералчлалыг хийж байгаа.  150 иргэн Шинэ хүннү хотод шилжин суурьшина гэсэн урьдчилсан статистик төлөвлөгөөг гаргасан.  Энэхүү дагуул хотод Төр захиргааны байгууллагууд буюу яам агентлагууд, тээвэр логистикийн төвүүд, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдана. Цаашдаа Хүннү хотын эдийн засгийн 80 гаруй хувийг үйлчилгээний эдийн засгаас бий болгоно гэж зорьж байна.

НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

- Монгол Улсын хувьд нүүдэлчин соёлын аж ахуйгаас суурин хэвшмэл байдал руу шилжих процесс маш эрчимтэй явагдаж байна. Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрч амьдарч байгаа. Товчхондоо, төвлөрлөөс болж дэлхийн томоохон хотуудын туулсан зам, асуудлыг бид ч туулж явна. Сүүлийн 10 жил хотжилт, орон сууцжуулах үйл ажиллагаа маш эрчимтэй, хурдацтай явж байгаа.  Гэсэн хэдий ч гэр хороололд амьдардаг иргэдийн тоо буурахгүй байгаа нь асуудал болоод байна. Тиймээс бодлогын хүрээнд, хяналтын түвшинд зангидаж явах “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төлөөллүүдтэй өнөөдрийн энэхүү уулзалтыг зохион байгуулж, олон улсад нэр хүндтэй барилгын компаниудтай мөн санал солилцож байгаа явдалд баяртай байна. 

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах