• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол болж байна

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр /2025.02.03/ зохион байгууллаа. Ерөнхий хяналтын сонсгол гишүүдийн 54.2 хувийн ирцтэйгээр 10 цаг 22 минутад эхэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн даргалсан.

Сонсгол даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн гишүүдийн ирц, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журмыг танилцуулав.

Өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.

Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна нийт 104 оролцогч бүртгүүлснээс төрийн байгууллагаас 64, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 46, мөн хэвлэл  мэдээллийн байгууллагууд оролцож байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ерөнхий хяналтын сонсголыг нээж, хэлсэн үгэндээ, Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар Б.Мөнгөнхишиг нарын иргэдээс цахим системд байршуулсан нийтийн өргөдөл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.2-т заасан тоонд хүрсэн тул Монгол Улсын Их Хурал авч хэлэлцэн 2024 оны 12 дугаар  сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлыг хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Ажлын хэсгийн ахлагч бөгөөд сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн миний бие сонгогдсон гэв.

Мөн Ажлын хэсгийн гишүүдэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, С.Лүндэг, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, А.Ундраа, Б.Уянга, О.Саранчулуун нар ажилласан гэлээ.

Ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлын хүрээнд Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх), “Утааны асуудал: Стандарт, хяналт (Зуух, түлшний технологи)”, “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага”, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдвээр дөрвөн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсныг дурдаад дээрх  хэлэлцүүлэгт нийт 300 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж  ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцож, 215 иргэн, аж ахуй нэгжийн төлөөллөөс 87 иргэн асуулт асууж, санал хэлж, 28 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн шийдэл, шинэ санаачилга, бүтээлийн танилцуулга, илтгэлээ танилцуулсныг сонсгол даргалагч онцлон тэмдэглэв.

Сонсгол Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх) нэг дэх хэлэлцүүлгийн талаарх Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдын танилцуулгаар үргэлжилсэн. Тэрбээр, эхний хэлэлцүүлэгт холбогдох чиг үүргийн байгууллага буюу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтын үр дүн, цаашдын төлөвлөгөө”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “Монгол Улсын хот суурин газрын агаарын бохирдол, эх үүсвэр, тооллого, эх үүсвэрийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашдын бодлого”, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Агаарын бохирдол эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа”, анагаах ухааны доктор, судлаач А.Энхжаргал “Монгол Улсад гадаад, дотоод орчны агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн чиглэлээр хийгдсэн судалгааны тойм”, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, дэд профессор, зөвлөх эмч Б.Жаргалсайхан “Агаарын бохирдол, жирэмсэн эх, урагт нөлөөлөх нь”, Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг “Агаарын бохирдол хавдрын үүсгэгч болох нь” сэдвээр тус тус илтгэл тавьсныг дурдаад олон улсын жишиг болон Монгол Улсын хувьд одоо тохиолдож байгаа нөхцөл байдлууд дээрх судалгаануудын тоон мэдээг танилцуулав. /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ 

“Монгол Улсын Үндсэн хууль үндсэн эрх болон иргэний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж заналхийлж, үндэсний аюулгүй байдалд хүрсэн утааны асуудал нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж үндэсний ирээдүй сүйрүүлж аюул болно гэдгийг эдгээр хэлэлцүүлгээр тодорхойлж байгааг онцлоод сонсголын дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд танилцуулав.

Дээр дурдсан хэлэлцүүлэгтэй холбогдуулан шинжээчийг дүгнэлтийг Орчны эрүүл мэндийн судлаач, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд танилцуулав. Уг дүгнэлтэд агаарын бохирдол үндэсний стандарт болон ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнд хүртэл буураагүй тул хүний эрүүл мэнд, амь насанд сөргөөр нөлөөлсөөр байгааг дурдаад Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2-т заасан хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах эрх тус тус хангагдахгүй байна гэсэн байв.

Мөн шинжээчийн зөвлөмжид аль нэг бохирдуулагчийг бууруулах тухай бус бүх (NO2, SO2, CO, PM2.5, PM10, O3)  бохирдуулагчдыг бууруулахад анхаарч цогц арга хэмжээ авах, Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгааг давтан хийх шаардлагагүй бөгөөд хийж буй арга хэмжээг үнэлэх, бодлогын өртөг, үр ашгийг тооцоолох, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд санхүүжилт, хүний нөөцийг бэлтгэх хэрэгтэй байна гэсэн байлаа. Түүнчлэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хатуу түлшний хэрэглээг халах, төрийн байгууллагын хүний нөөц, лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх, хууль, стандарт, журмыг сахиулах, хяналтын байгууллагуудыг хяналт хийх багаж, тоног төхөөрөмжөөр нэн тэргүүнд хангахад анхаарч үйлдэлд чиглэсэн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг Б.Сувдаа шинжээч зөвлөмждөө дурдсан байв.

Дараа нь “Утааны асуудал: Стандарт, хяналт (Зуух, түлшний технологи) сэдэвт хоёр дахь хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан танилцуулга, мэдээлэл хийлээ.

Хоёр дахь хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулга”, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Нүүрсний болон бусад цэвэр түлшний технологи хөгжүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын бодлого”, “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий технологич Д.Өлзийбат, “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, технологи, чанар, стандарт, хяналт”, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү“Агаарын бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдэд тавих хяналт”, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими техникийн лабораторийн эрхлэгч, техникийн ухааны доктор Г.Шийрав “Шахмал түлшний түүхий эд, шахмал түлшний шинж чанар, стандарт үзүүлэлт” сэдвээр тус тус мэдээлэл хийснийг дурдлаа. /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ 

Сайжруулсан түлш нь агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан арга хэмжээ байсан гэдэг нь эрдэмтэн, судлаачдын тайлангаас харагдаж буй тул цаашид бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж салбарын мэргэжилтнүүд болон бусад албаныхны өгч байгаа мэдээлэлд дурдагдсан хагас коксон түлш үйлдвэрлэх, автомашины бохирдлыг бууруулах чиглэлээр нийтийн тээврийг хөгжүүлэх, хийн түлшруу шилжүүлэх, Дулааны цахилгаан станцын шүүлтүүрийг солих, шинэчлэх замаар үнс, тоосонцрын хэмжээг бууруулах, хагас коксон нүүрсний эрчим хүчний үйлдвэр барих, барилга, дэд бүтцийг сайжруулж дагуул хотуудыг хөгжүүлэн хэт төвлөрлийг сааруулах зэрэг арга хэмжээ авахад анхаарч, Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бүгд хамтарч ажиллах нь чухал хэмээн Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан дүгнэлтдээ онцолсон.

Уг хэлэлцүүлэгтэй холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг Шинжлэх ухааны доктор (ScD) Ж.Нарангэрэл танилцуулав. Тэрбээр,  Сайжруулсан шахмал түлшний түүхий эд нь Тавантолгойн нүүрс байдаг бөгөөд энэ нь манай орны хамгийн сайн судлагдсан нүүрс бөгөөд хүн, байгаль орчинд хортой элементүүд маш бага болох нь олон байгууллагын судалгаагаар батлагдсанг. Уг түлшний үндсэн түүхий эд болох мидлинг нь Багануурын түүхий нүүрстэй харьцуулбал чийглэг болон дэгдэмхий  бодисын агуулга бага, илчлэг өндөр давуу шинж нь чанаруудтай боловч үнслэг болон хүхэр харьцангуй ихээр агуулдаг дутагдалтай. Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийн шинжилгээ 2019-202 онуудад Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнд олон удаа хийсэн бөгөөд хүн, хүрээлэн буй орчинд хортой бодис илрээгүй. Барьцалдуулагч нь шатаалтын явцад аливаа хорт бодис ялгаруулахгүй, түлшний бат бэх чанарыг хангах, хүхрийн давхар ислийг үнсэнд барих гол үүрэгтэй. “Тавантолгой” түлш компанийн баримталж буй барьцалдуулагчийн стандарт нь хэтэрхий ерөнхий, ялангуяа эрдэс бүрэлдэхүүний найрлагыг тодорхой зааж өгөөгүй байгаа тул шинжилгээний үр дүнгээр түүний чанарыг үнэлэхэд хүндрэлтэй байна.

Сайжруулсан шахмал түлшний чанарын стандартыг түүний түүхий эд болох мидлингийн стандартад тааруулж хүхэр, дэгдэмхий бодис болон үнсний агуулгыг харьцангуй өндрөөр тогтоосон байдаг. Иймд түлшний шинжилгээний үр дүнгүүд нь энэ стандартын шаардлагад нийцэж байгааг харуулдаг. Үндсэн түүхий эдийг өөрчлөх, олон төрлийн түүхий эд ашиглах тохиолдолд стандартыг өөрчлөх боломжтой. Сайжруулсан шахмал түлшний гол шинж чанарууд нь нийслэлийн агаарын бохирдолд дараах байдлаар нөлөөлсөн байна. Үүнд: Түлшний дэгдэмхий бодисын агуулга харьцангуй бага 22 хувь байгаа нь 2018-2024 онуудад агаарт хаягдах утааны гол бүрэлдэхүүн болох нарийн ширхэгт тоосонцрын РМ2.5, РМ10 хэмжээг буурахад сайнаар нөлөөлсөн.Түлшний хүхрийн агуулга харьцангуй өндөр 0.9 хувь байгаа нь мөн онуудад агаарт хаягдах хүхрийн давхар ислийн SO2 хэмжээг нэмэгдэхэд муугаар нөлөөлсөн. Түлшний үнсний агуулга харьцангуй их 24 хувь байгаа нь хатуу хог хаягдал нэмэгдэхэд нөлөөлсөн. Холбогдох байгууллагууд нь уг түлшний чанарыг сайжруулах асуудалд уялдаагүй, үр дүн муутай ажилласан нь маш их хугацаа алдсан байна гэж дүгнэж байна гэв.

Мөн хөх нүүрс үйлдвэрлэх хагас коксжуулалтын техник, технологи нь дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлд нэвтрээд 100-аас илүү жил ашиглагдсан, хагас кокс нь хамгийн утаа багатай хатуу түлш болох нь олон оронд батлагдан хэрэглэгдэж ирсэн. Манай улсын хувьд 2010 оны үед гурван үйлдвэр байгуулан ажиллуулж байсан туршлагатай тул хагас коксын үйлдвэрлэлийг цаг алдалгүйгээр ойрын хугацааны зорилт болгон хэрэгжүүлэх шаардлагатай. Хийн түлш нь, хатуу түлштэй харьцуулбал олон давуу талтай цэвэр түлш тул дунд хугацаанд хэрэглэх түлш гэж үзээд одооноос ашиглаж эхлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ импортын хийг орлох дотоодын эх үүсвэрүүдийг судлах, газрын тосны нэрлэгийн хүнд үлдэгдэл болон нүүрсний хийжүүлэлтээр гарган авч болох нийлэг хий, нүүрсний орд газруудаас олборлож болох метан хийд анхаарах шаардлагатай. Хийн LNG болон шингэрүүлсэн хийн LPG түлшийг айл өрхөд хэрэглүүлэхээс өмнө эхлээд түүхий нүүрс түлж байгаа уурын зуухуудад нэвтрүүлэх нь агаарын бохирдлыг бууруулахад илүү үр дүнтэй байж болно. Агаарт хаягдах нарийн ширхэгт тоосонцрын РМ2.5, РМ10 хэмжээ хэдийгээр буурсан боловч байх ёстой стандартын үзүүлэлтээс их, ялангуяа өвлийн улиралд олон дахин их байна. Түлшний дэгдэмхий бодисын агуулгыг цаашид бууруулах нь энэ бохирдлыг эрс багасгах гол шийдэл гэж үзэж байна. Өнөөгийн нөхцөлд хамгийн тохирох түлш нь хагас коксон түлш буюу хөх нүүрс юм. Дэгдэмхийн агуулга 10 хувьтай хөх нүүрс ашигласнаар утааны гол бүрэлдэхүүн болох нарийн ширхэгт тоосонцор РМ2.5, РМ10-ын хэмжээг цаашид 50 хувь бууруулах боломжтой. Багануурын 0.5 хувь хүхрийн агуулгатай нүүрснээс хөх нүүрс гарган авахад хүхрийн агуулга 0.3 хувь болж буурна. Багануурын нүүрсний үнс нь хүхрийн ислийг тогтоох урвалын үйлчилгээтэй кальцийн нэгдлүүд харьцангуй ихээр агуулдаг тул агаарт дэгдэх хүхрийн ислийн хэмжээг мөн нэмж бууруулах боломж бүрдэнэ гэж зөвлөмжид дурдсан байлаа.

Сонсгол оролцогчдын мэдээлэл, танилцуулгаар үргэлжилсэн. Нийт 24 иргэн асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Иргэдийн зүгээс эрчим хүч, цаг уур орчны шинжилгээ, байгаль орин, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарууд болон салбар хоорондын уялдаг  хангаж, Засгийн газар нэн тэргүүний түвшинд алдаагаа хүлээн зөвшөөрч ажиллавал асуудлыг шийдвэрлэж чадна. Өмнөх хэлэлцүүлгийн үеэр байгаль орчны агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын эрдэмтэн, судлаачид хэмнэлтийн дулаалгын асуудлуудыг нэн тэргүүнд тавибал ирэх өвөл агаарын бохирдлыг 45-50 хувь хүртэл бууруулах боломжтой гэж ярьж буйг анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн шахмал түлшнээс болж иргэд олноор угаартаж нас барж буй тул эл түлшийг хэрэглэхээ болих, хуучирсан автомашинуудад шүүлтүүр тавих, утааг бууруулах гарц гаргалгааг шийдвэртэй хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ хариуцлагыг сайжруулж,  иргэдийн төлөөллийг оролцуулсан хяналтын механизм бий болгох шаардлагатай талаар санал хэлж байлаа. Түүнчлэн цаашдаа иргэдийн орлого, иргэдийн оролцоо хамтын менежментэд суурилсан бодлого, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлбэл үр дүнд илүүтэй хүрэх талаар ярьж, алив асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг болохыг  Улсын Их Хурлын  гишүүдээс хүсэж байлаа.

Үргэлжлүүлэн сонсголд оролцсон Улсын Их Хурлын 12 гишүүн асуулт асууж, 7 гишүүн санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн албанд хариуцлагагүйн зуд нүүрлэж буйг дурдаад агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын үйл ажиллагааг өргөтгөн үргэлжлүүлж, Хянан шалгах түр хороо байгуулах, яндангаа буулгасан айлуудад урамшуулал олгох, дулаалгын шинэ технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийн дунд чөлөөт өрсөлдөөн бий болгох шаардлагатай гэв. Мөн тэрбээр агаарын бохирдлыг бууруулах асуудлыг байгаль орчны салбар бус эрчим хүчний яаманд хариуцуулж, хариуцлагыг нь тооцдог байх нь зүйтэй гэж байлаа. 

Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара маргаашийн сонсголд агаарын бохирдлыг бууруулахад шийдвэр гаргасан, гаргаж буй холбогдох албан тушаалтнуудыг бүгдийг дуудаж оролцуулах, Улсын Их Хурлын гишүүн С.Замира сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, нүүрс түлэхийг цаашид зогсоох, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун агаарын бохирдлын улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирч, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдээс уучлал хүсэхийг мэдэгдээд дулаалгын технологид нэгдсэн стандартыг яаралтай баталж, хэрэгжүүлэх нь чухал гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, агаарын бохирдлыг бууруулж чадаагүй алдаагаа салбарын яамдууд хүлээн зөвшөөрч байж, гарц шийдлээ амархан олох, улмаар асуудлыг хариуцлагажуулж эзэнжүүлэх нь чухал гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа 2017 онд байгуулагдсан “Тавантолгой” түлш ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцохоос сонсголын үр дүн эхэлнэ гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа асуудлыг шийдвэрлэх гол байгууллага Улсын Их Хурал тул эрх зүйн орчныг боловсронгүй болгох, Хянан шалгах түр хороо байгуулах, хяналт тавих, төсөв батлах эрх мэдлийнхээ хүрээнд томоохон шинэчлэл хийх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдрийн сонсголыг хааж хэлсэн үгэндээ, Эхний өдрийн ерөнхий сонсголоор нэлээдгүй асуудал хөндсөн, ялангуяа иргэд хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлуудын талаар бодитой шийдэл хайж ярилаа. Мөн асуудлыг хариуцах эзэнтэй байлгах, цаашид Улсын Их Хурлын гишүүд санаачилга гарган гарын үсэг зурж, эл асуудлаар үргэлжлүүлэн хянан шалгах түр хороо байгуулах санаачилгатай санал нэг байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Маргаашийн сонсголоор Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” талаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” цуврал хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар мэдээлэл хийж, холбогдох шинжээчдийн дүгнэлтийг сонсоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
С.Амарсайхан: Бүсчилсэн...
Цас орохгүй, өдөртөө 17-19 хэм...

"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол болж байна

Kuzmo 2025-02-03

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах