CS2 (Counter Strike 2)-ын мажор тэмцээний араас орохуйц хамгийн том тэмцээнүүдийн нэг "Intel Extreme Masters Katowice 2025" өнөөдөр буюу нэгдүгээр сарын 29-д эхэлнэ.
ESL-ээс зохиож буй 1 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд Монголын "The MongolZ" баг дэлхийн чансаанд эзэлж буй байраар хэсгийн шатанд шууд уригдсан бол монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" баг эхний шатанд уригджээ.
Тэмцээн гурван үе шаттай бөгөөд дэлхийн шилдэг 24 баг оролцоно. Эхний шатанд 16 баг өрсөлдөж найм нь хоёр дахь шат руу шалгарна. Харин хэсгийн шатнаас зургаан баг плэй офф руу шалгарч тоглох юм. Урьдчилсан шатны тоглолтууд дууссаны "The MongolZ"-ийн өрсөлдөгч тодорхой болох учиртай.
Польшийн Катовиц хотод хоёрдугаар сарын 9-ийг дуустал үргэлжлэх тэмцээний ялагч нь 400 мянган ам.долларыг авна.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.