• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.01.24) хуралдаан гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 08 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Эхлээд Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцуулав.

Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор Шинэ Зуунмод хотыг байгуулж, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан юм.

Шинэ Зуунмод хот дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богдхан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10-15 хувиар тэлэх боломжтой хэмээн төсөл санаачлагч үзжээ. Энэ хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент, аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор зорьж байгаа гэлээ.

Хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд тус төслийг олон улсын түвшинд сонирхолтой, хөрөнгө оруулалтыг татах тохиромжтой нөхцөлөөр танилцуулах, цаашид дэлхийд танигдсан хот болгон хөгжүүлэхэд хотын нэр чухал үүрэгтэй хэмээн тодотгов. Олон улсын туршлагаас үзэхэд хотын нэрийг тухайн улс орны талаарх төсөөллийг бий болгох соёлын өв түүхийг онцолж, олон улсын санхүү, бизнес, аялал жуулчлалын төв, ухаалаг хот гэдгийг илэрхийлж чадахуйц, олон улсад дуудах, бичихэд хялбар, ойлгомжтой байдлаар тогтоох нь цаашид маркетинг сурталчилгааны стратегийг өргөн хүрээнд төлөвлөх боломжийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл хотын оноосон нэр нь түүх, соёл, байгаль орчин, эдийн засгийн чадамж гэх мэт тухай хотын бусдаас ялгарах онцлог, улс орны хөгжил, олон улсын хэмжээнд ямар хувь нэмэр оруулах зэрэг хотын хөгжлийн зорилго, ирээдүйн байр суурийг бүрэн илэрхийлэх боломжтой байх нь тус бүтээн байгуулалтад олон улсын хөрөнгө оруулалтыг татах, олон талт түншлэл, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй хэмээн Ж.Батсуурь сайд танилцууллаа.

Гэтэл Шинэ Зуунмод хот гэх нэршил Төв аймаг буюу Зуунмод хотын дагуул хот, эсхүл Зуунмод хотыг шинэчлэн зохион байгуулах төлөвлөлт гэсэн зөрүү ойлголтыг төрүүлж байгаа хэмээв. Иймд шинэ хот байгуулах энэхүү төслийг олон улсын түвшинд хөрөнгө оруулалт татах тохиромжтой нөхцөлөөр танилцуулах, цаашид  дэлхийд танигдсан хот болгох зорилгоор оноосон нэрийг өөрчлөх шаардлага үүссэн хэмээн төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Монголчууд эртнээс төрт ёсны түүхтэй, дэлхий дахинд нэр алдар нь түгсэн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг билээ. Хүннү нар төв азийн тал нутагт төрийн зохион байгуулалттай хүчирхэг нүүдэлчдийн төрт улсыг үүсгэн, олон улсын харилцаа, Торгоны замыг хяналтдаа авч, Европ, Азийн түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн хэмээлээ. Тиймээс Монгол Улсын талаар төдийгүй шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, төслийн зорилтыг цогц байдлаар илэрхийлэх зорилгоор Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэн Монгол Улсын төрт ёс түүх, уламжлал, соёлыг, олон улсад таниулах, цаашлаад олон улсын чиг хандлагад нийцсэн ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт энэхүү хотыг Хөшгийн хөндийд байгуулагдсан Чингис хаан олон улсын нисэх буудлыг түшиглэн Монгол Улсын тээвэр ложистикийн гол төв байхаар төлөвлөж, цаашид Зүүн Хойд Азийн зорчигч, агаарын тээврийн нэгдсэн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байгааг Ж.Батсуурь сайд онцолсон.

Иймд дээрх зорилтод нийцүүлэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилго, олон улсын чиг хандлагыг харгалзан Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь уламжлал, шинэчлэлийг хослуулсан томьёолол хэмээн үзсэн байна. Хүннү хот нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хотын хувьд нийт хүн амын дийлэнх хэсгийн амьдрах, оршин суух нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын ачаалал, төвлөрлийг задлах, суурьшлыг тэнцвэржүүлэх, зам тээвэр ложистикийн үйлчилгээг бий болгох, дэд бүтцийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний аюулгүй байдал, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох буюу улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэх юм байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир танилцууллаа. Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33, 35 дугаар зүйлийг баримтлан яаралтай хэлэлцүүлэх горимоор 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “D.Parliament.mn” цахим системд байршуулсан болохыг санал, дүгнэлтэд дурдав. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө асуулт асуухаар нэрсээ хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн Да.Цогтбаатар, П.Сайнзориг, Ц.Мөнхбат, С.Эрдэнэболд нарын гишүүд асуулт асууж, хариулт авав.

Хүннү хотын байршлын талаар болон үүнээс өөр Улаанбаатар хотын дагуул хот байх эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариулахдаа “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаас 2024 онд оруулсан бөгөөд энэ хүрээнд “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Энэ дагуу нийслэлийн Багануур, Налайх дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгохоор, Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр 14 хот байгуулахаар, дагуул Агросити, Багахангай, Шарга морьт хотыг байгуулахаар шийдвэрлэсэн” гэв. Үүнээс Шинэ Зуунмод хот нь анх удаа корпорацын зарчмаар байгуулагдах аж. Тодруулбал, 80 хувийг Улаанбаатар, 20 хувийг Төв аймаг эзэмших юм байна. Байршлын хувьд Хөшгийн хөндийд байгуулагдсан Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын буюу Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутгаас 33 мянган га талбайд байгуулах юм байна. 150 мянган оршин суугч бүхий аялал жуулчлал, тээвэр ложистикийн төв болох төлөвлөлт бүхий хотын бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулсан. Одоогоор дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэж байгаа хэмээгээд эрчим хүчний эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сэргээгдэх эрчим хүчний тендэр зарлахаар төлөвлөсөн, мөн цэвэрлэх байгууламжийн талаар, газрын дулааны гүний хайгуул эхлүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл өгсөн. Хүннү хэмээх нэрийг сонгож буй учир шалтгаан, шинжлэх ухааны үндэслэл, тайлбарыг тодруулсан гишүүдийн асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ШУА-ын холбогдох мэргэжилтэн  хариулт өгсөн.

Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан П.Сайнзориг гишүүн төслийн үзэл баримтлалыг дэмжиж буй байр сууриа илэрхийлж, үг хэлсэн. Ийнхүү гишүүн үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 95 гишүүний 73.7 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ нь нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд ойлголтоо нэгтгэхэд үндсэн ач холбогдол нь оршиж байгаа гэдгийг тэрбээр танилцуулгынхаа эхэнд дурдав. Нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөсөн хэмээгээд Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн эхэнд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг өргөн мэдүүлж, бүх нийтийн хэлэлцэн, нийслэлд хэрэгжих төсөл арга хэмжээ, эрэмбэ дарааллын талаар нэгдмэл ойлголтод хүрэх нь чухал болохыг онцоллоо. Үргэлжлүүлэн тэрбээр Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнүүдийн талаар дурдаад нийслэл хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 24 мега төслийг хэрэгжих хугацаа, төслийн нөлөө, өртөг гэсэн гурван хүчин зүйлийн дагуу эрэмбэлж, төслүүдийн харилцан уялдаа, ач холбогдол, төсөл хоорондын эерэг, сөрөг нөлөөллийг тооцож, “Сontrol Tower” аргачлал буюу нэгдсэн удирдлага, зохицуулалт, хяналттайгаар хэрэгжүүлнэ гэв.

Уг төслүүдэд Баянзүрхийн товчооноос 22-ын товчооны уулзвар хүртэл 32 км хэвтээ тэнхлэгийн 4-6 эгнээ бүхий Туулын хурдны авто замын бүтээн байгуулалт туссан байна. Туулын хурдны зам дагуу Хүй долоон худагт 30,000 хүний багтаамжтай наадмын шинэ цогцолбор байгуулж, шинээр дэд бүтцийг байгуулах аж. Хандгайтаас Чингис хаан нисэх буудал хүртэл, төр захиргааны нэгдсэн байрыг холбосон, Сэлбэ голыг дагасан, гүүрэн байгууламж, туннел бүхий босоо тэнхлэгийн 62.5 км хурдны замын төсөл хэрэгжүүлэх бөгөөд энэхүү босоо тэнхлэгийн хурдны замаар Нийслэл Улаанбаатар хотын төвийг Хөшигийн хөндийд шинээр байгуулагдах дагуул хоттой холбогдох юм байна.

Хотын авто замын сүлжээг хэвтээ найм, босоо 12 тэнхлэг, гурван тойрог авто замын бүтэцтэй байхаар төлөвлөж дээрх төслүүдийг хэрэгжүүлнэ, Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт 14 өртөө бүхий Улаанбаатар Метроны нэг, хоёрдугаар шугам байгуулна. V цахилгаан станцыг барьж, эрчим хүчний хэрэглээнд 300 МегаВаттын нэмэлт эх үүсвэрийг бий болгоно. Мөн нүүрсний уурхай түшиглэн нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний хосолсон эх үүсвэрүүд шинээр байгуулахаар төлөвлөгөөнд тусгажээ.  

Нийслэлийн дулаан, эрчим хүчний сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэхэд 2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийслэлийн асуудлыг сууриар шийдвэрлэх эрэмбэлэгдсэн 24 мега төслийг хэрэгжүүлэхэд багадаа 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тийм ч учраас ерөнхий төлөвлөгөөнд туссан мега төслүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн асуудлыг бүрэн хэмжээнд шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчны томоохон шинэчлэл шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ онцоллоо.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд туссан хөгжлийн 24 мега төслийг хэрэгжүүлэх, “Control Tower” буюу нэгдсэн удирдлагын зохицуулалт, хяналтын тогтолцоог бүрдүүлж, нэгдсэн ойлголтод оруулах нь энэхүү хэлэлцүүлгийн хамгийн чухал үр дүн болохыг тэрбээр танилцуулав. “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр нийслэлийн иргэдийн 91 хувь нь орон сууцанд, 9 хувь нь сайжруулсан амины сууцанд амьдрах боломж бүрдэнэ хэмээн тооцжээ. Нэг хүнд ногдох ногоон байгууламж 8 м.кв-аас 35 м.кв болж нэмэгдэх, нийтийн тээврийн хүртээмж 2 дахин нэмэгдэх, эрчим хүчний эх үүсвэрээс нэмэгдэх, улмаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэв.

Нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийн оролцогчид чуулганы хуралдааны үйл ажиллагаатай танилцсан юм. Анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү дадлагажих хөтөлбөрт 1700 гаруй оюутан хүсэлт ирүүлснийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан дурдаад “УИХ-ын залуу гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг, их, дээд сургуулийн багш нартай хамтарч ажиллаж 2 удаагийн шалгаруулалтыг явуулсны үндсэн дээр 100 оюутныг сонгон шалгаруулсан” хэмээн танилцууллаа. Эдгээр оюутан нэг сарын хугацаанд цалинтай дадлага хийж байгааг хэлээд “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийн оролцогчдод Улсын Их Хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс сурлагын өндөр амжилт хүссэн.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг О.Номинчимэг гишүүн танилцууллаа. Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн байна. Тус хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлт, төсөл санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авав. 

Н.Номтойбаяр гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төлөвлөлтийн суурь эдийн засгийн зарчмын талаар, Ч.Ундрам гишүүн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагын талаар, Б.Пүрэвдорж гишүүн бүсүүдийн төвүүдийг хөгжүүлснээр нийслэл дэх төвлөрлийг задлахад чухал нөлөөтэй гэдгийг хэлээд хөрөнгө оруулалтын талаар тодруулж, Ерөнхий сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, ажлын хэсгээс хариулт авав. О.Цогтгэрэл гишүүн нийслэлийн хэтийн хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон эсэх, энэхүү төлөвлөгөө үүнд нийцэж буй эсэхийг, О.Батнайрамдал гишүүн хөрөнгө оруулалттай холбоотой олон улсын шинэ, сайн жишгийн талаар дурдаж, нийслэлийн гэр хорооллын талаарх төлөвлөлтийн талаар асуулт асууж, хариулт авсан.

С.Эрдэнэболд гишүүн нийслэлийн орчны бохирдлыг бууруулах асуудлыг төлөвлөгөөний хугацаатай уялдуулахгүйгээр шуурхай шийдвэрлэх бололцоотой эсэхийг, Ө.Шижир гишүүн нийслэл дэх газар олголттой холбоотой асуудлаарх хариуцлага тооцох эсэх, Богдхан уул тойрсон газар олголтын талаар тодруулсан. Төлөвлөгөөг нягт боловсруулсан байгааг Л.Соронзонболд гишүүн хэлээд, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ, шалгуур үзүүлэлт огт тусгагдаагүй байгааг хэллээ. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Р.Эрдэнэбүрэн нар төслийн үзэл баримтлалын талаарх байр сууриа илэрхийлж, үг хэлсэн.

Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын 98 гишүүний 64.3 хувь нь “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, ""Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Лейкерс талбайдаа өнгөрсөн...
207 дугаар байрыг буулгах ажлын...

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Kuzmo 2025-01-24

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах