• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

1. УИХ-ын сонгууль түүхэнд анх удаагаа бүсчилсэн 13 тойрогт явагдаж, 126 гишүүнтэй парламент бүрдлээ

Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгов. 2024 оны сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даан 1341 нэр дэвшигч өрсөлдлөө.  Сонгуулийн дүнгээр МАН-аас сонгуулийн тойрогт 50, намын жагсаалтаар 18 нийт 68, АН-аас сонгуулийн тойрогт 26, намын жагсаалтаар 16 нийт 42, ХҮН намаас сонгуулийн тойрогт хоёр, намын жагсаалтаар зургаа нийт найм, Үндэсний эвслийн жагсаалтаар дөрөв, ИЗНН-аас жагсаалтаар дөрвөн нэр дэвшигч тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдов. Сонгогдсон гишүүдийн 32 буюу 25.4 хувь нь эмэгтэй байгаа нь Монгол Улсын парламентын түүхэн дээд үзүүлэлт төдийгүй Ази тивийн дунджаас давж, дэлхийн 187 орны парламентад эзлэх эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтийг хангасан. Шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 73 настай. Мэргэжил боловсролын байдлаар инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч зэрэг мэргэжилтнүүд сонгогдсон юм.  Мөн МАН, АН аль алинаас нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл жагсаалтаар орж ирсэн байдаг.  126 гишүүнтэй бүрдсэн УИХ-ын гишүүд 2024 оны долоодугаар сарын 2-ны өдөр тангараг өргөж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг 90 гаруй хувийн саналаар сонгосноор УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан шинэхэн парламентын цаг тоолол эхэллээ. УИХ-ын чуулганы танхимыг “Их Хуралдай” хэмээн нэрийдэх болжээ. УИХ-ын энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг дэлхий дахин анхааралтай ажиглаж, гадаадын болон олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн 15 байгууллагын 36 сэтгүүлч, сурвалжлагч ажилласан байна.

2. Хамтарсан Засгийн газраас ирэх жилүүдэд 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарлав

Сонгуульд ялалт байгуулсан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн байгуулах Засгийн газартаа АН, ХҮН намуудыг татан оруулсан нь улс төрийн хүрээнд багагүй анхаарал татсан үйл явдал байв.  МАН-д 12, АН-д  найм, ХҮН намд хоёр сайдын суудал ногдсон энэ бүтэц түүхэндээ хамгийн олон буюу 22 сайд, 16 яамны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Засгийн газраас 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө үндэсний хэмжээний 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.  14 төсөлд,  “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Хөшгийн хөндийн туннел, Үндэсний хиймэл дагуул , Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор, Номтын ам, Шинэ зуун мод хот,  Хөшгийн хөндий-Шинэ зуун мод хотын дэд бүтэц, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж,  Налайх-Тэрэлж авто замын өргөтгөл,  Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, “Шинэ хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг, Бүсүүдийн хөгжлийг дэмжих инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц,  Бүс нутгийн найдвартай цахилгаан хангамж, Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөр, Боомтуудын шинэчлэл зэрэг төслүүд багтсан юм.   Мөн  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногийн босгон дээрээ Үндэсний баялгийн санг Их Эзэн Чингис хааны нэрээр “Чингис сан” гэж нэрлэхээр тогтож иргэдийн хөгжлийн дансанд хувьцааны ногдох хувийг байршууллаа. Мөн “Эрдэнэс  Таван толгой”  ХК-ийн ногдол ашгийн тодорхой хувийг иргэдийн дансанд шилжүүлж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль амь орсон жил болов. 

3. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн онцлох айлчлалууд ба Монголыг зорьсон дэлхийн удирдагчид

Улирч буй 2024 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хэд хэдэн улсын төрийн тэргүүн манай улсад хөл тавьжээ.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр хоёрдугаар сард манай улсад хүрэлцэн ирсэн нь томоохон айлчлалуудын эхлэл байлаа. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой давхацсан энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, Монгол, Германы харилцааг ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтой айлчлал болов. Харилцааг шинэ шатанд гаргасан айлчлалын дараагийнх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Ламын айлчлал байлаа. Энэ айлчлалын үр дүнд Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудаас анхлан Вьетнам Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож буйгаа тунхаглан зарлаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Мөн аравдугаар сард Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч К.Токаев манай улсад айлчлах үеэр хоёр орны уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ тунхагласан. Ингэснээр Казахстан Улс Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болсон нь мөн л онцгой үйл явдал болов.

Эмэгтэй төрийн тэргүүнүүдийн дотроос Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар болон Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын нар манай улсад анх удаа хүрэлцэн ирсэн нь онцлох үйл явдлууд болов. Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн төрийн айлчлалын үеэр “Монгол-Швейцарын Хамтарсан тунхаглал”, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ардчилсан засаглалыг бэхжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэргий, хүүхдүүдийн хамт анх удаа Чингисийн Монголд хөл тавьж, монгол наадмыг үзэж сонирхлоо. Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбарт бодит ахиц гаргахаар тохиролцлоо. Энэхүү айлчлал орчин цагийн Монголын түүхэнд хаан хэргэмтэй төрийн тэргүүн айлчилсан анхны тохиолдол болов.

Мөн БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны зургаадугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулахад хамтын ажиллагаа эрчимжүүлэхэд санал нэгдэж байлаа.

Дээрх айлчлалууд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад ирсэн хүндэт зочид байсан бол төрийн тэргүүн жил бүр Нью-Йорк хотноо болдог НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганд оролцлоо.

Мөн Узбекистан, Туркменстан болон Азарбейжан улсуудад төрийн айлчлал хийв. 1992 онд Монгол Улс болон Туркменистан Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад айлчилсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.

Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа түүний гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийн өндрөөр үнэлсэн.

Бан Ги Мүн нь “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн болов.

4. Эрчим хүчний үнэ, эх үүсвэр нэмэгдэв

Цахилгааны дундаж тариф нэг кВт.ц тутамд 216 төгрөг байсныг  280 төгрөг болгож нэмлээ.  Ингэхдээ хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тарифыг нэвтрүүлсэн. Өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцохоор болов. Өөрөөр хэлбэл, иргэд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлнө. Айлуудын цахилгааны хэрэглээний нэг кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орно.  Үүний зэрэгцээ Бөөрөлжүүтийн ордыг түшиглэн баригдаж буй цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын барилгын ажил дуусч нээлтээ хийлээ. Хоёр дахь ээлжийн 150 МВт-ыг ирэх 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөх боломжтой. Цаашид хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж 600МВт хүчин чадал бүхий цахилгаан станцтай болсноор нийслэлийн эрчим хүчний хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсноор цахилгаан станцад 540, нүүрсний уурхайд 500 нийт 1000 гаруй шинэ ажлын байр бий болох боломж бүрдэнэ. Мөн  Зүүн бүсийн шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орж нээлтээ хийсэн билээ.

5. Халх голын ялалтын ойгоор В.Путин Монголд айлчлав

Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны түүхт 85 жилийн ой, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой болон Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь томоохон үр дүн байлаа. Ялангуяа олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, “Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгуулж чадсан. Мөн “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай”, “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

6. Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиолоо

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн тэгш ой тохиосон нь түүхэн үйл явдал байлаа. Монгол Улс 100 жилийн өмнө 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “Тус харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрх эдлүүлбээс зохимуй” хэмээн хуульчилснаар эрэгтэй, эмэгтэй иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улс болсон билээ. Зургаан бүлэг, 50 зүйлтэй анхдугаар Үндсэн хуулиас хойш 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж байжээ.

100 жилийн түүхэн ойд зориулан УИХ-ын хүндэтгэлийн чуулган зохион байгуулагдаж, “Парламентын хянан шалгах чиг үүрэг” чуулга уулзалт, “Санан тунхаглах ирээдүй” гэрэл зураг, архивын үзэсгэлэн зэрэг олон томоохон арга хэмжээ зохион байгуулагдаж, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв. Үндсэн хуулийн 100 жилийн ойд зориулан УИХ-аас “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” 43 дугаар тогтоолыг батлан гаргалаа. Уг тогтоолд төрийн бүх байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулиа дээдлэн залах, иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалав. Энэ жил  Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 100 жилийн ой болж өнгөрч байна. 1924 онд их зохиолч Д.Нацагдоржийн гэргий анхлан байгуулалцаж байсан Монголын эмэгтэйчүүдийн холбоон түүхэн ойг угтаж аймаг бүр дэх эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан баярын хурал, үзэсгэлэн зохион байгуулж, салбар бүрийн эмэгтэйчүүдээ алдаршуулсан бол Төрийн ордонд Эмэгтэй парламентчдын чуулган зохион байгуулагдав. 

7. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хаалттай шүүж, 4.9 жилийн хорих ял оноолоо

Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 25 байр ухарсан сайнгүй үзүүлэлттэй байсан энэ жил zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг хаалттай шүүж, 4,9 жилийн хорих ял оноосон нь хэвлэл мэдээллийн салбарын төдийгүй улс орны хэмжээнд дуулиан дагуулсан томоохон үйл явдал болов. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг энэ оны долдугаар сард нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хэлэлцэж, түүнд дөрвөн жил, есөн сарын хугацаатайгаар хорих ял оноосон. Харин давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сард болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Түүнийг “Найман ишигний хэрэг”, талийгаач охины үхлийн шалтгаан болон бусад төрийн нууцтай холбоотойгоор буруутгаж байгаа. Уг эрүүгийн хэргийг бүхэлд нь эсвэл хэсэгчилж нээлттэй явуулах, хүсэлт, шаардлагуудыг зарим Их хурлын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх зэрэг байгууллага, нэр бүхий зарим иргэдээс удаа дараа хүргүүлж, байр сууриа илэрхийлсэн ч хаалттай шүүсэн нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хумьсан, ардчилсан бус үйл явдал болж байгаа тухай олон нийт болон хүний эрхийн зарим байгууллагууд үзэж байгаагаа илэрхийлсэн. Нийслэлийн Одоогоор сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчид Улсын Дээд шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа.

8. Ерөнхийлөгч Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээн авсан  анхны тохиолдол

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, төсөв батлахдаа  хууль дээдлэх зарчим баримтлаагүй, мөн төсвийн алдагдлыг бууруулж оруулж ирэх ёстой гэж үзэв.  Энэ  нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан анхны хориг байв. Мөн УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан анхны тохиолдол юм.  Тиймээс  Ерөнхийлөгчийн хориг болоод ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх парламент шинэ сорилттой туллаа. Парламент нэг удаагийн дэг хүртэл баталж амжив. Богинохон хугацаанд өрнөсөн энэ процесс дээр УИХ өөрөө өөрийгөө үгүйсгэж эвгүй байдалд орсон ч хоригийн дагуу төсвөө алдагдалгүй баталж чадсан юм. Ингэхдээ  2025 оны төсөвт алдагдлыг 1.4 их наядаар бууруулж, “Соёлын эрхийн бичиг”-ийг хасч, Хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбумыг нэмж тавьсан юм.   Өмнө нь хориг тавигдсан 2025 оны төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байсан юм.  Түүнчлэн төсөв дээр Ерөнхийлөгчийн хоригийг парламент хүлээж авахын өмнөхөн 2025 оны төсвийн урсгал зардлыг бууруулах саналыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын гишүүд гаргаж, шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлсэн байдаг.  Тэд акц хийж, намуудад мөрийн хөтөлбөрийг нь сануулж төсвийн зардлаа бууруулахыг шаардсаныхаа төлөө зарим гишүүд нь “Намынхаа бодлого сөрсөн” гэх үгэнд ороогдоод ч амжсан. Гэсэн хэдий ч тэдний энэ акц төсвийн хэлэлцүүлгийг урагшлуулж, алдагдалгүй төсөв батлах үйл явцыг түргэсгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно.

9. Олимпын мөнгөн медальтай он

Эх дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон “Парис-2024” олимпын наадамд манай улсаас спортын 9 төрөлд 32 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцон,  тив дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж нэгэн түүхэн цаг хугацааг бүтээсэн билээ.

Монгол түмнээ огшоож, баярлуулсан мөч бол жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн цаг хугацаа байв. Тэрээр эх орон, аав ээжийнхээ нэрийг дэлхийн тавцанд мандуулж,  Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд тав дахь мөнгө, түүн дотроо эмэгтэй  жүдочдын олимпын мөнгөн медальтай хоёр дахь бөх болсон юм.

Мөн буудлагын спортын 10м-ийн хийн гар бууны дасгалд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Даваахүү финалын шатанд 115.7 оноотойгоор наймдугаар байранд шалгарснаар хувийн болон Монгол улсын амжилтыг шинэчилсэн билээ. Буудлагын төрөлд мөн ОУХМ О.Есүгэн финалын шатанд дэлхийн шилдэг долоон тамирчинтай медалийн төлөө өрсөлдөж, 407.6 оноотойгоор 7-р байраар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Парисын олимпын наадмын сүүлийн өдөр,  гавьяат тамирчин Т.Тулга чөлөөт бөхийн 65 кг-ын жинд шагналт тавдугаар байранд шалгарсан. Мөн гавьяат тамирчин Д.Отгонжаргалын хувьд анхныхаа олимпын дэвжээнд шагналт тавдугаар байр эзэлсэн бол Гавьяат тамирчин П.Орхон тавдугаар байранд шалгарсан амжилт үзүүлсэн.

Мөн ОУХМ Б.Энхтамир  Парисын наадамд эх орноо төлөөлөн анх удаа олимпын тайзан дээр уралдаж 100м-ийн чөлөөт сэлэлтийн уралдаанд өрсөлдөн 50:81 секундийн амжилттайгаар гараандаа тавдугаар эзэлсэн нь онцлох үйл явдлын нэг болсон.

Парис-2024 паралимпын  наадмын таеквондогийн аваргаар тодрон, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулж , монгол түмнээ баярлуулсан  түүхэн цаг хугацааны эзэн бол Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав байв. Ингэснээр  манай улс анхны эмэгтэй паралимпын аваргатай болсон юм. Мөн таеквондогийн төрөлд Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, хөнгөн атлетикийн  бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ц.Баттулга, пауэрлифтингийн төрөлд гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ нар мөнгөн медаль хүртсэн  түүхэн амжилттай он байлаа.

10. Нарансэвстэй, Халзан бүргэдэй төслүүдтэй холбоотой акцууд баруун бүсэд өрнөв

Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтын үйл ажиллагааг эхлүүлэх асуудал олон анхаарлыг татав.  1992 онд Нарансэвстэйн боомтыг нээгээд ердөө дөрвөн удаа ажиллуулаад боомт хүрэх замын дагуу хөл хөдөлгөөн ихэссэнээс мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт болон бусад зэрлэг амьтад үргэж дүрвэх, хөрсний элэгдэл үүсэх, эвдрэлд орох, баянбүрд, булаг шанд бохирдох мөн хулгайгаар ан хийх зэрэг шалтгааны улмаас Алтайн өвөр говийн цөлийн экосистемд аюул учирч эхэлснийг харгалзан боомтыг хаах шийдвэр гаргаж байжээ. Дараа нь хоёр ч Засгийн газрын үед ажлын хэсэг гаргаж, боомтыг сэргээх тухай шалгаж үзээд  боломжгүй гэдгийг тогтоож байсан юм. Тиймээс тус боомтыг нээхгүй байх нь зүйтэй гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм.  Харин Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт энэхүү боомтыг нээх асуудлыг тусгасан билээ.   Мөн баруун бүсэд Халзан бүргэдэй газрын ховор элементийг төслийг эсэргүүцсэн акц өрнөж,  орон нутгийн удирдлагуудыг зүгээс үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан.  Дэлхий нийтэд эрэлттэй байгаа газрын ховор элемент нь өндөр технологид хэрэглэгддэг чухал эрдэс, түүхий эд болдог. Ялангуяа тогтмол соронзонгийн үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг. Гэрлийг өөртөө маш сайн, тод дамжуулдаг чадвараар бүхий л техникийн дэлгэц, цахилгаан дамжуулагч, хөдөлгүүр, цахилгаан машины зай хураагуурт ашигладаг байна. Монгол Улс энэхүү эрдсийн баялгаараа дэлхийд эхний 15-д ордог бөгөөд энэ асуудалд анхаарч ажиллаж чадахгүй бол энэ салбарт гол тоглогч болох боломжоо алдана гэдгийг салбарын сайд нь хэлж байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 250 (7494)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа
Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа
"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Сэндвичэн агуулах шатаж байсныг 01:42 цагт галын тархалтыг зогсоожээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Ипотекийн зээл
  • •Улсын Онцгой Комисс
  • •E-Sport
  • •Эрүүл мэнд
  • •Намууд
ХУРААХ
Нийслэлийн төсөв-2025:...
Сүхбаатар дүүргийн эрүүл...

2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

Kuzmo 2024-12-26

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа
Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа
"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Сэндвичэн агуулах шатаж байсныг 01:42 цагт галын тархалтыг зогсоожээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа

5 цагийн өмнө өмнө

Ипотекийн зээлтэй иргэн өөр төрлийн зээл авах боломжтой юу?

5 цагийн өмнө өмнө

NBA-ын шинэ улирал маргааш эхэлнэ

5 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

5 цагийн өмнө өмнө

Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа

5 цагийн өмнө өмнө

"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

5 цагийн өмнө өмнө

Сэндвичэн агуулах шатаж байсныг 01:42 цагт галын тархалтыг зогсоожээ

5 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

5 цагийн өмнө өмнө

Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

19 цагийн өмнө өмнө

2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна

19 цагийн өмнө өмнө

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна

19 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг оролцож гуравдугаар байрт орлоо

1 өдрийн өмнө өмнө

Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

1 өдрийн өмнө өмнө

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэдний хэн нь дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ?

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын даргыг чөлөөлж, Ерөнхий сайдын огцруулсан долоо хоног

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2025-10-17 өмнө

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

2025-10-17 өмнө

Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй

2025-10-17 өмнө

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдлөө

2025-10-17 өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа

2025-10-17 өмнө

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2025-10-17 өмнө

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

2025-10-17 өмнө

Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж эхэллээ

2025-10-17 өмнө

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

2025-10-17 өмнө

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

САНАЛ БОЛГОХ
2025-10-15 өмнө

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын даргаар сонгох уу?

2025-10-14 өмнө

“Миний орон сууцнуудыг бусдад худалдаж, доромжилсон” гэжээ

2025-10-14 өмнө

Х.Баттулгыг ҮАБЗ-ийг тэргүүлж байхад гэрээг нууцад авах зөвлөмж гарчээ

2025-10-15 өмнө

Байнгын хорооны дарга намын хорооны даргыг хавсран гүйцэтгэж болох уу

2025-10-15 өмнө

Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

2025-10-14 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-10-14 өмнө

“Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

2025-10-15 өмнө

Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байна

2025-10-14 өмнө

Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

2025-10-17 өмнө

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2025-10-17 өмнө

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

2025-10-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2025-10-15 өмнө

2024 оны хоёрдугаар ээлжээр татагдсан цэргүүд өнөөдөр халагдлаа

2025-10-17 өмнө

Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж эхэллээ

2025-10-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр

2025-10-16 өмнө

МАН-ын бүлэг хоёр даргатай болов

2025-10-17 өмнө

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

2025-10-16 өмнө

Ипотекийн зээлийн орлогын эх үүсвэрийг хоёр төрлөөр баталгаажуулна

2025-10-16 өмнө

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг сард дуусгалаа

2025-10-17 өмнө

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

2025-10-16 өмнө

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

2025-10-16 өмнө

“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр түгжрэл 20 хувиар буурна

2025-10-17 өмнө

Монголчууд баялгаасаа бодитоор хувь хүртэх ганц гарц нь АМНАТ болж байна

2025-10-16 өмнө

Хотын дарга 2007 айлын орон сууцны хорооллыг ашиглалтад оруулах үүрэг өглөө

2025-10-15 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2025-10-16 өмнө

Цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2025-10-16 өмнө

Виктория Сикрет-2025 загварын шоунаас онцлох агшин

2025-10-15 өмнө

Баянбүрдийн тойрог дахь хөшөө шатжээ

2025-10-17 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2025-10-17 өмнө

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах