• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ТБХ:Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.25/ хуралдаан 15 цаг 18 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Тэрбээр, Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн 48 МВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 МВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50 МВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 198 МВт-д хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус станц нь Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний гидравлик горимын хувьд хамгийн оновчтой байршилд байрладаг ба Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангадаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8-12 хувиар өсөж байгаа бөгөөд өвлийн улиралд дулааны цахилгаан станц бэлтгэл тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Энэ эрсдэлийг бууруулахын тулд тус станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай байна гэлээ.

Улаанбаатар хотын одоогийн болон өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. Эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барьж, дараагийн шатад ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцын суурин дээр 250 МВт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барихаар төлөвлөжээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны хуралдааны үеэр Оросын талаас “Интер РАО Экспорт” компанийг Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэх төсөлд оролцохыг дахин илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. “Интер РАО Экспорт” компаниас төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 8 дугаар сард Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-д хүлээлгэн өгсөн байна.

Төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид Эрчим хүчний яамнаас Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, Оросын талтай харилцан зөвшилцөөд байгаа гэв. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 29 дүгээр тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороотой тус тус зөвшилцсөн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 48 дугаар захирамжаар Эрчим хүчний сайдад хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус хэлэлцээрт хоёр улсын Засгийн газрыг төлөөлөн Эрчим хүчний сайд нар 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Олон улсын гэрээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хэлэлцээр нь Монголын талын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар “Интер РАО Экспорт” компани тендерт шалгарсан байгаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, хуультай нийцэж буй эсэх,  мөн төслийн зураг төсөв батлагдаад явбал олон улсын дундаж үнэтэй харьцуулахад хэр байгаа талаар болон энэ асуудалд салбарын яамны байр суурийг лавлаж байлаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ОХУ-ын “Интер РАО Экспорт” компани өөрийн хөрөнгөөр техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад монголын талд хүлээлгэн өгсөн. Энэхүү техник эдийн засгийн үндэслэлдээ нэг тэрбум 322 сая еврогоор төслийг хэрэгжүүлье гэсэн нөхцөлийг тусгасан байгаа юм. Олон улсын дундаж үнээр 1кВт нь дулаангүйгээр 2 сая шахам ам.долларын үнийн саналыг цахилгаан станцуудад ирүүлээд байгаа үнээс өндөр байна. Ийм өндөр үнээр бид хийлгэж чадахгүй гэдэг нөхцөлийг зөрүүлж тавьдаг. Иймд оросын тал зургаа хийгээд түүнийг нь магадласны дараа төсвөө гаргая. Төсвөө гаргасны дараа  дахин магадлаад үнийн асуудалд дахин тохиръё гээд байгаа ч манай талаас олон улсын дундаж үнээс өндөр байгаа тул үнээ буулга гэсэн саналыг тавьсан хэмээн хариулав. Мөн  энэ удаа ямар нэгэн байдлаар ОХУ-ын компанийг тендерт шалгаруулсан гэх яриа байхгүй. Харин оросын талтай ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлээр төслийг санхүүжүүлье гэдгийг нөхцөлийг л тохирсон. Олон улсын экспортын зээлүүд хүүний хувьд татаастай, хугацаа урт байдаг ч хариуд нь тухайн улсын компаниудаар ерөнхий гүйцэтгэгч байхыг шаарддаг. Энэ жишгийн дагуу л ОХУ “Интер РАО Экспорт” компаниа шалгаруулаад манай талд санал тавиад явж байна. Харин төсөлд гарын үсэг зурах эрх нь Засгийн газарт байгаа. Үүнээс өмнө УИХ-ын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөөд дараа нь хэлэлцээр хийгээд УИХ-аар соёрхон батлуулах юм. Энэ нь олон ажлын эхлэл нь гэж ойлгож болно гэхийн зэрэгцээ оруулж ирж буй асуудал хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуультай нийцэж байгаа гэв.

Ингээд “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Дараа нь Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлийн хуралдаанаараа хянан шийдвэрлэсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр томилжээ.

Дээрх маргааныг Цэц хянан хэлэлцээд, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

Мөн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1 дэх заалтад "татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;", 34.4.3 дахь заалтад "татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр 2024 оны 04 дүгээр дүгнэлтэд дурджээ.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Түвшин нар үг хэлэв. Гишүүдийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гээд төсвийн орлого бүрдүүлэхийн тулд татвар төлөгч аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн дансыг хаахаас эхлээд захиргааны арга хэмжээ авдаг. Иймд цаашдаа татварын хувь хэмжээ, татвар бүрдүүлэлтийн асуудлыг Улсын Их Хурал өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж байлаа.

Ингээд  Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хороо нэр дэвшүүлэхээр заасны дагуу Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, сонгон шалгаруулах зарыг нийтэд хүргүүлсэн гэв.

Мөн сонгон шалгаруулах зарыг 2024 оны 12 дугаар сарын 05-18-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл Төсвийн байнгын хороо хүлээн авсныг дурдаад өнгөрсөн хугацаанд холбогдох материалаа ирүүлсэн дөрвөн нэр дэвшигчийг танилцуулсан юм.

Нэр дэвшигч Ц.Бархас нь 1989 онд төрсөн 35 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн Олон Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистр, эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 “Ард секюритиз” ҮЦК-д гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигч Л.Батзориг нь 1988 онд төрсөн 36 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийн эдийн засгийн бакалавр, Шихихутуг Их Сургуулийн эрх зүйн бакалавр, санхүүгийн менежмент, эрх зүйч мэргэжилтэй. 2009-2019 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2022 онд “Мод хөтөлбөр” ХХК-д гүйцэтгэх захирал, 2011 оноос “Ар анд түнш” ХХК-д захирлаар ажиллаж байна гэв.

Нэр дэвшигч З.Батмөнх нь 1982 онд төрсөн 42 настай. ШУТИС-ийн Компютер, технолог, мэдээллийн сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Япон Улсын Сайтамагийн Их Сургуулийн эдийн засгийн магистр, үйлдвэрлэлийн удирдлага мэргэжилтэй. 2005 оноос Сангийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа ажээ.

Нэр дэвшигч Ж.Эрдэмзаяа нь 1984 онд төрсөн 40 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн магистр, санхүүгийн менежмент мэргэжилтэй. 2006-2011, 2020 онд СЭЗДС-д багш, 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн судалгааны төвд гүйцэтгэх захирал, 2014-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд статистик судлаач, 2016-2020 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах референт, 2024 оноос “Ди би эм ассет менежмент” үнэт цаасны компанид дотоод зөвлөх буюу төсөл хэрэгжүүлэгч нэгжийн санхүүгийн эрсдэлийн мэргэжилтнээр хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байна гэлээ. Ингээд нэр дэвшигч тус бүрээр санал хураахад олонхын санал авсан хүн гараагүй тул уг асуудлыг дахин хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны төгсгөлд “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Тогтоолд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг томилохоор тусгасан байв хэмээн Улсын  Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Боловсрол
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сонгууль
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Үндэсний баялгийн сангийн тухай...
2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал...

ТБХ:Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Kuzmo 2024-12-25

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

6 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

6 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

6 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

6 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

13 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

14 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

14 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

14 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

14 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

14 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

14 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

14 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

14 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах