• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Жаргалсайхан: Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг эелдгээр хойшлуулах хэрэгтэй

Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал олны анхааралд байна. Албаныханы тайлбарласнаар энэ хэлэлцээр Монгол Улсад ашигтай гэх. Харин бизнесийнхэн, үйлдэрлэгчид эрсдэл тулгарч байгааг онцолж байна. Энэ талаар эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх талаар мэдээлэл гарч байна. Монгол Улсын талаас санал тавьсан хэмээн албаны хүн мэдээлэл өгсөн. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Евразийн эдийн засгийн холбоонд гишүүн элсүүлэх нь асуудал биш. Бид зөвхөн нэг худалдааны чөлөөт худалдааны гэрээ хийх юм аа гэдэг мэдээллийг өгч байгаа харагдсан. Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь 2-3 жил ажилласан учраас гэрээг байгуулах ёстой гээд ярьж байна лээ. Тэгэхээр гэрээгээр хэчнээн нэр  төрлийн ямар салбарын бараа бүтээгдэхүүнийг монголчууд экспортод гаргах вэ гэдгээ тодорхой зарламаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарын манайд үнэгүйдээд байгаа арьс ширийг эргэлтэд оруулах боломж байгаа эсэхийг тодорхой болгох хэрэгтэй. Түүний дараа тухайн салбаруудад хаана нь алдагдалтай, хаана нь ашигтай юм бэ гэдгийг харж байж хэлмээр байгаа юм.

-Тэгвэл энэ гэрээг хойшлуулах эсвэл хийхгүй байх хэрэгтэй гэж хэлэх гээд байна уу?

-Мэдээж энэ гэрээг зайлшгүй хийх шаардлага тулгараагүй гэж харж байгаа. Үндсэндээ гурван шалтгаанаар хойшлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, том эдийн засагтай, гаалийн татваргүй, чөлөөт худалдаанд орчихоор манайх шиг хязгаарлагдмал зах зээлтэй, жижигхэн эдийн засагтай улсын хувьд хохирол амсах эрсдэлтэй. Магадгүй үйлдвэрлэж, хийж чаддаг бүтээгдэхүүнээ ч хийхээ болих эрсдэл тулгарна. Цаашилбал энэ хэлэлцээрийг соёрхон баталснаар монголчуудад ямар үр дагавар гарах вэ. Хэчнээн бизнесийн байгууллага, компани дампуурах вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Учир нь жижиг, дунд үйлдвэрлэл өрсөлдөх чадваргүй болчихдог юм. Хоёрдугаарт ОХУ өөрөө эдийн засгийн хоригтой байгаа шүү дээ. Тиймээс хоригоос гарах хүртэл нь хүлээмээр байна. Гуравдугаарт төлбөрийн асуудал тулгарна. Орос Монголын хооронд төлбөр тооцоогоо яаж хийх юм бэ. Манай арилжааны банкнууд ОХУ руу шууд гүйлгээ хийж чадахгүй. Яагаад гэвэл, тэд дэлхийтэй харилцдаг. Гэтэл хойд хөрштэй харилцаад эхлэвэл хоригт орчихно. Энэ нь зөвхөн худалдаанд биш манай улсын банкны салбарт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл тулж байна. Тиймээс ийм гурван шалтгаанаар хийх шаардлагагүй. Мэдээж хоёр жил ажилласан хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж байна. Гэхдээ дайн байлдаан дуустал хүлээзнэвэл яасан юм бэ гэж л харж байгаа юм.

-Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг гарал үүслээ маш тодорхой болгосон бүтээгдэхүүн орж ирдэг учраас бид нар чанартай бүтээгдэхүүн хэрэглэнэ гэх тайлбар өгч байгаа харагдсан?

-Жишээлбэл, импортоор орж ирэх бүтээгдэхүүнд өндөг багтсан бол манай улсын өндөгний үйлдвэрүүд маш хүнд байдалд орно. Жижиг зах зээлтэй, өрсөлдөх чадвар сул байгаа улсад чөлөөт худалдааны хэлэлцээр маш хүнд тусдаг. Хүүхдээ усанд оруулчхаад баннтай устайгаа цацчихлаа гэдэг шиг юм болчих вий гэсэн болгоомжлол байна. Үнэндээ том эдийн засагтай орны тоглоом болдог юм байна гэдгийг Киргизээс харж болно л доо. Тус улсын жижиг жижиг үйлдвэрүүд нь үндсэндээ алга болчихсон. Евроазийн эдийн засгийн гэрээ гэдэг чинь хил, гаалийн нэг бүсэд орж байна гэсэн үг. Киргиз хэдхэн жилийн дотор жижиг, дунд үйлдвэрүүдийнхээ үүдийг хаачихлаа. Жижиг зах зээл дээр үйлдвэрлэгдэж байсан бараа бүтээгдэхүүн том зах зээлээс татваргүй орж ирж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадамжгүй учраас дампуурч байгаа хэрэг. Тэгвэл манай улс энэ гэрээг хийснээр гурилын үйлдвэрүүд хүнд байдалд орно. Энэ бол хүн бүрийн мэддэг хамгийн тод жишээ. Гэтэл бид төдийлөн анзаардаггүй бусад салбаруудад ямар нөлөө гарах гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Жишээлбэл, хөнгөн үйлдвэрүүд, оёмол бүтээгдэхүүнүүд цаашид дотоодын үйлдвэрлэл явуулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, нэгэнт ашиггүй болж байгаа салбарт үйл ажиллагаа явуулах хэрэггүй болж байгаа юм. Тийм учраас энэ удаагийн Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг маш эелдгээр хойшлуулах хэрэгтэй гэж харж байгаа.

-Галт тэрэг аль хэдийн хөдөлчих­сөн гэж албаныхан тайлбарлаж байгаа. Том зургаар нь харвал эрсдэл өндөртэй байгаа энэ үед бид яах ёстой вэ?

-Энэ гэрээг эцэслээд соёрхон баталчихвал бид хүмүүсийн тоглоом болно. Тиймээс маш сайн, нарийн судалгаа хийх ёстой. Хөнгөн гоомой хандаж болохгүй чухал асуудал гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Монголчууд дараагийн Киргиз болж болохгүй. Киргизэд олон үйлдвэр дампуурсан. Тэнд ажиллаж байсан хүмүүс амьдралын эрхээр Москва хотод дэлгүүрийн худалдагч хийж байна. Статистик тоо харж байхад 1.5 сая Киргиз хүн дэлгүүрт ажилладаг гэсэн байна лээ. Дэлгүүрийн худалдагч нь Киргиз нийлүүлж байгаа хүн нь Киргиз, жолооч нь Киргиз байгаа юм. Зургаан сая хүн амтай улсын 1.5 сая нь Москвад ажиллаж, амьдарч байна. Тэд нар чинь хэлтэй учраас яваад өгч байгаа юм. Харин монголчууд ийм хүнд байдалд орвол хаашаа явах вэ гэдэг асуудал тулгарна гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг маш эелдгээр энэ удаад хойшлуулах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 240 (7484)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Ерөнхийлөгч нууцлалтай утсаар...
Атланта Хокс "NBA Cup" тэмцээний...

Д.Жаргалсайхан: Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг эелдгээр хойшлуулах хэрэгтэй

Kuzmo 2024-12-12
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Д.Жаргалсайхан: Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг эелдгээр хойшлуулах хэрэгтэй

Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал олны анхааралд байна. Албаныханы тайлбарласнаар энэ хэлэлцээр Монгол Улсад ашигтай гэх. Харин бизнесийнхэн, үйлдэрлэгчид эрсдэл тулгарч байгааг онцолж байна. Энэ талаар эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх талаар мэдээлэл гарч байна. Монгол Улсын талаас санал тавьсан хэмээн албаны хүн мэдээлэл өгсөн. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Евразийн эдийн засгийн холбоонд гишүүн элсүүлэх нь асуудал биш. Бид зөвхөн нэг худалдааны чөлөөт худалдааны гэрээ хийх юм аа гэдэг мэдээллийг өгч байгаа харагдсан. Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь 2-3 жил ажилласан учраас гэрээг байгуулах ёстой гээд ярьж байна лээ. Тэгэхээр гэрээгээр хэчнээн нэр  төрлийн ямар салбарын бараа бүтээгдэхүүнийг монголчууд экспортод гаргах вэ гэдгээ тодорхой зарламаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарын манайд үнэгүйдээд байгаа арьс ширийг эргэлтэд оруулах боломж байгаа эсэхийг тодорхой болгох хэрэгтэй. Түүний дараа тухайн салбаруудад хаана нь алдагдалтай, хаана нь ашигтай юм бэ гэдгийг харж байж хэлмээр байгаа юм.

-Тэгвэл энэ гэрээг хойшлуулах эсвэл хийхгүй байх хэрэгтэй гэж хэлэх гээд байна уу?

-Мэдээж энэ гэрээг зайлшгүй хийх шаардлага тулгараагүй гэж харж байгаа. Үндсэндээ гурван шалтгаанаар хойшлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, том эдийн засагтай, гаалийн татваргүй, чөлөөт худалдаанд орчихоор манайх шиг хязгаарлагдмал зах зээлтэй, жижигхэн эдийн засагтай улсын хувьд хохирол амсах эрсдэлтэй. Магадгүй үйлдвэрлэж, хийж чаддаг бүтээгдэхүүнээ ч хийхээ болих эрсдэл тулгарна. Цаашилбал энэ хэлэлцээрийг соёрхон баталснаар монголчуудад ямар үр дагавар гарах вэ. Хэчнээн бизнесийн байгууллага, компани дампуурах вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Учир нь жижиг, дунд үйлдвэрлэл өрсөлдөх чадваргүй болчихдог юм. Хоёрдугаарт ОХУ өөрөө эдийн засгийн хоригтой байгаа шүү дээ. Тиймээс хоригоос гарах хүртэл нь хүлээмээр байна. Гуравдугаарт төлбөрийн асуудал тулгарна. Орос Монголын хооронд төлбөр тооцоогоо яаж хийх юм бэ. Манай арилжааны банкнууд ОХУ руу шууд гүйлгээ хийж чадахгүй. Яагаад гэвэл, тэд дэлхийтэй харилцдаг. Гэтэл хойд хөрштэй харилцаад эхлэвэл хоригт орчихно. Энэ нь зөвхөн худалдаанд биш манай улсын банкны салбарт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл тулж байна. Тиймээс ийм гурван шалтгаанаар хийх шаардлагагүй. Мэдээж хоёр жил ажилласан хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж байна. Гэхдээ дайн байлдаан дуустал хүлээзнэвэл яасан юм бэ гэж л харж байгаа юм.

-Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг гарал үүслээ маш тодорхой болгосон бүтээгдэхүүн орж ирдэг учраас бид нар чанартай бүтээгдэхүүн хэрэглэнэ гэх тайлбар өгч байгаа харагдсан?

-Жишээлбэл, импортоор орж ирэх бүтээгдэхүүнд өндөг багтсан бол манай улсын өндөгний үйлдвэрүүд маш хүнд байдалд орно. Жижиг зах зээлтэй, өрсөлдөх чадвар сул байгаа улсад чөлөөт худалдааны хэлэлцээр маш хүнд тусдаг. Хүүхдээ усанд оруулчхаад баннтай устайгаа цацчихлаа гэдэг шиг юм болчих вий гэсэн болгоомжлол байна. Үнэндээ том эдийн засагтай орны тоглоом болдог юм байна гэдгийг Киргизээс харж болно л доо. Тус улсын жижиг жижиг үйлдвэрүүд нь үндсэндээ алга болчихсон. Евроазийн эдийн засгийн гэрээ гэдэг чинь хил, гаалийн нэг бүсэд орж байна гэсэн үг. Киргиз хэдхэн жилийн дотор жижиг, дунд үйлдвэрүүдийнхээ үүдийг хаачихлаа. Жижиг зах зээл дээр үйлдвэрлэгдэж байсан бараа бүтээгдэхүүн том зах зээлээс татваргүй орж ирж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадамжгүй учраас дампуурч байгаа хэрэг. Тэгвэл манай улс энэ гэрээг хийснээр гурилын үйлдвэрүүд хүнд байдалд орно. Энэ бол хүн бүрийн мэддэг хамгийн тод жишээ. Гэтэл бид төдийлөн анзаардаггүй бусад салбаруудад ямар нөлөө гарах гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Жишээлбэл, хөнгөн үйлдвэрүүд, оёмол бүтээгдэхүүнүүд цаашид дотоодын үйлдвэрлэл явуулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, нэгэнт ашиггүй болж байгаа салбарт үйл ажиллагаа явуулах хэрэггүй болж байгаа юм. Тийм учраас энэ удаагийн Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг маш эелдгээр хойшлуулах хэрэгтэй гэж харж байгаа.

-Галт тэрэг аль хэдийн хөдөлчих­сөн гэж албаныхан тайлбарлаж байгаа. Том зургаар нь харвал эрсдэл өндөртэй байгаа энэ үед бид яах ёстой вэ?

-Энэ гэрээг эцэслээд соёрхон баталчихвал бид хүмүүсийн тоглоом болно. Тиймээс маш сайн, нарийн судалгаа хийх ёстой. Хөнгөн гоомой хандаж болохгүй чухал асуудал гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Монголчууд дараагийн Киргиз болж болохгүй. Киргизэд олон үйлдвэр дампуурсан. Тэнд ажиллаж байсан хүмүүс амьдралын эрхээр Москва хотод дэлгүүрийн худалдагч хийж байна. Статистик тоо харж байхад 1.5 сая Киргиз хүн дэлгүүрт ажилладаг гэсэн байна лээ. Дэлгүүрийн худалдагч нь Киргиз нийлүүлж байгаа хүн нь Киргиз, жолооч нь Киргиз байгаа юм. Зургаан сая хүн амтай улсын 1.5 сая нь Москвад ажиллаж, амьдарч байна. Тэд нар чинь хэлтэй учраас яваад өгч байгаа юм. Харин монголчууд ийм хүнд байдалд орвол хаашаа явах вэ гэдэг асуудал тулгарна гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг маш эелдгээр энэ удаад хойшлуулах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 240 (7484)

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

4 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

4 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

4 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

4 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

5 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

5 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

21 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах