• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодруулбал, 1930-1986 оны хооронд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлдэг Санхүүгийн хянан байцаах газар, Бактери судлалын төв, Мал эмнэлэгийн хяналтын алба, Ачаа тээврийн шалган бүртгэх товчоо, Барилгын байцаан шалгах газар, УХХЦ-ийн шалган байцаах анги, Ой агнуурын хэргийг байцаах газар, Радио харилцааг хянан шалгах улсын байнгын комисс, Хөдөлмөр цалин хөлсийг шалгах зааварлах тасаг,Цацрагийн хяналтын лаборатори,  Мал үржлийн хяналтын алба, Худалдааны байцаан шалгах газар, Боловсролын хянан байцаах хэлтэс зэргийг байгуулан ажиллуулж байжээ.

Эдгээр нь Монгол Улсын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн мэргэжлийн хяналтын байгууллагын анхны нэгжүүд байсан.

Харин улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин эхэлсэн үед Санхүүгийн улсын хяналт шалгалтын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын улсын алба, Боловсролын хяналтын улсын алба, Эрүүл мэндийн хяналтын улсын алба, Байгаль орчны хяналтын улсын алба, Дэд бүтцийн хяналтын улсын алба, Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын улсын алба, Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын улсын алба, Цацрагын хяналтын алба гэсэн бүтэцтэй мэргэжлийн хяналтын байгууллагууд байжээ.

1995 онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдан гарч 1996 онд Засгийн газрын 264 дүгээр тогтоолын дагуу аймаг нийслэлд ийм албад байгуулагдаж байв.

Улмаар УИХ-ын 2002 оны 58, Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолоор яам, газарт харьяалагдаж байсан 13 хяналтын алба, агентлагийг нэгтгэн Улсын мэргэжлийн  хяналтын газар /УМХГ/ нэртэйгээр Ерөнхий сайдын харьяанд байгуулснаар мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болсон байдаг. Ингэхдээ 30 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж, 13 газрыг нэгтгэж байжээ. 

Ингэж УМХГ-ыг байгуулсан нь “Санхүү, даатгал, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, эрүүл ахуй, халдвар судлал, эм, биобэлдмэл, эмчилгээ, хөдөлмөр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, цацраг, байгаль орчин, геодези зураг зүй, стандарт чанар, хэмжил зүй, барилга, авто зам , эрчим хүч, харилцаа холбоо, аялал жуулчлал, тээвэр,  геологи, уул уурхай, үйлдвэр, худалдаа, мал эмнэлэг, үржил, ургамал хамгаалал, үр сорт, хорио цээр, хүнсний үйлдвэрлэл, технологийн хүрээнд хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, норм, стандартын биелэлтийг хангуулах зорилготой” хэмээн тодорхойлж байв.

Мөн Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолын хавсралтаар Улсын мэргэжлийн хяналтын албаны дүрмийг баталсан.

Түүнд “УМХГ нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна”,  “Улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно” гэдгийг зааж өгсөн байдаг.

Түүнчлэн мэргэжлийн хяналтыг дараахь чиглэлээр зохион байгуулж байв.

Үүнд:

  • -Даатгалын хяналт
  • -Нийгмийн хамгааллын хяналт
  • -Эрүүл ахуй, халдвар судлалын  хяналт
  • -Эм, биобэлдмэлийн хяналт
  • -Эмчилгээний    чанарын    хяналт
  • -Хөдөлмөрийн улсын хяналт
  • -Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналт
  • -Цацрагийн хяналт
  • -Байгаль орчны хяналт
  • -Геодези, зураг зүйн хяналт
  • -Стандарт, чанарын хяналт
  • -Хэмжил зүйн хяналт
  • -Барилгын техникийн хяналт
  • -Авто замын хяналт
  • -Мэдээлэл холбооны хяналт
  • -Аялал жуулчлалын хяналт
  • -Авто тээврийн хяналт
  • -Геологи  уул, уурхайн хяналт
  • -Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны хяналт
  • -Хүнсний үйлдвэрлэл, технологийн хяналт
  • -Мал эмнэлгийн хяналт
  • -Мал, амьтны үржлийн хяналт
  • -Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
  • -Таримал ургамлын үр, сортын чанарын хяналт багтаж байв.

Тус байгууллагыг яг 20 жил ажиллаад байхад нь буюу 2022 оны намар татан буулгах тухай яриа гэнэт гарч эхэлсэн.

2022 оны есдүгээр сарын 14-нд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Тэрээр “Мэргэжлийн хяналтын байгууллага одоогийн хууль тогтоомжийн хүрээнд 26 салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна. Мөн энэ байгууллагаас гадна 12 байгууллага мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлдэг бөгөөд улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог.

Одоогийн энэ тогтолцоо өнөөгийн цаг үед оновчтой биш байгаа тул салбарын яам, агентлаг, Засаг дарга, мэргэжлийн холбоодод мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх нь зүйтэй үзэж байгаа. Ингэснээр хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангуулахад илүү үр дүнтэй болгох, хариуцлага хуваагдахгүй байх, улсын байцаагчид салбартаа мэргэших, ур чадвараа дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж байгаа 26 салбарын хяналт буюу нарийвчлан задалбал 216 чиглэлийн хяналтыг яам, агентлаг, орон нутаг, мэргэжлийн холбоодод  шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг одоогийн дарамт, чирэгдэл арилах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох 120 орчим хууль тогтоомжид өөрчлөлт орно” гэсэн байна.

Ингээд удалгүй 2022 оны арваннэгдүгээр сарын 23-нд Засгийн газраас Хууль хэрэгжүүлэх тухай 417 дугаар тогтоолыг гаргаж татан буулгасан. Түүндээ “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.2, 6.3 дахь хэсэг, УИХ-ын 2020 оны 07 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын тохируулагч агентлаг-МХЕГ-ыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасугай” гэсэн байдаг.

Мөн Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний “Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад  шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 469 дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор МХЕГ татан буугдаж, чиг үүрэг нь салбарын яамдад шилжих болсонтой холбогдуулан яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Ингээд 20 жил үүрэг гүйцэтгэсэн Мэргэжлийн хяналтын байгууллага албан ёсоор “алга болсон” юм.

Ер нь МХЕГ-ыг яагаад татан буулгасан бэ? Үүнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2022 оны аравдугаар сарын 14-нд маш тодорхой хариулт тайлбар өгсөн.

Тэрээр “Мэргэжлийн хяналтын байгууллага нь 1600 гаруй албан хаагчтай. Тогтолцооны хувьд МХЕГ, 21 аймаг, нийслэлд Мэргэжлийн хяналтын газар, дүүрэгт хэлтэстэйгээр ажиллаж ирсэн.

Дээр нь, мэргэжлийн яамд дээр 1400 гаруй байцаагч давхардсан байдлаар мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь иргэд, олон нийт болон бизнес эрхлэгчдийн зүгээс төр давхардсан хяналт, шалгалтаар хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг гэх гомдлын үндэс юм.

ТЕГ татварын хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулж байхад МХЕГ мөн адил татварын хяналт, шалгалт явуулдаг. НДЕГ нийгмийн даатгалтай холбоотой хяналт, шалгалт явуулж байхад МХЕГ мөн л давхардсан хяналт, шалтгалт хийж ирсэн нь олон нийтэд хүнд суртал үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн. Тиймээс МХЕГ-ыг татан буулгаж байна.

МХЕГ татан буугдсанаар чиглэл чиглэлийн 800 гаруй байцаагч салбарын яамд руу шилжиж, 300 орчим орон тоог цомхотгоно” гэсэн юм.

Мөн Д.Амарбаясгалан “УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн хүрээнд ЗГХЭГ дэргэд Засгийн газрын дотоод хяналт, шалгалтын агентлагийг бий болгохыг зорьж байна. Хариуцлага эзэнтэй болох ёстой. Төрийн бүх шатанд хариуцлага эзэнгүйдсэн дүр дөрх бодитой бий болсон. Төрийн жинхэнэ албанд 67 мянга, төрийн үйлчилгээний албанд 147 мянган албан хаагч ажилладаг. Төрийн алба хаагч өдөр бүр төрийг төлөөлж иргэнд үйлчилдэг. Төрийн алба хаагч өөрөө мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх шаардлагын үндсэн дээр Засгийн газрын дотоод хяналт, шалгалтын агентлагийг байгуулна. Хөгжингүй орнуудад энэ төрлийн агентлаг нь гүйцэтгэх засаглалын бүтээмжийг нэмэгдүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх, төрийн алба хаагчдын ёс зүйн байдлыг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажилладаг.

Засгийн газрын дотоод хяналт, шалгалтын агентлаг нь яам, агентлаг болон төрийн бусад бүтцэд хяналт тавих чиг үүрэгтэй.

ЗГХЭГ нь салбарын хоорондын уялдаа холбоог хангах, салбарт хэрэгжиж байгаа төрийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, шалтгалт хийх үндсэн чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн өмнө төр гүйцэтгэж байгаа ажлын гүйцэтгэл, хэрэгжилтэд бүх түвшинд хяналт, шалтгалт хийнэ” гэсэн юм. Энэ нь хоёр сарын дараа ажил хэрэг болж Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар байгуулах тухай” 474 дугаар тогтоол гарсан. Тогтоолд “Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулсугай. “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм”-ийг 1 дүгээр хавсралт, “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зохион байгуулалтын бүтэц”-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын орон тооны дээд хязгаарыг 150 байхаар тогтоосугай” гэсэн байна. МХЕГ-ыг татан буугдахад дарга нь байсан Б.Баасандорж энэхүү Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар шилжин томилогдов. Тэрээр одоо УИХ-ын Тамгын газрын даргаар томилогдоод ажиллаж байна. Б.Баасандорж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын ажлаа аваад удалгүй “2023 оны нэгдүгээр сарын нэгнээс Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ байгууллага Засгийн газрын оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилготой. Байгууллагын гол үндсэн үйл ажиллагаа нь Засгийн газрын 16 яам, 49 агентлаг, бүх шатны аймаг, нийслэлийн Засаг дарга, УТҮГ, ТӨҮГ-уудад иргэд, олон нийтээс ирсэн өргөдөл, гомдол, олон нийтээс шүгэл үлээж байгаа байдал зэргийг хүлээн авч, хяналт тавих, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ. Өргөдөл гомдлыг шийвэрлэхдээ, хэн нэгэн албан тушаалтан чиглэхгүй, тухайн салбар байгууллагад мониторинг хийж, санал зөвлөмж гаргана.

“Алсын хараа-2050”-д бид сайн засаглалаас ухаалаг засаглал руу шилжихийг тусгасан. Сүүлийн үед хувь албан тушаалтан руу чиглэсэн зүйл гарах болсон. Тэр албан тушаалтан гарчихвал л тэр байгууллага сайхан болох юм шиг. Байгууллагын тогтолцоо буруу байвал ямар ч сайн албан тушаалтан байсан тэнд сайн үр дүн гарахгүй.

Дарга төвтэй тогтолцоог больё. Багаар ажилладаг менежментийн тогтолцоо руу шилжье. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт даргын албан тушаал байхгүй. Бүтцийн хувьд, зургаан багаас бүрдэнэ” гэж шинэ байгууллагаа танилцуулж байв.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх тухай хуульд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг “6.1. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар энэ хуулийн 5.1-д заасан үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тандалт судалгаа хийх, тайлан, мэдээлэл авах, хяналт шалгалт хийх зэрэг хэлбэрээр хяналт тавина”, “5.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтны дараах үйл ажиллагаанд хяналт тавина:

5.1.1.хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
5.1.2.албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт;
5.1.3.хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа;
5.1.4.дотоод хяналтын үйл ажиллагаа;
5.1.5.ил тод, нээлттэй байдлыг хангах үйл ажиллагаа;
5.1.6.мэдээлэл авах эрхийг хангах үйл ажиллагаа;
5.1.7.байгууллагаас хууль болон гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
5.1.8.ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа;
5.1.9.ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “3.1. Энэ хуулиар яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан /цаашид “байгууллага, албан тушаалтан” гэх/, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулна” гэж үйл ажиллагаа, хамрах хүрээг нь тогтоож өгсөн.

Хууль эрх зүйн хувьд ийм замаар Мэргэжлийн хяналтын байгууллага задарч тарсан. Оронд нь  Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулсан. Гэвч Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь үйл ажиллагааны хамрах хүрээ хумигдмал, иргэд олон нийтэд бус Засгийн газрын дотоод хяналтын үүрэгтэй байна.

Ингэснээр 20 жил мэргэжлийн цогц хяналтад явж ирсэн бүх салбар сүүлийн хоёр жилд ямар ч хяналтгүй болов.

Албаныхан үүнийг хууль зүйн үүднээс “Мэргэжлийн хяналтыг салбарын яамдад шилжүүлсэн шүү дээ” гэж тайлбарлаж байна. Гэвч сайдынхаа, даргынхаа үйл ажиллагааг үнэнчээр хянадаг салбарын хяналт гэж байдаггүй юм. Яг үнэндээ 2002 онд үүнээс л болж салбарын хяналтуудыг нэгтгэж УМХГ-ыг байгуулсан. Хараат бусаар хяналт тавиулах гэж тэр.

Энэ эвдэгдээд мэргэжлийн хяналтгүй явсан хоёр жилд маш ноцтой осол аваар, алдаа эндэгдэл гарах болов.

Хамгийн ноцтойгоос дурдвал:

…2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын уулзвар орчимд хий ачсан машин дэлбэрч ноцтой осол болсон. Энэ эмгэнэлтэй явдлын улмаас Онцгой байдлын гурван аврагч амь эрсэдсэн. Тухайн үед тус замаар явсан машины жолооч, зорчигчид, тэр хавийн орон сууцны оршин суугчид түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Тэдний нэг 19 настай залуу удалгүй амиа алдсан. Түүнээс гадна дэлбэрэлтийн улмаас олон хүн эд хөрөнгөөр хохирсон.

Энэ ослыг “Хий ачиж явсан машины жолооч, цаашлаад “Дашваанжил” ХХК нь аюултай ачаа тээвэрлэх стандартын горим зөрчсөн” гэж олон нийтийн зүгээс дүгнэсэн. Энэ зөв дүгнэлт болох нь цаг өнгөрөх тусам нотлогдсон. Тодруулбал, Онцгой байдлын албаны удирдах албан тушаалтан, хурандаа Э /нэрээ нийтлүүлэхийг хүсээгүй болно/  “Тухайн үед зориулалтын бус буюу бараг л ус зөөдөг шахам машинаар хий ачиж яваад осолдсон шүү дээ. Хий ачих бол ёмкостийнх нь зузаан хүртэл стандарттай байдаг. Үүнийг өмнө нь Мэргэжлийн хяналтынхан хариуцаад хянаад байдаг байсан юм. Бас яг энэ тохиолдолд хяналт тавих, мэргэжлийн дүгнэлт гаргах түвшний мэргэжилтэн манайд лав дутагдалтай. Ер нь улсын хэмжээнд, ядаж Улаанбаатарт хий ачиж тээвэрлэж байгаа бүх аж ахуйн нэгжид стандарт, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх шаардлага үүссэн. Сүүлийн үед хийн хэрэглээ нэмэгдсэн. Тэгэхээр зөвхөн тээврийн үед бус ахуйн хэрэглээний горим ч маш ихээр алдагдах болсон” гэж байна.

Урьд нь шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ, аюулгүй байдалд МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хэлтэс мэргэжлийн хяналт тавьдаг байжээ. Гэтэл одоо энэ хэлтсийнхэн салаад нэг хэсэг нь Эрчим хүчний яам, нөгөө хэсэг нь Стандартчилал, хэмжил зүйн газарт шилжсэн. Мөн МХЕГ, НМХГ-т яг хийн чиглэлээр гадаад, дотоодод нарийн мэргэшсэн дөрвөн сайн байцаагч байв. Тэдний нэг нь Эрчим хүчний яамны Салбарын хяналтын газарт очсон байна. Нөгөө гурав нь хаана ажиллаж байгаа нь тодорхойгүй байна. Цомхотголд орсон 300-гийн нэг болсон байхыг үгүйсгэхгүй.

Харин одоо хийн асуудлыг УУХҮЯ-нд хариуцах болсон. Тус яамны Салбарын хяналтын газар хариуцдаг гэсэн үг. Тэндхийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн улсын байцаагч нарт тэр эрх үүргийг хэрэгжүүлэх учиртай. Гэсэн ч Мэргэжлийн хяналт гэхээсээ УУХҮЯ-ны чиг үүргийн дагуух хяналтыг хэрэгжүүлдэг байна.

Гэхдээ энд гарч буй хийдэл нь шинээр байгуулагдсан яамдын Салбарын хяналтын газрууд зөвхөн тухайн яамныхаа чиг үүргийн дагуух “хяналт”-ыг л тавьдаг болсон. Өмнөх Мэргэжлийн хяналтын байгууллага шиг хөндлөнгийн хяналт үгүй болчихсон.

…“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний чанарын асуудлыг маш ноцтойгоор хөндөх цаг болсон. Өмнө нь үйлдвэрээс гарч буй түлшний дээжийг НМХГ-ынхан авч шинжилдэг байжээ. МХЕГ татан буугдсанаар сайжруулсан шахмал түлшний чанарт анхаардаг газар байхгүй болсон. “Ялангуяа Хятадаас голдуу импортолдог уг сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчны найрлагад хүний эрүүл мэндэд асар хортой химийн бодисууд багтдаг” гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буугдах хүртэл НМХГ-ын байцаагч 24 цагаар хяналт тавьдаг байв. Өдөр бүр тухайн түлшний орц найрлага хянагддаг байсан гэсэн үг. Түүнээс хойш хяналт нь алга болчихсон. Тэгэхээр төрийн хяналтгүй болсноос хойш “Тавантолгой түлш”-ийн шахмал түлшний гол орц болох барьцалдуулагчид тавьдаг хяналт ч үгүй болсон.

Одоо хаанаас, ямар чанартай барьцалдуулагчаар түлш хийх болсныг нь нарийн нягтлах шаардлагатай. Дээрээс нь тэр түлшний утаанаас гарах болсон үнэр гэдэг шинэ асуудал бий болсон. Урьд нь бас үнэрийг нь хэмждэг байсан. Хэмжилтээс шалтгаан нөхцөл нь тогтоогддог байв. Мэргэжлийн хяналтын байгууллагыг байхад гэсэн үг шүү дээ. Харин тус байгууллага тарсны дараа өнөөх багаж нь хаашаа ч юм алга болчихсон байгаа юм. Бодит байдал ийм байна.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 230 (7474)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал...
Дайны хөлд эрх нь зөрчигдөж...

Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Kuzmo 2024-11-28

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

4 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

4 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

4 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

4 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

5 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

5 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

21 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах