• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

- Таны бие сайн уу. Гадаадад хийлгэж буй эмчилгээ хэр үр дүнтэй байна даа?

 -Өвчин хэлж биш, хийсэж ирэх юм. Тоохгүй явж байгаад хүндрүүлчихсэнээ ойлгосон. Одоо бие сайн, дэглэмээ сахиж байна. 

-УИХ-ын сонгуулийн өмнө танай компанийг тойрсон дуулиан хүчтэй дэгдсэн. Нэгжлэг хийлээ л гэнэ, сонгууль санхүүжүүлсэн л гэнэ, экс Ерөнхийлөгч Та 2-ын вайбер чат ч олдлоо, танай үйлдвэрийн ус, цахилгааныг тасаллаа, лацадлаа гээд юу юу ч болоод өнгөрөв. Тухайн үед юу бодогдож байв? 

-Санаанд ч оромгүй, оргүй худал зүйлийг гэнэт сонсоод мэл гайхаж, цэл хөхөрсөн. Хамгийн түрүүнд, Ерөнхий сайдыгаа ийм үндэслэлгүй мэдээллээр хангадаг төрийн байгууллага зөвхөн Монголд л байдаг болов уу? Сонгуулийн хар пиар тул эрүүл байвал учир нь олдоно биз гэж бодсон. Алх барьсан хүнд бүх зүйл хадаас шиг харагддаг гэдэг зүйр үг үнэн ч юм уу гэж бодогдож байсан. 

-Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та хоёрын гэх вайбер чатыг  жирийн иргэд ч үнэн, худал гээд баахан шуугисан? 

-Тэрхүү вайбер чат гээд байгаа юм нь 100 хувь хуурамч, болхи эвлүүлэг.  Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийн нотлох баримтыг судлан шинжилдэг криминалистикийн шинжлэх ухаан гэж бий. Харин энэ чиг үүргийг мөрдөгчид биш, жирийн иргэд биелүүлж гэх үү, тун гярхай ажиглаж, олон талаас нь хуурамч гэдгийг баталж нийгмийн сүлжээнд тавьсныг харсан. Жаахан тогтож харахад л цаг хугацаа, орон зай, утга агуулга, бичлэгийн гээд олон алдаатай, хуурамч нь илт харагдаж байгаа.

Түүнээс гадна бэлээхэн алиби ч байна. Чатын агуулгыг нь харахаар сонгуулийн өмнө, энэ жил, Монголд болсон мэт. Мөн чатыг сүүлийн хоёр жил очоогүй үйлдвэрээс, миний огт танихгүй ажилтны хамгаалалттай, тусгай тохируулгатай компьютероос “олж илрүүлсэн” нь бас гайхалтай. Гэтэл би өнгөрсөн онд эмчилгээ хийлгэхээр гадагшаа яваад, энэ жил Монголд ерөөсөө байгаагүй.  Элбэгдоржтой ямар ч холбоо харилцаагүй явж ирсэн.

Гэтэл энэ бүгдийг хуулиар шалгах, нягтлах үүрэг хүлээсэн цагдаа, прокурорын албан тушаалтан шалгахгүй, хөшүүн хойрго хандаж, өмгөөлөгчийн хүсэлт, өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгазаад хагас жил болж  байна. 

-Сонгууль өнгөрчихсөн тул “чат” үүргээ гүйцэтгэсэн гээд тоохгүй байгаа юм болов уу?

-Харин л дээ. Тэр хуурамч чатыг дөрөөлж, цагдаагийн байгууллагынхан Элбэгдоржийг Ачитын хувьцаа эзэмшигч хэмээн зарлачихаад,  нотолгоо олохоор улайран зүтгэж байгаа учраас би тэгж бодохгүй байна. Уг нь аль таван жилийн өмнө, Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед, нэр бүхий ах дүү хоёрын гүтгэлэг, матаасаар, тухайн үеийн Хууль зүйн сайдын цохолтоор хуулийн байгууллагууд хамтарч манай компани, гэр орныг нэгжиж, миний гишгэсэн мөр бүрийг шалгасан. Олон сар шалгасны эцэст, Элбэгдоржийн оролцоогүй гэдгийг ч тогтоосон, эрүүгийн хэрэг үүсгэхээс ч татгалзсан. Тухайн үед ч талбайн хажуугийн банкны салбараас хувьцаа эзэмшигч Ц.Элбэгдорж рүү доллар шилжүүлсэн мэтээр хуурамч гүйлгээний баримт үйлдсэн байсныг нь сүүлд олж мэдсэн.

Мэдээлэл нь худал, баримт нь хуурамч  гэдэг нь нотлогдоод уг гүтгэлгийн хэрэг бүрэн мухарлагдсан гэж ойлгож явсан маань эндүүрэл байжээ.

-Ер нь таны энэ яриад байгаа тийм ноцтой хуурамч  баримт гүтгэлгийг хэн үйлдэх вэ? Хэн зохиох вэ?

-Жирийн иргэн үйлдэх боломжгүй, тийм хэрэгцээ шаардлага ч байхгүй. Хуурамч баримт үйлдэх нь манай улсын Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг. Бусад улсад ч ижил, зарим улс хуурамч  баримт үйлдсэн этгээдийг 20 хүртэл жилээр хорих, хэрэв хохирогч цаазлуулсан бол уг этгээдийг цаазалдаг юм байна.

-Хуурамч баримтыг хуулийн байгууллага санаатай үйлдэх үү? Эсвэл өөр сонирхолтой этгээд үйлдэж, хуулийн байгууллагаар чулуу хөөлгөсөн байж болох уу?

-Арай ч үгүй байх. Шударга ёс, төрт ёсны эсрэг хүнд гэмт хэрэг болно. Буруу бодолтой хүн, сайхан сэтгэлтэй хүмүүсээс урьтаж бодож, хурдан гүйж, илүү хорон ажилладаг нь нийгмийн парадокс. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгддэг жамтай.

-Сонгуулийн үеэр Элбэгдорж гуайг танай компанид хувь оролцоотой юм байна л гэж нийгэм ойлгосон, ойлгуулсан ч юм уу?

-Хардаж болно, гүтгэж болохгүй.  Энэ сонгуулиар өнөөх л  хар хар пиар, гүтгэлэг нь давтагдлаа. Энэ удаад Элбэгдоржийг манай компанийн хувьцаа эзэмшигч, өмчлөгч болгоод түүн рүү олон сая доллар шилжүүлсэн гэх илтэд худал мэдээллийг цагдаагийн байгууллага олон нийтэд цацаад, одоо өөрсдөө нотолж чадахгүй байна шүү дээ. Оргүй худал зүйл яаж ч нотлогдох билээ.  

Миний хувьд, Монгол төрдөө хоёргүй сэтгэлээр ажилласан, хувь хүнд зүтгээгүй. Төрийн тэргүүнд миний хуримтлуулсан мэдлэг, туршлага л хэрэгтэй тул ажиллуулсан гэж ойлгодог. Сүүлдээ үзэл бодлын хувьд зарим зүйлд санал нийлэхгүй, ажил нь хий эргээд байхаар нь бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас нэг жилийн өмнө сайн дураараа ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Ажлаа өгснөөс хойш ч бидний хооронд ямар нэгэн хувийн харилцаа, өр авлага байхгүй тус тусын амьдралын мөрөө хөөцгөөсөн.

Гэтэл хаа хамаагүй хоёрыг холбосон эрүүгийн зохиомол хэрэг үүсгэж, олон хүнийг яллагдагчаар татаж, хэлмэгдүүлж, бизнест саад тотгор учруулж байна. Манай компанид Элбэгдорж гэдэг хүний оролцоо хумхын тоосны чинээ ч байхгүй гэж зурагдсан пянз шиг мөн ч олон удаа хэллээ. Угаасаа байхгүй болохоор худал гүтгэлэг гээд тоолгүй орхисон маань буруу байж. Намайг анх улс төрд орж байхад, нутгийн нэг буурал “Хол явах хүн хуцсан нохой болгон руу эргэж хараад чулуу шидээд байвал газар хордоггүй юм. Чамайг муулах, сайлах хүмүүс зөндөө л учирна. Тэднийг ажрахгүйгээр  ажлаа л сайн хий” гэж захиж байсныг дагаж ирсэн.

-Сонгуулийн үеэр та хоёрыг бас Солонгосын нэг иргэнд алтны лиценз зарсан, залилсан, хахууль авсан, сонгуульд ашигласан гэсэн ТВ-ийн нэвтрүүлэг цацагдсан. Тэр тухайд? 

-Бас л үндэслэлгүй гүтгэлэг, эвлүүлэг. Энэ хэрэг надтай огт холбоогүй. Миний санаж байгаагаар, таван жилийн өмнө АТГ-ын зүгээс хохирсон гэх Солонгосын иргэний асуудлыг шалгаж, мухарласан ба хэргийн эзэд нь тухайн үед тодорхой л юм шиг санагдсан. Яагаад шийддэггүй юм бол оо гэж гайхаж байна. 

-Танай компаниудыг мөнгө угаасан, татвараас зугтсан хэргээр шалгаад байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Татварын албыг,  цагдаагийнхантай  зуузай холбоод хүрээд ирэхээр нь татвар төлөгчдөө хамгаалах болов уу гэж бодсон чинь  эсрэгээрээ, эрүүгийн хэрэгт холбох, торгох, дарамтлах ажлыг хамтран шуурхай гүйцэтгэсэн. Гэхдээ ихэнх нь,  уучлаарай дээрээс өгсөн даалгавар гэж гэмшингүй байгаа сурагтай. Насаараа чин шударга хөдөлмөрлөж, бүхнээ  төр, түмний төлөө зориулсны эцэст “мөнгө угаасан, татвараас зугтсан” гэж гүтгүүлж байгаадаа үнэхээр гутах юм. Уг нь  мөнгө угаах гэмт хэрэг  нь хууль бус орлогыг хууль ёсны болгох  үйлдэл. Манай компани үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлого нь хууль ёсны орлого учраас мөнгө угаах гэсэн ойлголтод хамрах ёсгүй.

Татвараас зугатаасан өчүүхэн ч үйлдэл бидэнд байхгүй. Манай компанийг 2015 оноос хойш Монгол Улсын Засгийн газар, МХАҮТанхимтай хамтран шилдэг татвар төлөгч,  ТОП-100 ААН-ээр тогтмол шалгаруулж байснаа, гэнэт энэ жил “татвараас зугтаагч” болгоод төрөл арилжуулчихсан. Уг нь манайхан жил бүр татвар, санхүүгийн тайлангаа хөндлөнгийн олон улсын аудитын байгууллагаар хянуулж, татвараа цаг хугацаанд нь үлгэр жишээ төлж ирсэн.

-Тэгвэл яг юунд буруутгаад байгаа юм? Тодорхой жишээ байна уу?

-Хоёр жишээ хэлье. Орчин цагт уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, эцсийн хэрэглэгчид бие биеэ мэддэггүй, мэдсэн ч худалдан борлуулахдаа тохиролцож чаддаггүй учраас дунд нь худалдааны компаниуд зуучилдаг. Монгол Улс ДХБ-ын  гишүүн. Ийм учраас ДХБ-ын Гадаад Худалдааны Ерөнхий Нөхцөл, олон улсын жишгээр  бүтээгдэхүүний нэр төрөл,  чанар, тоо хэмжээ, зарах цэг, зах зээлийн үнийн чиг хандлага, санхүүжилт, тээвэр, төлбөрийн нөхцөл, даатгал, маркетинг зэрэг олон хүчин зүйлийг харгалзан худалдааны компанид  үнийн хөнгөлөлт олгодог. Энэ бол худалдааны алтан дүрэм.  Манай катодын зэсийн хувьд,  ЛМБиржийн үнийн нэмэх, хасах 5 хувийн хөнгөлөлт олгодог. “Ачит Ихт” ХХК-ийн олгож  байгаа үнийн хөнгөлөлт нь дундаж түвшинд л байгаа. Гэтэл үүнийг мөнгө угаасан, татвараас зугатсан гэж гүтгэж,  олон хүнийг яллагдагчаар татсан. Ийм жишиг тогтвол,  маргааш өглөө Эрдэнэт, ОТ, гадаад худалдаа эрхэлж байгаа бүх компани ялтнууд болж хувирна. Бид ер нь хаашаа явж байна вэ? Эрүүл саруул ухаанаа арай гээчихсэн юм биш байгаа даа?

Саяхан, Улаанбаатар хотод ажлаар ирсэн Лондоны Металлын Биржийн Гүйцэтгэх Захирал Монгол Улсаас ганц гишүүн,  манай компанитай уулзсан. Худалдааны хөнгөлөлтийн талаар үүссэн дээрх асуудлыг сонсоод чихэндээ итгээгүйгээр барахгүй, хамтран ажиллаж, ойлгуулахад нь туслахаа илэрхийлсэн гэсэн. Дэлхий дахины тогтсон жишигт нийцсэн ердийн үйл ажиллагааг гэмт хэрэг гэж үзээд эхэлбэл Монгол улс яаж хөгжих вэ?

Өөр нэг жишээ. Олсон орлогоосоо татвараа төлөөд, олон хүний мөрөөдөл биелүүлсэн, төрийн ачааг нимгэлсэн “Степпе арена” мөсөн өргөөнд оруулсан хөрөнгө оруулалтыг “татвараас зугтаасан”, “мөнгө угаасан” гэж буруутгаж байгаа гэсэн. Татвараа төлсөн л бол мөнгөө Мөсөн өргөөнд байна уу? Хойд мөсөн далайд байна уу, дэлхийн хаана ч хөрөнгө оруулах, захиран зарцуулах нь Үндсэн хуулиар баталгаажсан  хүний эрх, өмчийн эрх юм. Энэ эрх рүү ингэж бүдүүлгээр халдаж, хууль ёсыг завхруулж болохгүй. 

-Сонсоход сонин жигтэй л юм. Ачит Ихтийн 34 хувийг асуухгүй өнгөрч болохгүй нь. 34 хувийн хувьцаагаа Эрдэнэтэд анхнаасаа өгчихсөн бол ийм хэл ам дагуулахгүй байсан болов уу? Таны бодлыг сонсъё.

 - Үнэндээ эхнээс нь өгөх гээд бараагүй. Үйлдвэр туршилтаар ажиллаж эхэлмэгц л  манай компани, хувьцааны 34%-ийг эзэмшиж, ТУЗ-ийн 2 гишүүнээ томилно уу гэсэн хүсэлтээ албан ёсоор хүргүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч Эрдэнэт үйлдвэр үйлдвэрийг судлаад, олон эрсдэлтэй төсөл гэж үзээд хувьцаа эзэмшихээс татгалзсан. Оронд нь хэрэв үйлдвэр ажиллаж бүтээгдэхүүн гарч байвал борлуулалтын орлогоос нь тусгай төлбөр авна гэж тохиролцон гэрээ байгуулсан. Ер нь бол балансаас хасагдаж, нар салхинд олон арван жил гандаж, уусч, үнэт чанараа алдаж байсан овоолгоос цэвэр зэс ялгаж авах эрсдэлтэй төсөл амжилттай үргэлжилж явна гэдэгт Эрдэнэт үйлдвэр бүү хэл төслийг санхүүжүүлж, хувь эзэмшиж байсан Голомт банк ч  эргэлзэж, санхүүжилтээ зогсоож байсан. Манай бизнесийн томчуул, Хөгжлийн банк бүгд татгалзаж байсан. Эцэст нь гадаадын компаниас  хатуу нөхцөлтэй, өндөр хүүтэй зээл авч, үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Төслийг бүрэн санхүүжүүлэх үүргээ биелүүлээгүй  Голомт банкнаас хувиа эргүүлэн худалдан авч, банкнаас авсан зээл болон хүүг хугацаанаас нь өмнө бүрэн төлж барагдуулж байсан гээд яриад байвал урт түүх болно.

Өнгөрсөн хугацаанд 34 хувийн асуудлаар Эрдэнэт үйлдвэрт гэрээнд өөрчлөлт оруулж, хамтарч ажиллах саналаа 12 удаа албан бичгээр өгсөн байдаг. Борлуулалтын орлогоосоо ашиглалтын тусгай төлбөр төлөхөө больж, хувьцааныхаа 34 хувийг өнөөдөр ч эзэмшүүлэхэд бэлэн байгаа. Түншийн нэг нь гараа сунгаад, нөгөө нь гараа өгөхгүй бол гар барилцаж болдоггүй юм байна.

-Шийдчихээр л асуудал дээр яагаад  цаг алдаад байдаг юм бол?

-Өмнө хууль эрх зүйн орчин тодорхойгүй байсан болов уу. Одоо Үндэсний баялгийн сангийн хууль ч батлагдсан ч  төрийн өмчийн үйлдвэрийн шийдвэр гаргах процесс нь нарийн төвөгтэй, бас сүүлд буруутахаас эмээдэг нь шууд ажиглагддаг. Хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн үед  мэргэжлийн Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж хамтын шийдвэр гаргасан өмнөх захирал нь буруутгагдаж байхад арга ч үгүй биз ээ.

-Танай үйлдвэр сая хэр удаан зогсов? Үйлдвэрлэл зогсохоор, улс татварын орлогоороо хохирно биз? Чат худал хуурамч байж гэж бодъё. Гэвч Та сонгуульд зориулж Элбэгдорж гуай руу тэр олон сая долларыг ч юм уу, аль эсвэл ямар нэгэн мөнгө шилжүүлсэн үү? Одоо хэлж болно биз дээ.

-Та нэг амьсгаагаар хоёр ондоо асуулт асуулаа. Үйлдвэр гурван сар гаран зогссон. Үйлдвэр зогсохоор зөвхөн зарлага л гарна. Орлого олоогүй болохоор, эхний ээлжинд, улс татвараар, Эрдэнэт үйлдвэр ашиглалтын төлбөрөөр, компанийн ажилтнууд урамшууллаар хохирсон. Бүтээгдэхүүн  нийлүүлэх гэрээ тасалдаж, компанийн нэр хүнд олон улсад унасан. Гадаадынхан Ачит Ихт гэхээс илүү Монголын компани л гэнэ шүү дээ.

Хоёр дахь чухал асуултын тухайд гэвэл, Элбэгдорж руу шилжүүлсэн гэх тэр 13.5 сая гэдэг тоо нь өнгөрсөн жилүүдэд худалдааны компанид олгосон үнийн хөнгөлөлтийн нийлбэр дүн болж байх шиг байна. Арай л дэндүүлсэн шүү. Элбэгдоржид үнэндээ сохор зоос ч шилжээгүй, өмнө нь ч шилжиж байгаагүйг хариуцлагатай хэлчихье.

-Та тухайн үед У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид хандаж нээлттэй ил захидал бичсэн. Олон хүнд хүрсэн. Ямар нэг хариу авсан уу? 

-У.Хүрэлсүх Ерөнхийлөгч шинээр бүрэлдсэн УИХ-ын нээлтийн чуулган дээр хэлсэн үгэндээ, хуулийн байгууллагуудын удирдлагад хандаж, гэм буруугүй нэг ч хүнийг хэлмэгдүүлж болохгүй гэж анхааруулсан. Нээлттэй захидлын минь хариу, бизнес эрхлэгчдийг өмөөрч хамгаалсан үг нь дотно сонсогдсон. 

-Төгсгөлд нь танд нээлттэй асуулт тавья. Ер нь яагаад танд ямар нэгэн хэрэг тохох гээд байгаа юм бол?

-Би хууль эрх зүйн мэргэжлээр олон жил суралцсан, бичиг цаастай нухалдсан хүн. Үндэсний болон олон улсын хууль эрх зүйг эрх биш гадарлана. Бас Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтарч улс орнууд хэрхэн өгсөж, уруудаж байгаа талаар арав гаруй жил судалгаа хийж байна. Миний эргэн тойронд болж байгаа дуулиан, хэрэг гэгч нь хүний жудаг, шударга ёсонд харш, Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчсөн, улс орны хөгжил дэвшилд хор хөнөөлтэй, Монголыг муухай харагдуулах олон муу үр дагавартай зохиомол, хүчирхийллийн үйл ажиллагаа.

Хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг улс ХХI  зуунд байж болохгүй. Ийм бүдүүлэг, бурангуй үйлдлийн үүд хаалгыг эрт хааж,  цоожлохгүй бол бидний цөөхөн монголчуудыг хэлмэгдүүлсэн өнгөрсөн зууны хар түүх давтагдах аюул нүүрлэж байгааг, Цагаатгалын комиссын ажлыг хариуцаж байсан хүний хувьд сэрэмжлүүлж байна. 

Монгол Улс маань зүгээр л хөгжих, өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй байна шүү дээ. Ингэхэд ард иргэд нь айх аюулгүй амгалан тайван орчинд амьдарч, эрх чөлөөтэй,  ажил, бизнесээ эрхлэх таатай орчин бүрдүүлж, хууль бус халдлагаас хамгаалах нь л анхдагч нөхцөл, төрийн үүрэг гэдгийг судлаачийн хувьд хэлье.

Монгол төрд хөгжлийн төлөө зүрх сэтгэлтэй, хүний эрх, хуулиа дээдэлдэг нь хувиа хичээгч, шимигчдээс хавьгүй олон гэдэгт би итгэдэг.

Мөнх хөх тэнгэр минь Монголыг минь ивээж байх болтугай.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                                                                                                   Ц.ГАНБОЛД

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ
Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм
Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Яам, Агентлаг
  • •Ипотекийн зээл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Есөн улаан мэнгэтэй шарагчин...
Чуулганы нэгдсэн хуралдаанаар...

П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

М. 2024-11-21

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ
Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм
Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

5 цагийн өмнө өмнө

Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

5 цагийн өмнө өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

7 цагийн өмнө өмнө

Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна

7 цагийн өмнө өмнө

Орон сууцны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 12.7 хувь өсжээ

9 цагийн өмнө өмнө

Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна

9 цагийн өмнө өмнө

Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ

9 цагийн өмнө өмнө

Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо

10 цагийн өмнө өмнө

Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно

10 цагийн өмнө өмнө

Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

10 цагийн өмнө өмнө

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Лейкэрс улирлын 18 дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

1 өдрийн өмнө өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрыг нээлттэй хувьцаат компани болгоно

1 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ

1 өдрийн өмнө өмнө

Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Нью-Иорк Никс "NBA cup" тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2 өдрийн өмнө өмнө

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2025-12-11 өмнө

МИК 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

2025-12-12 өмнө

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

2025-12-12 өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

2025-12-12 өмнө

"The Mongolz" баг "Team Vitality" багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

2025-12-12 өмнө

Компаниудад хугацаатай үүрэг өгснөөр бүх сумдад шатахуун нийлүүлжээ

2025-12-12 өмнө

“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ

2025-12-11 өмнө

Дүүжин замын тээвэр төслийг хүйтний улиралд тусгай аргачлалаар гүйцэтгэж байна

2025-12-10 өмнө

Дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд тусалжээ

2025-12-12 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-12-12 өмнө

Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлага байхгүй

2025-12-11 өмнө

Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

2025-12-12 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2025-12-09 өмнө

Донорын хүлээх жагсаалтад 1000 гаруй иргэн байна

2025-12-09 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр

2025-12-12 өмнө

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

2025-12-12 өмнө

УОК-ын шуурхай хуралдаанаар 21 аймгийн удирдлагад чиглэл өглөө

2 өдрийн өмнө өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2025-12-11 өмнө

Наадмын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард сонгон шалгаруулна

2025-12-09 өмнө

Үдээс хойш ялимгүй цас бударна

2025-12-13 өмнө

3 жилийн хугацаанд 1000 нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2025-12-09 өмнө

Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана

2025-12-09 өмнө

Б.Ану-Үжин: Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

2025-12-11 өмнө

Г.Лувсанжамц: Баялаг бүтээгчдэд энэ хэлэлцээр хэрхэн нөлөөлөх вэ

2025-12-11 өмнө

Б.Пүрэвдорж: Яамнаас өгч байгаа импортын зөвшөөрөлд чинь авлигал байгаа юм биш үү

2025-12-10 өмнө

Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

2025-12-10 өмнө

Аи-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал

2025-12-11 өмнө

Н.Алтанхуяг: Зураг төслөөс авлигал эхэлдэг

2025-12-11 өмнө

Ч.Номин:Жилд 2-3 өдрийг амралт болгосноор 1 хувийн бүтээмжээ алдаж байна

2025-12-11 өмнө

Сан Антонио Спөрс ЛА Лейкэрсийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

2025-12-10 өмнө

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Нэг цэгийн үйлчилгээ” ажиллаж эхэллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах