• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Алтай:Сонгуулийн өрсөлдөөн их болсноор эмэгтэйчүүдэд шинэ сорилтууд тулгарч байв

Шинжлэх ухааны академийн Олон улсын судлалын хүрээлэнгийн зөвлөх,  доктор (Ph.D) профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Алтайтай уулзаж ярилцлаа. Тэрбээр 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.

-Анхдугаар Үндсэн хуулиас эхлээд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах заалтыг оруулж байсан гэдэг. Тэр цагаас хойш шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлж ирсэн юм бол?

-Улсын анхдугаар Их Хурлаар Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиож буй учраас уг хуулийн ач холбогдол, мөн чанарыг танилцуулж, үүх түүхээ бодитоор хойч үедээ үлдээх ёстой юм. XX зууны эхэн үед дэлхийн улс орон хаант засаглалаас Бүгд Найрамдах засаглалд шилжиж, хаант Орос улсад  хувьсгал гарч, түүхийн шинэ цаг эхэлж байсан. 1920-иод оны эхэн үеийн Монгол орны гадаад бодлогын аюулгүй байдлын зорилт, тодорхой нөхцөлөөс шалтгаалан хэмжээт хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан. 1924 оны Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “Бүх Монгол үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардуудад эдлүүлэн…” хэмээн дурдаж төрийн эрх барих дээд байгууллагыг Улсын Их Хурал болохыг заасан. Мөн Нийслэл хүрээг Улаанбаатар хэмээн нэрлэхээс эхлээд засаглалын тогтолцоог тодорхой болгох, ард иргэдийн эрх чөлөөг хангах, эрүүл мэндээ хамгаалах, сурч боловсрох олон боломжийг нээсэн. 1924 оны Үндсэн хуулиар “...тус улсын харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээн ялгаварлахгүй...” гэснээс гадна 18 насанд хүрсэн иргэн бүхэн сонгох, сонгогдох эрхтэйг баталгаажуулсан. Ийнхүү Улсын Анхдугаар Их Хурлаас улс орны цаашдын хөгжилд ардын төрийн гүйцэтгэх үндсэн зорилтыг тодорхойлж, бүгд найрамдах байгуулал, парламентат ёсыг хуульчлан бататгасан Ази тивийн анхдагч улсын нэг болсон түүхтэй. Улсын Их Хурлын чөлөө цагт Улсын Бага Хурал төрийн эрхийг хэрэгжүүлэхээр заасан ба 1925 онд Улсын Бага Хуралд 30 хүн сонгогдсоноос 5 нь эмэгтэй байсан нь дээрх заалт хэрэгжиж эхэлснийг гэрчилж байна. 1940 оны Улсын YIII Их Хурлаар баталсан хоёрдахь Үндсэн хуульд улс орны хөгжлийн шинэ шатны зорилтыг тодорхойлон дэвшилтэт үзэл санааг тусгасан ч феодал, лам, ноёдыг сонгуульд санал өгөх эрхийг хассан заалт хэвээр үлдсэн. 1944 оны 9 дүгээр  сард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, сонгох эрхээ хасуулсан хүмүүст уг эрхийг олгох шийдвэрийг гаргаж иргэд бүгд сонгох, сонгогдох тэгш эрхтэй болсон. 1949 онд болсон Улсын XI Их Хурлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хөгжлийн шинэ шатанд сонгуулийг нийтийн, шууд, тэгш бөгөөд саналыг нууц хураах зарчимд нийцүүлэн сонгууль явуулах журмыг баталж, Улсын Бага Хурлыг татан буулгасан. 1951 оны 6 дугаар сард шинэ журмаар зохион байгуулсан Ардын Их Хурлын сонгуульд 295 хүн сонгогдсоноос 51 нь эмэгтэй депутат байв. Тус журам 1980-аад оны эцэс хүртэл үйлчилж, 1989 оны байдлаар Ардын Их Хурлын 430 гаруй депутатын 23,4 хувь нь эмэгтэйчүүд сонгогдсон байдаг. Тухайн үеийн эрх баригч улс төрийн хүчин МАХН эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг бодитоор хэрэгжүүлж ирсэн ба дэлхийн хоёрдугаар дайны дараа Монгол Улс социалист бүтээн байгуулалтад шилжсэн. Нийгмийг бүрдүүлэгч ажилчин, сэхээтэн, малчин ангиас тэргүүний эмэгтэйчүүдийг сонгон сонгуульд нэр дэвшүүлдэг байв. 1980-аад оны эхээр эмэгтэйчүүдийг нам, төр засгийн түвшний удирдах албан тушаалд дэвшүүлэх тухай Улс төрийн товчооны тогтоол гарч, тэднийг яамдын орлогч сайд, аймгийн намын хорооны хэлтсийн дарга зэрэг удирдах ажилд сонгон томилж, Намын дээд сургуульд сурган бэлтгэдэг байсан.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 2002 оны намар Монгол Улсад айлчлав. 

- 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн онцлог юу вэ. Ардчилсан засаглалыг сонгосноос хойших эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар байсан бэ?

- 1992 оны Үндсэн хууль нь өмнөх 1924, 1940, 1960 оны социалист Үндсэн хуулиудаас зарчмын ялгаатай. Монгол Улсын дөрөвдэх Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж, ханган хэрэгжүүлэх, төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилан эрх зүйт төр, парламентат ёс, сонгуулийн ардчиллыг хөгжүүлэх, олон намын тогтолцоо бүхий улс төрийн ардчилсан тогтолцоог төлөвшүүлэх, тэгш боломж, ил тод байдал, шударга өрсөлдөөнийг дэмжих, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг хангах, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлэх зэрэг орчин үеийн либерал ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулсан. Мөн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах хөгжлийн замыг сонгон тогтолцооны өөрчлөлтийг Үндсэн хуульдаа тунхагласан. Улс төрийн олон намууд бий болж сонгуулийн өрсөлдөөн хүчтэй болсноор эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд шинэ сорилтууд тулгарав.1990 оны 5  дугаар сард Улс төрийн намын тухай анхны хууль батлагдаж 7 дугаар сард олон намын оролцоотой анхны ардчилсан чөлөөт сонгууль болов. Уг сонгуулиар сонгогдсон АИХ-ын 434 депутатаас улс төрийн намын авсан дэмжлэгийн саналаар 53 хүнтэй байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал бүрдэж, МАХН-аас 2 эмэгтэй (Э.Алтангэрэл, Ж.Бямбажав) төлөөлөл болон ажилласан.

Монголын парламентын бүлгэмийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Алтай ОУПХ-ны хаврын чуулганы эмэгтэй парламентачдын Зохицуулах хорооны хуралд илтгэл тавив.  /2004.04 сар Мексик, Мехико/

Шинэ Үндсэн хуулийн дагуу 1992 онд болсон УИХ-ын томсгосон мажоритар тойргоор явагдсан сонгуулийн үр дүнд МАХН ялалт байгуулж, 76 гишүүний 3 нь эмэгтэй гишүүд байлаа. 1996 оны УИХ-ын сонгуульд 7 эмэгтэй (МАХН-аас 1, Ардчилсан холбоо эвслээс 6) сонгогдсон ба анх удаа “Ардчилсан холбоо” эвсэл ялалт байгуулав. 2000-2004 онд миний бие УИХ-ын гишүүнээр ажиллах үед 8 эмэгтэй (МАХН-аас 7, Иргэний зориг намаас 1) сонгогдож, эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөлөлд ахиц гарсан. Томсгосон 26 тойрог олон мандаттай мажоритар дүрмээр 1992, 2008 онд 2 удаа сонгууль болж, тус бүр зөвхөн 3 эмэгтэй парламентад сонгогдсон. Харин жижиг 76 мажоритар тойргоор болсон 1996, 2000, 2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 5-9 эмэгтэй сонгогдож байв. Томсгосон мажоритар тойрогт олонд танигдсан, эрэгтэй нэр дэвшигчидтэй шинээр улс төрд “хөл тавьж” буй эмэгтэйчүүд  өрсөлдөхөд сонгогдох магадлал маш бага гэдэг нь харагдсан. 2012 онд мажоритар, хувь тэнцүүлсэн (пропорционал) холимог журмаар сонгууль явагдаж, УИХ-д 13 эмэгтэй сонгогдсон ба эмэгтэйчүүдийн төлөөлөлд сонгуулийн холимог хувилбар ээлтэй гэдэг нь харагдсан.  

-Намаа шинэчлэх, сонгуульд нэр дэвшигчдийн эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхэд Та тухайн үед жигүүр хүртэл байгуулан идэвхтэй ажилладаг байсан. Өнөөдрийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь хүртэл эмэгтэйчүүд байхаар хуульчилсан нь олон жилийн тэмцлийн үр дүн хэмээн дүгнэж байна?

-Өнөөдрийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүд байх квот олон жилийн тэмцлийн үр дүн байсан. Эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог хангах тухай өгүүлбэл эмэгтэйчүүдийн байгууллагын тухай ярих ёстой. 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш монголын нийгэмд иргэний нийгэмд үйлчилдэг төрийн бус олон байгууллага бий болсон. Түүнд эмэгтэйчүүдийн байгууллага ч хамаарна. Миний бие 1988-1991 онд Москвагийн Нийгмийн ухааны академийн аспирантурд суралцаж, XX зууны улс төрийн түүхийн асуудлаар докторын зэрэг хамгаалсан. Тухайн үед МАХН-д “Шинэ үе” жигүүрийг үзэл бодол нэгдсэн намын нөхдийн хамт байгуулж, МАХН орчин цагийн парламентын  улс төрийн нам болон шинэчлэгдэх шаардлагатай гэж үзэж байлаа. 1992 оны эхээр Намын Бага хуралд сонгогдсоноор нам улс төрийн ажлын замнал эхэлсэн. 1994 оны 6 дугаар сард намын залуу гишүүд, дэмжигчдийн чуулган болж, түүнд олон эмэгтэйчүүд ирсэн байв. Залуу эмэгтэйчүүдийн идэвх оролцоог дэмжих зорилгоор намын дэргэд анхны эмэгтэйчүүдийн холбоог байгуулах санаачлага төрсөн. 30 жилийн өмнө 1994 оны 11 дүгээр сарын 4-нд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс 70 гаруй эмэгтэйчүүдийг оролцуулан “Эмэгтэйчүүд-хөгжил-хөдөлгөөн” төрийн бус байгууллага байгуулсан түүхтэй. Хөдөлгөөн маань 1998 онд Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, 2010 онд Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо болж өргөжин бэхжсэн.

Тус байгууллагын тэргүүнээр 16 жил буюу 1994-2011 онуудад миний бие ажилласан. Холбооны гол зорилго нь намын эгнээг залуу эмэгтэйчүүдээр өргөжүүлэх, тэднийг улс төрд бэлтгэх, иргэний нийгмийн төлөвшилд эмэгтэйчүүдийн оролцоог хангах, нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, дуу хоолойг бэхжүүлэхэд чиглэж ирсэн. Эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг нэмэгдүүлэх ажлыг нам доторх бүтцээс эхэлсэн. МАН нь 1999 онд ажиглагч, 2003 онд Социнтерний гишүүн нам болсон нь үүнд чухал нөлөөтэй байсан. 2005 онд хуралдсан намын Их хурлын шийдвэрт намын бүх шатны удирдах байгууллагын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд 20 хувьтай байх квотыг анх оруулсан. Гэвч түүний хэрэгжилт тааруу байсан тул “25 ХУВЬ” эмэгтэйчүүдийн лобби бүлэг байгуулан тэмцсэн. Үр дүнд нь намын дүрэмд орсон заалтад “Санал хураалтыг журамд нийцүүлэн явуулна” гэж тодотгосон нь чухал хөшүүрэг болж намын бүх шатны удирдах байгууллагын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн.

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67-р тойргийн сонгогчдынхоо  хамт /2000 он/

Мөн  2005 оны 4 дүгээр сард УИХ-д суудалтай АН, Иргэний зориг, Эх орон намын байгууллагын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Улс төр ба засаглалд эмэгтэйчүүдийн түншлэл” чуулган хийж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувьд нь эмэгтэйчүүд байна гэсэн заалт бүхий “Их тэнгэрийн тунхаглал”-ыг гаргаж, намын Эмэгтэйчүүдийн холбоодын тэргүүн, улс төрийн 4 намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хамт гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ заалтыг 2005 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд “улс төрийн нам, эвслээс дэвшигчдийн 30-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүд байна, тус заалтыг хэрэгжүүлэхгүй бол Сонгуулийн хороо бүртгэхгүй” гэсэн тодотгол давхар оруулсан нь эмэгтэйчүүд бидний эв нэгдлийн ялалт байсан. Гэвч 2007 оны 12 дугаар сард буюу сонгууль болохоос 6 сарын өмнө энэ заалтыг тус хуулиас эрэгтэйчүүд давамгайлсан УИХ хассан юм. 2008 оны сонгуулийн үр дүнд УИХ-д 3 эмэгтэй гишүүн сонгогдож, эмэгтэйчүүдийн төлөөлөл эрс буурав. Гэвч бид өөрийн нам дотор болон бусад улс төрийн намуудын эмэгтэйчүүдтэй нэгдэн улс төрд эмэгтэйчүүдээ бэлтгэн чадавхжуулах үйл ажиллагааг үргэлжлүүлсэн. 2012 оны сонгуулийн өмнө МАН, АН зөвшилцөн сонгуулийг холимог тогтолцоогоор хийхээр зөвшилцөн эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгон бууруулж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан. Цаг үе өөрчлөгдөн жендэрийн тэгш байдлыг хангах талаарх олон улсын гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэж, монголын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны давуу тал батжиж, улс төрийн намуудын удирдлагуудын ойлголцол, зөв шийдвэрийн ачаар  2024 оны сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл 30 хувьд хүрсэн нь том амжилт байв. Төгсгөлд нь дурдахад, 1992 оны Үндсэн хуульд цаг үеийн шаардлага, парламентын ардчиллыг хөгжүүлэх зорилгоор 2000, 2019, 2023 онд нийт 3 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2023 оны нэмэлт, өөрчлөлт нь УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох, УИХ-ын сонгуулийг холимог журмаар явуулах тохиролцоонд парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн нэгдсэн ойлголтод хүрсэн нь чухал ач холбогдолтой гэж дүгнэдэг. Уг өөрчлөлтийн дагуу 2023 оны 5 дугаар сард УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүд байна гэсэн заалтыг баталгаажуулсан. Ийнхүү 18 жилийн дараа эмэгтэйчүүд бидний тэмцлийн үр дүнд 30 хувийн квот дахин амилсан. Мөн намын жагсаалтад эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчийг сөөлжүүлэн байршуулах заалт давхар оруулсан нь эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөлөлд эергээр  нөлөөлсөн. Харин 2024 онд УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд хууль боловсруулах, улс төрийн шийдвэр гаргах үйл явцад идэвх чармайлт, оролцоо, байр сууриа бэхжүүлж чадвал 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квот 40 хувьд хүрэх, улмаар сонгогдох магадлал нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдийн дуу хоолой парламентад хүчтэй байснаар улс төрийн бодлого хүмүүнлэг, шударга, ёс зүйтэй болох нь дамжиггүй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа
Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна
Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Ипотекийн зээл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сэрэмжлүүлэг
  • •Боловсрол
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Дэлхийн аварга Б.Апъяахүүг...
Өдөртөө 0 градус орчим байна

Д.Алтай:Сонгуулийн өрсөлдөөн их болсноор эмэгтэйчүүдэд шинэ сорилтууд тулгарч байв

Kuzmo 2024-11-18

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа
Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна
Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа

1 цагийн өмнө өмнө

Ипотекийн зээлтэй иргэн өөр төрлийн зээл авах боломжтой юу?

2 цагийн өмнө өмнө

NBA-ын шинэ улирал маргааш эхэлнэ

2 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

2 цагийн өмнө өмнө

Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа

2 цагийн өмнө өмнө

"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2 цагийн өмнө өмнө

Сэндвичэн агуулах шатаж байсныг 01:42 цагт галын тархалтыг зогсоожээ

2 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

2 цагийн өмнө өмнө

Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

15 цагийн өмнө өмнө

2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна

15 цагийн өмнө өмнө

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна

15 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг оролцож гуравдугаар байрт орлоо

1 өдрийн өмнө өмнө

Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

1 өдрийн өмнө өмнө

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэдний хэн нь дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ?

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын даргыг чөлөөлж, Ерөнхий сайдын огцруулсан долоо хоног

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2025-10-17 өмнө

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

2025-10-17 өмнө

Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй

2025-10-17 өмнө

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдлөө

2025-10-17 өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа

2025-10-17 өмнө

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2025-10-17 өмнө

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

2025-10-17 өмнө

Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж эхэллээ

2025-10-17 өмнө

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

2025-10-17 өмнө

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

САНАЛ БОЛГОХ
2025-10-15 өмнө

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын даргаар сонгох уу?

2025-10-14 өмнө

“Миний орон сууцнуудыг бусдад худалдаж, доромжилсон” гэжээ

2025-10-14 өмнө

Х.Баттулгыг ҮАБЗ-ийг тэргүүлж байхад гэрээг нууцад авах зөвлөмж гарчээ

2025-10-15 өмнө

Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

2025-10-14 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-10-15 өмнө

Байнгын хорооны дарга намын хорооны даргыг хавсран гүйцэтгэж болох уу

2025-10-14 өмнө

“Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

2025-10-15 өмнө

Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байна

2025-10-14 өмнө

Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

2025-10-17 өмнө

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2025-10-17 өмнө

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

2025-10-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2025-10-15 өмнө

2024 оны хоёрдугаар ээлжээр татагдсан цэргүүд өнөөдөр халагдлаа

2025-10-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр

2025-10-17 өмнө

Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж эхэллээ

2025-10-16 өмнө

МАН-ын бүлэг хоёр даргатай болов

2025-10-17 өмнө

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

2025-10-16 өмнө

Ипотекийн зээлийн орлогын эх үүсвэрийг хоёр төрлөөр баталгаажуулна

2025-10-17 өмнө

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

2025-10-16 өмнө

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

2025-10-16 өмнө

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг сард дуусгалаа

2025-10-16 өмнө

“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр түгжрэл 20 хувиар буурна

2025-10-17 өмнө

Монголчууд баялгаасаа бодитоор хувь хүртэх ганц гарц нь АМНАТ болж байна

2025-10-16 өмнө

Хотын дарга 2007 айлын орон сууцны хорооллыг ашиглалтад оруулах үүрэг өглөө

2025-10-15 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2025-10-16 өмнө

Цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2025-10-16 өмнө

Виктория Сикрет-2025 загварын шоунаас онцлох агшин

2025-10-15 өмнө

Баянбүрдийн тойрог дахь хөшөө шатжээ

2025-10-17 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2025-10-17 өмнө

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах