• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үдээс өмнө эхэлсэн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа АМНАТ-ийн орон нутагт ногдох хэсгийг байгаль орчинд учруулж байгаа хор хөнөөлтэй нь уялдуулан тогтоож олгох боломжийн талаар, 2009 онд 140 байсан ураны хайгуулын лицензийн тоо өнөөдөр гурав болж цөөрсний болон ураны салбарын үндсэн үзүүлэлтүүд 2020 оноос хойш огт өөрчлөгдөөгүйн учир шалтгаан, мөн Монгол Улсын төр үнэ төлбөргүй эзэмших 34 хувийг АМНАТ-өөр орлуулахын эерэг ба сөрөг тал ямар байхыг асууж, хариулт авсан юм. Түүний асуултад хариулахдаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлаар хэлэлцэж батлах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд орон нутагт шууд, тухайлбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумд жил болгон 1.0 сая ам.доллар өгнө гэсэн зүйл байгаа гэх мэдээллийг өглөө. АМНАТ-өөс орон нутагт түлхүү олгох Улсын Их Хурлын гишүүдийн байр суурьтай яам санал нэгтэй байгааг сайд илэрхийлээд, өнөөдрийн байдлаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын найман лицензийг долоон компани эзэмшиж байгааг танилцууллаа. Энэхүү Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бол олон жил ужгирч, хугацаа алдсан Францын төрийн өмчит Орано компанитай гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэдгийг Ц.Туваан сайд онцолсон юм. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, хэрвээ Монгол Улс 34 хувиа эзэмшээд, суурь АМНАТ-өө аваад явбал уг эзэмшилдээ оногдох 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, жилдээ 169.0 сая ам.долларын орлого олно. Харин 34 хувиа эзэмшихгүй, давуу эрхийн 10 хувь, суурь АМНАТ, тусгай АМНАТ, өсөн нэмэгдэх АМНАТ зэрэг төлбөр, татваруудаа аваад явбал жилдээ 153.0 сая ам.доллар авна гэсэн тайлбарыг өгөв.

Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан зах зээлийн үнийн өсөлтөөс хамааран АМНАТ-ыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүний нэр төрөлд зөвхөн ураныг салгаж оруулсны учир, шар нунтагийг эцсийн бүтээгдэхүүн гэж тооцох эсэх тухай асууж хариулт авсан юм. Хэрэв эцсийн бүтээгдэхүүн гэж үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.7-д ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй гэж заасны дагуу уг татвараас чөлөөлөгдөх нөхцөл үүсэхээр байгаа юм. Нөхөн сэргээлтийн дэнчинг Монголбанканд байршуулахаар заасан нь уурхайн хаалтын үед энэ талаарх хариуцлагыг компани бус Монгол Улс үүрэх нөхцлийг үүсгэж болзошгүй тул анхааралтай хандахыг тэрбээр зөвлөсөн юм. Мөн тэрбээр төрөөс аж ахуйн нэгжүүдэд олгосон тусгай зөвлөөрлөө хамгаалах шаардлагатай байгааг анхааруулж, аж ахуйн нэгж, ард түмнийг зодолдуулдаг явдлыг эцэс болгох хэрэгтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, хуулийн төслийн талаар иргэддээ мэдээлэл өгч, инженер технкийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын олон талын байр суурийг авалгүй хөнгөн хуумгай хандсанаар эргээд энэ хуулийг хэрэгжих боломжгүй, цаашлаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй болгочих вий гэсэн болгоомжлол байгааг онцлов. Мөн туршилтын олборлолтын хугацаанд байгаль орчинд хэрхэн нөлөөлсөн талаар иргэд, олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай гэлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс үл хамаараад стратегийн ордод хамааруулах тул Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ийм ордын ашиглалтын талаар ҮАБЗ-д танилцуулж, шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулж байгаа харилцааг албан ёсоор оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ.  Мөн тэрбээр ашиглалтын лицензийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Монгол Улсын давуу эрхийн хувьцаа эзэмших тул нөгөө тал хувьцаагаа дур мэдэн өөр тийш шилжүүлэх боломжгүй гэсэн хариултыг бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өгөв. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал ашигт малтмалын орд ашиглах, цацрагийн хор хөнөөтэй холбоотой асуудлаар аливаа шийдвэр гаргахдаа олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байгаа талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Цөмийн энергийн тухай хуулийн 5.3-д 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ гэж заасныг хүчгүйдүүлж, өөр зүйлээр орлуулахаар, мөн энгийн хувьцааг давуу эрхтэй хувьцаанд шилжүүлэхээр заасан нь оновчтой эсэх асуудлыг хөндөв. Мөн тэрбээр Францын Орано болон Бадрах Энержи компанитай хийх хэлэлцээнд Татварын суурийг багасгах болон ашиг шилжүүлэхийн эсрэг (BEPS) олон улсын дүрмийн заалт нэг бүрээр нь тусгаж өгөх шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн Оранотой гэрээ байгуулсны дараа энэ хууль бусад харилцаанд хэрхэн үйлчлэхийг нарийвчлан тооцох нь зүйтэй гэв.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул тус Байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг чуулганы маргаашийн буюу 11 дүгээр сарын 15-ны нэгдсэн хуралдаанаар хийхээр боллоо.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Стратегий төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Б.Баярбаатар, А.Ганбаатар, Б.Жаргалан, Б.Найдалаа, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, Б.Түвшин, Х.Тэмүүжин, А.Ундраа, Д.Цогтбаатар, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгий дарга Б.Баасандорж нар ажилласан байна. Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, гадаад орнуудын парламентын стратеги, төлөвлөгөөний бүтэц, загварыг судлан, өөрийн орны онцлогтой нийцүүлж, парламентын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны тайлан, Олон улсын парламентын холбооны зөвлөмж, Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн бүлэг, гишүүдийн санал, мөн иргэд, олон нийтийг хамруулсан хоёр удаагийн хэлэлцүүлгийн оролцогчдоос гаргасан саналыг тусгасан талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа тэмдэглэв. Мөн тэрбээр, Улсын Их Хурал хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрхийг хангасан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэнд тавьж, хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичиг, улс орны хөгжлийн зорилт, бодлогын уялдаа, залгамж чанарыг хангасан байх, үр нөлөөний үнэлгээнд үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, инновац, технологийн дэвшлийг дэмжих, олон ургалч үзлийг дэмжих, гишүүд, төлөөллийг чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөл боломжийг бүрдүүлж, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгохоор Улсын Их Хурлын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, таван зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилтыг, хүрэх үр дүнгийн хамт стратеги төлөвлөгөөн тусгасан хэмээн дэлгэрэнгүй танилцууллаа.

Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт стратеги төлөвлөгөө нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол улсын урт, дунд хугацааны бодлого төлөвлөлтөд хамаарах эсэх, одоогийн парламентын онцлогийг хэрхэн тодорхойлсон, мөн өмнөх стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангуудыг харьцуулсан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар үйл ажиллагаа шалгуур үзүүлэлтийг хэрхэн тусгасан талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийг боловсруулалт хэлэлцүүлгийн шатад яаж засах, шударга байдал, хариуцлагын талаарх зохицуулалтыг хэрхэн тусгах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар хууль тогтоох үйл ажиллагааг Үндсэн хууль бусад хууль тогтоомжид хэрхэн нийцүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ардчилсан парламентын индикатор үзүүлэлтийн талаар дүгнэлт хийсэн, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ улс төрийн нам парламентад онцгой ач холбогдолтой тул олон намын тогтолцоог бэхжүүлэхтэй холбоотой зорилго, зорилт хэрхэн туссан талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт өөрийн онцлогтоо тохирсон стратеги, төлөвлөгөөг боловсруулж батлах нь парламентын төлөөллийн чадавх, засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн байх шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар парламент стратеги төлөвлөгөөндөө өөрийн бүтцээ чадавхжуулахад анхаарах, мөн үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан гаргах талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл тогтоолын төслийг дэмжиж байгаагаа байр сууриа илэрхийлсэн байна. Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал нэг бүрээр санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан саналын томьёоллыг Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөлд тусгасан байна.

Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, С.Ганбаатар, С.Бямбацогт, П.Сайнзориг, О.Номинчимэг, У.Отгонбаяр, М.Мандхай, Л.Соронзонболд, Б.Уянга, Ж.Галбадрах, Г.Очирбат, О.Батнайрамдал, Д.Пүрэвдаваа, С.Амарсайхан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд олон тооны ажлын хэсэг байгуулсан нь парламентын үндсэн бүтэц болох Байнгын хороодын хүч, нөлөөг сулруулах, эсэх, Улсын Их Хурлын стратеги, төлөвлөгөөний төслийг хэлэлцэх дэгийн тухай, мөн уг төсөлд тусгагдсан хүн төвт үзэл санаанд суурисан байх, хууль зүйн техникийг нэвтрүүлсэн байх гэсэн томьёоллуудын хууль зүйн тодорхойлолт зэргийг тодруулж асуусан юм. Мөн хамтын шийдвэрийг хүндэтгэх зарчмыг Улсын Их Хурлын үнэт зүйлд тусгах, хуралдааны дэгийг сайжруулж, хэлэлцэж буй асуудлаар ойлголтоо нэгтгэн, үл олйголцлоо арилгаж байж нэгдмэл шийдвэрт хүрдэг байх, баталж буй хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэхэд онцгойлон анхаарах, хувийн болон бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон эдийн засгийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах концепцыг гол болгох, парламентын хянан шалгах чиг үүргийг бэхжүүлэх, зохион байгуулалтыг оновчтой болгох, Улсын Их Хурлын үйл ажиллагааны арга барилыг өөрчлөн шинэчилж, шийдвэр гаргах үйл явцыг ил тод, нээлттэй байлгах зэрэг олон асуудлыг хөндөж ярилаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд олон улсын парламентуудын бодлого, үйл ажиллагааны чиг хандлага, тэргүүлэх жишгийг судалж, нэвтрүүлэх, салбар дундын асуудлыг орхигдуулалгүй хэд хэдэн Байнгын хороо хамтран хэлэлцдэг байх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд үр дүнтэй хүргэхэд чиглэсэн зорилтуудыг стратеги төлөвлөгөөнд нарийвчилж тусгах, олон нийт, иргэний нийгмийн санаа бодлыг Улсын Их Хурлын гишүүд өөрсдөө хэрхэн цэгцтэйгээр авдаг байх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хийх ажлуудаа стратеги төлөвлөгөөнд тодорхой тусгах, улс орны хөгжлийн бодлого, стратегитай уялдуулах, улсын төсвийн төлөвлөлтийг хүн төвтэй бодлого руугаа чиглүүлж боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх болон стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал санхүүжилт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах талаар ямар тодорхой зүйл хийх зэргийг тодоруулж, санал бодлоо илэрхийлсэн юм. Парламентын шинэчлэлийг гүнзгийрүүлж, засаглал, манлайллыг бэхжүүлж, парламентын ардчилал өндөр хөгжсөн улс орны жишигт хүргэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүд чухалчлан хөндөж, хүний төлөө үйлчилдэг хууль тогтоомжийг баталж, хүнд нийцсэн стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналтаа бүрэн тавьдаг байхыг онцгойлон дурдаж байлаа. Мөн өмнө хэрэгжүүлсэн стратеги төлөвлөгөөний биелэлтийг бодитойгоор үнэлж дүгнэх, иргэн хүний боломж, бололцоог хаасан, эргэж буцсан шийдвэр гаргахгүй байх, Улсын Их Хурлын гишүүдийн иргэд, олон нийтийн болон аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсох бололцоог бүрдүүлэхээс ажлаа эхлүүлэх, стратеги төлөвлөгөөгөө стандарттайгаар хэрэгжүүлэх, геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй, энх тайван, аюулгүй байдал тогтворгүй, эмзэг, улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явцууд тодорхойгүй, мухардмал байгаа энэ үед улс орны нэгдмэл эрх ашиг, нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэж ажиллах нь чухал болохыг онцолсон юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийн асуултад, бид хүний эрхийг бүрэн баталгаатай хангадаг болохын төлөө өдөр болгон алхам хийж, өдөр болгон сайжруулж байх ёстой. Хөгжил дэвшлийн хурдыг гүйцсэн хууль эрх зүйн орчны өөрчлөлт шинэчлэлт бол ус агаар мэт чухал зүйл хэмээн хариулсан юм.

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх санал хураалтыг мөн чуулганы маргаашийн буюу 11 дүгээр сарын 15-ны Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хийхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
НӨАТ-ыг сар бүр авч байгаа нь аж...
Б.Пүрэвдорж: Б.Энхбаяр гишүүн...

“2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Kuzmo 2024-11-15

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

12 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

12 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах