• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

Б.БАЯР

Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. “Тойрог бус том төслүүдийг бодно” гэсэн уриатай төсөв л дөө, уг нь. Түүнээс ч болсон уу, жил жилийн төсөвт суулгаад авчихдаг тав, арван тэрбумдаа харамсаж уурссан гишүүд цөөнгүй байв. Түүнийгээ үгээр хэлээгүй л болохоос үйлдлээрээ бол үзүүлсэн. Гэхдээ эрхэм гишүүд төсвийг өөр өөрийнхөөрөө “уншиж”, түүнийгээ олон нийттэй хуваалцах зарчмаар хэлэлцэв. Үнэхээр хэрэггүй зардлууд ч байлаа. Зарим артай сайдын багцад “захиалга”-ын төсөв суусан ч байна. Тэднийг нь төсвийн сүүлийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн илчиллээ. Гишүүдийн мэдээлэл олон нийтийн анхаарлыг төсөв рүү хандуулсан. Ийм улс төрийн үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо.

Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчилж таарав. Эзгүй байв. Тэрээр айлчлалаас ирээд энэ долоо хоногийн даваа гаригт УИХ, Засгийн газар, улс төрийн намуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл солилцжээ. Мөн ажлын алба болон зарим Үндэсний хорооны хуралд оролцсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн асуудлыг эергээр хүлээн авч, дараа дараагийн төсөл хөтөлбөр, том зорилгодоо төвлөрөхийг уриалсан байна. Ингэхдээ “Би эергээр харж байна. Шинэ парламентын хяналт тэнцэл ажиллаж байна. Тойргийн жижиг төслүүдээс хальж, 39 том төсөлд суурилж батлагдсан 34 жилийн түүхэнд анхны төсөв болж байгаа юм. Тиймээс ийм зүйл болох нь зүй ёсны асуудал. Засгийн газар ч, УИХ ч хуулиа мөрдөх ёстой. Холимог тогтолцоо бүхий шинэ парламент түүхэн үүргээ эергээр гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ер нь бол энэ холимог тогтолцоо бүхий шинэ парламентыг шинэ соёлыг бий болгохын тулд л бүрдүүлсэн. Бид бүрдүүлсэн тогтолцоондоо өөрсдөө дасах учиртай. Юутай ч анх удаа гишүүдийн 5.0 тэрбумгүй төсөв, 30 гаруй төсөл хөтөлбөр дээр батлагдлаа. Мэдээлэл, ойлголтын зөрүүтэй байдал дээр улстөржүүлэх санаархал ч байсныг үгүйсгэхгүй. Энэ төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн барьсан. Түүнээс хойш сар гаруйн дараа хэлэлцэж эхэлсэн. Урт хугацаа байсан. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлгээр өөрчлөгдөх боломжгүй эрх зүйн орчин, мөн Хятад  айлчлалтай, тайлбарлах боломжгүй цаг хугацаатай давхцуулсан нь улс төрийн өөр зорилготой байсан байх. Монголд нууц юм гэж байхгүй дээ. Удахгүй учиг нь тайлагдах биз. Ховонд авталгүй холын зорилгоо харцгаах нь зөв. 14 мега төслийн нэг болсон Эрдэнэбүрэнгийн зээлийн хэлэлцээр батлагдлаа. Одоо 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмодны төслөө хамтдаа анхаарцгаах цаг. Тиймээс өнгөрснийг дүгнэж, илүү ирээдүйн асуудалдаа анхаарал хандуулахыг улстөрчдөд уриалж байна” гэжээ.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлахаасаа өмнө, төсвийн хэлэлцүүлгийн үеэр болсон УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр “Том төслүүдийг гацаадаг технологиуд явж эхэлж байна. Яг л ийм хөөсрөлт дээр “Танк орж ирнэ” гэж итгээд 16 жил алдсанаа дүгнэх ёстой шүү. Ер нь бол том төслүүдийг зогсоохын тулд зохиомол хөөсөн хөшиг татдаг. Тэр зүйлд төөрмөөргүй байгаа юм.  “Танк орж ирнэ” гэдгийг өнөөдөр марзан сонсогдоно. Гэтэл яг тэр үедээ үзэл санааны хөшиг болчихсон. Тэгэхээр намайг хүүхэд байхад л яригддаг байсан домгуудыг одоо дуусгах цаг болсон” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?
АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Компьютерын ажилтай холбоогүй...
Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх...

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

Kuzmo 2024-11-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

Б.БАЯР

Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. “Тойрог бус том төслүүдийг бодно” гэсэн уриатай төсөв л дөө, уг нь. Түүнээс ч болсон уу, жил жилийн төсөвт суулгаад авчихдаг тав, арван тэрбумдаа харамсаж уурссан гишүүд цөөнгүй байв. Түүнийгээ үгээр хэлээгүй л болохоос үйлдлээрээ бол үзүүлсэн. Гэхдээ эрхэм гишүүд төсвийг өөр өөрийнхөөрөө “уншиж”, түүнийгээ олон нийттэй хуваалцах зарчмаар хэлэлцэв. Үнэхээр хэрэггүй зардлууд ч байлаа. Зарим артай сайдын багцад “захиалга”-ын төсөв суусан ч байна. Тэднийг нь төсвийн сүүлийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн илчиллээ. Гишүүдийн мэдээлэл олон нийтийн анхаарлыг төсөв рүү хандуулсан. Ийм улс төрийн үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо.

Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчилж таарав. Эзгүй байв. Тэрээр айлчлалаас ирээд энэ долоо хоногийн даваа гаригт УИХ, Засгийн газар, улс төрийн намуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл солилцжээ. Мөн ажлын алба болон зарим Үндэсний хорооны хуралд оролцсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн асуудлыг эергээр хүлээн авч, дараа дараагийн төсөл хөтөлбөр, том зорилгодоо төвлөрөхийг уриалсан байна. Ингэхдээ “Би эергээр харж байна. Шинэ парламентын хяналт тэнцэл ажиллаж байна. Тойргийн жижиг төслүүдээс хальж, 39 том төсөлд суурилж батлагдсан 34 жилийн түүхэнд анхны төсөв болж байгаа юм. Тиймээс ийм зүйл болох нь зүй ёсны асуудал. Засгийн газар ч, УИХ ч хуулиа мөрдөх ёстой. Холимог тогтолцоо бүхий шинэ парламент түүхэн үүргээ эергээр гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ер нь бол энэ холимог тогтолцоо бүхий шинэ парламентыг шинэ соёлыг бий болгохын тулд л бүрдүүлсэн. Бид бүрдүүлсэн тогтолцоондоо өөрсдөө дасах учиртай. Юутай ч анх удаа гишүүдийн 5.0 тэрбумгүй төсөв, 30 гаруй төсөл хөтөлбөр дээр батлагдлаа. Мэдээлэл, ойлголтын зөрүүтэй байдал дээр улстөржүүлэх санаархал ч байсныг үгүйсгэхгүй. Энэ төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн барьсан. Түүнээс хойш сар гаруйн дараа хэлэлцэж эхэлсэн. Урт хугацаа байсан. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлгээр өөрчлөгдөх боломжгүй эрх зүйн орчин, мөн Хятад  айлчлалтай, тайлбарлах боломжгүй цаг хугацаатай давхцуулсан нь улс төрийн өөр зорилготой байсан байх. Монголд нууц юм гэж байхгүй дээ. Удахгүй учиг нь тайлагдах биз. Ховонд авталгүй холын зорилгоо харцгаах нь зөв. 14 мега төслийн нэг болсон Эрдэнэбүрэнгийн зээлийн хэлэлцээр батлагдлаа. Одоо 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмодны төслөө хамтдаа анхаарцгаах цаг. Тиймээс өнгөрснийг дүгнэж, илүү ирээдүйн асуудалдаа анхаарал хандуулахыг улстөрчдөд уриалж байна” гэжээ.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлахаасаа өмнө, төсвийн хэлэлцүүлгийн үеэр болсон УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр “Том төслүүдийг гацаадаг технологиуд явж эхэлж байна. Яг л ийм хөөсрөлт дээр “Танк орж ирнэ” гэж итгээд 16 жил алдсанаа дүгнэх ёстой шүү. Ер нь бол том төслүүдийг зогсоохын тулд зохиомол хөөсөн хөшиг татдаг. Тэр зүйлд төөрмөөргүй байгаа юм.  “Танк орж ирнэ” гэдгийг өнөөдөр марзан сонсогдоно. Гэтэл яг тэр үедээ үзэл санааны хөшиг болчихсон. Тэгэхээр намайг хүүхэд байхад л яригддаг байсан домгуудыг одоо дуусгах цаг болсон” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?
АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

5 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

7 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

7 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

8 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

9 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

9 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

11 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

11 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

12 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

12 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

12 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах