• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Чайна энержи”:Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрвэл хэлэлцээр хэрэгжинэ

Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон нийтээс баахан базаахгүй үг сонсох шиг боллоо. Гэхдээ энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд улс орны ирээдүйтэй холбоотой олон түүхэн шийдвэрийг гаргана.

УИХ-д суудалтай намууд, гурван намын хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт орсон том төслүүд хөдлөх, хэрэгжих эсэх нь УИХ-ын хэрхэн шийдэхээс шууд хамаарна. Эхнээсээ тулаад ирсэн байна. Тэр нь том төслүүдийн эхэнд шахам эрэмбэлэгдсэн

Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төсөл юм. Эдгээр боомт холбогдохгүй, энэ хэвээр байхад эдийн засгийн тэлэлт ярих нь утгагүй хэрэг болно. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой. Тэр утгаараа, нүүрсний экспортоос хамгийн их хамааралтай манай улсын хувьд яахын аргагүй тэргүүлэх төсөл, хамгийн хэрэгцээд хилийн гарц болчихоод байгаа юм. Гэвч боомтуудыг холбож чадалгүй хэлэлцээрийн шатанд 16 жил гацсан. Тухайн үед манайх ч балласан л даа. Харин сүүлийн үед БНХАУ энэ төслийн талаар улс төрийн, эдийн засгийн түвшинд нааштай хандлагатай болоод байна. 

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж, тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Шанхай хотод албан ёсны уулзалт хийсэн. Тэр үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон.

Тэгвэл энэ хэлэлцээрийг хэрхэн үргэлжлүүлж, хэрэгжүүлэх талаар “Чайна энержи” групп Монголын талын ажлын хэсгийн ахлагч, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд албан бичиг ирүүлжээ. “Чайна Энержи” нь Хятадын эрчим хүчний томоохон групп юм.  “Нүүрс, цахилгаан, төмөр зам, боомт, тээвэрлэлт”, “Үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөх, ашиглалт”, “Нүүрс, цахилгаан, газрын тос, байгалийн хий, химийн үйлдвэрлэл” гэсэн олон чиглэлд цогц үйл ажиллагаа явуулдаг. 2023 оны жилийн эцсийн байдлаар тус групп 310 мянган ажилтантай, нийт хөрөнгийн хэмжээ 2.1 их наяд юань, нүүрс олборлох хүчин чадал жилд 665 сая тн, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 320 сая киловатт, өөрийн төмөр замын тээврийн хүчин чадал жилд 600 сая тонн, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 290 сая тн, нүүрс-газрын тос химийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 29.3 сая тн болжээ.

Тэгвэл “Чайна Энержи” группын ирүүлсэн “БНХАУ, Монгол Улсын эрчим хүч, хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай” уг албан бичигт “…“Чайна Энержи” групп нь 2003 оноос эхлээд Тавантолгой уурхайн төслийг “гурван цогцоор хэрэгжүүлэх”-ээр Монгол Улстай 21 жилийн турш хэлэлцээр хийж байна. Тус групп 2005 онд Монгол Улсын Засгийн газар болон аж ахуйн нэгжтэй хэлэлцэж, Гашуунсухайт төмөр замын маршрутын төлөвлөгөөг баталсан. 2009 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт нэгдсэн төлөвлөгөөг бизнесийн хамтын ажиллагааны саналын хамт хүргүүлсэн. Хоёр улсын Төрийн тэргүүн нарыг байлцуулан, талууд 2014 оны наймдугаар сард Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар “Чайна энержи” групп 2015 оны нэгдүгээр сард уг гэрээний дагуу Гашуунсухайт төмөр замыг барьж, ашиглалтад оруулсан. Үүнд 7.17 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч Монголын тал урагшаа чиглэсэн төмөр замыг төлөвлөсөн хугацаанд барихгүй байсаар 2020 онд гэрээг өөрчилж, өргөн царигтай барихаар шийдсэн. Ингэж төсөл удаан хугацаагаар зогссон. Үүний улмаас өнгөрсөн 16 жилийн хугацаанд 2.7 тэрбум гаруй юанийн алдагдалд орсон. Одоо Хятад руу өргөн царигаар ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой боомтын бүтээн байгуулалтыг өөрчлөх хүрээнд нарийн царигтай хилийн шалган нэвтрүүлэх талбай, шинэ өргөн царигтай хилийн шалган нэвтрүүлэх талбай, шилжүүлэн ачих талбайг өөрчлөн засварлах зэрэг хэд хэдэн дагалдах төслүүдэд 4.1 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт шаардагдана. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын асуудлыг 14 том төслийн жагсаалтын эхэнд оруулж, “гурван цогцоор хэрэгжүүлэх” хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна” гэжээ.

Түүнчлэн “…БНХАУ, Монгол Улсын урт хугацааны найрсаг харилцаа, эрчим хүчний салбарын тасралтгүй, гүн гүнзгий хамтын ажиллагааг харгалзан үзэж, мөн Монгол Улсын урагшаа чиглэсэн төмөр зам өргөн царигийг ашиглах болсон түүхэн онцлог, улс төрийн нөхцөл байдлыг бодолцсоныг БНХАУ-ын тал ойлгож, гомдол гаргах хуулийн арга хэмжээг өнөөг хүртэл аваагүй болно. Түүхэн асуудлуудыг яриа, хэлэлцээний замаар шийдэж, урт хугацааны боломжит худалдааны хэлэлцээр, тогтвортой, хүчин чадлыг нэмэгдүүлсэн хамтын ажиллагаагаар дамжуулан төслийн эдийн засгийн үр ашгийг баталгаажуулах боломжтой гэдэг байр суурь баримталж ирлээ.

2024 оны аравдугаар сарын 14-нд хийсэн хоёр талын уулзалтын үр дүн, ажлын явцыг бүрэн дүгнэсэн. Үүний үндсэн дээр дараах саналыг албан ёсоор дэвшүүлж байна.

Үүнд:

Нэг. Хууль эрх зүйн тогтвортой орчин, гэрээг хэрэгжүүлэх нөхцлийн баталгаа:

Төсөл хэрэгжих хугацаанд зохистой ашиг хүртэх нь хоёр талын урт хугацааны, тохиромжтой, тогтвортой хамтын ажиллагааны үндэс юм. Талууд “гурван цогцоор хэрэгжүүлэх” хамтын ажиллагааг урт хугацааны хамтын ажиллагаатай уялдуулж, харилцан дэмжлэг үзүүлж, харилцан хамгаалахад хүчин чармайлт гаргах нь зүйтэй юм.

Чингэхдээ танай УИХ нэгдсэн ойлголтод хүрч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм. Ялангуяа нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлж, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгох нь чухал юм.

Хоёр. Урт хугацааны худалдааны гэрээ:

“Чайна энержи” групп шударга, бодит байдалд үндэслэн урт хугацааны худалдааны хэлэлцээрт үнэ, үргэлжлэх хугацаа, хэмжээ, чанарыг оруулж, баталгаажуулах саналтай байна.

1. Хоёр талын байгуулах нүүрсний худалдааны гэрээнд “Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ”-ийн үнэ тогтоох механизмыг ашиглах нь зүйтэй. Энэ механизм нь зах зээлийн зарчим болон олон улсын туршлагад нийцсэн, удаан хугацаанд зах зээл дээр батлагдсан, ойлгоход ч, хэрэгжүүлэхэд ч хялбар. Энэхүү гэрээний дагуу Монголын коксжих нүүрсний эцсийн үнэ нь цаашид ямар ч үнэ тогтоох механизм батлагдахаас үл хамааран “Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ” механизмаар бий болсон үнээс өндөр байх ёсгүй юм.

“Чайна энержи” групп Хятад, Монголын хил дамнасан төмөр зам зэрэг дэд бүтцэд хамгийн их хөрөнгө оруулсан. Монголын нүүрсний зах зээлд хамгийн өндөр хувийг эзэлдэг. Хамтын ажиллагааны хамгийн урт хугацааны стратегийн түншийн хувьд Монголын нүүрсний зах зээлийн хамгийн өрсөлдөхүйц, урт хугацааны худалдааны гэрээний үнээр гэрээ байгуулах нь зүйтэй.

2. Гашуунсухайтын төмөр зам баригдаж ашиглалтад орсноос хойш 16 жил алдагдалтай ажиллаж байна. Цаашид холбож, түүнийгээ ашиглалтад оруулахад дахин гурван жил шаардлагатай. Шударга, бодит, эрх тэгш зарчмыг баримтлан талууд нүүрсний худалдааны тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааны хугацааг 16-20 жил байх саналыг гаргаж байна.

3. Нүүрсний худалдааны хэмжээг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шат нь олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс өмнөх буюу 2025-2029 он хүртэл бөгөөд энэ хугацаанд худалдааны нийт хэмжээ 27 сая тн байх, хоёр дахь үе шат нь хүчин чадлыг нэмэгдүүлсний дараах 2030 оноос эхлэх үед худалдааны хэмжээ жил бүр 20 сая тн-оос багагүй байх нь зүйтэй.

4. Нүүрсний чанарын тухайд Хятадын хэрэглэгчийн нүүрсний стандартыг баримталж, коксжих нүүрсний төрлийг үндэслэл болгоно. Чанарыг шалган хүлээн авахдаа Монголын нүүрсний экспортын лабораторын стандартыг баримтална. Талууд Хятадын талын боомтоор орж ирэхэд дахин шалгах механизмыг бий болгож, чанарын зөрүүг олон улсын жишгийн дагуу шийдвэрлэнэ.

Гурав. Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх:

1. Монгол Улсын хуулиар стратегийн ашигт малтмалын нөөцөд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан. Үүний улмаас “Чайна энержи” групп Тавантолгой нүүрсний ордыг эзэмших эрх, хувь эзэмших болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санал гаргах боломжгүй болсон.

2. Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа нь нүүрсний олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, нөхцөл нь бүрдсан талбайд хурдацтай олборлолт хийж, хоёр шинэ уурхайн талбайд олборлолт хийхийг дэмжих нь зохистой. Нөөц ихтэй талбайг давуу эрхээр сонгож, богино хугацаанд ашиглалтад оруулж, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх санал дэвшүүлж байна.

Дөрөв. Төмөр замын холболт: 

-Ганцмод-Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замын сүлжээнд оруулсан. Бүтээн байгуулалтын дараа дотоодын нүүрс тээвэрлэлтийн тогтвортой байлгах урьтач нөхцөлийг бий болгож, тээвэрлэх хүчин чадал, урсгалыг үндэслэн худалдааны  бусад бизнесийн хэрэгцээг хангахад хүчин чармайлт гаргана” гэжээ.

Эцэст нь “…Хоёр талын хамтын ажиллагааны түүх, төслийн хэрэгжилтийн олон улсын практикт үндэслэн, шударга, харилцан итгэлцэл, харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан дээрх саналуудыг дэвшүүлэв. Монголын тал “гурван цогцоор хэрэгжүүлэх” хамтын ажиллагааг урагшлуулахыг дэмжинэ гэдэгт найдаж байна. Хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа “Чайна энержи” групп өнгөрсөн хугацаанд учруулсан бодит хохирол болоод холбогдох орлогын алдагдлыг нэхэмжлэхгүй” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 219 (7463)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
С.Зоригийг хөнөөсөн хэргийг...
Оюу Толгойн гэрээний авлига...

“Чайна энержи”:Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрвэл хэлэлцээр хэрэгжинэ

ГАРЬД 2024-11-12

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

14 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

17 минутын өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

19 минутын өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

23 минутын өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

7 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

7 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах